Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 399

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багт оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, Боржигин овгийн Долгорсүрэнгийн Хэнмэдэхэвийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Хэнмэдэхэв, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Хэнмэдэхэв шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Би Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Надад тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч буруу бичилт хийсэн зөрчилтэй болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Хэнмэдэхэв нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Хэнмэдэхэв нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 240 тоот архивын лавлагаа, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 тоот, 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн протоколууд, Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 тоот протокол, Хөдөлмөр нэгдлийн 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн, 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгтүүд, гэрч Т.Лувсандорж, Ш.Уранчимэг, Л.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарБоржигин овгийн Долгорсүрэнгийн Хэнмэдэхэвийг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА