Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 395

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 5 дугаар баг, Төв эмийн сангийн байранд байрлах Капитал банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар /РД: КГ89051219/-ын нэхэмжлэлтэй ,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 10 дугаар баг, 53-15 тоотод оршин суух Боржигон овогт Дэмбэрэлийн Нармандах /РД: ЙЮ64051613/,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 10 дугаар баг, 53-15 тоотод оршин суух Боржигон овогт Цоодолын Цэрэнчимэд /РД: ЙЮ63120209/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 9,202,138.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад                                      

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк ХХК нь иргэн Д.Нармандах, Ц.Цэрэнчимэд нартай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр №157 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 14,500,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож:

- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, Хүйс толгой 43-20 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1018005676 дугаартай, 110,47 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай байшин,

- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, Хүйс толгой 43-20 тоотод байршилтай, 6216019329 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-1018004066 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 429.19 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар,

- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, Хүйс толгой 43-21 тоотод байршилтай 6216019330 нэгж талбарын дугаартай, үл хөдлөх хөрөнгийн Г-1018004070 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 574,69 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар,

- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 53-14 тоотод байршилтай 6216019326 нэгж талбарын дугаартай үл хөдлөх хөрөнгийн Г-1018003997 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 574,24 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар,

- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дүгээр баг, 53-15 тоотод байршилтай 6216019327 нэгж талбарын дугаартай үл хөдлөх хөрөнгийн Г-1018004016 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 434.35 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар,

- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 53-15 тоотод байрлах, 5 ханатай гэр,

- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 53-15 тоотод байрлах, блокны тоног төхөөрөмжийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нар нь өнгөрсөн хугацаанд тус зээлийн үндсэн зээлийн төлбөрт 6,415,115.56 төгрөг, зээлийн хүүнд 6,615,542.71 төгрөг нийт 13,030,658.27 төгрөгийг төлсөн байна. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш үндсэн зээлийн хугацаа хэтрэлтээ бүрэн төлөөгүй.

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №157 тоот зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусах боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй банкийг хохироож байна.

Иймд Д.Нармандах, Ц.Цэрэнчимэд нараас үндсэн зээл 8,084,884.44 төгрөг, зээлийн үндсэн хүү 931,045.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 186,209.06 төгрөг, нийт 9,202,138.79 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 162,184 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Нармандах, Ц.Цэрэнчимэд нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Капитал банкны нэхэмжилсэн 9,202,138.79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Капитал банкны Өвөрхангай салбараас иргэн Д.Нармандах, Ц.Цэрэнчимэд нараас 9,202,138.79 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх 9,202,138.79 төгрөгийг 4 сарын хугацаанд тэнцүү төлөлттэйгээр төлөхөөр тохиролцов. Үүнд: 2017.08.24-нд 2,300,534.7 төгрөг, 2017.09.24-нд 2,300,534.7 төгрөг, 2017.10.24-нд 2,300,534.7 төгрөг, 2017.11.24-нд 2,300,534.7 төгрөг;

Дээрх тохиролцсон хугацаанд төлөөгүй, графикт хугацаа зөрчих, төлбөрийн дүнг дутуу төлөх зэрэг тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоор хангуулах болно.

Иймд эвлэрлийг баталгаажуулж өгнө үү. Давж заалдах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, зохигчийн эвлэрлийг гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар нь хариуцагч Д.Нармандах, Ц.Цэрэнчимэд нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт нийт 9,202,138.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 1, 2 дугаар тал/

Капитал банк ХХК нь Д.Нармандах, Ц.Цэрэнчимэд нартай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 157 тоот Зээлийн гэрээ байгуулан 14,500,000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай өгч /хх-ийн 6, 7, 8, 9 дүгээр тал/, мөн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 157 тоот Барьцааны гэрээ байгуулсан байна. /хх-ийн 10, 11, 12, 13, 14 дүгээр тал/

Хариуцагч Д.Нармандах, Ц.Цэрэнчимэд нар нь үндсэн зээлээс 6,415,115.56 төгрөг, зээлийн хүүнд 6,615,542.71 төгрөг, нийт 13,030,658.27 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл үндсэн зээл 8,084,884.44 төгрөг, зээлийн хүүнд 931,045.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 186,209.06 төгрөг, нийт 9,202,138.79 төгрөг төлөөгүй болох нь Капитал банкны 2029007301 тоот зээлийн дансны тооцооны баримт /хх-ийн 23, 24, 25, 26 дугаар тал/-аар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Нармандах, Ц.Цэрэнчимэд нар 2017 оны 8 дугаар сарын 24-нд 2,300,534.7 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 24-нд 2,300,534.7 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 24-нд 2,300,534.7 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-нд 2,300,534.7 төгрөгийг тус тус төлөх, харин энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй, графикт хугацаа зөрчих, төлбөрийн дүнг дутуу төлсөн бол өөрсдийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатартай харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тусудирдлага болгон

             ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Д.Нармандах, Ц.Цэрэнчимэд нар 2017 оны 8 дугаар сарын 24-нд 2,300,534.7 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 24-нд 2,300,534.7 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 24-нд 2,300,534.7 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-нд 2,300,534.7 төгрөгийг тус тус төлөх, харин энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй, графикт хугацаа зөрчих, төлбөрийн дүнг дутуу төлсөн бол өөрсдийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатартай харилцан тохиролцож эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, Хүйс толгой 43-20 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1018005676 дугаартай, 110,47 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай байшин,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, Хүйс толгой 43-20 тоотод байршилтай, 6216019329 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-1018004066 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 429.19 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, Хүйс толгой 43-21 тоотод байршилтай 6216019330 нэгж талбарын дугаартай, үл хөдлөх хөрөнгийн Г-1018004070 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 574,69 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 53-14 тоотод байршилтай 6216019326 нэгж талбарын дугаартай үл хөдлөх хөрөнгийн Г-1018003997 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 574,24 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дүгээр баг, 53-15 тоотод байршилтай 6216019327 нэгж талбарын дугаартай үл хөдлөх хөрөнгийн Г-1018004016 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 434.35 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 53-15 тоотод байрлах, 5 ханатай гэр,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 53-15 тоотод байрлах, блокны тоног төхөөрөмжийг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162,184 төгрөгийнтавин хувь болох 81,092 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогын Хаан банкны 5540607728 тоот данснаас 81,092 төгрөгийг, хариуцагч Д.Нармандах, Ц.Цэрэнчимэд нараас 81,092 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгдурдсугай.

                

ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ