Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 394

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо 36 дугаар байр 47 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, Өндөр овгийн Цэрэндоржийн Жигмэдийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтөгс, нарийн бичгийн даргаБ.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ах Ц.Жигмэд нь Өвөрхангай аймгийн Уянга сумын 10 жилийн сургуульд 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл захирлаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд орсон гарсан тушаал олдохгүйгээс хөдөлмөрийн хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй болсон. Иймд Ц.Жигмэдийг Өвөрхангай аймгийн Уянга сумын 10 жилийн сургуульд 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл захирлаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Жигмэд нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ц.Жигмэд нь Өвөрхангай аймгийн Уянга сумын 10 жилийн сургуульд 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл захирлаар ажиллаж байсан болох нь 1992 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Өвөрхангай аймгийн Уянга сумын 10 жилийн сургуультай байгуулсан гэрээ, тус сургуулийн 1993 оны 10 дугаар сарын багш нарын цалингийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Уянга сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 тоот тушаал, мөнгө олгохыг хүссэн өргөдөл, гэрч Ц.Батдулам, Б.Даваасүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарӨндөр овгийн Цэрэндоржийн Жигмэдийг Өвөрхангай аймгийн Уянга сумын 10 жилийн сургуульд 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл захирлаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгчшийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА