Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/141

 

 

 

 

 

 

 

  2022        02         16                                   2022/ШЦТ/141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч П.Итгэл, шүүгдэгч Э.Ц /өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Ц холбогдох эрүүгийн “2211 00000 0131” дугаартай, 186/2022/0104/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, Дундговь аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 11-18 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд  ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Ц

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Э.Ц нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Монголын үндэсний телевизийн замын эсрэг талд С.Хишигдуламтай маргалдан улмаар түүний нүүрлүү цохиж биед нь хамрын ясны далд хугарал таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Э.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Хишигдуламын:...Тэр 3 залуугийн нэг залуу болох цагаан цамцтай бандгардуу залуу нь надад нэг хундаг архи хийж өгөхөөр нь уусан. Тэгээд тэндээ хэсэг сууж байгаад гархаар болоод гартал тэр 3 залуу болох нэг нь Саарал малгайтай цамцтай, нөгөөдөх нь Улаан куртиктэй залуу, намайг зодсон гэх Цэнхэр куртиктэй залуу Сараа бид хоёрыг гэрт чинь хүргээд өгье гээд байхаар нь зөвшөөрөөд Тоёоа приус 20 маркийн машинд суугаад Монголын үндэсний телевизийн харалдаа явж байтал нэг тийшээ дахиж орж ууя гээд байхаар нь би үгүй гэтэл Цэнхэр куртиктэй залуу шууд машины хаалга онгойлготол машин барьж байсан Саарал малгаатай цамцтай залуу шууд зогссон. Тэгсэн тэр цэнхэр куртиктэй залуу намайг гичий минь, янхан минь гэж надтай хэрэлдсэнээ машинаас гаргаж үснээс татаж нүүрлүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний хамарнаас цус гоожоод эхэлсэн гэх мэдүүлэг.  /хх-ийн 10 дугаар тал/,    

 2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Саранцэцэгийн:....Гэртээ харихаар болоод Зурагтруу дөнгөж эргээд явж байтал цэнхэр цамцтай залуу нь хоёр янхан минь буу гэж хэлсэн. Тэгтэл Хишигдулам чи яахлээрээ намайг янханаар минь дууддаг юм гээд хэлсэн. Тэгээд машиныг зогс гээд байхад явсаар байгаад Монголын үндэсний телевизийн харалдаа зогссон. Цэнхэр цамцтай залуу машинаас буусан Хишигдулам араас нь буутал шууд үгийн зөрүүгүй нүүр лүү нь гараар цохиод авсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ундрахын:...Эхлээд эмэгтэйчүүдээ хүргээд өгчихье гэж тохироод хаана байдаг вэ? гэхэд зурагтад байдаг гэхээр нь зам дагуу байхаар нь нэг зүг юм байна шдээ гээд явж байхад машинд суусан цагаан куртиктэй жижигхэн охин, хар куртиктэй өндөр туранхай охин хоёр Цэрэнтогтохтой хэрэлдээд байсан. Цагаан куртиктэй жижигхэн нь өөрийгөө танил гээд бид нарыг пиздакуудаа гэтэл Цэрэнтогтох бид нарыг пизда гэж дууддаг хэн бэ гээд маргалдаад машиныг замын хажууруу шахаад зогсоо гээд Монгол үндэсний телевизийн харалдаа зогстол Цэрэнтоггох тэр хоёр охины хамт буусан. Тэгэхээр нь би Энхбаатарын хамтаар араас нь гараад хартал цагаан куртиктэй охиных нь хамарнаас цус гарчихсан байдалтай байсан. Тэр хоёр охиныг Цэрэнтогтох барьчихсан зогсож байсан. Тэр цагаан куртиктэй жижигхэн охин машин дотор байхдаа нүүр болон хамарнаас нь цус гараагүй зүгээр байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар тал/,

         2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Энхбаярын:...манай дүүгийн Тоёота Приус-20 маркийн машинд суугаад намайг хүргэж өгөх гээд явж байсан. Тэр үед би машины арын суудал дээр унтаад явж байсан. Тэгтэл гэнэт машин зогсоод намайг манай дүү сэрээтэл цуг явсан Цэрэнтогтох нь эмэгтэй хүн цохисон байна гээд цагдаа нар ирчихсэн, цагаан курткатай охины хамарнаас нь цус гарчихсан байна гэж ярьж байсан. Энэ бүх зүйл болоход би тасарчихсан байсан  гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

           2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021  оны 12  дугаар сарын 28-ны өдрийн 933 дугаартай:

           1.С.Хишигдуламын биед хамрын ясны далд хугарал таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт. /хх-ийн 23-24 дүгээр тал/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 31дугаар тогтоол /хх-ийн 53 дугаар тал/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 44 дүгээр тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

 Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Э.Ц нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Монголын үндэсний телевизийн замын эсрэг талд С.Хишигдуламтай маргалдан улмаар түүний нүүрлүү цохиж биед нь хамрын ясны далд хугарал таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-хохирогч С.Хишигдуламын:...Тэр 3 залуугийн нэг залуу болох цагаан цамцтай бандгардуу залуу нь надад нэг хундаг архи хийж өгөхөөр нь уусан. Тэгээд тэндээ хэсэг сууж байгаад гархаар болоод гартал тэр 3 залуу болох нэг нь Саарал малгайтай цамцтай, нөгөөдөх нь Улаан куртиктэй залуу, намайг зодсон гэх Цэнхэр куртиктэй залуу Сараа бид хоёрыг гэрт чинь хүргээд өгье гээд байхаар нь зөвшөөрөөд Тоёоа приус 20 маркийн машинд суугаад Монголын үндэсний телевизийн харалдаа явж байтал нэг тийшээ дахиж орж ууя гээд байхаар нь би үгүй гэтэл Цэнхэр куртиктэй залуу шууд машины хаалга онгойлготол машин барьж байсан Саарал малгаатай цамцтай залуу шууд зогссон. Тэгсэн тэр цэнхэр куртиктэй залуу намайг гичий минь, янхан минь гэж надтай хэрэлдсэнээ машинаас гаргаж үснээс татаж нүүрлүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний хамарнаас цус гоожоод эхэлсэн гэх мэдүүлэг.  /хх-ийн 10 дугаар тал/, гэрч Х.Саранцэцэгийн:....Гэрлүүгээ харихаар болоод Зурагтруу дөнгөж эргээд явж байтал цэнхэр цамцтай залуу нь хоёр янхан минь буу гэж хэлсэн. Тэгтэл Хишигдулам чи яахлаараа намайг янханаар минь дууддаг юм гээд хэлсэн. Тэгээд машиныг зогс гээд байхад явсаар байгаад Монголын үндэсний телевизийн харалдаа зогссон. Цэнхэр цамцтай залуу машинаас буусан Хишигдулам араас нь буутал шууд үгийн зөрүүгүй нүүр лүү нь гараар цохиод авсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/, гэрч Б.Ундрахын:...Эхлээд эмэгтэйчүүдээ хүргээд өгчихье гэж тохироод хаана байдаг вэ? гэхэд зурагтад байдаг гэхээр нь зам дагуу байхаар нь нэг зүг юм байна шдээ гээд явж байхад машинд суусан цагаан куртиктэй жижигхэн охин, хар куртиктэй өндөр туранхай охин хоёр Цэрэнтогтохтой хэрэлдээд байсан. Цагаан куртиктэй жижигхэн гв өөрийгөө  бид надрыг пиздакуудаа гэтэл Цэрэнтогтох бид нарыг пизда гэж дууддаг хэн бэ гээд маргалдаад машиныг замын хажуу руу шахаад зогсоо гээд Монгол үндэсний телевизийн харалдаа зогстол Цэрэнтоггох тэр хоёр охины хамт буусан. Тэгэхээр нь би Энхбаатарын хамтаар араас нь гараад хартал цагаан куртиктэй охиных нь хамарнаас цус гарчихсан байдалтай байсан. Тэр хоёр охиныг Цэрэнтогтох барьчихсан зогсож байсан. Тэр цагаан куртиктэй жижигхэн охин машин дотор байхдаа нүүр болон хамарнаас нь цус гараагүй зүгээр байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар тал/ гэрч Н.Энхбаярын:...манай дүүгийн Тоёота Приус-20 маркийн машинд суугаад намайг хүргэж өгөх гээд явж байсан. Тэр үед би машины арын суудал дээр унтаад явж байсан. Тэгтэл гэнэт машин зогсоод намайг манай дүү сэрээтэл цуг явсан Цэрэнтогтох нь эмэгтэй хүн цохисон байна гээд цагдаа нар ирчихсэн, цагаан курткатай охины хамарнаас нь цус гарчихсан байна гэж ярьж байсан. Энэ бүх зүйл болоход би тасарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021  оны 12  дугаар сарын 28-ны өдрийн 933 дугаартай дүгнэлт. /хх-ийн 23-24 дүгээр тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч С.Хишигдулам нь Э.Цтой эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Цыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Нийгмийн даатгалын сангаас төлөгдсөн 150.000 төгрөгийг шүүгдэгч Э.Цоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд  оруулахыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Э.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Цыг 500 / таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Э.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цс 150.000 /нэг зуун тавин мянган/  төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд  оруулсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

          8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Э.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ