| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00335/И |
| Дугаар | 386 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 386
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар багт оршин суух 1963 онд төрсөн, 54 настай, Цэнд овгийн Цэрэндуламын Чулууны хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дуламсүрэн, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дуламсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний нөхөр Ц.Чулуун өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж байсан хүмүүс нэрийг нь ташаарч Чулуун-Эрдэнэ гэж бичсэнээс болоод ажилласан жил нь ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байгаа. Мөн Ц.Чулуун Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Баруун чиглэлийн зам барилга трестэд 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл замчнаар тус тус ажиллаж байсан. Иймд хүрэн өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Ц.Чулуун мөн олохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Баруун чиглэлийн зам барилга трестэд 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл замчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Чулуун нь Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ц.Чулуун нь хүрэн өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр, Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Баруун чиглэлийн зам барилга трестэд 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл замчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан №00/002245 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 437 тоот архивын лавлагаа, Авто замын ерөнхий газрын харъяа Баруун чиглэлийн зам барилгын трестийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 61 тоот, 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 26 тоот тушаалууд, гэрч Ё.Цэрэнсумъяа, Б.Болд, Н.Янгиа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаарЦэнд овгийн Цэрэндуламын Чулууныг хүрэн өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарЦэнд овгийн Цэрэндуламын Чулууныг Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Баруун чиглэлийн зам барилга трестэд 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл замчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгчшийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА