Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 460/ШЦТ/2021

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,

-Гэрч А.Цэцэгжаргал,

-Хохирогч Ц.Г, түүний өмгөөлөгч Д.Гансүх,

-Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 1934007810455 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймаг, Эрдэнэ суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдүүдийн оршин суух хаягтай, улсаас явсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Г

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эзэмшилд байдаг “Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах 5 га газрыг зарна” газрын суурь төлбөр болох 15.000.000 төгрөгийг тушаасан гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Ц.Гөөс 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт:

  Шүүгдэгч Г.Г нь мэдүүлэхдээ: “ урд нь мэдүүлэг өгсөн учраас нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Ц.Г нь мэдүүлэхдээ: “2019 оны 01 сарын 20-ны үеэр Г.Г над дээр ирж уулзсан. Өөрөө манай гэрт ирж уулзаад өмнө нь миний нэр дээр байсан газар. Тэгээд Солонгосчуудын нэр дээр шилжүүлсэн боловч тэр Солонгос компани нь өөрсдөө үйл ажиллагаа явуулж байгаад хаяад явчихсан учраас газрын суурь үнэ, татвар нь төлөгдөөгүй байгаа учраас татвар хий гараад байна. Тийм учраас энэ үнийг төлчихвөл нэр дээр чинь гаргаад өгөх боломжтой юм байна. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг гэсэн. Тэгээд хоёр хоногийн дараа Эрдэнэ суманд Г.Гтэй би өөрөө очиж уулзахад хэргийн материалд байгаа зургийг үзүүлсэн. Тэр бол хоосон газар биш хашаа гарсан байгаа учраас цаашлаад юм хийх боломжтой гэж хараад хүлээн зөвшөөрөөд 1 дүгээр сарын 30-ны өдөр нь Г.Гтэй Эрдэнэ сум орсон. Замдаа би Баянзүрхийн товчооны хаан банкны бэлэн мөнгөний машинаас 15.000.000 төгрөг бэлнээр аваад Эрдэнэ сум ороход захиргаанаас А.Цэцэгжаргал гарч ирээд уулзсан. Тэгээд Г.Г А.Цэцэгжаргалыг газрын даамал хийдэг гээд ярьдаг байсан. Тэгээд тухайн үедээ танилцуулаад анх уулзаад өмнө нь газрын даамал хийж байсан, одоо ажлаа гарсан ч өмнө нь цуг ажилладаг байсан хүмүүсээ мэдэж байгаа гэсэн. Тэгээд А.Цэцэгжаргал 15.000.000 төгрөгийн суурь үнийг нь төлчихвөл болно гэж байсан. Тэгээд машин дотор Г.Г миний нэр дээр газрыг гаргаж өгнө гэдэг тохиролцоо яваад А.Цэцэгжаргал түрүүлээд орсон. Араас нь Г.Г орсон. Хүн өөрөө мөнгөө төлчхөөд газрын баримт нэхэж байгааг буруу юм шиг ярих гээд байна. Баримт гэж хэлж болохгүй юм шиг байна. Тэгээд Г.Г надад баримт гаргаж өгөөд би газрын суурь үнийг төллөө гэж ойлгоод явсан. Тэрнээс хойш цагаан сар болоод, мөн надад захирамжийг чиний нэр дээр гаргаж өгнө, гэрчилгээ нь гарна гэж бодож явсан. Тэгээд тэрнээс хойш захирамж нь хэзээ гарахаар байна гээд асууж сурагласан чинь арай болоогүй байна гээд явсан. Тэгээд н.Мөнхнаран гэдэг хүний талаар яриад байдаг. н.Мөнхнаран бол Солонгос компанийг төлөөлдөг гэж ярьдаг байсан. Тэрийг бол үнэндээ хэлж мэдэхгүй, батлах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын явцад н.Мөнхнаран гэдэг хүнийг асуусан Г.Г өөрөө хэлж өгдөггүй. Улсын бүртгэлээс олон лавлагаа авсан байдаг бөгөөд тэр н.Мөнхнаран гэх хүнийг зурагтай нь хайхгүй бол болохгүй байна гэдэг. Сая Г.Г өөрөө эмнэлэгт хэвтсэн сүүлд нь ярьсан гэж ярьж л байна. Энэ хүн өөрөө холбоо барьсан хэр нь тэрийг мөрдөн байцаагчид холбогдуулаагүй. н.Мөнхнаран гэдэг хүнтэй гэрээ хийсэн гэж яриад байна. Тэрийг бол мэдэхгүй. Би захирамж зэрэг нь яасан бэ гэхээр тэр н.Мөнхнарантай хийсэн гэрээ нь олдохгүй байна аа гэж надад хэлдэг байсан. н.Мөнхнаран гэдэг хүнийг дуудалдаа наадах чинь гэрээ нь байхгүй бол тэрийг чинь буцаагаад дуудаад өмнөх гэрээгээ нөхөж хийгээд нөгөө асуудал руу оръё гээд маш их хэлж гуйсан. Тухайн үед Г.Г, А.Цэцэгжаргал нар нь ерөөсөө хөдлөөгүй. Тэгээд гэрээ холбогдох бичиг баримт нь олдох байх гэж ярьж байна. Тэрийг бол байхгүй гэж бодож байна. Надад  үнэхээр тийм хийсэн, гэрээ байхгүй гэж хэлж байсан. Надад ярьсан зүйлүүд нь байнга өөрчлөгдөөд байдаг байсан. Тэгээд сүүлдээ 7 дугаар сард за одоо болъё наад асуудал чинь худлаа юм байна гээд мөнгөө авъя гэсэн чинь Г.Г өөрөө би энэ газрыг авна гэдгээрээ авна мөнгө төгрөгийг тушаасан юм чинь би өөрөө хятад хүмүүст зараад хөрөнгө оруулалт аваад юм барина гэсэн. Тэгээд өөрөө нэг газраас мөнгө гаргаж ирнэ гэж ярьдаг байсан. Би тэрийг нь хүлээгээд нэлээн явсан. Тэгээд 8 дугаар сар болоод сүүлдээ бичлэг хийсэн. Г.Г өөрөө олдохоо байсан. Утасаа авахгүй сүүлдээ утас нь холбогдохоо байхаар нь арга ядаад шөнө орой очиж уулзсан. Тэгээд уулзахад чиний мөнгөний 9 сая төгрөгийг нь газрын суурь үнэд тушаасан юм, 1.000.000 төгрөгийг нь А.Цэцэгжаргалд өгсөн. Тэрийг А.Цэцэгжаргал би өөрөө ч авсан гэж хэлдэг. Би өөрөө тэрийг авсан чинь, би өөрөө өгнө өө гэдэг яриаг ярьсан байдаг. 5.000.000 сая төгрөгийг тухайн үеийн Засаг даргад өгсөн гэдэг. Энэ нь юу гэж харуулж байна гэхээр 1 дүгээр сарын 30-аас 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл худлаа яриад хуураад явж байсан гэдэг нь нотлогдож байна. Надад газрын суурь үнэд тушаасан гэдэг боловч тушаагаагүй байсан. Би тэгээд Төв аймгийн захиргаанаас асуулгуулахад Эрдэнэ сумаас тушаагдсан газрын суурь үнэ байхгүй юм байна гэсэн. Тэгээд би худлаа яриад хуураад яваад байсан юм байна гэж бодоод Г.Гтэй ярихаар би мөнгөө өгнө гээд хулхидаад алга болоод явдаг байсан. Тэгээд сүүлдээ Г.Гт би хууль шүүхийн байгууллагаар явна гэж хэлсэн. Тэгээд 9 дүгээр сарын 10-нд Цагдаагийн байгууллагаас дуудаад Г.Г бид 2 хоёулаа ирсэн байж таарсан. Тэгээд ирсэн чинь Г.Г өмнө нь ярьсан 5 га газраа түр эрх шилжүүлэх гэрээ хийгээд байж байя. Энийг бол чамд өгөхгүй. Би 15.000.000 төгрөгийг чинь 15 хоногийн дотор гаргаад өгье. Тэгээд 200 м.кв газрыг би чамд бэлэглэе. Би өдий болтол чамд газар өгөхгүй удаасан юм чинь энийг бол чамд өгье гэсэн. 5 га газрыг итгэхгүй бол ав гэдэг итгэл надад төрүүлсэн. Энийг бол шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаагаар иргэний хэлцэл хийсэн гэж яриа байгаа энэ бол хэрэгтэй холбоогүй сүүлд нь хэдэн сарын дараах асуудал. Энэ 15.000.000 төгрөгийг хуурч мэхэлж авсантай цаг хугацааны хувьд холбогдолгүй. Үүнийг анхны хуурч авсан 15.000.000 төгрөгийг сүүлд 8 дугаар сард уулзсаныг иргэний хэрэг гэж халхавчлах гээд байдаг. Тэгээд ийм тохироо хийгээд Төв аймгийн Цагдаагийн газарт баталгаа гаргаж өгөөд 15.000.000 төгрөгийг 15 хоногийн дотор өгнө гээд 200м.кв газраа буцааж өгөхгүй гэж баталгаа хүртэл гаргаж өгсөн. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт байх ёстой. Тэгээд 15 хоног хүлээсэн чинь алга болсон. н.Бат-Эрдэнэ мөрдөн байцаагч бид 3 гурвуулаа уулзаад ярилцсан чинь бас дахиад алга болсон. Тэгээд 15 хоногийн дотор гэж анхандаа ярьсан яриа маань сүүлд нь Эрдэнэ суманд 2020 оны 5 дугаар сард очиход дахиад алга болсон. Тэгээд би одоо болохгүй бол яая гээд үнэхээр энэ газрыг авах боломжтой юм уу гээд газрын даамлаас асуусан чинь гэрчилгээ дээр А/53 гэдэг захирамжтай байдаг. Тэгээд тэр гэрчилгээний захирамж нь байхгүй. Программ дээр А/53 гэсэн хэр нь гэрчилгээнд А/54 гэсэн байдаг. Тэгээд тэр захирамжууд нь өөр хүний нэр дээр явж байдаг. Тэгээд газрын даамал нь хууль бус эрхийн бичигтэй байхад газрын харилцаанд оролцоод явж болохгүй гээд надад байсан бичиг баримтыг хурааж авсан. Тэгээд тэрийг нь А.Цэцэгжаргал наад асуудлыг чинь зохицуулж өгнө гээд нөгөө бичгийг буцааж өгсөн. Тэгээд би тэр бичгийг мөрдөгчдөө өгсөн. Сүүлд нь захирамжгүй болсон. 5 га газар А.Цэцэгжаргалын дүү н.Төмөр гэдэг хүнээс н.Уранбатын нэр лүү шилжсэн байсан. Г.Гийн хадам эгч нь. Энэ бол 2017 онд шилжсэн. Би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр 2017 оноос холбоотой хүмүүс байсан. Тэгээд захирамж байхгүй. Яг тэр үед А.Цэцэгжаргал газрын даамал хийж байхдаа тэр гэрчилгээг нь олгосон байдаг юм байна лээ. Одоо 5 га газрыг эрх шилжүүлж авах боломжгүй болоод Г.Гт хэлэхэд бас л зугтаж алга болоод ерөөсөө холбогдохгүй байж байгаад одоо болохоор өөр зүйл яриад байна. Гэхдээ Г.Гийн гэм буруу нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул маргаад байх шаардлагагүй” гэв.

Гэрч А.Цэцэгжаргал нь мэдүүлэхдээ: “Г.Г, Ц.Г хоёр хоорондоо найзууд. Харин төлбөр дуудлага худалдааны үнийг надаас лавлаад өг гэсэн. Тэгээд би судлаад тухайн үед нь газрын даамал алга аа би таньдаг хүнтэй нь холбуулаад өгье гэсэн. Тэгтэл бид 2 одоо ингээд ойр ойрхон ирж чадахгүй. Мөнгөө чамд үлдээчихье чи газрын даамалд нь хэлээд тус болооч гэсэн. Би бол дургүй ээ өөрсдөө төл гэхэд дахин дахин ирж чадахгүй чамд үлдээчихье гэсэн. Г.Гтэй бол нэг нутгийн хүмүүс болохоор тусалъя газрын даамлыг ирэхээр нь төлбөр тооцоог нь асууж лавлаж байгаад төлбөрөө төлнө гэсэн энэ хоёр за одоо мөнгө үлдээж байгаа юм чинь ямар нэгэн баримт хэрэгтэй байх, чи мөнгөний баримт олоод өг гэхээр нь наад баримтыг чинь өгсөн. Тэгээд буцаагаад 2 хоногийн дараа өөрсдөө мөнгөө тушаахаар боллоо гээд мөнгөө өөрсдөө аваад явсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 тал/, хохирогч Ц.Гийн мэдүүлэг /хх-ийн 6 тал/, шүүгдэгч Г.Гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн7-8 тал/, гэрч А.Цэцэгжаргалын мэдүүлэг /хх-ий 10-11 тал/, Гэрч П.Одончимэгийн мэдүүлэг /хх-ийн 12 тал/, Хохирогч Ц.Гөөс дахин авсан мэдүүлэг /хх-ийн 53, 54-56 тал/, Шүүгдэгч Г.Гээс дахин авсан мэдүүлэг /хх-59-60 тал/, Шүүгдэгч Г.Гийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/, гэрч А.Цэцэгжаргалын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 78 тал/, Гэрч Н.Даваадоржийн мэдүүлэг /хх-ийн 79-80 тал/, Гэрч А.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 81 тал/, шүүгдэгч Г.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 149-151 тал/, хохирогч Ц.Гийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 159-160 тал/, шүүгдэгч Г.Гийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 181 тал/, Гэрч А.Цэцэгжаргалын мэдүүлэг /хх-ийн 192 тал/, Гэрч Б.Өлзийтунгалагийн мэдүүлэг /хх-ийн 194 тал/ болон шүүгдэгч Г.Гийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эзэмшилд байдаг “Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах 5 га газрыг зарна” газрын суурь төлбөр болох 15.000.000 төгрөгийг тушаасан гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Ц.Гөөс 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 тал/,

-мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Гийн өгсөн  “...Би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед Г.Г нь манай гэрт ирээд Эрдэнэ сумын Цонжинболдогын дэргэд хашаатай 5 га газар байна. Солонгос улсын иргэний нэр дээр байж байгаад одоо эзэнгүй болчихсон бөгөөд өмнө нь тэр газар нь миний дээр байсан юм. Одоо тэр газрын татвар, суурь үнэний мөнгийг төлөөд өөрийн чинь нэр дээр гаргаад өгье гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд 2-3 хоногийн дараа газрыг нь үзсэн бөгөөд хашаатай байсан болохоор нь авахаар болж 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Г.Гтэй Эрдэнэ сум ороод А.Цэцэгжаргал гэх хүнтэй уулзахад уг газрын суурь үнэ төлбөрийг нь төлөөд газрыг чиний нэр дээр гаргаж өгөх боломжтой гэж хэлсэн. Тэгээд цагаан сарын дараа нэр дээр чинь шилжүүлж хэд хоногийн дараа гэрчилгээг нь гаргаж өгнө гэж А.Цэцэгжаргал гэх хүн хэлсэн юм. Тэгээд би Г.Гтэй тохиролцсоноороо 15.000.000 төгрөгийг Г.Гт өгсөн бөгөөд Г.Г нь А.Цэцэгжаргалд Эрдэнэ сумын Тамгын газарт оруулж өгсөн ба 15.000.000 төгрөг тушаасан гэсэн гар баримт гарган өгсөн юм. Тэгээд тэрнээс хойш өнөөдрийг хүртэл газар миний нэр дээр гарсан зүйлгүй гэрчилгээ юу болсон бэ гэхээр тодорхой хариу өгөхгүй байгаад байсан ба мөнгөө авъя гэхэд А.Цэцэгжаргал 1.000.000 төгрөг авсан, тухайн үеийн Засаг дарга 5.000.000 төгрөг авсан, үлдсэн 9.000.000 төгрөгийг сумын дансанд тушаасан гэсэн зүйлийг А.Г надад хэлсэн ба мөнгийг чинь би өөрөө буцааж олж өгнө гэсэн юм. Тэгээд ингэж ярьсаар байгаад өнөөдрийг хүрсэн бөгөөд надад 15.000.000 төгрөгийн барьцаанд 2.000 м.кв газрын өмчлөлийн гэрчилгээ өгөх талаар гэрт ирж байсан ба явахдаа орон дээр тавиад яваад өгсөн байсан юм. Бид хоёр амаараа тохиролцсон боловч тохироондоо хүрээгүй ба би А.Цэцэгжаргалд хандан мөнгө яасан талаар асуухад би тэр мөнгөтэй чинь ямар нэг хамаагүй, тэр мөнгийг чинь А.Г нь буцаагаад аваад явсан гэж хэлэхэд нь би цагдаад мэдэгдэх болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

-мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Одончимэгийн өгсөн  “...Г.Г нь миний багийн найз байгаа юм. Харин Ц.Г нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр ханилаад 9 жил болж байгаа ба дундаасаа 1 хүүхэдтэй. Би тухайн асуудлын талаар мэдэх нь мэдсэн ба ерөнхийдөө нөхрийнхөө мөнгө төгрөг, ажил төрөлд нь огт оролцож байгаагүй хүн байгаа юм. Тиймээс нарийн ширийн зүйлийг сайн хэлж мэдэхгүй байна. Миний хувьд Г.Г гэх хүнээс ямар ч мөнгө төгрөг, авсан зээлсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

-мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Г дахин өгсөн “...Г.Г нь надаас 15.000.000 төгрөг аваад яасныг сайн мэдэхгүй байна. Надаас авахдаа газрын суурь төлбөрийг тушаан гээд авсан. Тухайн мөнгийг А.Цэцэгжаргал, Г.Г хоёр цуг ирж надаас авсан юм. Тэгээд дараа нь А.Цэцэгжаргалаас тухайн мөнгийг яасан м бэ гээд асуухад Г.Г өөрөө тухайн мөнгийг буцаагаад аваад явсан гэж хэлж байсан. Юунд зарцуулсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 тал/,

-мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Гийн “...Тухайн 5 га газар өмнө нь миний нэр дээр байсан юм. Тэгээд тухайн газар Солонгос компани тухай хөрөнгө оруулалт хийхээр болоод би зөвшөөрөөд тухайн солонго компани руу тухайн газрыг шилжүүлсэн. Тэгээд солонгос компани тухайн газар ямар ч үйл ажиллагаа явуулаагүй дээр нь хашаа л барьчихсан байсан. Тэгээд тэр компанийн монгол төлөөлөгч н.Мөнхнаран гэх хүнтэй уулзаад би өмнө байсан газраа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авмаар байна гэж хэлэхэд тэгж болно гэж хэлсэн. Тэгээд шилжүүлэхээр болтол газрын татвар, газрын анхны үнэлгээ гээд маш их мөнгө болсон. Тэгээд л 15.000.000 төгрөг хэрэг болсон. Тэгээд Ц.Гийн эхнэр П.Одончимэгтэй газрын талаар ярьж байтал Ц.Гийн эхнэр бид нар цуг хамтарч болохгүй гэж хэлсэн. Тэгээд Ц.Гтэй хамтрахаар болсон...Тэгээд А.Цэцэгжаргалд газрын татвараа битгий төлөө, газар авах гэж байгаа хүний нэр рүү шилжүүлэхээр боллоо гээд А.Цэцэгжаргалаас Ц.Гийн өгсөн 15.000.000 төгрөгийг авсан. Тэгээд Ц.Гөд хандан н.Даваа газар худалдаж авах гэж байгаа хүнийхээ нэр рүү шилжүүлчихье гэж хэлээд за тэгье гээд тохиролцсон юм. Тэгээд тухайн газар авах гэж байсан хүмүүс санхүүжилт ороогүй байна гээд одоо болтол аваагүй... Би Ц.Гөөс авсан 15.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ бага багаар үрээд дуусчихсан юм. Газар авах гэж байгаа хүмүүс найдвартай гээд л мөнгийг нь хэрэглэчихсэн юм...би Ц.Гийг залилаагүй хамтарч ажиллаад олсон ашгаа хувааж авахаар тохиролцсон, залилсан асуудал бол байхгүй. Тэгээд Төв аймаг Эрдэнэ суманд байдаг 5 га газрыг авах үйл ажиллагаанд зарцуулах 15.000.000 төгрөгийг Ц.Г бид хоёр цуг очиж А.Цэцэгжаргалд өгсөн. А.Цэцэгжаргал тухайн үед Төв аймаг Эрдэнэ сумын захиргаанд ажилладаг байсан. Тэгээд худалдаж авах хүмүүс нь тухайн газрыг бид нарын нэр дээр гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд тухайн 15.000.000 төгрөгийн шаардлагагүй болсон учраас А.Цэцэгжаргалд өгсөн 15.000.000 төгрөгийг буцаагаад авчихсан юм. Тэгээд худалдаж авах гэж байсан хүмүүс нь хөрөнгө оруулалт орж ирж байгаа гээд ажил сунжраад хугацаа шаардах болсон. Тэр үед крона гарж сунжирсан. Тэгээд би 15.000.000 төгрөгийнхөө оронд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2.000 м.кв өөрийн өмчлөлийн газраа бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Харин хадам эгч н.Уранбатын нэр дээр байсан 5 га газрын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр н.Уранбаатараас Ц.Гөд шилжүүлж хүлээлгэж өгсөн. Тэгээд ярьж тохиролцоод Ц.Гтэй тооцоо дууссан. Тэгээд жилийн дараа надад би энэ газрыг чинь авахаа болилоо гээд дахиад цагдаад гомдол гаргасан байсан. Тэгээд тэр жилийнхээ хугацаанд Ц.Г миний өгсөн 5 га газрыг нь 50.000.000 төгрөгөөр зарна гээд явж байсан. Энэ бол аман хэлэлцээрээр тохирсон иргэний хэрэг юм. Тийм учраас би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ асуудал нь иргэний хэргээр шийдэгдээд хаагдсан байсан. Яагаад эрүүгийн хэргээр дахин шалгаад байгаа юм мэдэхгүй байна. Би Ц.Гөд ямар ч өр төлбөр байхгүй. Шилжүүлсэн гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр учраас уг хэргийг хэрэгсэхгүй болгож хааж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-59-60, 76-77 тал/,

-мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Цэцэгжаргалын дахин өгсөн “...Би Эрдэнэ сумын хөдөө аж ахуйн тасгийн дарга хийдэг байсан. Тэгээд Г.Г, Ц.Г хоёрт газар нэр дээрээ шилжүүлэхийн тулд ямар ямар баримт бичиг бүрдүүлдэг материалын талаар мэдээлэл өгсөн... Г.Г нь Ц.Гөөс татвар төлөх мөнгө л авсан юм шиг байна лээ, би яг хэдэн төгрөг яаж авсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 тал/,

-мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Оюун-Эрдэнийн “...Би Г.Гтэй дотны найзууд байгаа юм. Ц.Г намайг залилан хийсэн гээд цагдаад өргөдөл өгчихсөн байгаа. Чи цагдаа дээр очоод намайг залилаагүй анх тохиролцсоныг минь хэлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би мэдүүлэг өгч байна. Г.Г нь Төв аймгийн Эрдэнэ суманд байгаа газрыг зарах ч юм уу эсвэл газар дээр нь барилга бариад ажиллуулах ч юм уу нэг юм хиймээр байна гэж ярихад Ц.Г нь хоёулаа хамтарч ажиллая, чи одоо ганцаараа л яваад байх юм, эхнэр бид хоёртой хамтарч ажилла гэж хэлж байсан. Тэгээд ер нь Ц.Г нь өөрөө л Г.Гийг хоёулаа хамтрая, цуг ажиллая гэдэг байсан. Би мөнгө өгснийг нь хараагүй, харин мөнгө өгсөн гэдгийг нь сонссон..” гэх мэдүүлэг /хх-ийн 81 тал/,

-мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Гийн дахин өгсөн “...Тухайн газрын суурь, татварыг төлчих юм бол чиний нэр дээр тухайн газар гарах боломжтой өмнө өөрийнх нь нэр дээр байсан гэж байсан. Би тухайн газрын гэрчилгээг харж байгаагүй. Би үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөгүй байсан. Би тухайн газрын гэрчилгээтэй тулгаж хараагүй...Солонгос компанийн хүмүүстэй уулзаж байгаагүй, хаяад явсан л гэж хэлж байсан...Би н.Мөнхнаран гэх хүнийг танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Ямар ч харилцаатай болохыг. Г.Г хэлэхдээ солонгос компанийн төлөөлөгч гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 159-160 тал/,

-мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Өлзийтунгалагийн “...Г.Гийн нэр дээр Сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/396 дугаар захирамжаар Эрдэнэ сумын 5 дугаар баг Нуурын хороололд 0,2 га газар эзэмшдэг. Мөн сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 09-ний А/401 дүгээр захирамжаар Д.Эрдэнэцэцэгээс Г.Г нь 5 га аялал жуулчлалын зориулалттай газрыг эрх шилжүүлж авч уг газраа Г.Г нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/444 дүгээр захирамжаар “Кэй Эйч” газар тариалан компанид газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Хамтран эзэмшигч байхгүй...Уг газрын эрхийг шилжүүлэхийн тулд Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрх шилжүүлэх нотариатаар батлуулсан гэрээ, кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт, газрын төлбөр төлсөн баримт гэсэн баримтыг бүрдүүлэн сумын Засан даргаар шилжүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 194 тал/ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Гийн үйлдсэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм буруутай гэж үзнэ.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй, болсон явдал юм.

Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.

Зарим тохиолдолд залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хохирогчоос тухайн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээлгэсэн гуравдагч этгээдийг дээрх байдлаар төөрөгдүүлэн жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар зувчуулан авсан үйлдэл мөн энэ гэмт хэргийн шинжид нэгэн адил хамаарна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Г.Г нь хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар давхар  нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Энэ хэрэг бол Г.Г, Ц.Г нарын хооронд газрын тухай асуудал буюу анхнаасаа иргэний гэрээний хэлцэлтэй холбоотой асуудал. Тийм учраас Эрүүгийн хуулиар ял оногдуулах бус газрын гэрээний төлбөр төлсөн байдал болон хохирол төлбөрийг буцаагаад өгсөн байгаа учраас энэ хэргийг иргэний журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь шүүгдэгч Г.Г нь бусдын эзэмшлийн газрыг өөрийн өмчлөлд авч болох мэтээр хохирогч Ц.Гөд ойлгуулж, бодит байдлыг нуух замаар суурь мөнгө тушаасан гэж 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр кассын орлогын ордер гэх баримт бичиг үйлдэж хохирогч Ц.Гөд итгэл үнэмшил төрүүлж, төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Гөөс 15.000.000 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлж авсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шүүгдэгч Г.Г “ 15 сая төгрөгийг мэдүүлэгтээ хувийн хэрэгцээ гэсэн боловч тухайн үед бид хоёрын хамтарч ажиллах газарт Хятадууд ирж тэнд үйл ажиллагаа явуулахаар тохирч байсан. Тэгээд тэд нарыг ирэхэд хэмжилт гэх мэт зардал гарсан...Өмнө нь миний нэр дээр байсан Солонгос компанийн үйл ажиллагаа явуулдаг байсан газраа буцааж авахын тулд газрын суурь үнийг төлөхөөр Ц.Гтэй хамтарч ажиллах гэрээ хийсэн... Би нялх биетэй байсан. Ажил төрөл бүтэхгүй хаалттай байсан. Мөн газар дээр хөрөнгө оруулалт оруулахаар хамтарч ажиллахаар Хятадууд байгаа. тэд нар байнгын холбогдоод удахгүй очно оо чи байж бай гээд байсан“ гэх боловч энэ талаар хэрэгт ямар нэг нотлох баримт авагдаагүй, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээнүүд нь гэмт үйлдэл болсноос хойш буюу хохирол төлбөр төлөхийн тулд хийгдсэн гэрээ гэж үзсэн.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь шүүхийн шатанд хохирогч Ц.Гөд хохирол төлбөрөө төлж барагдуулсан ба хохирогч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Г.Гээс гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал гэм буруу дээрээ маргадаг  хэдий ч хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзээд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх саналтай байна” ялын дүгнэлтийг,

-Хохирогчийн өмгөөлөгч Д.Гансүхээс: “Шүүхээс гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Хуульд зааснаар тохирох хариуцлагыг хүлээлгэхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгээс: “Шүүхийн зүгээс гэм буруутай гэж үзсэн. Миний үйлчлүүлэгч нялх хүүхэдтэй хоригдох боломжгүй. Зохих хэмжээний шийтгэл буюу 450.000 төгрөгөөр нь торгож Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Г.Гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Г.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шүүгдэгч Г.Гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

     Тиймээс шүүгдэгч Г.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч Г.Гийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Нийслэлийн аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Г.Гийг тогтоосон тодорхой бүсээс гарахыг хориглохыг тус тус дурдах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Өршөөл үзүүлэх хуульд зааснаар гэм буруу дээрээ маргаж байгаа учраас энэ хуулийг хэрэглэх боломжгүй” гэх дүгнэлт гаргасанг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ -д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан шаардлагыг хангаж байх тул Өршөөлийн хуулийг хэрэглэж, өмгөөлөгчийн хүсэлт болох “торгуулийн ял оногдуулах” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Учир нь шүүгдэгч Г.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүгдэгч Г.Гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг дүгнэн үзэхэд торгуулийн ял оногдуулах боломжгүй юм.

Түүнчлэн хэрэгт 1 ширхэг СД, шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт 2 ширхэг СД ирснээс шүүхийн хэлэлцүүлэг улсын яллагч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн СД-г судлуулах хүсэлт гаргаж хүсэлтийг хүлээн авч “Шүүгдэгч Г.Г, хохирогч Ц.Г, гэрч А.Цэцэгжаргал” нарын хоорондын ярианы бичлэгийг сонссон бөгөөд шүүх дээрх бичлэгийг үнэлээгүй болно.

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Хохирогч Ц.Г нь “гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлаар:

   Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гийг шүүхээс тогтоосон Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс бусад нутаг дэвсгэрт явахыг хориглох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн 1934007810455 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт авагдсан 3 ширхэг “CD”-г хэргийн хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалахыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Гийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргээс бусад нутаг дэвсгэрт явахыг хориглох, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар шүүгдэгч Г.Гийг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүх шийдвэрлэхийг түүнд анхааруулсугай.
  2. Шүүгдэгч Г.Гийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Г.Гийг тогтоосон тодорхой бүсээс гарахыг хориглосугай.

  1. Эрүүгийн 1934007810455 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн 3 ширхэг “CD”-г хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай. 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

  1. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА