Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/143

 

 

 

 

 

 

  2022        02         16                                   2022/ШЦТ/143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч С.Солонго, шүүгдэгч А.Э /өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Эд холбогдох эрүүгийн “2211 00000 0216” дугаартай, 186/2022/ 0102/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Энканто” спорт цогцолборт тогоочоор ажилладаг, ам бүл 1, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 25-1011 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/700 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, А.Э

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 29-нөөс  2021 оны 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах зуслангийн байшинд Б.Төгөлдөрийг “Дж хийсэнгүй, хөгжим тоглосонгүй" гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч А.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...“мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Төгөлдөрийн:...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх нэг айлд очсон. Тэр газар би ДЖ хийх гэж очсон бөгөөд Төрөө, Их-Эрдэнэ нар нь найз нарын хамт хаус парти гэх зүйл зохион байсан. ...би ДЖ хийгээд байж байгаад Их-Эрдэнэ гэгчийг андаа уух юм аваад өгөөч гэхэд Их-Эрдэнэ нь би чиний юманд гүйдэг бацаан чинь биш шүү гэж хэлэхээр нь чи яасан сонин харьцаатай юм бэ би завгүй байна ш дээ гэж хэлэхэд шууд хацар хэсэг рүү нь алгадаад авахаар нь би зөрүүлээд түүний нүүр хэсэг рүү гараараа алгадаад авахаар нь би түүний нүүр хэсэг рүү 1 удаа баруун гараараа цохисон. Тэгээд бид 2 заамдалцаж автал тэр намайг газар унагаасан бөгөөд тэнд байсан хүмүүс салгасан. ...би ДЖ хийхгүй гэж хэлээд эд зүйлээ хурааж байтал Төрөө гэх залуу над дээр хүрч ирээд хоёулаа тэр өрөө рүү ороод уулзъя гэхээр нь дагаад нэг өрөө рүү орсон. Тэгсэн дахиад Дж-гээ хий, хөгжмөө тогло гэж хэлэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгсэн Төрөө миний нүүр хэсэг рүү буюу духны гол хэсэг рүү гараараа 1 удаа цохиод, газар унагааж байгаад толгой руу гараараа болон хөлөөрөө цохиж өшиглөсөн. Тэгсэн гаднаас хүмүүс орж ирээд салгасан. Миний биед учирсан гэмтлийг бүгдийг төрөө учруулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Энхмандалын:...Төгөлдөр нь Их-Эрдэнэ гэх залуутай муудалцаад унасан. Төгөлдөр нь Их-Эрдэнэ гэгчийг хэл амаар доромжпоод байсан тул Их-Эрдэнэ нь түүний зүүн хацар хэсэг рүү нь гараараа нэг удаа алгадсан. Тэгээд тэр 2 барьцалдахаар нь би очоод боль гээд салгасан. Тэгээд би цааш өөр өрөө рүү ороод байж байтал Төгөлдөр хүнд цохиулчихлаа гээд орилоод байсан. Би Төгөлдөр дээр яваад очиход намайг Энхтөр гэх залуу цохичихлоо гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,

       2.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1227 дугаартай:

       1.Б.Төгөлдөрийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн гуя, баруун шилбэнд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

       2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.      

      3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар тогтоол /хх-ийн 58 дугаар тал/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 54 дүгээр тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

 Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 29-нөөс  2021 оны 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах зуслангийн байшинд Б.Төгөлдөрийг “Дж хийсэнгүй, хөгжим тоглосонгүй" гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- хохирогч хохирогч Б.Төгөлдөрийн:...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх нэг айлд очсон. Тэр газар би ДЖ хийх гэж очсон бөгөөд Төрөө, Их-Эрдэнэ нар нь найз нарын хамт хаус парти гэх зүйл зохион байсан. ...би ДЖ хийгээд байж байгаад Их-Эрдэнэ гэгчийг андаа уух юм аваад өгөөч гэхэд Их-Эрдэнэ нь би чиний юманд гүйдэг бацаан чинь биш шүү гэж хэлэхээр нь чи яасан сонин харьцаатай юм бэ би завгүй байна ш дээ гэж хэлэхэд шууд хацар хэсэг рүү нь алгадаад авахаар нь би зөрүүлээд түүний нүүр хэсэг рүү гараараа алгадаад авахаар нь би түүний нүүр хэсэг рүү 1 удаа баруун гараараа цохисон. Тэгээд бид 2 заамдалцаж автал тэр намайг газар унагаасан бөгөөд тэнд байсан хүмүүс салгасан. ...би ДЖ хийхгүй гэж хэлээд эд зүйлээ хурааж байтал Төрөө гэх залуу над дээр хүрч ирээд хоёулаа тэр өрөө рүү ороод уулзъя гэхээр нь дагаад нэг өрөө рүү орсон. Тэгсэн дахиад Дж-гээ хий, хөгжмөө тогло гэж хэлэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгсэн Төрөө миний нүүр хэсэг рүү буюу духны гол хэсэг рүү гараараа 1 удаа цохиод, газар унагааж байгаад толгой руу гараараа болон хөлөөрөө цохиж өшиглөсөн. Тэгсэн гаднаас хүмүүс орж ирээд салгасан. Миний биед учирсан гэмтлийг бүгдийг төрөө учруулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал/,  гэрч Б.Энхмандалын:...Төгөлдөр нь Их-Эрдэнэ гэх залуутай муудалцаад унасан. Төгөлдөр нь Их-Эрдэнэ гэгчийг хэл амаар доромжпоод байсан тул Их-Эрдэнэ нь түүний зүүн хацар хэсэг рүү нь гараараа нэг удаа алгадсан. Тэгээд тэр 2 барьцалдахаар нь би очоод боль гээд салгасан. Тэгээд би цааш өөр өрөө рүү ороод байж байтал Төгөлдөр хүнд цохиулчихлаа гээд орилоод байсан. Би Төгөлдөр дээр яваад очиход намайг Энхтөр гэх залуу цохичихлоо гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1227 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Төгөлдөр нь шүүгдэгч А.Этэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч А.Эийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Эийг 500 / таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч А.Эд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

          7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ

 

 

 

                           

 

 

                         

 

 

 

2

/