Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2017/00074/И |
Дугаар | 398 |
Огноо | 2017-07-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 398
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, 13-10 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 49 настай, Лувсандорж овгийн Өлзийбатын Батчимэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 9-1 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 53 настай, Зузаан овгийн Цэрэндолгорын Оюунбаатарт холбогдох
200000 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Батчимэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие тус шүүхэд Ц.Оюунбаатараас 200000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Батчимэг нь Ц.Оюунбаатарт холбогдуулан 200000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.Батчимэг нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтээ ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Батчимэг нь Ц.Оюунбаатарт холбогдуулан 200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.Оюунбаатараас 3325 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 3325 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6650 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА