Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
Хэргийн индекс | 107/2022/0024/Э |
Дугаар | 2022/ШЦТ/26 |
Огноо | 2022-02-17 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Энхбуян |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/26
2022 02 17 2022/ШЦТ/26
М*********************Л УЛСЫ ЭРИЙ ӨМӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
арийн бичгийн дарга Б.аранжаргал
Улсын яллагч .Энхбуян
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 28 дугаар байрны 26 тоот орон сууцанд оршин суух *******.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны оройн 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн __ дугаар хороо, Бага гүний __ дугаар гудамжны ___ тоот хашаанд байх *******-н гэрт *******-г бусадтай хардсаны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн баруун хэсэгт заазуураар цохиж, баруун чихний дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т**************Р*******ЙЛ******* нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гадуур архи ууж яваад зүс таних хүнээс Бага гүний ___ тоотод *******-г хүмүүстэй нийлээд архи ууж байна гэж сонссон. Тэгээд бүрэнхий болж байх үеэр 1 шил архи худалдаж аваад Бага гүний 15-6 тоотод байх ******* ахын гэрт очиход ******* ах, ******* болон *******-н хүү гурав архи уугаад сууж байсан. Би авчирсан архиа тэд нартай хувааж уугаад согтсон байна лээ. эг мэдэхэд *******-ийн толгойноос цус гарч байхаар нь би цамцаа тайлаад цусыг нь тогтоох гэж оролдож байгаад *******онгор ахын гэрээс гарч явсан. Би согтуурсан үедээ *******-н чих орчмыг заазуурдчихсан байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 36, 38-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
охирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүн хэсгийн ________ хашаанд байх танил ******* өвөөгийн гэрт 1 шил “араа” нэртэй архи барьж орсон. Тэгээд ******* ах болон түүний хүү нарын хамт авчирсан архиа уугаад сууж байхад 20 цагийн үед 1 шил архи барьчихсан ******* ахынд орж ирсэн. Бид нар нийлээд архи хувааж уусан ба 21 цагийн үед “намайг явах уу” гэхээр нь би “юунд яараад байгаа юм, жоохон байж байгаад явъя” гэж хэлсэн. *******этэл над руу “чи энд хонох гэж байгаа юм уу” гэхээр нь би “юу гэж айлд хонох юм бэ” гэж хэлсэн. жоохон уурлаад “би тэгвэл явлаа, хаана ч очоод хоночихно” гээд байсан ба би тухайн үед юу ч бодолгүй сууж байтал миний толгойн ар хэсэгт нэг зүйлээр цохиод авсан. Тэр үед толгой халуу дүйгээд явчихсан. Эргээд хартал ногоон иштэй заазуур барьчихсан зогсож байсан ба заазуураа хаяад зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21, 22-р хуудас/
*******эрч -н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ахын гэрт ороход зүс таних *******гэх эмэгтэйн толгой нь хагараад цус гарчихсан байж байсан. Тэгээд ____ гэх залуу толгойг нь хагалсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-р хуудас/
Шинжээчийн 41 дугаартай “…*******-н биед баруун талын чихний дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. ээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. ээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 78, 79-р хуудас/
*******-н Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх-н 38-77/
эргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-6/
Эд мөрийн баримтаар тооцох тухай “...нийт урт 27 см, ажлын хэсэг 16 см, ажлын хэсгийн өргөн 6 см, бариул хэсэг 11 см ногоон өнгийн бариултай заазуурыг эд мөрийн баримтаар тооцов...” гэсэн тогтоол, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 14, 15-р хуудас/
охирогч *******-н өвчний түүхийн хуулбарууд, яаралтай тусламжийн хуудас /хх-н 38-77-р хуудас/
Шүүгдэгч -н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн....” гэх тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 95, 98-101-р хуудас/
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-н 103-р хуудас/
-н иргэний үнэмлэхийн /Багануур дүүргийн 5-р хороо Залуус 13-1/ гэсэн лавлагаа, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа /хх-н 93-94-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. *******-н эмчилгээнд гарсан зардал болох 82.000 төгрөгийг төлөөгүй…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******үрэлбаатарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
эргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны оройн 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ____ дугаар хороо, ______ тоот хашаанд байх *******-н гэрт *******-г бусадтай хардсаны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн баруун хэсэгт заазуураар цохиж, баруун чихний дээд хэсэгт хөндлөн чиглэлтэй 12х3 см зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний баруун чих орчим заазуураар цохисон үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 41 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч -н үйлдэл нь *******-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, үний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “хардалт, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн” нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******үрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******үрэлбаатарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
охирогч ******* нь “...Би эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжилнэ...”, шүүгдэгчээс “...охиролыг төлж барагдуулна...” гэж мэдүүлжээ.
Иймд хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 82.000 төгрөг баримтаар тогтоогдож /хх-н 16, 39-р хуудас/ байх тул шүүгдэгчээс хохирогчийн эрүүл мэндийн хохиролд 82.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******-д олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, эд мөрийн баримтыг устгуулах саналыг шүүхэд оруулж байна...” гэж
Шүүгдэгчээс ”...Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна...“ гэж тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, аав ээжийн хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч -н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
эрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт 27 см, ажлын хэсэг 16 см, ажлын хэсгийн өргөн 6 см, бариул хэсэг 11 см ногоон өнгийн бариултай заазуурыг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгч -н нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т**************Т************** нь:
1. Шүүгдэгч -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар -г гурван зуун тавин /350/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг ялтан *******үрэлбаатарт мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол 82.000 төгрөгийг -с гаргуулж хохирогч *******-д олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн нийт урт 27 см, ажлын хэсэг 16 см, ажлын хэсгийн өргөн 6 см, бариул хэсэг 11 см ногоон өнгийн бариултай заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол -д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. -д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
АР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч А.БЯМБАЖАВ