Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 388

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 48-48 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, Хожгор овгийн Бүрэнжаргалын Норовринчингийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Норовринчин, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Норовринчин шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Норовринчин нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Норовринчин нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-

ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдийн 445 болон 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 450 тоот архивын лавлагаанууд, гэрч Ц.Дашдондог, Д.Алтангэрэл нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарХожгор овгийн Бүрэнжаргалын Норовринчинг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА