| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00334/И |
| Дугаар | 400 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 400
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 32-8 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, Боржиглон овгийн Цэрэнпилийн Өлзийхүүгийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Өлзийхүү, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Өлзийхүү шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний харъяа Барилга засвар, цахилгаан сантехникийн ангид 1980 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл шаварчин будагчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ авч байгаагүй. Ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа. Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний харъяа Барилга засвар, цахилгаан сантехникийн анги 1990 онд татан буугдаж, орн тооны цомхотголоор чөлөөлөгдсөн. Энэ байгууллагатай холбоотой баримт архивт байдаггүй. Иймд намайг Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний харъяа Барилга засвар, цахилгаан сантехникийн ангид 1980 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл шаварчин будагчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Өлзийхүү нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ц.Өлзийхүү нь Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний харъяа Барилга засвар, цахилгаан сантехникийн ангид 1980 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл шаварчин будагчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Ц.Өлзийхүү нь Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний харъяа Барилга засвар, цахилгаан сантехникийн ангид 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл шаварчин будагчнаар ажиллаж байсан болох нь 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдөр олгосон сайшаалын үнэмлэх, 1983 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгосон хүндэт гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Харин хүсэлт гаргагч Ц.Өлзийхүү нь Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний харъяа Барилга засвар, цахилгаан сантехникийн ангид 1980 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, 1983 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарБоржиглон овгийн Цэрэнпилийн Өлзийхүүг Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний харъяа Барилга засвар, цахилгаан сантехникийн ангид 1981 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл шаварчин будагчнаар ажиллаж байсныг тогтоож, Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний харъяа Барилга засвар, цахилгаан сантехникийн ангид 1980 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, 1983 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА