Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/282

 

 

 

 

 

 

 

 

 

    2021              7              29                                                     2021/ШЦТ/282 

                          

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

Шүүгдэгч Т.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тайж Тэрбишийн Батболдод холбогдох эрүүгийн 2134000000120 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Тайж Тэрбишийн Батболд, 1984 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймаг Дэрэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Төв аймгийн Баян сум Цавчир 3-р баг 3-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сар хорих ялаар шийтгэгдэн тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2.Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,

3.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2,  261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,

4.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар шүүгчийн захирамжаар Анхан ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 16 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,  

5.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ЗЖ84122111 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Батболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Т.Батболдын өгсөн: Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахиж нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг, 

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Д.Бүдгочоо /хх 19, 21/, гэрч Д.Отгонболор /хх 25/, шүүгдэгч Т.Батболдын гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 23, 48, 50-52/,  

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн Д.Бүдгочоогийн өмчлөлийн Sony маркийн зурагтны зах зээлийн бодит үнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 244 700 төгрөг болно гэх тайлан /хх 29-40/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/, эд мөрийн баримтаар тооцсон CD /хх 10/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 12-13/, Сони маркийн 32 инчийн телевизорыг хохирогч Д.Бүдгочоод хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16/, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх 53/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 58/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 62-71/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх  75-82/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.   

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Т.Батболд нь 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Энхтайвны 8 дугаар гудамжны 1653 тоотод байрлах иргэн Д.Бүдгочоогийн гэрт хууль бусаар нэвтэрч Сони маркийн телевизор хулгайлж 244 700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Бүдгочоогийн өгсөн: “Төв аймгийн Зуунмод сумын 6-р баг Энхтайвны 8-р гудамжны 1653 тоот бол манай хашаа байгаа. Тухайн хашаанд манай жижиг гэр байдаг. Тухайн хашаа бол манай малын хашаа. Хуучин 6-р баг 8-28 тоот гэж явдаг байсан одоо шинэ хаягаар 1653 тоот болсон. Би тухайн хашаанд хүүхэд байхаасаа хойш амьдарч өссөн аав ээжээс минь үлдсэн хашаа байгаа юм. Тухайн хашаанд малаа маллаж хэдэн үхэртээ тэжээлийг нь тухайн гэрт бэлтгэж өгдөг юм. Тухайн хашаа гэртээ ирэн очин байдаг юм. Хөргөгч, Сони маркийн телевизор, хөлдөөгч болон ор, оёдлын машин, диван болон малын хивэг зэрэг эд зүйл байдаг. 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр манай хашаанд байрлах гэрт хулгай орсон талаар цагдаагаас мэдсэн. Манай гэрт байсан Сони маркийн телевизорыг хулгайлсан байсан. Манайх гэрийнхээ түлхүүрийг гэрийн үүдний хатавчинд хийдэг байсан. Тэгтэл тэр түлхүүрээр онгойлгож  гэрт байсан телевизорыг хулгайлсан байсан. Тухайн хашаанд нохой, өөр айл байхгүй. Би тэр хашаандаа өдөр болгон очиж үхэртээ хивэг тэжээл зуурч өгдөг. Манай үхэрнүүд тухайн хашаанд саравчинд байдаг. Хамгийн сүүлд тухайн өдөр хашаандаа гэртээ байж байгаад орой 18 цагийн үед гэрээсээ гарсан. Би Тэрбишийн Батболд гэх хүнийг огт танихгүй ямар ч харилцаа холбоо байхгүй. Би энэ хүнийг өмнө нэг удаа харж байсан. 2021 оны 3 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед үхэр лүүгээ явж байгаад 6-р баг Энхтайвны багийн хажууд ойролцоо гудамжинд явж байхыг нь харж байсан. Яг энэ хувцастайгаа явж байгаа харагдсан өөрөөр харж байгаагүй. Алдагдсан телевизор олдсон юм чинь нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх 19, 21/,

 

Гэрч Д.Отгонболорын өгсөн: “Би 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хуваарийн дагуу Цагдаагийн газар дээр мэдээлэл хүлээн авагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 21 цагийн үед хяналтын камерыг хянаад байж байтал Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг урд таксины буудал руу харсан хяналтын камерт бараан хувцастай гэмээр эрэгтэй хүн нэг зүйл тэврээд явж байгаа мэт бүдэгхэн харагдсан. Тэгэхээр нь хяналтын камерыг ойртуулан татаад хартал хүрэн өнгийн дээлтэй эрэгтэй хүн хавтгай телевизор барьчихсан явж байхаар нь хулгай хийгээд явж байж магадгүй гэж бодоод тухайн хяналтын камерыг үргэлжлүүлэн хянахад бараан өнгийн монгол дээлэн дээр хүрэн өнгийн шар эмжээртэй хүрэм өмссөн хөдөөний гэмээр эрэгтэй хүн яах аргагүй хавтгай хар өнгийн телевизор тэврээд явж байсан. Тэгээд би шууд Зуунмод сумын 1-р баг урд таксины буудал руу нөгөө телевизор тэврээд явж байсан хүнийг шалгахаар яваад очтол тухайн газраа байгаагүй. Тэр хавиас холдоогүй гэж бодоод тухайн газрын ойролцоо шалгахад нөгөө телевизор тэврээд явж байсан хүн Андууд худалдааны төвийн ойролцоо телевизороо тэврээд явж байхаар нь би нөгөө хүнийг амрыг эрье хаанаас юун телевизор авч явж байгаа талаар нь тодруулахад миний өөрийн телевизор байгаа юм гэж хариулсан. Тэгээд би тухайн хүний авч яваа телевизорыг өөрийнх нь мөн эсэхийг шалгуулахаар Цагдаагийн газарт хүргэсэн.” гэх мэдүүлэг /хх 25/,

 

Шүүгдэгч Т.Батболдын яллагдагчаар өгсөн: "2021 оны 3-р сарын 27-ны өдрөөс хэд хоногийн өмнө байх бараг 10-аад хоногийн өмнө Гочоо гэх хүнтэй хамт гэрт нь очсон. Би хаягийг нь цээжээр хэлж мэдэхгүй байна. Хашаандаа үхэртэй айл байсан. Бүдгочоо гэх хүн байсан. Тэгээд намайг гэртээ дагуулж ороод үхэртээ өвс тавьж өгчхөөд хамт гарсан. Тэгээд би 10 гаран хоногийн дараа буюу 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Бүдгочоо гэх хүнийг гэртээ байна уу үгүй юу гэдгийг мэдэхээр хашаа руу нь ороод гэрт нь очтол гэр нь цоожтой түлхүүр нь гэрийнхээ үүдэнд газар хэвтэж байсан. Тэгээд түлхүүрийг нь газраас ил байхаар нь аваад цоожийг нь онгойлгоод гэрт нь орсон. Тэгээд гэрт нь цагаан өнгийн хөлдөөгч дээр байсан 32 инчийн телевизорыг аваад гэрийг нь цоожлоод түлхүүрийг нь хатавчинд нь хийчихсэн. Хулгайлсан зурагтаа зарах гэж яваад баригдсан. Би өмнө нь Бүдгочоо гэх эзэнтэй нь нэг удаа л очиж үхэрт өвс өгч байсан. Өөр очиж байгаагүй. Би Бүдгочоог танихгүй тухайн үед үхэрт хамт өвс өгөх үед л танилцсан. Би өмнө дээрэм хийгээд шалгагдаж байх хугацаандаа энэ хулгайн гэмт хэргийг үйлдсэн. Тухайн дээрмийн хэрэг маань шүүх дээр байсан. Хувийн баталгаа авсан байх хугацаандаа уг хэргийг үйлдчихлээ. Би ганцаараа үйлдсэн.” гэх мэдүүлэг /хх 23, 48, 50-52/, 

 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн Д.Бүдгочоогийн өмчлөлийн Sony маркийн зурагтны зах зээлийн бодит үнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 244 700 төгрөг болно гэх тайлан /хх 29-40/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/, эд мөрийн баримтаар тооцсон CD /хх 10/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 12-13/, Сони маркийн 32 инчийн телевизорыг хохирогч Д.Бүдгочоод хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Т.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хохирогч Д.Бүдгочоо нь алдагдсан Sony маркийн 32 инчийн телевизороо эргүүлэн авсан болох нь хавтаст хэргийн 16-р хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

            Хохирогч Д.Бүдгочоо нь гэмт хэргийн улмаас эд зүйлийн үнэлгээ гаргуулахаар  “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийг хөлсөлж үнэлгээний хөлс 40 000 төгрөг гарсан байх тул /хх 39/ энэ төлбөрийг шүүгдэгч Т.Батболдоос гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Т.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 7 сар 27 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 7 сар 27 хоногийн хорих ялаар тогтоох саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэм буруугаа маргах зүйлгүй хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 1 жилийн хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоож, урьдчилан цагдан хоригдсон 123 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Т.Батболд нь урьд;

1.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сар хорих ялаар шийтгэгдэн тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2.Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,

3.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2,  261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,

4.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар шүүгчийн захирамжаар Анхан ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 16 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, 

5.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдсон.

 

Шүүгдэгч удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэж 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдаж байсан атлаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгэгдсэн байх тул түүнийг өөртөө дүгнэлт хийж, засрал хүмүүжлээ олоогүй гэж үзэн түүний өмгөөлөгчийн шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Батболд нь өмнө Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдсэн уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялуудыг бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоов. 

 

Шүүгдэгчийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шийтгэгдсэн 3 жил 6 сар хорих ял нь 2015 оны Анхан ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 2 жил 4 сар 16 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн болох нь Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар "...2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхан ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй." түүний үйлдсэн гэмт хэрэг өршөөлд хамаарахгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Батболд нь энэ хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 27-ний өдрөөс эхлэн /хх 53-57/ шүүх хуралдаан эхлэх буюу 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 124 хоногийг түүнд оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялаас хасаж тооцохыг дурдав.   

 

Эрүүгийн 2134000000120 дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тайж Тэрбишийн Батболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Батболдыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батболдод энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батболдод оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батболдын цагдан хоригдсон 124 /нэг зуун хорин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн 2134000000120 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

  8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батболдоос 40 000 /дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Төв аймаг Зуунмод сум Номт 1-р баг 28-р байр 14 тоотод оршин суух Ихшавийн бүтэмж Дорждамбын Бүдгочоо /РД:НЭ59010976/-д олгосугай.

 

  9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Батболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2021              7              29                                                     2021/ШЦТ/282 

                          

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б холбогдох эрүүгийн 2134000000120 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т.Б, 1984 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймаг Дэрэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Төв аймгийн Баян сум Цавчир 3-р баг 3-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сар хорих ялаар шийтгэгдэн тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2.Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,

3.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2,  261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,

4.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар шүүгчийн захирамжаар Анхан ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 16 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,  

5.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ......... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Т.Б өгсөн: Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахиж нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг, 

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Д.Б /хх 19, 21/, гэрч Д.О /хх 25/, шүүгдэгч Т.Б гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 23, 48, 50-52/,  

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн Д.Б өмчлөлийн Sony маркийн зурагтны зах зээлийн бодит үнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 244 700 төгрөг болно гэх тайлан /хх 29-40/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/, эд мөрийн баримтаар тооцсон CD /хх 10/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 12-13/, Сони маркийн 32 инчийн телевизорыг хохирогч Д.Б хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16/, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх 53/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 58/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 62-71/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх  75-82/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.   

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Энхтайвны 8 дугаар гудамжны 1653 тоотод байрлах иргэн Д.Бүдгочоогийн гэрт хууль бусаар нэвтэрч Сони маркийн телевизор хулгайлж 244 700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Б өгсөн: “Төв аймгийн Зуунмод сумын 6-р баг Энхтайвны 8-р гудамжны 1653 тоот бол манай хашаа байгаа. Тухайн хашаанд манай жижиг гэр байдаг. Тухайн хашаа бол манай малын хашаа. Хуучин 6-р баг 8-28 тоот гэж явдаг байсан одоо шинэ хаягаар 1653 тоот болсон. Би тухайн хашаанд хүүхэд байхаасаа хойш амьдарч өссөн аав ээжээс минь үлдсэн хашаа байгаа юм. Тухайн хашаанд малаа маллаж хэдэн үхэртээ тэжээлийг нь тухайн гэрт бэлтгэж өгдөг юм. Тухайн хашаа гэртээ ирэн очин байдаг юм. Хөргөгч, Сони маркийн телевизор, хөлдөөгч болон ор, оёдлын машин, диван болон малын хивэг зэрэг эд зүйл байдаг. 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр манай хашаанд байрлах гэрт хулгай орсон талаар цагдаагаас мэдсэн. Манай гэрт байсан Сони маркийн телевизорыг хулгайлсан байсан. Манайх гэрийнхээ түлхүүрийг гэрийн үүдний хатавчинд хийдэг байсан. Тэгтэл тэр түлхүүрээр онгойлгож  гэрт байсан телевизорыг хулгайлсан байсан. Тухайн хашаанд нохой, өөр айл байхгүй. Би тэр хашаандаа өдөр болгон очиж үхэртээ хивэг тэжээл зуурч өгдөг. Манай үхэрнүүд тухайн хашаанд саравчинд байдаг. Хамгийн сүүлд тухайн өдөр хашаандаа гэртээ байж байгаад орой 18 цагийн үед гэрээсээ гарсан. Би Б гэх хүнийг огт танихгүй ямар ч харилцаа холбоо байхгүй. Би энэ хүнийг өмнө нэг удаа харж байсан. 2021 оны 3 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед үхэр лүүгээ явж байгаад 6-р баг Энхтайвны багийн хажууд ойролцоо гудамжинд явж байхыг нь харж байсан. Яг энэ хувцастайгаа явж байгаа харагдсан өөрөөр харж байгаагүй. Алдагдсан телевизор олдсон юм чинь нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх 19, 21/,

 

Гэрч Д.О өгсөн: “Би 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хуваарийн дагуу Цагдаагийн газар дээр мэдээлэл хүлээн авагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 21 цагийн үед хяналтын камерыг хянаад байж байтал Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг урд таксины буудал руу харсан хяналтын камерт бараан хувцастай гэмээр эрэгтэй хүн нэг зүйл тэврээд явж байгаа мэт бүдэгхэн харагдсан. Тэгэхээр нь хяналтын камерыг ойртуулан татаад хартал хүрэн өнгийн дээлтэй эрэгтэй хүн хавтгай телевизор барьчихсан явж байхаар нь хулгай хийгээд явж байж магадгүй гэж бодоод тухайн хяналтын камерыг үргэлжлүүлэн хянахад бараан өнгийн монгол дээлэн дээр хүрэн өнгийн шар эмжээртэй хүрэм өмссөн хөдөөний гэмээр эрэгтэй хүн яах аргагүй хавтгай хар өнгийн телевизор тэврээд явж байсан. Тэгээд би шууд Зуунмод сумын 1-р баг урд таксины буудал руу нөгөө телевизор тэврээд явж байсан хүнийг шалгахаар яваад очтол тухайн газраа байгаагүй. Тэр хавиас холдоогүй гэж бодоод тухайн газрын ойролцоо шалгахад нөгөө телевизор тэврээд явж байсан хүн Андууд худалдааны төвийн ойролцоо телевизороо тэврээд явж байхаар нь би нөгөө хүнийг амрыг эрье хаанаас юун телевизор авч явж байгаа талаар нь тодруулахад миний өөрийн телевизор байгаа юм гэж хариулсан. Тэгээд би тухайн хүний авч яваа телевизорыг өөрийнх нь мөн эсэхийг шалгуулахаар Цагдаагийн газарт хүргэсэн.” гэх мэдүүлэг /хх 25/,

 

Шүүгдэгч Т.Б яллагдагчаар өгсөн: "2021 оны 3-р сарын 27-ны өдрөөс хэд хоногийн өмнө байх бараг 10-аад хоногийн өмнө Гочоо гэх хүнтэй хамт гэрт нь очсон. Би хаягийг нь цээжээр хэлж мэдэхгүй байна. Хашаандаа үхэртэй айл байсан. Б гэх хүн байсан. Тэгээд намайг гэртээ дагуулж ороод үхэртээ өвс тавьж өгчхөөд хамт гарсан. Тэгээд би 10 гаран хоногийн дараа буюу 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Б гэх хүнийг гэртээ байна уу үгүй юу гэдгийг мэдэхээр хашаа руу нь ороод гэрт нь очтол гэр нь цоожтой түлхүүр нь гэрийнхээ үүдэнд газар хэвтэж байсан. Тэгээд түлхүүрийг нь газраас ил байхаар нь аваад цоожийг нь онгойлгоод гэрт нь орсон. Тэгээд гэрт нь цагаан өнгийн хөлдөөгч дээр байсан 32 инчийн телевизорыг аваад гэрийг нь цоожлоод түлхүүрийг нь хатавчинд нь хийчихсэн. Хулгайлсан зурагтаа зарах гэж яваад баригдсан. Би өмнө нь Б гэх эзэнтэй нь нэг удаа л очиж үхэрт өвс өгч байсан. Өөр очиж байгаагүй. Би Бүдгочоог танихгүй тухайн үед үхэрт хамт өвс өгөх үед л танилцсан. Би өмнө дээрэм хийгээд шалгагдаж байх хугацаандаа энэ хулгайн гэмт хэргийг үйлдсэн. Тухайн дээрмийн хэрэг маань шүүх дээр байсан. Хувийн баталгаа авсан байх хугацаандаа уг хэргийг үйлдчихлээ. Би ганцаараа үйлдсэн.” гэх мэдүүлэг /хх 23, 48, 50-52/, 

 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн Д.Б өмчлөлийн Sony маркийн зурагтны зах зээлийн бодит үнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 244 700 төгрөг болно гэх тайлан /хх 29-40/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/, эд мөрийн баримтаар тооцсон CD /хх 10/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 12-13/, Сони маркийн 32 инчийн телевизорыг хохирогч Д.Б хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хохирогч Д.Б нь алдагдсан Sony маркийн 32 инчийн телевизороо эргүүлэн авсан болох нь хавтаст хэргийн 16-р хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

            Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас эд зүйлийн үнэлгээ гаргуулахаар  “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийг хөлсөлж үнэлгээний хөлс 40 000 төгрөг гарсан байх тул /хх 39/ энэ төлбөрийг шүүгдэгч Т.Б-с гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 7 сар 27 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 7 сар 27 хоногийн хорих ялаар тогтоох саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэм буруугаа маргах зүйлгүй хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 1 жилийн хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоож, урьдчилан цагдан хоригдсон 123 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Т.Б нь урьд;

1.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сар хорих ялаар шийтгэгдэн тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2.Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,

3.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2,  261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,

4.Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар шүүгчийн захирамжаар Анхан ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 16 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, 

5.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдсон.

 

Шүүгдэгч удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэж 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдаж байсан атлаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгэгдсэн байх тул түүнийг өөртөө дүгнэлт хийж, засрал хүмүүжлээ олоогүй гэж үзэн түүний өмгөөлөгчийн шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Б нь өмнө Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдсэн уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялуудыг бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоов. 

 

Шүүгдэгчийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шийтгэгдсэн 3 жил 6 сар хорих ял нь 2015 оны Анхан ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 2 жил 4 сар 16 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн болох нь Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар "...2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхан ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй." түүний үйлдсэн гэмт хэрэг өршөөлд хамаарахгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 27-ний өдрөөс эхлэн /хх 53-57/ шүүх хуралдаан эхлэх буюу 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 124 хоногийг түүнд оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялаас хасаж тооцохыг дурдав.   

 

Эрүүгийн 2134000000120 дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Б бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Б 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б цагдан хоригдсон 124 /нэг зуун хорин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн 2134000000120 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

  8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б 40 000 /дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч ............... оршин суух Д. Б/-д олгосугай.

 

  9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ