Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 392

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр баг 1-09 тоото оршин суух, 1964 онд төрсөн, 53 настай, Цагаан бөө овгийн Цэдэнгийн Эрдэнэцэцэгийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цэвэрлэгч, сахиулаар, 1985 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зочид буудлын тогоочоор, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл халуун усны үйлчлэгч, сахиулаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл худалдагчаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 10 жилийн сургуульд 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл туслах тогоочоор тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн эрх бүхий хүмүүс надад хөдөлмөрийн дэвтэр зөвхөн малчнаар ажиллаж байхад л нээсэн. Иймд намайг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цэвэрлэгч, сахиулаар, 1985 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зочид буудлын тогоочоор, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл халуун усны үйлчлэгч, сахиулаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл худалдагчаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 10 жилийн сургуульд 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл туслах тогоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Эрдэнэцэцэг нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэцэцэг нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цэвэрлэгч, сахиулаар, 1985 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зочид буудлын тогоочоор, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл халуун усны үйлчлэгч, сахиулаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл худалдагчаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 10 жилийн сургуульд 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл туслах тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 44 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7 тоот, 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10 тоот, 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 26 тоот тушаалууд, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдлийн даргын 1985 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 тоот, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 30 тоот, 1986 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22 тоот тушаалууд, 1988 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ХАА-н мэргэжилтний ажлыг шалгасан дүнгийн хурлын материал, Өвөрхангай аймгийн Гучин-Ус 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 тоот, 1991 оны 11 дүгээр сарын 19-ний 53 тоот тушаалууд, гэрч Н.Лопилмаа, Х.Бандаархи, Д.Болд нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарЦагаан бөө овгийн Цэдэнгийн Эрдэнэцэцэгийг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл худалдагчаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цэвэрлэгч, сахиулаар, 1985 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зочид буудлын тогоочоор, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл халуун усны үйлчлэгч, сахиулаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл худалдагчаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 10 жилийн сургуульд 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл туслах тогоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА