| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00339/И |
| Дугаар | 393 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 393
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар багт оршин суух, 1965 онд төрсөн, 52 настай, Хиад овгийн Агваанжамбын Дуламсүрэнгийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.Дуламсүрэн, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Дуламсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийг бичилт хийж байсан хүмүүс үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.Дуламсүрэн нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч А.Дуламсүрэн нь Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 519 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 25 тоот, 1983 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09 тоот, 1983 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот тогтоолууд, Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдлийн 1982 оны 09 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгт, гэрч Ё.Цэрэнсумъяа, Б.Болд, Н.Янгиа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарХиад овгийн Агваанжамбын Дуламсүрэнг Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдэлд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА