| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00377/И |
| Дугаар | 130/ШШ2017/00378 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2017/00378
| 2017 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 130/ШШ2017/00378 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, утас 9******, РД:ОЮ****** Найман төртул овогт А.Хы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин сууж байсан РД:БЮ***** Ботахара овогт Б.Мг эрэн сурвалжилж өгөхийг хүсжээ.
Хүсэлт гаргагч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ботахара овогт Б.М нь ( РД:БЮ*****, утас 9**********, эхнэрийн утас 9********) надаас худалдаж өгнө гээд 2016 оны 11 дүгээр сарын 26-нд 2932000 төгрөгийн барааг гарын баримт бичиж өгөөд аваад явсан. Гарын баримтад заасан хугацаанд мөнгө өгөхгүй намайг хохироож байна. Б.Мн Улаанбаатар хотод оршин суугаа гэх хаягаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б.М нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, 27-р байр, 29 тоотод хаягтаа байхгүй гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймээс Б.Мн оршин суугаа газрыг тодорхойлохын тулд боломжит бүхий л арга хэмжээг авсан боловч оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭЛ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг утсаар хүсэлт гаргагч А.Хд мэдэгдсэн боловч Улаанбаатар хотоос ирж чадаагүй, өөрийг нь оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхийг хүссэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хүсэлт гаргагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч А.Х нь Б.Мгаас авах авлагатай болох нь хавтаст хэрэгт авагдсан 3710000 төгрөгийг 2017.01.23-01.30-ны хүртэл өгнө гэж Б.М бичсэн гэх гарын баримтаар тогтоогдож байна.
РД:БЮ***** Ботахара овогт Б.М нь Өлгий сумын 13 дугаар багт эцэг, эх болон дүү нарын хамт амьдардаг бөгөөд одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа болох нь тус багийн Засаг дарга К.Рысбайн тодорхойлолтоор нотлогдож байна.
Мөн Б.М нь одоо оршин сууж байгаа гэх Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, 27-р байр, 29 тоотод хаягтаа байхгүй болох нь нэхэмжлэгч А.Хы Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 102/Ш32017/06497 дугаартай Шүүгчийн захирамжаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч А.Хы хүсэлтийг хангаж, РД:БЮ***** Ботахара овогт Б.М оршин суугаа хаягтаа байхгүй бөгөөд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1; 116; 118; 133 дугаар зүйлийн 133.1.9-ийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-ийг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин сууж байсан РД:БЮ***** Ботахара овогт Б.Мг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-ийг баримтлан РД:БЮ***** Ботахара овогт Б.Мг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоохыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Б.Хурманханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК