Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 137/2016/0088/Э |
Дугаар | 88 |
Огноо | 2016-08-25 |
Зүйл хэсэг | 181.2.1, |
Улсын яллагч | С.Болорчулуун |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж
Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн
Улсын яллагч С.Болорчулуун
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан
Хохирогчийн өмгөөлөгч Э.Батбаяр
Хохирогч Б.Борхуул
Гэрч О.Төмөрхуяг, Б.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1989 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Замын Үүд сумын 5 дугаар баг, 1-6 тоотод оршин суух, Замын-Үүд сум онцгой байдлын 17-р ангид аврагч гал сөнөөгч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Жигжид овогт Энхбаатарын Эрдэнэцогтод /РД: ЕЮ89012679/ холбогдох эрүүгийн 201610010108 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч Э.Эрдэнэцогт нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр Б.Борхуулыг гараараа элэг хэсэг рүү 2 удаа, тонгойх үед нь нүүрэн тус газар нь 1 удаа цохисноос газарт ар дагзаараа унаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
-Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Шүүгдэгч Э.Эрдэнэцогтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр өглөө ажлаас буугаад Асем болохтой холбоотойгоор хурал хийсэн юм. Тэгээд хурлаас гараад Үүрдмөнх, Энхсайхан, Мөнхжаргал бид нар Баянбүрдэд байх Мөнхжаргалын гэрт очиж 2,2 пиво уусан юм. Ингээд би албаны хувцсаа тайлчихаад эргээд ирье гээд тэднийхээс явсан. Ингээд 1 цаг гаруй дараа Мөнхжаргалынх рүү явж байгаад Төмөрхуяг, Сугар 2-той тааралдсан. Бид 3 Мөнхжаргалынд 1 шил архитай орчихоод түүнийгээ задалж ууж байхад Борхуул “ атамаан” энэ тэр гээд агсараад байхаар нь чи айлд ирчихээд гэрийнх нь эзэнтэй юу яриад байгаа юм бэ гэж хэлчихээд гарсан. Тэгээд явж байтал 14 цагийн орчимд Тэмүүжин над руу яриад Борхуул агсан тавиад Мөнхжаргал, Үүрдмөнх нар муудалцаад байна хүрээд ирээч гэсэн ба түүнээс хойш 1 цаг 30,40 минутын дараа Мөнхжаргалын байрны орцоор орох гэтэл ардаас дуудсан. Тэгэхэд Үүрдмөнх, Борхуул 2 боорцог, пиво барьчихсан ирсэн, Үүрдмөнх орц руу ороод явчихсан. Тэгээд би Борхуулыг яагаад агсан тавиад байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм гэхээр нь бид 2 заамдалцаад намайг өшиглөхөөр нь би элэг рүү нь 2 удаа цохиод доошоо тонгойх үед нь нүүр рүү цохиход хөл алдаж орцны хашуу талын хашлага ар дагз хэсгээрээ цохиж унасан. Энэ үед би түүний нүүр рүү нь алгаараа цохиж дуудсан. Тэгээд Мөнхжаргал, Үүрдмөнх 2 ирээд намайг салгаад Борхуулаас болж муудаад байж байх Борхуул босоод явсан. Хохирол төлбөрийн хувьд Эрээн рүү дагуулж явж тархины зураг 600 юаниар авахуулсан. Мөн Сайншандын эмнэлэгт тархины зураг авахуулсан, энд байхад нь ор хоногийн мөнгө 300,000 төгрөг төлж, гаднаас бүх эм тариаг нь зөөж хийлгэсэн. Нийтдээ 860,000 төгрөг эмчилгээнд зарцуулсан. Цаашид гарах эмчилгээний мөнгийг төлнө. Харин хэрэгт байгаа Э баримт дээр хохирол тодорхойгүй байсан тул хурлаас өмнө нэмж эмчилгээний зардал гэж төлөөгүй. Мөрдөн байцаагч шүүх шийднэ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг
Хохирогч Б.Борхуулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Тэр өдөр намайг Мөнхжаргалынд хүрээд ир гэж Үүрдмөнх ах дуудсан юм. Тухайн үед би жаахан уусан очсон ба намайг очиход нэг архи уугаад дууссан бөгөөд намайг архинд явуулж нэг архи авсан. Түүнээс нь уусан юм. Тэр үед Эрдэнэцогт ирсэн. Тэгээд Үүрдмөнх ах танай ах ч атаман шүү гэхээр нь, манай ах гайгүй, чимээгүй шүү дээ гэж хэлсэн. Миний хувьд тэр үед Эрдэнэцогттой ямар нэг байдлаар харьцаагүй, Эрдэнэцогтын хэлсэн гээд байгаа үгийг сонсоогүй, түүнийг Мөнхжаргалынхаас гараад явсаныг ч анзаараагүй, Үүрдмөнх, Мөнхжаргал 2-той юм яриад л байж байсан. Тэгээд тухайн үед Мөнхжаргалтай маргалдаад тэр намайг цохисон гэхдээ Үүрдмөнх дунд байсан болохоор чанга цохиогүй. Тэгээд бид 2 эвлэрчихээд би явах гэхэд Үүрдмөнх ахдаа 2 пиво аваад өгчих гэхээр нь за тэгье гээд хамт дэлгүүр гараад пиво боорцог аваад орж ирэхдээ орцны үүдэнд Эрдэнэцогттой тааралдсан юм. Тэр үед бид 2 ямар нэг байдлаар муудаагүй, гэнэт намйаг цохиод нэг мэдэхэд би ухаан алдсан байсан. Тэгээд сэргээд гэррүүгээ харьж унтсан. Маргааш өглөө нь босоод ирэхэд нүүр ам битүү хавдсан байсан. Тэгэхээр нь би Мөнхжаргал руу утасдаад та нар намайг яачихсан юм бэ гэхэд Эрдэнэцогтыг намайг зодсон, би ард дагзаараа газар унасан байсан. Энэ үед манай хамаатны ах ирээд эгчид хэлсэн байсан. Тэгээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эрдэнэцогтын хувьд эмнэлэгт хэвтэхэд ор хоногийн мөнгө, эм тарианы мөнгө төлсөн, мөн Эрээн гарч тархины зураг авахуулах, Шанд явж үзүүлэх зэрэгт зардлыг нь гаргаж үзүүлсэн нь үнэн. 866,500 төгрөг зарцуулсан гэдгийг нь хүлээн зөвшөөрч байна. Харин одоо эмнэлгээс гарсанаас хойш хийлгэсэн эмчилгээний зардал нийтдээ 1,149,700 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед эмчилгээ хийлгээрэй гэж эмч хэлсэн. Тэгээд тархины эмчилгээ хийлгэсэн. Эмийн баримтын хувьд гэвэл манай эгч эмийн сантай учраас эгчийнхээ эмийн сангаас эм тариа авч хэрэглэсэн. Мөрдөн байцаагч Э баримт авчир гэсэн тул хэрэгт өгсөн, сая шүүхэд өгсөн баримтууд бол хэрэгт өгсөн Э баримтанд тулгуурлаж бичсэн баримт байгаа юм. Болсон хэргийн хувьд гэвэл үнэн зүйлийг ярьлаа. Хувийн сэдэлтээр муудсан гээд мэдүүлэг өгчих гэж бүгдээрээ л гуйгаад байсан, миний хувьд үнэнээ ярьж байна” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Мөнхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“ Тэр өдөр манай гэрт архи ууцгаасан. Борхуулыг Үүрдмөнх дуудаж ирсэн. Тэгсэн Борхуул манай ах атаман энэ тэр гээд л агсараад байсан. Эрдэнэцогт энэ үед нь чи айлд ирчихээд айлын гэрийн эзнийг юу гээд байгаа юм бэ гэхэд Борхуул чамд хамаагүй гээд энэ 2 маргаад байсан.Тэгээд л Эрдэнэцогт явсан. Түүнээс хойш Борхуул бид 2 муудалдцаад эвлэрсэн. Манай найз Наранбат Шандаас ирсэн гээд дуудахаар нь гараад уулзаад байж байгаад нэг харахад Эрдэнэцогт, Борхуул 2 зодолдоод байхаар нь салгасан. Эрдэнэцогт, Борхуул 2-ыг юу гэж муудалдцсаныг мэдэхгүй. Би санаж байгаа зүйлээ ярьж байна” гэсэн мэдүүлэг,
Гэрч О.Төмөрхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”
“Сугар бид 2 Эрдэнэцогтой тааралдаад Баянбүрдэд байх Мөнхжаргалын гэрт очсон тэнд удаагүй буцаад гарсан. Орсон дараа Борхуул атаман гээд юм ярьж байх шиг байсан, би ер нь юу ярьсан талаар сайн сонсоогүй, Эрдэнэцогт айлд орж ирчихээд атаман гээд юу яриад байна гээд хэлж байх шиг байсан. Тэгээд л гараад явцгаасан. Зодоон болох үед байгаагүй” гэсэн мэдүүлэг
-Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн шүүгдэгч Э.Эрдэнэцогтын өмчлөлийн 61-12 ДГО улсын дугаартай Тоёото чейзер маркийн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-12/
Хохирогч Б.Борхуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ” Намайг 2016 оны 05 сарын 06-ны өдөр вокзал дээр байж байхад миний танил Үүрдмөнх ах надруу залгаж, би Замын-Үүд суманд ирчихсэн байна Биржийн хойд талд Баянбүрдийн байранд Мөнхжаргалын гэрт хүрээд ир гэж намайг дуудсан. Тэгээд уг газарт 13 цагийн үед очсон яг хэдэн цагт гэдгийг нь сайн санахгүй байна, намайг Мөнхжаргалын гэрт очиход миний танил Эрдэнэцогт, Үүрдмөнх, Тэмүүжин болон үл таних 2 залуу байж байсан бөгөөд эдгээр хүмүүс архи уучихсан халамцуу байцгааж байсан.Намайг очсоноос хойш нэг их удалгүй Эрдэнэцогт үл таних 2 залуугын хамт Мөнхжаргалын гэрээс гарч, Мөнхжаргал, Үүрдмөнх, Тэмүүжин бид 4 үлдэж би гадагшаа гарч 2 ширхэг 2.5 литрийн пиво аваад хувааж ууцгаасан, пиво дуусаад би Мөнхжаргалын гэрээс явах гээд гартал Үүрдмөнх ах намайг дуудаж чи ахыгаа хаяад явах гээд байгаа юм уу гэж хэлэхээр нь үгүй ээ та ингэж бодоод надад гомдоод байвал намайг 2 цохьчих гэж хэлэхэд за ахын дүү ахдаа битгий гомдоод бай гэж хэлээд миний элэг рүү 2 удаа зөөлөн цохиод, нэг удаа алгадсан юм, тэр үед Мөнхжаргал над руу дайрч миний нүүр хэсэг рүү цохьсон тухайн үед Мөнхжаргал бид хоёрын дунд Үүрдмөнх зогсож байсан болохоор намайг нэг их хүчтэй цохиж чадаагүй гэхдээ богинохон хугацааны дотор миний эрүү шанааны хэсэгт 3-4 удаа цохьсон юм, тэгээд л Тэмүүжин орон дээрээс босч ирээд Мөнхжаргалыг надаас салгаж холдуулаад харин Үүрдмөнх бид 2 байрны болкон руу гарсан, тухайн үед би Мөнхжаргалаас намайг ямар ч шалтгаангүй яагаад цохиж байгаа юм бэ гэж хэлэхэд өөдөөс юм хэлэлгүй уурлаж байсан ба тухайн үед Тэмүүжин Мөнхжаргалд хандаж чи яагаад хүүхдийг шалтгаангүйгээр цохиж байгаа юм, хоорондоо муудаж маргалдсан зүйлгүй байж гэж хэлж байсан. Тэгээд л Үүрдмөнх бид хоёрыг полкон дээр байж байхад Мөнхжаргал, Тэмүүжин нар гарч ирээд Мөнхжаргал надаас уучлалт гуйж буруу ойлголцож ийм зүйл боллоо гэж хэлээд надтай эвлэрсэн юм.Тэгээд л бид нар байр луу буцаж ороод Үүрдмөнх бид 2 дэлгүүр лүү гарсан юм.Тэгээд дэлгүүрт очиж пиво авчихаад Мөнхжаргалын байрны гадаа буцаж ирэхэд Эрдэнэцогттой тааралдсан бөгөөд түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байгаа, ямар ч байсан Үүрдмөнх надад хэлэхдээ намайг Мөнхжаргалын гэрт орчихоод буцаж гарч ирэхэд намайг ухаан алдчихсан чиний дээр Эрдэнэцогт гарчихсан дээрээс чинь цохиж байсан гэж хэлж байсан. Тухайн үед Үүрдмөнх намайг ахын хувиар л 2 удаа зөөлөн цохиж, нэг удаа алгадсан намайг зодож цохьсон зүйл байхгүй, харин Мөнхжаргал намайг яагаад цохьсон гэдгийг мэдэхгүй байгаа тухайн үед бид нар согтуу байсан болохоор буруу ойлголцож ийм зүйл болсон гэж бодож байна. Мөнхжаргал миний эрүү рүү цохьсоноос болж доод үүдэн шүд хөдөлж бага зэрэг эмтэрсэн, өөр ямар нэг гэмтэл шарх учраагүй. Мөнхжаргал миний нүдний хэсэгт цохиогүй, Эрдэнэцогт намайг ямар шалтгаанаар зодсон гэдгийг мэдэхгүй байна, бид хоёрт хоорондоо муудаж маргалдсан зүйл байхгүй урьд өмнө нь муудаж маргалдаж байгаагүй, миний хаана хэдэн удаа юугаар цохьсон гэдгийг санахгүй байна, нэг мэдэхэд л ухаан алдчихсан байсан, намайг гэрт хэн хүргэж өгсөн гэдгийг ч мэдэхгүй байгаа. Би Замын-Үүд суманд эмчилгээ хийлгэсэн, гэхдээ уг эмчилгээний мөнгийг Эрдэнэцогт, Мөнхжаргал нар гарган өгсөн, харин эмнэлгээс гарсаны дараа өдөр бүр 38000 төгрөгийн үнэтэй тариа хийлгэж байгаа, тариаг нэгдсэн эмнэлгийн эмийн сан болон, Ундрам эмийн сангаас авч байгаа, худалдан авсан баримт нь байгаа одоогийн байдлаар яг хэдэн төгрөг эмчилгээнд зарцуулсан гэдгийг мэдэхгүй байна.Мөн намайг Эрдэнэцогт Эрээн хот руу авч гараад тархины зураг авахуулж өгсөн. Би өөрийн эмчилгээний зардлыг буруутай этгээдээс гарган авах хүсэлтэй байгаа өөр ямар нэг гомдол санал гэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/
Гэрч Ц.Тэмүүжингийн мөрдөн байцаалтад өсгөн:
“ Би 2016 оны 05 сарын 05-ны өдөр өөрийн найз Эрдэнэцогтын гэрт очсон бөгөөд 2016.05.06-ны өдөр Эрдэнэцогт ажлаасаа бууж ирчихээд соёлын төвд хуралтай гэж хэлээд гэрээсээ гарсан.Тэгээд 11 цагийн орчимд яг хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна, над руу утсаар залгаж би Мөнхжаргалын гэрт байна хүрээд ир гэж хэлэхээр нь Баянбүрдийн байранд Мөнхжаргалын гэрт очсон.Намайг очих үед Мөнхжаргал, Эрдэнэцогт, Үүрдмөнх 2 ширхэг 2.5 литрийн пиво авчихсан байсан, тэгээд л бид 4 уг пивийг хувааж уусан юм.Пиво дуусах үед гадагшаа дэлгүүр гарч дахиж 2 шил архи аваад, эхний архи архиа ууж байх үед Үүрдмөнх өөрийн танил Борхуул гэх залууг дуудсан юм, түүнээс хойш нэг их удалгүй Мөнхжаргалын гэрт Борхуул гэх залуу орж ирээд бид нартай хамт архи хувааж уусан, Борхуул Мөнхжаргалын гэрт ирэхдээ архи уучихсан байсан болохоор нэг их удалгүй согтоод янз бүр зүйл яриад хүмүүстэй маргалдах гээд байсан. Тухайн үед Борхуул өөрийнхөө ахыг чимээгүй атмаан гэх мэтээр яриад хүн хүн рүү агсрах гээд байхаар нь би жижиг өрөө рүү ороод найз охинтойгоо утсаар ярьсан юм, утсаар ярьж дуусаад гарч ирэхэд Эрдэнэцогт явчихсан байсан харин Үүрдмөнх, Мөнхжаргал, Борхуул нар архиа уугаад дуусгаж байсан юм. Тухайн үед Борхуул Үүрдмөнхөд хандаж би таныг ах аа гэж хүндлэнэ гэж хэлээд харин Мөнхжаргалд руу би чамтай халзарвал барна дийлнэ гэх мэтээр хэлж байгаад Мөнхжаргалтай маргалдсан бөгөөд Мөнхжаргал Борхуулын нүүр хэсэг рүү 2-3 удаа цохих шиг болсон тэр үед Мөнхжаргал, Борхуул нарын дунд Үүрдмөнх зогсож байсан болохоор Мөнхжаргал түүнийг их хүчтэй цохиж чадаагүй юм, Мөнхжаргалыг Борхуул зөрүүлэн цохиогүй.Уг маргалдаан богинохон хугацаaны хооронд болоод өнгөрсөн бөгөөд үүний дараа Борхуул, Үүрдмөнх, Мөнхжаргал нар тамхи татах гээд болкон руу гарч, болкон дээр байх үедээ Борхуул уйлаад болконы хана гараараа цохиод байх шиг байсан би эдгээр хүмүүсийг хоорондоо маргалдаж байхад зурагт үзээд нэг их анзаараагүй мөн архи уучихсан нилээд согтуу байсан болохоор болсон зүйлийг бүгдийг нь сайн мэдэхгүй байгаа юм.Тэгээд л энэ 3 болкон дээрээс орж ирээд дахин архи авахаар дэлгүүр лүү гарсан.Тэр үед нь би Мөнхжаргалын гэрт ганцаараа үлдээд, Эрдэнэцогт руу утсаар залгаж Мөнхжаргал, Борхуул, Үүрдмөнх нарыг маргалдаад байгаа талаар хэлсэн, хэсэг хугацааны дараа пиво авах гэж гарсан Мөнхжаргал, Үүрдмөнх, Борхуул нарыг гэрт орж ирэхгүй байхаар нь би эдгээр хүмүүсийн ардаас гартал байрны орцонд Үүрдмөнхтэй тааралдсан тухайн үед Үүрдмөнх 2 ширхэг 2.5 литрийн пиво, 1 уут боорцог авчихсан байсан ба надад эдгээр зүйлсийг бариулаад хамтдаа Мөнхжаргалын гэрт орсон.Гэрт ороод нэг удалгүй Үүрдмөнх буцаж гарсан бөгөөд хэсэг хугацааны дараа Үүрдмөнх, Эрдэнэцогт, Мөнхжаргал нар орж ирсэн харин Борхуул орж ирээгүй, тухайн үед Борхуулыг хаашаа явсан талаар хэлээгүй. Тухайн үед бид нар бүгд л архи уучихсан согтуу байсан би Борхуул Үүрдмөнх нарыг маргалдаж байхыг нь хараагүй, Мөнхжаргал руу Борхуул агсарч би чамтай зодолдвол дийлнэ гэх мэтээр маргалдаж байгаад л түүнд хацар хэсэг 2, 3 удаа цохиулсан гэхдээ их хүчтэй цохиогүй, Борхуулд ямар нэг гэмтэл шарх учраагүй уруул хэсэг нь бага зэрэг цус болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/
Гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “
Би 2016 оны 05 сарын 06-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ очиж хувцсаа сольчихоод Соёлын төв рүү сургалтанд суусан.Соёлын төв явах замдаа өөрийн найз Үүрдмөнхтэй тааралдаж түүнтэй хамт явсан бөгөөд сургалт дуусгаад хамт ажилладаг Эрдэнэцогт, Үүрдмөнх бид 3 манай гэрт очсон.Гэрт очихдоо 2 ширхэг 2.5 литрийн пиво авч очсон бөгөөд уг пивоо ууж байгаад найз Тэмүүжингээ утсаар дуудсан юм, тэгээд л Тэмүүжин, Үүрдмөнх, Эрдэнэцогт бид 4 хоёр пивоо ууж дуусгаад Эрдэнэцогт би гэр лүүгээ яваад ирье гэж хэлээд гэрээс гарсан харин Үүрдмөнх өөрийн танил Борхуул гэх залууг утсаар дуудсан юм.Борхуул манай гэрт ирэхдээ архи уучихсан бага зэрэг согтолттой байсан бөгөөд нэг их удалгүй Эрдэнэцогт өөрийн танил 2 залуугын хамт гэрт орж ирсэн.Эрдэнэцогт орж ирэхдээ 1 шил 0.75 литрийн архи авчихсан байсан бөгөөд уг архийг Борхуул, Үүрдмөнх, Тэмүүжин, Эрдэнэцогт түүнтэй хамт орж ирсэн 2 найзтай нь хамт хувааж уусан, архи ууж байх үед Борхуул над руу хандаж чимээгүй атмаан гэж мэдэхүү, манай ах бол атмаан гэх мэтээр яриад байсан ба тэр үед Эрдэнэцогт Борхуулд хандаж чи айлд байж болиоч, гэрийнх нь эзэн рүү агсраад байх юм гэж хэлчихээд архиа дуусгалгүй өөрийн 2 найзыг дагуулан гэрээс гарч явсан. Түүнээс хойш үлдсэн архиа Үүрдмөнх, Тэмүүжин, Борхуул бид 4 хуваан уусан бөгөөд архи дуусах үед дахин 1 шил 0.75 литрийн архи авч хуваан ууцгаасан.Архи ууж байх үед Борхуул над руу агсраад чи намайг барах уу, чи намайг Замын-Үүдэд таних уу, зодолдох уу гэх мэтээр хэлээд надтай муудсан тэр үед Үүрдмөнх чи яагаад байгаа юм наад хүн чинь ахынх нь найз гэж хэлээд салгасан.Хэсэг хугацааны дараа Борхуул над руу агсраад Үүрдмөнх түүнийг хориод түүнтэй яриад зогсож байхаар нь би түүн рүү очиж маргалдан Борхуулын нүүр хэсэг рүү гараараа цохиж, мөн гараа татахдаа дахиад нэг цохьчихсон юм, тухайн үед Борхуул бид 2-ийн голд Үүрдмөнх байсан болохоор түүний эрүүний хэсэгт шүргээд л өнгөрсөн хүчтэй цохиогүй. Үүний дараа Үүрдмөнх Борхуулыг дагуулаг манай байрны болкон руу гарсан бөгөөд хэсэг хугацааны дараа би болкон руу гарч очиж Борхуулаас уучлалт гуйж хоорондоо шал дэмий зүйл ярьж маргалдлаа гэж ярилцан гар барин эвлэрсэн тэр үед Борхуул ч гэсэн харин тэглээ дэмий зүйл боллоо гэж ярьж байсан.Тэгээд Борхуул, Үүрдмөнх бид 3 буцаж архи уж байсан зочны өрөө рүү орж Тэмүүжинтэй нийлж үлдсэн архи ууж дуусгаад Борхуул, Үүрдмөнх нар дахин архи авахаар дэлгүүр лүү гарсан юм.Хэсэг хугацааны дараа би байрнаасаа гарч, орцны үүдэнд Эрдэнэцогттой тааралдсан бөгөөд, мөн манай он жав Наранбат гэх залуу байрны үүдэнд байхаар нь түүн рүү очиж уулзсан. Наранбат бид 2 ойр зуурын юм ярьж орцны үүднээс холдож зогссон бөгөөд түүнтэй яриад зогсож байхад Борхуул, Үүрдмөнх нар пиво авчихсан байрны үүдэнд ирж байгаа харагдсан. Тухайн үед Үүрдмөнх орц руу орж харин Борхуул орцны үүдэнд Эрдэнэцогтттой юм яриад зогсож байгаа нь харагдсан юм.Тэгээд л намайг Наранбаттай хамт юм яриад байж байхад Борхуул, Эрдэнэцогт нар хоорондоо муудаж гэнэт л Эрдэнэцогт Борхуулын элэг рүү нь цохиод, доош тонгойх үед нь нүүр лүү нь цохиж байгаа харагдсан. Тухайн үед Борхуул Эрдэнэцогтод цохиулаад цементэн довжоон дээр уначихсан юм тэр үед нь би гүйж очоод Эрдэнэцогтыг боль гэж хэлээд салгах гэж байхад орцноос Үүрдмөнх гарч ирээд Эрдэнэцогтод хандаж болиоч чи ухаан алдчихсан байх үед нь хүүхэд зодоод, наад хүүхэд чинь ухаан алдчихсан байна ш дээ гэж хэлээд салгасан.Тэгээд л Үүрдмөнх Борхуулыг өмөөрч Эрдэнэцогттой маргалдаж байрны хойд тал руу гарч муудалцсан бөгөөд хэсэг хугацааны дараа муудалцахаа больж гэрт орох гээд байрлуу иртэл Борхуул явчихсан байсан, яг хэнтэй яаж явсан гэдгийг нь мэдэхгүй байна. Борхуул Үүрдмөнх нар хоорондоо муудаж маргалдаж байгаа нь анзаарагдаагүй энэ талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед Борхуул над руу агсраад чи Бат-Эрдэнийг хүнээр цохиулсан чи намайг мэдэх үү гэх мэтээр ярьж байгаад л надтай муудсан юм, тэгээд л би түүний эрүү хэсэгт 2 удаа цохьсон бөгөөд бидний дунд Үүрдмөнх байсан болохоор хүчтэй цохиогүй шүргээд л өнгөрсөн юм. Тухайн үед Борхуулын биед ямар нэг гэмтэл шарх учраагүй зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/
Гэрч М.Үүрдмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн “
“Би Улаанбаатар хотод амьдардаг юм.Улаанбаатар хотоос 2016.05.06-ны өглөө суудлаар ирээд өөрийн найз Мөнхжаргал руу утсаар залгаж түүнтэй уулзаж, Мөнхжаргалын гэрлүү, Эрдэнэцогт бид 3 хамтдаа явсан. Мөнхжаргалын гэр лүү очихдоо 2.5 литрийн 2 ширхэг пиво аваад орсон бөгөөд тухайн үед Мөнжаргалын гэрт Тэмүүжин гэх залуу ирсэн.Бид 4 нийлээд пиво ууж эхэлсэн бөгөөд пиво дуусах үед Эрдэнэцогт гэрлүүгээ явц хувцасаа солиод ирье гэж хэлээд гарсан ба түүний дараа нэг их удалгүй Борхуул руу утсаар залгаж дуудсан юм.Тэгээд л Борхуул, Мөнхжаргал, Тэмүүжин бид 4-ийг байж байхад Эрдэнэцогт гаднаас 1 шил архи авчихсан 2 найзынхаа хамт орж ирсэн бөгөөд бид нар уг архийг хуваан ууж эхэлсэн юм.Борхуул Мөнхжаргалын гэрт ирэхдээ архи уучихсан согтуу ирсэн болохоор архинаас нэг татчихаад хүмүүс рүү агсрах гээд атмаан гэх мэтээр ярьж Мөнхжаргал руу хандаж агсарсан юм тэр үед Эрдэнэцогт Борхуулд хандаж чи айлд байж янз бүрийн атмаан гэх мэтээр яриад байхаа болиоч гэж хэлчихээд 2 найзыгаа дагуулаад гарсан. Эрдэнэцогтыг 2 найзынхаа хамт гарсаны дараа Борхуул, Мөнхжаргал, Тэмүүжин бид 4 үлдсэн архиа хуваан ууж дуусгаад дахин нэг шил архи аваад ууж эхэлсэн.Архи ууж байх үед Борхуул Мөнхжаргалд хандаж чи манай найзыг хүнээр зодуулсан, чи намайг Замын-Үүдэд мэдэх үү, хоёулаа зодолдох уу гэх мэтээр яриад түүнтэй маргалдаад байсан тэр үед нь би Борхуулд хандаж наад хүн чинь ахынх нь найз байгаа юм чи ингэж болохгүй гэж түүнийг болиулсан. Тэр үед Борхуул за дүү нь явлаа гэж хэлээд гарах гэхээр нь би Борхуул руу очоод чи ахынхаа ажлыг алваа маргааш өглөө эрт ирээрэй, Эрээн хот руу гарна шүү, өнөөдөр миний төрсөн өдөр болж байгаа авсан архиа ууж дуусгачихаад явахгүй юм уу гэж хэлсэн чинь Борхуул надад хандаж юу гэж тийм зүйл байх вэ дээ ахаа та ингэж бодоод байгаа бол ахын хувиар нэг цохьчих гэж хэлэхээр би түүнийг ингэж болдоггүй юм ах нь чамайг юу гэж цохих юм гэж хэлээд, энэ үгийг хэлж байх явцдаа гэдэс рүү нь зөөлөн алгадаж хацар луу нь мөн ингэж болдоггүй юм гэж хэлээд зөөлөн алгадсан.Тэгээд л байж байхад Борхуул Мөнхжаргал руу агсраад байсан бөгөөд тэр үед Мөнхжаргал уурлаж түүний эрүү хэсэг рүү 2 удаа цохих шиг болсон, тэр үед би Борхуул Мөнхжаргал нарын голд зогсож байсан болохоор Мөнхжаргал түүнийг онож цохиогүй шүргээд л өнгөрсөн байх, энэ үед нь би Мөнхжаргалыг Борхуулаас салгаж холдуулаад Борхуулыг дагуулан болкон руу гарсан.Болкон дээр гараад би Борхуулд хандаж ингэж болохгүй дэмий зүйлээс чи маргаан үүсгээд байна гэж хэлсэн бөгөөд бид 2-ийн араас Мөнхжаргал болкон руу гарч ирээд Борхуултай дэмий зүйлээс маргалдлаа гэж хэлээд бие биенээсээ уучлалт гуйгаад гар барьж эвлэрсэн юм. Тэгээд л бид 3 болконоос архи ууж байсан зочны өрөө рүү орж Тэмүүжинтэй нийлж үлдсэн архиа хуваан ууж дуусгаад Борхуул бид 2 пиво авахаар гэрээс гарсан.Тэгээд пиво авчихаад буцаад байр лүү иртэл байрны орцны үүдэнд Мөнхжаргал, Эрдэнэцогт, Тэмүүжин нар байж байхаар нь би Тэмүүжинд дэлгүүрээс авсан пивоо бариулаад Мөнхжаргалын гэр лүү орсон юм. Мөнхжаргалын гэрт ороод хэсэг хугацаа өнгөрсөн боловч Мөнхжаргал, Эрдэнэцогт, Борхуул нар орж ирэхгүй байхаар нь би байрнаас гарч орцны үүд рүү гартал Борхуул ухаан алдчихсан түүний дээрээс Эрдэнэцогт хөөe бос гээд гэдэс рүү нь цохиод алгадаад байж байсан харин Мөнхжаргал Эрдэнэцогтыг Борхуулаас салгах гээд байж байсан. Тэр үед нь би Эрдэнэцогтод уурлаж хүүхэд ухаан алдаад уначихсан байх үед нь цохиж зодоод болиоч гэж хэлээд түүнтэй маргалдаж байрны зүүн тал руу гарсан, тэгээд Эрдэнэцогтыг түлхэж унагачихаад эргээд хартал Борхуул босчихсон орцны үүднээс баруун тийш ганцаараа алхаж байхаар нь Эрдэнэцогттой маргалдахаа больчихсон юм. Тэгээд л Үүрдмөнх Борхуулыг өмөөрч Эрдэнэцогттой маргалдаж байрны хойд тал руу гарч муудалцсан бөгөөд хэсэг хугацааны дараа муудалцахаа больж гэрт орох гээд байр луу иртэл Борхуул явчихсан байсан, яг хэнтэй яаж явсан гэдгийг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 16-ны өдрийн “ 1. Б.Борхуулын биед дагз ясны зүүн талд цууралт, баруун талын нүдний ухархайн доод хананы цууралт, 2 талын духны дэлбээнд жижиг цус хуралт, баруун талын духны дэлбэнд жижиг няцрал, 2 нүдний зовхины доод хэсгээр цус хуралт,уруулын дээд хэсэгт шарх, уруулын дотор талд цус хуралт, баруун доод 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна.
3.Б.Борхуулын биед үүссэн дагз ясны зүүн талд цууралт, баруун талын нүдний доод хананы цууралт, 2 талын духны дэлбэнд жижиг цус хуралт, баруун талын духны дэлбэнд жижиг няцрал, уруулын дээд хэсэгт шарх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, 2 нүдний зовхины доод хэсгээр цус хуралт, уруулын дотор талд цус хуралт баруун доод 2-р шүдний эмтрэл гэмтэл нь дангаараа болон нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.
4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 229 дугаартай дүгнэлт /хx-ийн 35-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/
Шүүгдэгч Э.Эрдэнэцогтын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 45-52/
Хохирлын баримт /хх-ийн 59-126/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Эрдэнэцогт нь 2016 оны 05 сарын 06-нд согтууруулах зүйл хэрэгсэл үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, Баянбүрд байрны гадаа ямар нэг шалтгаангүйгээр хохирогч Б.Борхуулыг гараараа элэг рүү 2 удаа, тонгойх үед нь нүүрэн тус газар нь 1 удаа цохисноос газарт ар дагзаараа унаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг 2016 оны 05 сарын 06-ны өдөр шүүгдэгчийг хувь хүний халдашгүй эрх эрх чөлөөнд халдаж нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, бусдыг үл хүндэтгэн танхайрах явцдаа хохирогч Б.Борхуулын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Эрдэнэцогт нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Б.Борхуулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн …дэлгүүр гараад пиво боорцог аваад орж ирэхдээ орцны үүдэнд Эрдэнэцогттой таралдсан юм. Тэр үед бид 2 ямар нэг байдлаар муудаагүй, гэнэт намайг цохиод нэг мэдэхэд би ухаан алдсан байсан. Миний биед тархинд цус хуралт, нүдний ухархайн яс цуурсан, ар дагзанд цус хурсан гэмт эл учирсан” гэсэн мэдүүлэг,
хохирогч Б.Борхуулын мөрдөн байцаалтад “дэлгүүрт очиж пиво авчихаад Мөнхжаргалын байрны гадаа буцаж ирэхэд Эрдэнэцогттой тааралдсан бөгөөд түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байгаа, ямар ч байсан Үүрдмөнх надад хэлэхдээ намайг Мөнхжаргалын гэрт орчихоод буцаж гарч ирэхэд намайг ухаан алдчихсан чиний дээр Эрдэнэцогт гарчихсан дээрээс чинь цохиж байсан гэж хэлж байсан. Тухайн үед Үүрдмөнх намайг ахын хувиар л 2 удаа зөөлөн цохиж, нэг удаа алгадсан намайг зодож цохьсон зүйл байхгүй” өгсөн мэдүүлэг,
гэрч Б.Мөнхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манай найз Наранбат Шандаас ирсэн гээд дуудахаар нь гараад уулзаад байж байгаад нэг харахад Эрдэнэцогт, Борхуул 2 зодолдоод байхаар нь салгасан. Эрдйэнэцогт, Борхуул 2-ыг юу гэж муудалдцсаныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг,
гэрч М.Үүрдмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн “ Мөнхжаргалын гэрт ороод хэсэг хугацаа өнгөрсөн боловч Мөнхжаргал, Эрдэнэцогт, Борхуул нар орж ирэхгүй байхаар нь би байрнаас гарч орцны үүд рүү гартал Борхуул ухаан алдчихсан түүний дээрээс Эрдэнэцогт хөөe бос гээд гэдэс рүү нь цохиод алгадаад байж байсан харин Мөнхжаргал Эрдэнэцогтыг Борхуулаас салгах гээд байж байсан. Тэр үед нь би Эрдэнэцогтод уурлаж хүүхэд ухаан алдаад уначихсан байх үед нь цохиж зодоод болиоч гэж хэлээд түүнтэй маргалдаж байрны зүүн тал руу гарсан, тэгээд Эрдэнэцогтыг түлхэж унагачихаад эргээд хартал Борхуул босчихсон орцны үүднээс баруун тийш ганцаараа алхаж байхаар нь Эрдэнэцогттой маргалдахаа больчихсон юм” гэсэн мэдүүлэг,
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 16-ны өдрийн 229 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн зүйл бус үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн, хувийн сэдэлттэй гэж шүүгдэгч Э.Эрдэнэцогтын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйл болгон өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн субьектив тал нь тодорхой хувийн сэдэлттэй байх, өөрийнхөө үйлдлийг хянаж тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзсэн зэргээр илрэх ба харин танхайрах явц, танхайн гэмт хэргийн гол шинж нь нийтийн хэв журам байхаас гадна хүний эрх чөлөө, эрүүл мэнд байх бөгөөд субьектив тал нь ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, бусдыг үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй, урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн гэх мэтээр илрэх юм. Гэтэл хэрэг явдал үйлдэгдэх үед хохирогч Б.Борхуул нь шүүгдэгч Э.Эрдэнэцогттой ямар нэг байдлаар маргаж, мэтгээгүй, хувийн таарамжгүй байдал үүсгээгүй, ямар нэг шалтаг шалтгаангүйгээр зодсон нь шүүгдэгчийн мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Түүнчлэн хохирогч Б.Борхуул нь шүүгдэгчтэй зүй бусаар харьцсан байдал хэрэгт нотлогдохгүй байна. Иймд хохирогч Б.Борхуулыг гудамж талбайд байхад нь зодож, хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж нийгмийн хэв журмыг зөрчин, танхайрах явцдаа хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй юм.
Иймд Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Э.Эрдэнэцогт үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Эрдэнэцогтын гэм буруутай, идэвхитэй үйлдлийн улмаас хохирогч Б.Борхуулын бие, эрүүл мэндэд хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч нь хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Б.Борхуулын эмнэлгийн ор хоногийн төлбөрт 300,000 төгрөг, эм тарианы зардалд 129,500 төгрөг, Сайншанд сумын эмнэлэгт үзүүлэхэд бензиний зардал 161,000 төгрөг, тархины зураг авахуулахад 65,000 төгрөг, БНХАУ-ын Эрээн хотод тархины зураг авахуулахад 600 юань гээд нийтдээ 866,500 төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд хохирогч Б.Борхуул нь энэ талаар маргаагүй, энэ хэмжээний эмчилгээний зардал гарсаныг зөвшөөрч байна гэж мэдүүлсэн болно.
Хохирогч Б.Борхуул нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэнээс хойш 1,149,700 төгрөгийн эмчилгээний зардал гарсан гэж нэхэмжилж байгаа боловч түүний энэхүү нэхэмжлэл нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Хх-ийн 60-126 дугаар хуудсанд эмийн баримт гэх Эмийн сан гэсэн баримуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байх бөгөөд уг нотлох баримт дээр ямар эм худалдан авсан нь тодорхойгүй, тухайн баримтууд дээр бичигдсэн цаг, минутын хувьд үнэн бодитой гэхэд эргэлзээ төрөхөөр, тухайлбал 2016 оны 06 сарын 19-ний өдрийн 23:07:07-д 4800 төгрөг, 23:07:53-д 5000 төгрөг, 23:08:05-т 6000 төгрөг, 23:08:15-д 8800 төгрөг гэх мэт баримтууд байна. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө хохирлын баримт гэх 11 худас Тэмүүлэн Өлзий ХХК-ний зарлагын баримтуудыг шүүхэд нотлох баримтаар өгсөн бөгөөд энэ нь хэрэгт байгаа /хх-ийн 60-126/ Э баримтанд тулгуурлаж бичсэн баримт байгаа гэж тайлбарлах боловч тухайн баримтуудыг хооронд харьцуулахад зөрүүтэй бичигдсэн баримтууд байна. Хохирогчид энэ хэргийн улмаас хөнгөн гэмтэл учирсан, түүнийг эмчлүүлэх зайлшгүй шаардлага байсан, эсхүл эмчлүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ тэрээр эмчийн заавар, зөвөлгөөө хяналтанд дор тодорхой хугацаа, үе шат, давтамжтайгаар эмчлүүлж, эм тариа хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байх тул хохирогч Б.Борхуул нь эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Эрдэнэцогтыг хохирогчийн эмчилгээний зардалд 866,500 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор 61-12 ДГО улсын дугаартай Тоёото Чейзер маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэнийг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Эрдэнэцогтод буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 292, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жигжид овогт Энхбаатарын Эрдэнэцогтыг нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, танхайрах явцдаа бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч Энхбаатарын Эрдэнэцогтыг 3 /гурав/ жил, 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэцогтод оногдуулсан 3 жил 5 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Э.Эрдэнэцогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шүүгдэгч Э.Эрдэнэцогт нь хохирогч Б.Борхуулын эмчилгээний зардалд 866,500 төгрөг төлсөнийг, хохирогч Б.Борхуул нь эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6. Мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор 61-12 ДГО улсын дугаартай Тоёото Чейзер маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэнийг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Эрдэнэцогтод буцаан олгосугай.
7.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэцогтод оногдуулсан 3 жил 5 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн, тэнсэж, 1 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасугай.
8.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Э.Эрдэнэцогтод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД