| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00351/И |
| Дугаар | 389 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 389
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 14-19 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, Боржигон овгийн Жарантайн Пүрэвдоржийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Пүрэвдорж, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Пүрэвдорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл мужаанаар, 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мужаанаар тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл мужаанаар, 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мужаанаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Пүрэвдорж нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ж.Пүрэвдорж нь Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл мужаанаар, 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 467 тоот болон 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 504 тоот архивын лавлагаанууд, БНМАУ-ын Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Өвөрхангай аймгийн барилга угсралт конторын даргын 1980 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 162 тоот, 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 273 тоот, 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 148 тоот тушаалууд, гэрч С.Цэцгээ, С.Нэргүй, М.Энхтуяа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарБоржигон овгийн Жарантайн Пүрэвдоржийг Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл мужаанаар, 1984 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мужаанаар тус тус ажиллаж байсныгтогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА