| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00354/И |
| Дугаар | 387 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 387
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багт оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, Мэнд овгийн Адъяагийн Батцэцэгийн хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.Батцэцэг, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Батцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын цэцэрлэгт 1984 оноос 1997 он хүртэл хүмүүжүүлэгчээр тасралтгүй ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэрийг ташаарч бичсэнээс болоод ажилласан жил ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд 1986 онд олгосон 137080 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Адъяагийн Батцэцэг намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.Батцэцэг нь Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч А.Батцэцэг нь 137080 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Л.Лхамсүрэн, П.Хишигт, М.Төмөрдулам нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 137080 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Мэнд овгийн овгийн Адъяагийн Батцэцэг мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА