Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 378/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

       

                             

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр,

Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,

Хохирогч С.Н,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Цэндоо, Ч.Шүрэнцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа, Г.Батбаяр,

   Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ад холбогдох эрүүгийн 2005032900126 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж.А

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж.А нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 06 цаг 40 минут орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо цагдаагийн 10 дугаар хэсгийн байр орчмоос өөрийн эхнэр С.Нийг хүчээр өөрийнх нь эзэмшлийн “09-01 УНҮ” улсын дугаартай “Лексус 250” маркийн автомашинд суулгаж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Долоон уул” гэх нэртэй газарт уулын энгэрт аваачиж хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн шулуун гэдэс /анус/ руу нь бэлэг эрхтнээ хийж бэлгийн харьцаанд орж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,

-мөн Ж.А нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 06 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо цагдаагийн 10 дугаар хэсгийн байр орчмоос өөрийн эхнэр С.Нийг хүчээр өөрийнх нь эзэмшлийн “09-01 УНҮ” улсын дугаартай “Лексус 250” маркийн автомашинд суулгаж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Долоон уул” гэх нэртэй газарт хүч хэрэглэж, интернет банкны нэвтрэх нэрийг нь хэлүүлэн хаан банкны 5374216043 дугаартай С.Нийн дансанд байсан 2.350.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5088122851 дугаартай дансанд шилжүүлэн авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

            Шүүгдэгч Ж.А нь мэдүүлэхдээ: “Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эхнэр С.Нийг 0901 улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүч хэрэглэн авч явж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож байгаа. Дээрмийн гэмт хэрэг дээр ашиг сонирхлын зүйл байгаагүй. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө 2,3 удаа тэгж байсан. 5-10 минутын өмнө клизм тавиад хийдэг байсан. Өөрсдөө харилцан тохиролцож хийсэн. Гэхдээ бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Хохирогч С.Н нь мэдүүлэхдээ: “2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 06 цаг 40 минутад харуй бүрий байсан. Ж.А надаас түрүүлээд гэрээс гараад явсан. Араас нь би 5 минутын зайтай гараад явсан. Тэгэхэд гадаа юм хараад байж байсан. Чи юу хийгээд байгаа юм бэ гэсэн чинь машинаа хаана тавьсан чи гээд намайг зандарсан. Тэгэхээр нь энд байхгүй гэж хэлсэн. Тухайн үед гэрээс гарахад миний утас цэнэггүй байсан. Урьд шөнө Ж.А нь миний утсыг цэнэглүүлээгүй. Шууд өрөөнд оруулаад л дараад унтчихсан. Тэгээд би унтсан цэнэглээгүй унтчихсан. Урьд шөнө Ж.А нь хаалгаар дайрч орж ирсэн. Тэгээд өглөө нь миний машин байхгүй гэхэд хаана тавьсан юм гэсэн. Тэгэхээр нь автобусны буудал руу дуугүй алхаад байсан. Тэгсэн чинь чи яах гэж автобусны буудал руу алхаад байгаа юм гэсэн. Тухайн үед би офицерын дамжаанд явж байсан. Тэгээд ангийнхаа н.Жадамба, н.Буяа гээд ангийнхаа хүүхдүүдийг 10-ийн автобусны буудлаас авах байсан. Буцаж ирээд төмөр замын буудал дээрээс ангийнхаа н.Солонго гэдэг хүүхдүүдийг авах байсан. Тэгтэл Ж.А надаас илүү ангийн чинь хүүхэд чухал байна уу, машинаа хаана тавьсан бэ гээд намайг зулгаасан. Тэгэхээр нь чи зүгээр бай гэсэн чинь намайг гудчаад, чирээд автобусны уруу 10 дугаар хорооллын 45 дугаар байрны цагдаагийн 10 дугаар хэлтсийн үүдний хэсэг рүү заамдаж чирсэн. Би чирэгдээд суусан. Хажуугаар 2, 3 эмэгтэй явж байсан. Хариу, бүрий болж байсан болохоор нь царайг нь хараагүй. Хүүе ээ цагдаа дуудаад өгөөч, туслаач гэсэн чинь хоёулаа харчхаад тэр чигээрээ яваад өгсөн. Би нэлээн тэмцсэн, тухайн үед сонсогч хувцастай, жоохон урагдчихсан байсан. Доошоо суусан чинь миний цүнхийг булаагаад авчихсан. Миний цүнхэнд миний бүх л юм явж байгааг энэ хүн мэдэж байгаа. Би цүнхнээсээ адилхан таталцсан. Тэгээд Ж.А машинаа хаана тавьсан бэ чи, чи ийм зэвүүн шдээ гээд намайг элдэв үгээр хэлж доромжилсон. Тэгэхээр нь би зогсоол байхгүй байсан учраас гермс төвийн урд тавьчихсан байгаа гэж хэлсэн чинь тийшээ чинь яваад ирье гээд цүнхнээс зулгаагаад би араас нь чирэгдээд явсан. Тэгээд очоод би өөрөө машинаа барина гэсэн чинь энэ хүн шууд машины түлхүүр авчихсан. Тэгээд намайг чи энэ талаар суу гээд намайг шууд түлхээд суулгачихсан. Би өөрөө барина гэсэн чинь жолооч талын хаалгаар оруулаад цаад талын зорчигчийн суудал дээр суулгасан. Тэгээд өөрөө жолоочийн суудал дээр суулгасан. Тэгээд хөдлөөд төмөр замын урдуур явсан. Би дотроо н.Солонгоо намайг хүлээгээд зогсож байгаа, би сургууль руу л явах гэж байгаа юм байх гэж ойлгосон. Тэгсэн чинь энэ хүн шууд гараад явчихсан. Би 2019 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотын хаана юу байдгийг нь мэдэхгүй. Зөвхөн Дотоо хэргийн их сургууль руу явдаг замыг сайн мэддэг байсан. Мөн 5 шарын замыг мэддэг. Мөн ажлын газраа сайн мэддэг. Энэ хүн 100 км/ц-ийн хурдтай явж байсан болохоор буух ямар ч боломжгүй байсан. Чи зогсооч бууя гэсэн чинь дуугүй бай гээд намайг загнаад байсан. Энэ хүн угаасаа догшин араншинтай хүн. Дуугүй байхгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Энэ хүн нисэхийн замаар чигээрээ явж байна. Тэгээд өө энэ зам чинь биш шдээ гээд буцаж эргээд Төв аймгийн зам руу орсон байсан. Би төв аймгийн зам гэдгийг нь угаасаа мэдээ ч үгүй. Тэгээд замдаа явж байхад хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад, чи дуугүй бай, чамд хамаагүй гэсэн. Бид хоёрын урд нэг том машин явж байсан. Тэгээд нэлээн явж байснаа зам дээр зогссон. Яагаад зогссон юм бол гээд дараа нь бодсон чинь энэ хүн шээх гэж л зогссон байсан. Тэгээд шээх үед нь нар нэлээн гараад ирсэн байсан. Тэгэхэд уулаар дүүрэн зээр бэлчиж байсан. Тэгээд энэ хүн шээчхээд орж ирснээ энд ёстой гоё зээр бэлчиж байна гээд машинаа дараад уул руу очоод хойшоо хараад зогссон. Тэгээд зээрийн зулзага нь хөөрхөн байгаа биз гэж ярьж байсан. Тэгээд би дуугүй суугаад байсан чинь чи юм ярь, хоёулаа ярилцъя, цаашдын амьдралынхаа тухай ярилцъя гэсэн. Тэгээд би чи л өөрөө болдоггүй. Би зөндөө удаа чамд учирлалаа, миний үр хүүхэд хүртэл чамаас болоод зан харьцаа нь хэцүү байдалтай байгаа. Ж.Атай нийлснээс хойш бид хоёрыг ээжтэй маань харьцуулахгүй байна. Болж өгвөл л өрөөрүүгээ аваад орчих юм. Тэгээд хэсэг сууж байснаа илээд, хацар, уруул дээр үнссэн. Би хүсэхгүй байна гэхэд чи яахаараа намайг хүсдэггүй юм бэ гээд халааснаасаа шинэ гав гаргаж ирсэн. Шууд уутыг нь задлаад гаваа зүүсэн. Чи яахаараа намайг хүсдэггүй юм, чи нөхрөө гадуур, дотуур хонуулаад яваад байдаг гээд намайг үнсээд эхэлсэн. Би хөдлөх гэхэд гавыг маань чангалаад байсан. Чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь чи нөхрөө ингээд гадуур хонуулаад бай, ингээд хөөгөөд бай, чамд сайхан байна уу. Энэ одоо чи бид хоёрын билэгдлийн гав, шинэ гав гээд байсан. Тэгээд хэсэг байсан чинь гар өвдөөд байна, чи гаваа тайлчих л даа тэгэх үү гээд өөрөөс нь гуйсан. Тэгээд гаваа тайлсан. Дахиад хацар, уруул дээр үнсэх үйлдэл нь дахиад давтагдсан. Тэгээд шууд хувцсаа тайл гэж энэ хүний хэлсний дагуу би хийсэн. Болсон үйл явдлыг мэдэж байгаа байх, миний эцэг эх хоёр намайг сайн өсгөсөн гээд янз бүрийн юм яриад байсан. Улаанбаатар хотоос гарахдаа догшин ширүүн байсан. Энэ хүний үгээр л байхгүй бол намайг гавлаад, эмэгтэй ч хүн гэж бодохгүй, хэрцгий хандаад байсан учраас энэ хүний үгээр явсан. Тэгээд би хувцсаа тайлсан. Тэгэхэд дээрээс хийж эхэлсэн. Би хүсэхгүй байна гэж хэлсэн чинь чи яахаараа намайг хүсдэггүй юм бэ гээд шууд сүүжин дээрээс хажуу тийш эргүүлээд сандлаа буулга чи гээд шууд хойш нь эргүүлээд, сандлынхаа түшлэгийг ав гэсэн. Энэ чинь сугарахгүй байна шдээ гэсэн чинь өөрөө сугалж авсан. Тэгээд араас хийгээд өвдөж байна гэсэн чинь чи ингээд нөхрөө гадуур хонуулаад, ажил дээр нь хонуулаад бай. Би автобусанд явах сайхан байна уу, 2, 3 удаа сугалж аваад дахин дахин хийсэн. Тэгээд би ээж ээ гээд орилсон чинь сугалж авсан. Тэгээд чи нөхрөө ингээд гадуур хонуулаад байх сайхан байна уу, энэ чинь юу ч биш гэсэн ухааны юм ярьсан. Тэгээд эргээд хар гээд урдаас хийх гэхээр нь чи анус руу хийчихлээ, урдаас салфетка аваад наадхаа арч гэсэн. Тэгээд салфетка аваад өөрөө арчсан. Тэгээд дахиж хийж дуусаад дахин миний хоёр гарыг гавлаад нүцгэн чигээрээ байхад хувцсаа өмс гээд намайг загнасан. Би гавтай яаж хувцсаа өмсөх юм, ялтан ч гавтай чигээрээ хувцсаа өмс гэдэггүй биздээ гээд хэлсэн чинь чи муу өмс гээд миний хувцсыг хойноос аваад өгсөн. Тэгээд дотоож, өмдөө гавтай чигээрээ өмссөн. Тэгээд дээдхээ яаж гавтай өмсөх юм бэ, миний гавыг тайлчих гэж гуйсан. Тэгээд миний гавыг тайлсан. Энэ үйлдэл дууссаны дараа хэрүүл өдөөд байсан. Манай хуучин нөхөр миний хоёр хүүхдийг бүх төлбөрийг төлдөг учраас надаар заавал төлбөр мөнгө нь дамждаг. Энэ хүн хэрүүл өдөөд байхаар нь би нүцгэн чигээрээ хаалгаа онгойлгоод машиныхаа араар хөлөө гаргасан чинь чи муу бас яах гээд байгаа юм бэ гээд дахиад гавалсан. Энэ үйлдэл дууссаны дараа тэнд нэг юм гялалзаад байна чи харж байна уу гэсэн. Уулын орой дээр нэлээн цаад талд байсан. Юу гэдгийг нь би мэдэхгүй байсан. Би чамайг яавал яана шүү гэдэг үгийг энэ хүн надад маш олон удаа хэлж байсан. Тийм учраас би энэ хүний өөдөөс үг хэлэх эрх байхгүй. Зүгээр л энэ хүнийг аргалж байгаад гэртээ харина гэдэг бодол байсан. Тэгээд би энэ хүнээс би өлсөөд байна хайраа, ойрхон газар хаана байна гэсэн чинь хоёулаа хотоос гараад 100 гаруй км явсан. Тэгээд ойрхон газар очоод хөөл идье гэхэд тэгье гээд хөдөлсөн. Тэгээд чигээрээ явж байтал 40 км яваад жижигхэн нэг суурин байсан. Тэнд Түц-ийн гадаа очоод 1 ундаа, печень авсан. Тэгээд Ж.А картаар тооцоо хийх гэсэн чинь үлдэгдэл нь хүрэхгүй байсан. Тэгээд машин руугаа очоод бэлэн мөнгөөр тооцоо хийсэн. Тэгээд эргэж гараад миний бөгс өвдөөд байна, хэцүү байна гэсэн чинь ойрхон аптек оръё, чи клизм тавьчих гэж хэлээд цуг орж авсан. Тэгээд цаашаа Мандалговь руу хөдлөөд клонк ороод хоолны газар орсон. Хоолны газар орж би утсаа цэнэглэсэн. Энэ хүн надаас хараагаа салгахгүй үйлдэл хийхэд л буцаж ирээд байсан. Тэгээд цайны газар ороход миний картаар энэ хүн хоол захиалсан. Тэгээд хоол идэж чадахгүй байна, доошоо юм гарах гээд загтнаад өвдөөд байна гэсэн чинь клизмээ тавиад баасаараа гаргачих гэсэн. Тэгээд хоолоо идэж дуусч гараад Мандалговьд ирж байсан уу гэхэд нь би ирж байгаагүй гэсэн чинь хоёулаа тойръё гэсэн. Тэгээд тойроод цагдаагийн хэлтсийнх нь хажуугаар яваад, цаашаа эргээд шүүхийн хажуугаар яваад клонкийн хажуугаар явсан уул руу очиж хараад буцахдаа бензин клонкоос бензин авсан. Буцаад нэлээн яваад харуй бүрий болсон. Өөрийнх нь ярьж байгаагаар Өлзийтийн пост гэж байна. Би тэрийг нь мэдэхгүй. Яг пост дөхөөд Улаанбаатарын гэрэл ч юм уу, маш их гэрэл гарч байсан. Тэгээд би утсаа асаасан чинь маш их дуудлага ирчихсэн байсан. Тэгээд дуудлагуудаа шалгасан чинь Эрдэнэтэд байдаг н.Нарангарав эгч маань маш олон залгасан байсан. Тэгээд эгч рүүгээ залгаад яасан бэ гэсэн чинь манай нэг ах байдаг юм, тэгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод машиныхаа бичиг баримтыг хуураалгачихаж яриад өгөөч гэсэн чинь. Тэгээд Ж.А яриад аргалах боломж байна уу ахаа гээд ярьсан. Тэгээд рапортод орсон учраас боломжгүй гэсэн гэж хэлсэн. Тэгээд н.Энхнаран руу залгасан. н.Энхнарангаас эгч ээ би өнөөдөр оройтно шүү гээд мессеж ирсэн байсан. Тэгээд охиноос маань дуудлага ирсэн байсан. Охин маань үдээс хойш дуудлага ирсэн байсан учраас утас нь холбогдохгүй байсан. Тэгээд наашаа явж байхад миний дансны мессеж ирсэн. Тэр нь дагалдагч таны цалин орлоо гээд цалин орсон байдаг. Тэгээд мессеж хараад чи дансандаа мөнгөтэй байсан байна, чи ийм зэвүү гичий шдээ гээд шууд замын хажууд клонкийн хажууд зогссон. Клонкийн хажууд цайвар цэнхэр өнгийн приус зогсож байсан. Тэгээд гүйгээд туслаач ээ, зогсооч гэсэн Ж.А араас бууж ирээд намайг мөрлөөд машины хойно суулгаад чи ингээд зугтаад бай гээд намайг дахиад гавалсан. Тэгээд шууд хөдлөөд хэсэг явж байгаад баруун тийшээ салаад ногоон хашааны урд зогсоод чи муу гичийн ийм зэвүүн мөнгөгүй гээд байсан дансандаа мөнгөтэй байна гэсэн. Тэгэхээр наадах чинь би ломбарднаас бөгжөө авах гэж байсан мөнгө гэсэн чинь муу гичий, чи ийм зэвүүн гичий наад мөнгөө над руу шилжүүл гэсэн. Би яахаараа чам руу шилжүүлдэг юм гэсэн чинь кодоо хэл гээд шууд шахсан. Би гавтай юм чинь яаж кодоо хийх юм бэ гэсэн чинь гав тайлаад одоо кодоо хий гэсэн. Чи кодоо хий гээд удаа дараа шахсан. Энэ мөнгөөр чинь хоёулаа 6 сараар байр түрээсэлнэ гэсэн. Би яахаараа охиноо ганцаараа үлдээгээд чамайг дагаад явж байдаг юм бэ гэсэн чинь чи надтай амьдарна гэж байгаа бол энийг хий, охиноо орхиод яв, ээж, аавыг нь дуудаад хүүхдүүдийг нь өг, чи яг одоо н.Баяржаргал руу ярь гэсэн. Тэгээд яг одоо н.Баяржаргал руу залга гээд надаар залгуулсан. Тэгээд би битгий ахиж надруу яриарай, би энэ хүнтэй амьдрах гэж байна. Хоёр хүүхдийнхээ асуудлыг хоёр хүүхэдтэйгээ яриад шийд гээд би утсаа тасалчихсан. н.Баяржаргал буцаад хаана байгаа юм бэ гэж залгасан. н.Баяржаргал Солонгос явахдаа чи миний хоёр хүүхдийн эцэг шиг нь байж амьдруулж чадах уу чи гээд амыг нь асууж байгаад явсан. Тэгээд мөнгөө шилжүүл гэдэг үйлдэл яригдсан. Тэгээд утсаа аваад н.Баяржаргал руу шилжүүлэх үйлдэл хийж байсан. Тухайн дансыг манай хүү хэрэглэдэг. Тэгэхэд чи муу юу хийгээд байгаа новш вэ гээд ар талын хаалгаар ороод ирсэн. Тэгэхэд би өөрийгөө хамгаалаад цээжин тус газар руу нь өшиглөсөн. Тэгээд миний утсыг булааж аваад скрийншот хийгээд миний утсаар хацар руу цохисон. Тэгээд би уйлаад хэлсэн чинь би уурандаа гэмтэлтэйг нь мэдэхгүй цохичихлоо гэсэн. Тэгээд намайг дахиад гавалсан ба кодоо хэл гээд намайг удаа дараа дарамталсан. Би уйлаад чи гаваа гуйж байж тайлуулаад кодоо хэлсэн. Эхлээд энэ хүн өөрөө кодыг буруу хийсэн. Тэгээд шилжүүлж авчихаад одоо энэ мөнгөөр чинь 6 сар байр түрээсэлнэ гэсэн. Тухайн үед энэ хүнийг эсэргүүцэх ямар ч чадал байгаагүй. Тэгээд маш их уйлаад сэтгэл санаа хэцүү байхад нэг мэдэхэд гэрийн гадаа ирэхэд намайг сэрээрэй гээд сэрээсэн. Тэгээд гэр рүү орохдоо цүнхээ авсан. Тэгээд гэрт ороод Ж.А шууд миний жижиг өрөө рүү яваад орсон. Тэгээд угаалгын өрөөнд ороод зогсож байсан чинь миний охин ороод ирсэн. Тэгэхэд нь би цочсон. Тэгээд өрөөндөө ороход Ж.А одоо надтай хамт явна, надтай хамт амьдарна гэж охиндоо хэл гэж хэлээд миний дансанд 400.000 төгрөг орж ирсэн. Тэгээд тог, усандаа хэрэглээрэй гэж хэлсэн. Тэгээд яг одоо охиндоо хэл гэсэн. Тэгээд би охиноо дуудаад ээж нь Ж.А ахтай нь амьдрах гээд явлаа гэж хэлсэн чинь миний охин шууд уйлсан. Тэгээд Ж.А чи ийм байдлыг үзэх гээд байсан юм уу гээд хэлсэн чинь Ж.А хувцсаа аваад гараад явсан гэв.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 3 тал/, хохирогч С.Нийн Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргасан өргөдөл /1-р хх-ийн 4 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 8 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 9-13 тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-29 тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 30-32 тал/, Хохирогч С.Нарантунгалгийн мэдүүлэг /1-р хх-ийн 41-45 тал/, хохирогч С.Нийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/, хохирогч С.Нийн дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 тал/, шүүгдэгч Ж.Агийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 51-54 тал/, Шүүгдэгч Ж.Агийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 55-62 тал/, насанд хүрээгүй гэрч Б.Нандинсондорын мэдүүлэг /1-р хх-ийн 62-65 тал/, гэрч А.Энхнарангийн мэдүүлэг /1-р хх-ийн 66-68 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6212 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 70-72 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 6390 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 73-76 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6214 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 81-85 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6213 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 86-88 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 6391 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 89-93 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13108 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 96-97 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4506 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 101-105 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6385 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 106-108 тал/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /1-р хх-ийн 111-123 тал/, шүүгдэгч Ж.Агийн хаан банкны 5088122851 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 248-с 2-р хх-ийн 17 тал/, хохирогч С.Нийн мэдүүлэг /2-р хх-ийн 51-52 тал/, шүүгдэгч Ж.Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 75-76 тал/, гэрч С.Сэлэнгийн мэдүүлэг /2-р хх-ийн 80-82 тал/, гэрч С.Дашнямын мэдүүлэг /2-р хх-ийн 84 тал/, хохирогч С.Нийн дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 127-128 тал/, гэрч Б.Монголмаагийн мэдүүлэг /2-р хх-ийн 130-132 тал/, шүүгдэгч Ж.Агийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 135-137 тал/, шинжээч Т.Амартүвшингийн мэдүүлэг /2-р хх-ийн 140-141 тал/ зэрэг болон шүүгдэгч Ж.Агийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.А нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 06 цаг 40 минут орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороо цагдаагийн 10 дугаар хэсгийн байр орчмоос өөрийн эхнэр С.Нийг хүчээр өөрийнх нь эзэмшлийн “09-01 УНҮ” улсын дугаартай “Лексус 250” маркийн автомашинд суулгаж, мөн өдрийн 10-11 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Долоон уул” гэх нэртэй газарт уулын энгэрт аваачиж хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн шулуун гэдэс /анус/ руу нь бэлэг эрхтнээ хийж бэлгийн харьцаанд орж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг,

-мөн Ж.А нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны 20 цаг 57 минутанд өөрийн эхнэр С.Нийн эзэмшлийн “09-01 УНҮ” улсын дугаартай “Лексус 250” маркийн автомашинд хүч хэрэглэж, интернет банкны нэвтрэх нэрийг нь хэлүүлэн хаан банкны 5374216043 дугаартай С.Нийн дансанд байсан 2.350.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5088122851 дугаартай дансанд шилжүүлэн авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 3 тал/,

-Хохирогч С.Нийн Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргасан өргөдөл /1-р хх-ийн 4 тал/,

-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 8 тал/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 9-13 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-29 тал/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 30-32 тал/,

-Хохирогч С.Нийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөөний 06 цаг 40 минутын орчим би Дотоод хэргийн сургууль руу хичээлдээ явах гээд гэрээсээ гарах гэж байсан чинь нөхөр Ж.А миний өмнө гараад явсан. Ойролцоогоор 3-4 минутын дараа гарсан чинь байрны урд машинаа тавьсан бэ гэж хэлэн зогсож байхаар нь машинаа зогсоол олдохгүй болохоор өөр газар байрлуулсан талаар хэлэн автобусны буудлын зүг рүү алхсан. Тэгтэл Ж.А яагаад автобусны буудал руу яваад байгаа талаар асуухаар нь ангийнхаа 2 хүүхдийг авна гэж хэлсэн. Тухайн үед миний гар утас цэнэг нь дуусаад унтарчихсан болохоор ангийнхаа н.Жадамба, н.Буянхишиг нарыг автобусны буудлаас тосч авна гэж хэлсэн чинь Ж.А надаас ангийнхан чинь илүү байна уу гэж хэлэн миний баруун талын бугалганы ар хэсгээс гараараа барьж цагдаагийн 10 дугаар хэсгийн байрны зүг рүү чиглэсэн. Болиоч гэж хашгирсан боловч гадаа харанхуй байсан учир хүн туслаагүй. Би айсандаа явган газар суусан чинь гарт байсан цүнхийг булаах гээд татахаар нь цүнхээ өгөхгүй тэвэрсэн. Тэгтэл Ж.А миний цүнхний бариул хэсгээс зулгаагаад чирээд явсан. Би цүнхээ өгөхгүйн тулд дагаж яваад автомашины зогсоол дээр очсон. Намайг машинаа онгойлго гэж хэлэхээр нь өөрийн эзэмшлийн “09-01 УНҮ” улсын дугаартай “Тоёота лексус-250” маркийн мөнгөлөг цагаан машиндаа суусан. Би жолоо барих гэсэн чинь цаашаа суу гэж хэлэн түлхэж зорчигчийн урд сандал дээр суулган өөрөө машин жолоодсон. Ж.А нь аль замаар явсан эсэхийг мэдэхгүй байна, учир нь 2019 онд Улаанбаатар хотод ирсэн болохоор зам мэдэхгүй. Ямар ч байсан Төв аймгийн товчоо гараад явахаар нь хаашаа явж байгаа талаар асуусан чинь чамд хамаагүй гэж хэлсэн. Замдаа бид 2 хоорондоо юм яриагүй. Ойролцоогоор 2 цаг гаран 100км/ц-ийн хурдтай явж байгаад засмал замаас гарч ертөнцийн зүгээр баруун хойд талын уулын энгэрт очиж зогссон. Тухайн газарт маш их цагаан зээр бэлчиж байснаас өөр баримжаа авах зүйл байхгүй байсан. Машинаа зогсоосны дараа Ж.А чи намайг яагаад гэрээсээ хөөгөөд байгаа юм бэ, чиний эр нөхөр гудамжинд гараад ажлынхаа өрөөнд хонож байхад ирж авахгүй яасан юм бэ, гэж хэлэн уурлан чанга чанга дуугарахаар нь би чи хүн шиг хүн байсан биш нэг бол гадуур тэнээд хүүхэнтэй холбогдон шөнө, орой хэзээ ч хамаагүй гарч явдаг талаар хэлсэн. Үүний дараа 10-15 минут чимээгүй сууцгаасан. Цаг ойролцоогоор 10-11 цаг болж байсан байх. Учир нь нар дээр хөөрсөн байсан. Ж.А гэнэт намайг цээж хэсэг рүүгээ татаж цамц дээш нь сөхөн зүүн талын хөхнөөс чанга базаад хацар хэсэгт үнссэн, дахин уруул хэсэгт үнсэх гэхээр нь би арагш түлхэж хүсэхгүй байгаа талаар хэлж машиныхаа хаалгыг онгойлгон буух гэсэн чинь миний хувцаснаас татаж болиулсныхаа дараа өмднийхөө халааснаас гав гаргаж ирэн миний 2 гарыг гавалсан. Ж.А цагдаа хувцастай, би сонсогч хувцас өмссөн байсан. Ж.А бид 2 эхнэр нөхөр хэдий ч 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хамт амьдрахгүй байгаа. Учир нь бид 2 гэр бүл  цуцлуулах нэхэмжлэлээ иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах төвд гаргасан боловч шүүх рүү шилжүүлсэн. Шүүх бид хоёрт 3 сарын эвлэрэх хугацаа өгсөн хэдий ч би өөрийн гэртээ Ж.А амьдруулахгүй хөөсөн. Үүнээс болоод бид 2 маргаантай хоёр тусдаа амьдарч байгаа. Энэ талаар Ж.А дахин дахин яриад байсан. Би Ж.Агаас гаваа тайлаач гар өвдөөд байна гэж хэлэн уйлсан. Гаваа тайлсныхаа дараа Ж.А хамт амьдаръя гэж хэлэн уучлалт гуйсан. Мөн надаас хуучин нөхөр н.Баяржаргалынхаа авч өгсөн байр, машиныг орхиод над дээр хүрээд ир гэж хэлээд дахин намайг нүүр, уруул, хүзүү хэсэгт хүсээгүй байхад үнсэж, сууж байсан сандлыг хойшлуул гэж хэлэн арагш болгосон. Үүний дараа намайг хувцсаа тайл гэж шаардсан. Би Ж.Агийн хэлснээр байхгүй бол өөр юу ч хийж магадгүй гэж бодон хувцсаа тайлж нүцгэлсэн. Ж.А өөрийнхөө хувцсыг тайлаад нүцгэн бэлэг эрхтнээ гаргачихсан миний дээр гарч ирэн хурьцал үйлдэж эхэлсэн. Би энэ үед ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй хэдий ч идэвхгүй байсан. Тэгтэл Ж.А намайг арагш эргэж хар гэж хэлсэн. Би араас байрлалтай хурьцал үйлдмээргүй байгаа талаар хэлсэн чинь бөгс хэсгээс барин арагш эргүүлж харуулсныхаа дараа сандлынхаа түшлэгийг ав гэж хэлсэн. Би түшлэгээ авсан. Энэ үед Ж.А миний бөгсний нүх /анус/ руу бэлэг эрхтнээ хүчээр хийсэн. Маш их өвдөж байсан учраас би уйлаад болиоч гэж хэлэн чанга хашгирсан. Тэгтэл Ж.А нь өөрийн бэлэг эрхтнээ 2-3 удаа сугалж аваад буцаж хийгээд байсан. Би доош харсан болохоор эсэргүүцэл үзүүлж чадахгүй уйлаад л байсан чинь чи намайг ингэж гэрээсээ хөөж доромжлоод байгаарай би гудамжинд хоноход сайхан байна уу, чи намайг ийм зүйл хийхэд хүргэсэн, сайхан байна уу гэж хэлж байсан. Ойролцоогоор энэ үйлдэл нь 2 минут үргэлжилсэн. Маш их өвдөж байсан болохоор би уйлсан хэвээр байсан чинь Ж.А бэлэг эрхтнээ сугалж аваад намайг дээш харуулан дахин миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтнээ хийх гэхээр нь би машины урд нойтон ариун цэврийн цаасаар бэлэг эрхтнээ арч, тэгэхгүй бол бэлэг эрхтэн чинь цаас болчихсон болохоор бохир зүйл миний үтрээ рүү орох гээд байна гэж хэлсэн. Энэ үед Ж.А машины урд хайрцагнаас нойтон ариун цэврийн цаас авч бэлэг эрхтнээ арчин машин дотор хаясан. Үүний дараа дахин миний дээрээс хурьцал үйлдэж эхэлсэн бөгөөд Ж.А чи намайг үнс гэж хэлэхээр нь айсандаа харилцан үнсэлцэж, тэвэрсэн. Би хоёрын хэн хэн нь тавьсан бөгөөд Ж.А миний үтрээнд үрийн шингэнээ гаргасан. Бид 2 хэсэг хугацаанд шалдан сандал дээр хэвтсэн. Надаас дахин хэрүүл гуйж эхлэхээр нь би шалдан чигээрээ машинаас гараад гүйх гэсэн чинь хүчээр шаалга хаасныхаа дараа миний 2 гарыг дахин гавалсан. Гавтайгаа 30-40 минут байсны эцэст хувцсаа өмс гэж хэлсэн. Ж.А миний дотоожийг хойд суудлаас авч өгсөн. Би гавтай чигээрээ дотоожоо өмссөн бөгөөд дээш нь татаж чадахгүй байсан чинь Ж.А татаж өгсөн. Үүний дараа өмд, оймс зэргээ гавтай чигээрээ өмссөн. Үүний дараа миний гавыг тайлсан. Би хувцсаа бүрэн өмссөн. Энэ үед 12-13 цаг болж байсан байх. Миний гар утасны цэнэг дууссан байсан болохоор хэнээс ч тусламж дуудах боломжгүй байсан учраас би Ж.Ад хоёулаа эвтэй сайхан амьдаръя хайртай гэх мэтээр ярьж байгаад Улаанбаатар хотоос хэр хол зайд байгаа талаараа асуусан чинь 180 гаруй км явсан, Мандалговь сум хүртэл 80 км зай байна гэж хэлсэн. Би Ж.Агаас Мандалговь руу явъя, би өлсөөд байна гэж хэлэн гуйсан чинь зөвшөөрөөд машинаа асааж засмал зам руу буцаж орон явсаар 40 орчим км явсны эцэст нэрийг нь мэдэхгүй сум дээр очсон. Хүнсний дэлгүүр гэж бичсэн тоосгон шавар өнгийн дэлгүүр рүү  хоёулаа орж уух зүйл аваад гарсан. Би дэлгүүрийн гадаа зогсож байсан эрэгтэй хүнээс Мандалговь сум хүртэл хэдэн км байгаа талаар асуусан чинь 45 км явна гэж хэлсэн. Машиндаа суугаад цааш яван Мандалговь сум руу 15 цагийн орчимд очсон. Ж.А хоёулаа энэ суманд ирж үзээгүй юм чинь хаана юу байдаг талаар тойрч үзье гэж хэлсэн. Бүхэлд нь тойрсон. Автобусны буудлын орчим нэрийг нь мэдэхгүй бор шилэн өнгийн цайны газар орж хоол идсэн. Цайны газарт утсаа цэнэглээд нээсэн чинь цалин орсон талаарх мэдээлэл захиагаар ирсэн байсан. Үүнийг Ж.А харсан. 17 цаг өнгөрч байхад Мандалговио Улаанбаатар хот руу гарсан. Би хэсэг хугацаанд унтаад сэрсэн чинь Улаанбаатарын гэрэл харагдаж, гадаа харанхуй болсон байсан. Ж.Ад би хэрвээ чи надтай амьдрах гэж байгаа бол миний хүүхдүүдээс тусдаа амьдрах түрээсийн байраа өөрөө ол, манай охин чамтай амьдрахыг хүсэхгүй байгаа учраас манайд чи амьдрах боломжгүй гэж хэлсэн. Тэгтэл Ж.А чи хот руу дөхөх тусам зангаа хувиргаж байна гэж хэлэн пост өнгөрөөд замын хажуу тал руу шахаж машинаа зогсоосон. Би айсандаа машины хаалгыг онгойлгон пост руу гүйсэн. Хаанахын пост байсан эсэхийг мэдэхгүй байна. Ж.А араас гүйж ирээд намайг тэвэрч аваад машинд суулган чи Улаанбаатар хот дөхөхөөр зангаа хувиргаж байна гэж хэлэн миний баруун талын гарыг машины дээд талын бариултай холбон гавалсан. Ж.А жолооны ард сууж хөдөлснөө 5 км хүрэхгүй засмал замаар чигээрээ явж байгаад замаас гарч хойшоо эргэн ногоон хашааны хажууд машинаа зогсоож дахин над руу дайрч эхэлсэн. Ж.А миний гар утсыг булааж аван чи хуучин нөхөр н.Баяржаргал руугаа залгаж надтай амьдарна, битгий залга гэж хэлэх талаар зааж өгч интернэт /мессежээр/ солонгост ажиллаж, амьдарч байгаа хуучин нөхөр, 2 хүүхдийн минь аав н.Баяржаргал руу яриулсан. Би Ж.Агийн зааж өгсөн зүйлийг хэлсэн болохоос биш хүчирхийлэлд байгаа талаараа хэлээгүй утсаа тасалсан. Үүний дараа Ж.А нь чи надад хайртай, амьдрах л юм бол дансанд байгаа мөнгөө шилжүүл би тэр мөнгөөр чинь байр түрээсэлнэ гэж хэлсэн. Тухайн үед би Ж.Ад энэ миний ломбарднаас эд зүйлээ авах мөнгө байгаа юм гэж хэлсэн чинь худлаа ярьж гэж хэлэн хүчээр миний интернет банкны нэвтрэх нэрийг хэлүүлэн Хаан банкны 5374216043 дугаартай дансанд байсан 2.350.000 төгрөгийг өөрийн 5088122851 дугаарын данс руу шилжүүлэн авсан. Энэ үед 20 цаг 57 минут 51 секунд болохыг утсанд хаан банкнаас ирсэн мэдээллээс харсан. Би айсандаа Ж.Ад хайртай, хамт амьдарна гэж хэлж гуйсаар байгаад гарныхаа гавыг тайлуулж Улаанбаатар руу хөдөлсөн. Дахин би замдаа унтсан бөгөөд Ж.А намайг сэр гэж хэлэхээр нь хартал гэрийн гадаа ирсэн. Гэрт 13 настай охин н.Нандинсондор байсан. Охин н.Нандинсондор Ж.Аг хараад н.Амраа ахаа яах гэж ирсэн юм бэ, гэж хэлэн уурлан зогсоод байсан. Ж.А гутлаа тайлаад шууд унтлагын өрөөнд орсон. Тэгтэл охин н.Нандинсондор, Ж.Аг гэрээсээ хөөж, энэ хүнтэй хамт байж чадахгүй талаараа хэлсэн. Би охиноо аргадаж байгаад өрөөнөөс гаргасан чинь Ж.А өрөөний хаалга хаагаад намайг хувцсаа бэлд хамт явна гэж хэлэхээр нь би охиноо орхиж явж чадахгүй талаараа хэлснээс болон маргалдаж байгаа 23 цаг орчим өөрийн данснаасаа 400.000 төгрөг миний дансанд шилжүүлсэн. Ж.А чи охинтойгоо өөрийн гаргасан шийдвэрээ ярилц, би явлаа гэж хэлэн гарсан. Үүнээс хойш ирээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-45 тал/,

-Хохирогч С.Нийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Ж.А нь миний дансанд байсан мөнгийг мэдчихээд байр түрээсэлнэ гэж хэлээд хамаг мөнгө авах гээд байхаар нь би Ж.А луу мөнгө шилжүүлэх гэж байгаа дүр үзүүлэн хуучин нөхөр н.Баяржаргалын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлэх гэж байсан чинь Ж.А мэдчихээд шууд машинаас буун арын суудалд орж ирэн чи муу зэвүүн гичий шдээ гэж хэлэн гар утас булаан аван намайг гавлаад миний утаснаас 2.350.000 төгрөгийг өөрийн данс руугаа шилжүүлэн авсан. Энэ мөнгийг орой нь 400.000 төгрөг, нөгөөдөр нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үлдсэн 1.950.000 төгрөгийг миний 5374216053 дугаарын данс руу шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/,

-Хохирогч С.Нийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Тухайн үед Ж.А намайг хүчээр дагуулаад явж байсан, юм ярихгүй, юм асуухаар дуугарахгүй байсан болохоор би маш их айсан байсан. Мөн өглөө эрт байсан болохоор замдаа бага зэрэг унтаад явсан. Тэгээд очсон газраа хараад зүгээр уулаар нь л баримжаалсан байсан. Мэдүүлэг шалгах ажиллагаагаар адил төстэй санагдсан газрыг л зааж өгсөн. Ж.А өөрөө машин жолоодож явсан болохоор очсон газраа өөрөө сайн мэдэж байх... Би Ж.Ад гомдолтой байна. Намайг хүсээгүй байхад хүчээр дагуулж явж, бэлгийн харьцаанд орсон. Мөн миний биед халдаж, намайг гавласан. Намайг гавлачихаад хувцсаа өмс гээд би гавтай байхдаа хувцсаа өмссөн. Би энэ хэргийн дараа эм тариа авч хэрэглэсэн мөнгө нэхэмжилмээр байна. Эм тариа худалдан авсан баримтаа хэрэгт хавсаргуулахаар хэрэгт гарган өгнө...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 тал/,

-Насанд хүрээгүй гэрч Б.Нандинсондорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 12-13 цагийн орчим сэрсэн чинь ээж С.Н түүний нөхөр Ж.А нар байхгүй байсан. Би хичээлдээ явчихаад орой 18 цагийн орчим гэртээ ирсэн чинь ээж С.Н хичээлээсээ ирээгүй байхаар нь би 88999766 дугаартай утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй гэсэн дохио өгч байсан. Тухайн үед гэрт манайд амьдардаг н.Энхнаран эгч байсан. Би ээжийн утас болохгүй болохоор нь н.Сүрэн, н.Нарантунгалаг нэртэй фэйсбүүк чат руу нь захиа бичсэн. Яг юу гэж бичсэн эсэхээ санахгүй байна. Ээжээс хариу ирээгүй. Би эгчтэйгээ хоолоо хийгээд ээжийгээ хүлээгээд байж байтал 23-00 цагийн орчим ээж С.Н гаднаас Ж.Агийн хамт орж ирсэн. Би Ж.А руу та яв тантай амьдармааргүй байна гэж хэлэн хөөсөн боловч намайг тоогоогүй. Ээж С.Н гадуур хувцсаа тайлчихаад угаалгын өрөө рүү орсон. Харин Ж.А ээжийн байдаг жижиг өрөө рүү орсон. Ээж С.Н угаалгын өрөөний гэрлийг асаахгүй гараа угаагаад байхаар нь би санаа зовоод очсон чинь уйлж байгаа юм шиг чимээ гараад байхаар нь орсон чинь надаас цочоод арагш алхсан. Яагаад уйлаад байгаа талаар нь асуусан чинь Ж.А ээжийг нь хөдөө авч яваад утас булаагаад авчихсан болохоор охинтойгоо холбоо барьж чадсангүй. Ээжийг нь машиндаа гавалсан гэж хэлсэн. Би ээжийнхээ нүүр царай биеийг ажиглан харахад, хүзүү хэсэгт нь цус хурсан, аль гарыг нь санахгүй байна бугуй хэсэг нь цайраад хавдсан байсан. Бид 2 угаалгын өрөөнөөс гараад ээж С.Н жижиг өрөө рүү орсон. Би өрөөгөөр нь шагайсан чинь Ж.А юу ч болоогүй юм шиг дээш харан орон дээр хэвтэж байсан. Би хэсэг хугацаанд том өрөөнд утсаа оролдон хэвтэж байсан чинь ээж С.Н намайг дуудахаар нь жижиг өрөөнд ороход ярилцах зүйл байгаа талаараа хэлсэн. Тухайн үед Ж.А орноос босчихсон шкафны хажууд зогсож байснаа ээж рүү хувцсаа бэлд гэж хэлж байсан. Харин ээж С.Н ээж нь Ж.Атай амьдрахаар боллоо гэж хэлэхээр нь би уйлсан чинь ээж С.Н Ж.А руу чи заавал ингэх шаардлага байгаа юм уу гэж хэлж байсан. Би уйлсан чигээрээ том өрөө рүү ороод ор луугаа орсон чинь ээж С.Н араас орж ирсэн намайг аргадсан. Би шууд унтсан. Маргааш өглөө нь сэрсэн чинь Ж.А байхгүй байсан... Ж.А манай гэрт байхаараа байнга хэрүүл маргаан үүсгэдэг. Яг ямар шалтгаанаас болж хэрүүл маргаан хийгээд байдаг эсэхийг мэдэхгүй, жижиг өрөөний хаалгыг хаачихдаг байсан. Үүнээс болж манай гэрт тайван бус байдал үүсдэг. Хэрүүл маргаан гарсны дараа Ж.А нь хэд хоногоор явчихаад буцаж ирэхдээ шөнө хаалга үүд нүдээд байдаг. Энэ үед нь ээж С.Н хаалгаа тайлж өгдөггүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-65 тал/,

-Гэрч А.Энхнарангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...С.Н нь миний ээж н.Энхжаргалын найз нь байгаа юм. Би 2020 оны 09 дүгээр сард оюутан болж Улаанбаатар хотод ирсэн. С.Н нь миний охин гэртээ ганцаараа шахуу байдаг болохоор манай гэрт хамт амьдраач гэж санал болгосны дагуу 2020 оны 09 дүгээр 19-ний өдрөөс эхлэн гэрт нь амьдрах болсон. С.Н эгчийнх хүү, охин 2 хүүхэдтэй боловч том хүү нь Орхон аймагт сурдаг. Тийм болохоор охин С.Нийн хамт гэртээ байдаг. 2020 оны 11 дүгээр 09-ний орой С.Н эгч, түүний охин н.Нандинсондор бид 3 гэртээ байсан чинь хаалга нүдтэл С.Н эгч Ж.А байна. Гэртээ оруулахгүй гарч уулзчихаад ороод ирье гэж хэлэн хувцсаа өмсөөд гэрээс гарах гэсэн чинь өөдөөс Ж.А нь шууд ороод ирсэн. Ж.А, С.Н нар жижиг өрөө рүү яваад орсон. Тэд өрөөндөө маргалдаад байсан чинь н.Нандинсондор араас нь орсон чинь бид 2-т ярих юм байна гэж хэлэн Ж.А өрөөнөөсөө хөөсөн. н.Нандинсондор та миний ээжийг яах ч юм билээ гээд зогсоод байсан чинь С.Н миний охин гарч бай гэж хэлэн гаргасан. Н.Нандинсондор бид 2 том өрөөндөө ороод амарсан. Харин нөгөө 2 өрөөнийхөө хаалгыг хаагаад үлдсэн. Маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө би 07 цаг өнгөрч байхад хичээлдээ явахаар боссон чинь С.Н эгч босчихсон хичээлдээ явна гэж байтал н.Нандинсондор, Б.Амарбаясгалангийн унтаж байсан өрөө рүү ороод та яв би тантай үлдэж чадахгүй гэж хэлж байсан. Энэ үед Ж.А, С.Н руу чи хүүхдэдээ юу зааж өгөөд байгаа юм бэ гэж хэлэн уурласан. С.Н гарах гээд үүд хэсэгт хувцсаа өмсөж байсан чинь Ж.А түрүүлээд гараад явчихсан. Араас нь 5-6 минутын дараа С.Н гарсан. Би 08:30 цагт хичээлдээ явахад ойр хавьд С.Н, Ж.А нар байхгүй байсан. Үүнээс хойш би 13:00 цагийн орчим С.Н руу өнөөдөр найзуудтайгаа уулзана тийм болохоор оройтох болсон талаараа хэлэх гээд удаа дараа залгасан боловч 88999766 дугаарын утас нь холбогдохгүй байсан. Цагийг нь санахгүй байна гэртээ харьчихаад эргээд гарах үедээ С.Н эгч рүү дахин залгасан чинь утас нь холбогдоод ярихад эгч нь Ж.А ахтай нь хөдөө байна одоо Улаанбаатар хот руу орж байна, эргээд залгая гэж хэлээд утсаа салгахаар нь би оройтно шүү гэж захиа үлдээсэн. Би найзтайгаа уулзчихаад цагийг нь санахгүй байна гэртээ харьсан чинь Ж.А, С.Н, н.Нандисондор нар байсан. н.Нандинсондор юм дуугарахгүй том өрөөнд хөнжилдөө ороод хэвтсэн байсан. Би гал тогоонд аяга угааж байсан чинь С.Н, Ж.А нар том өрөөнд юм яриад сууж байсан. Юу ярьсан эсэхийг би сонсоогүй. н.Нандинсондор, С.Н, Ж.А нарыг өрөө рүүгээ яв гэж хэлж байснаа гол тогооны өрөөнд ороод ирсэн. Тэгтэл Ж.А шууд гэрээс гараад явчихсан. Энэ үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-68 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 6390 дугаартай “...С.Нийн өмсөж явсан гэх бор шаргал өнгийн торон дотоож болон салтаа хэсэгт наасан өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл дээр эр бэлгийн эс, үрийн шингэн, хучуур эс илэрсэн... Хохирогч С.Нийн өмсөж явсан гэх бор шаргал өнгийн торон дотоож болон салтаа хэсэгт наасан өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл дээр нэг эрэгтэй хүний эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц илэрч байна... Хохирогч С.Нийн өмсөж явсан гэх бор шаргал өнгийн торон дотоож болон салтаа хэсэгт наасан өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл дээр нэг эмэгтэй хүний хучуур эсийн ДНХ-ийн тогтоц илэрч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 73-76 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13108 дугаартай “...С.Нийн биед зүүн гарын бугуйн цус хуралт, зулгаралт, баруун шуу, бугалга, цээж, хүзүүний цус хуралт, хошногоны амсрын язрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй... С.Нийн үтрээ, шулуун гэдэсний арчдас, наалдцад эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй болно...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 96-97 тал/,

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /1-р хх-ийн 111-123 тал/,

-Шүүгдэгч Ж.Агийн хаан банкны 5088122851 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 248-с 2-р хх-ийн 17 тал/,

-Хохирогч С.Нийн Хаан банкны 5374216043 дугаартай депозит дансны хуулга /2-р хх-ийн 51-52 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Агийн хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, шулуун гэдэс /анус/ руу нь бэлэг эрхтнээ хийж бэлгийн харьцаанд орж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжийг, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг тус тус бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм буруутай гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй бөгөөд гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа хүн рүү хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгох бөгөөд улмаар довтолгоон эхэлснээр төгссөнд тооцогддог онцлогтой.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн дээрх хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж хүчиндэх, мөн бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж хууль бусаар авсан үйлдэл нь дээрх хоёр төрлийн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ж.А нь хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, шулуун гэдэс /анус/ руу нь бэлэг эрхтнээ хийж бэлгийн харьцаанд орж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдэл, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч С.Нийн удаа дараа мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ж.Агийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас” ... дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газрын харьяалал зөрчсөн, дээрмийн гэмт хэргийн шинжийг агуулаагүй...” гэх хүсэлтийг

        Хохирогчийн өмгөөлөгчөөс “хүчингийн гэмт хэргийн шинжтэй... зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн ...” гэх агуулга бүхий хүсэлтийг тус тус гаргасан байна.

          Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн талуудын мэтгэлцээнээс дүгнэхэд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

         Учир нь гэмт этгээд дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ тодорхой болон тодорхой бус хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлж, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр хохирогчийг бусад руу /н.Баяржаргал/ мөнгө шилжүүлэх гэж байхад нь утсыг нь булаан авч айлган сүрдүүлж, сэтгэл зүйн дарамтад оруулж интернет банкны кодыг хэлүүлж өөрийн данс руу шилжүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч С.Нийн “...300.000 төгрөг орж ирсэн. Амарбаясгалан хараад замын хажуу руу зогссон. Дансандаа мөнгөгүй л гээд байсан чамд мөнгө байсан байна над руу шилжүүл гэсэн. Кодоо хий гээд удаа дараа дарамталсан. Энэ мөнгөөр 6 сараар байр түрээсэлнэ хүүхдүүдээ хая гэсэн. Би шилжүүлье утас өгчих гэсэн чинь өгсөн тэгэхээр нь би 2.000.000 төгрөгийн хүү рүү гээ шилжүүлэх гэсэн чинь утас булааж аваад намайг 2 удаа алгадсан “ гэх мэдүүлэг, шүүгдэгч Ж.Агийн “....утсаа оролдоод суугаад байхаар нь утсыг нь булааж аваад скрийншот хийж аваад хартал хуучин нөхөр лүүгээ мөнгө шилжүүлж байсан...“ гэх мэдүүлэг, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд, мөнгө шилжүүлсэн талаар банкны хуулга зэргээр нотлогдсон гэж үзсэн.

 

       Хэргийн харьяаллын хувьд Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 1/594 тоот албан бичгийн дагуу гэмт хэрэг үйлдсэн гэх газрын байршлыг тогтоосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6-д “гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” зааснаар хянан шийдвэрлэсэн болно.

 

          Харин хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийн хувьд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч С.Н нь өмгөөллийн зардал 2.500.000 төгрөг, эмчилгээний зардал 377.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ж.Агаас 337.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнг шүүгдэгч Ж.А нь төлж барагдуулсан тул  энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.

          Харин өмгөөлөгчийн 2.500.000 төгрөгийн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  хэсэгт заасан байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарагдах боловч мөн хуулийн 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газраас батална” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-д “ өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж хуульчлагдсан бөгөөд хохирогч түүний өмгөөлөгч нарын хоорондын гэрээний үндсэн дээр сайн дураараа харилцан тохиролцож төлсөн өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн зардлын 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

      Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Н нь 377.000 төгрөг дээр нэмээд хаан банкны хуулга байгаа гэх боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байх тул цаашид гарах зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийг 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нийт 2 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэх ” гэх ялын дүгнэлтийг,

-Хохирогчийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, Л.Цэндоо нараас “Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаагаас “Гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаагаа хэлсэн. 3 жил гаран Цагдаагийн байгууллагад ажилласан, амьдралаа авч явах гэж байгаа залуу хөнгөрүүлэх нөхцөл байна гэж харж байна” гэх дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяраас “Д.Бурмаа өмгөөлөгчтэй санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Ж.Агийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж  бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд тус тус хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Ж.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ж.Агийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан “ хорих ялыг хөнгөрүүлнэ гэсэн байх бөгөөд шүүгдэгч Ж.А нь дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаг учраас хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн хохирогч С.Нийн өмсөж явсан бор шаргал өнгийн дотуур хувцас, эрхэмсэг оршихуй энгийнээс энгийн гэсэн бичигтэй жижиг гялгар уут 1 ширхэг, грийн энема гэсэн бичигтэй ягаан өнгийн жижиг хайрцаг, нарийн хоолой бүхий улбар ягаан өнгийн жижиг цагаан тагтай хуванцар 1 ширхэг, бохирлогдсон нойтон ариун цэврийн цаас 8 ширхэг, хэрэглэгдсэн бололтой базаж үрчийлгэсэн хуурай ариун цэврирйн цаас 10 ширхэг, соль түлхүүрэн хэлбэртэй жижиг төмөр түлхүүр 1 ширхэг, жижиг гялгар уут 1 ширхэг, шар өнгийн халаасны нойтон салфетка 1 ширхэг хураагдан ирснийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Агаас 337.000 төгрөг гаргуулж хохирогч С.Нт олгож, өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Аг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг,

-мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ж.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ад оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 

  1. Шийтгэх тогтоол уншин сонсмогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ж.Ад авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А хохирогч С.Нт 337.000 төгрөг төлсөнг дурдаж, өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч С.Н нь цаашид гарах зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн 2005032900126 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч С.Нийн өмсөж явсан бор шаргал өнгийн дотуур хувцас, эрхэмсэг оршихуй энгийнээс энгийн гэсэн бичигтэй жижиг гялгар уут 1 ширхэг, грийн энема гэсэн бичигтэй ягаан өнгийн жижиг хайрцаг, нарийн хоолой бүхий улбар ягаан өнгийн жижиг цагаан тагтай хуванцар 1 ширхэг, бохирлогдсон нойтон ариун цэврийн цаас 8 ширхэг, хэрэглэгдсэн бололтой базаж үрчийлгэсэн хуурай ариун цэврийн цаас 10 ширхэг, соль түлхүүрэн хэлбэртэй жижиг төмөр түлхүүр 1 ширхэг, жижиг гялгар уут 1 ширхэг, шар өнгийн халаасны нойтон салфетка 1 ширхэг хураагдан ирснийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай. 

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА