| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00381/И |
| Дугаар | 130/ШШ2017/00380 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2017/00380
| 2017 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 130/ШШ2017/00380 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, Жадик овогт С.Аын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Узынмылтых овогт М.Мд холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: М.Маас 434500 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өлгий сумын 3 дугаар багийн оршин суугч Маржан нь миний Цамбагарав дэлгүүрээс 2017 оны 4-р сарын 03-ны өдөр 434500 төгрөгийн бараа зээлээр авч одоо хүртэл төлж өгөхгүй намайг хохироож байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Өлгий сумын 3 дугаар багийн иргэн М.М миний бие С.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би С.Аын надаас нэхэмжилж байгаа 434500 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Мд холбогдох 434500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.М нь нэхэмжлэгч С.Аын нэхэмжилсэн 434500 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Мд холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13685 төгрөгийн тал болох 6842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 6842 төгрөг, мөн хариуцагч М.Маас 6842 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Аад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч М.М нь нэхэмжлэгч С.Аын нэхэмжилсэн 434500 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13685 төгрөгийн тал болох 6842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 6842 төгрөг, мөн хариуцагч М.Маас 6842 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Аад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН