Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 391

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 8-4 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, Төвхөн овгийн Дашдоржийн Авхааны хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Авхаан, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Авхаан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 8 жилийн дунд сургуульд 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэгч, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгч, тогоочоор тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 8 жилийн дунд сургуульд 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэгч, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгч, тогоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Авхаан нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Авхаан нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 8 жилийн дунд сургуульд 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэгч, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгч, тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/87 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9 тоот тушаал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас олгосон Д.Авхааны цалингийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 18 тоот, 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 80 тоот тушаалууд, гэрч П.Эрдэнэчимэг, Д.Баатар нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарТөвхөн овгийн Дашдоржийн Авхааныг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 8 жилийн дунд сургуульд 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэгч, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгч, тогоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА