Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 163/2022/0016/Э |
Дугаар | 2022/ШЦТ/21 |
Огноо | 2022-01-13 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн, Ч.Отгонжаргал,
өсвөр насны шүүгдэгч А.*******, түүний хууль ёсны төлөөлөгч М.*******,
өсвөр насны шүүгдэгч А.*******э, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.*******,
өсвөр насны шүүгдэгч Д.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Г.*******,
өсвөр насны шүүгдэгч Б.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны яллагдагч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 2115000000234 дугаартай, 163/2022/0016/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* сайн овогт *******ын *******, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 2005 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар баг 1 дүгээр хороонд оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч, ам бүл 7, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, 16 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: .
Монгол Улсын иргэн, ******* сайн овогт *******ын *******э, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 2005 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар баг 1 дүгээр хороонд оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч, ам бүл 7, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, 16 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД:.
Монгол Улсын иргэн, овогт гийн *******, Улаанбаатар хотод 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, 16 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД:.
Монгол Улсын иргэн, Боржигон овогт ын *******, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, 16 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД:.
Холбогдсон хэргийн талаар:
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй иргэн Л.ийн эзэмшлийн “” хүнсний дэлгүүрт 2021 оны 9 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нар нь бүлэглэн хууль бусаар нэвтрэн орж лангуун дээр өрөөтэй байсан хүнсний бараа, эд зүйл хулгайлж, 496.654 төгрөгийн хохирол учруулсан,
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн 1 дүгээр хорооны 1803 тоотод байрлах Б.гийн орон байранд хоёр удаагийн үйлдлээр буюу 2021 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө өсвөр насны шүүгдэгч Б.*******, А.*******э, А.******* нар нь бүлэглэн хууль бусаар нэвтэрч 10.850 төгрөгийн Roshen нэртэй чихэр 1 уут, нэг бүр нь 2700 төгрөгийн үнэтэй 10.800 төгрөгийн 4 хайрцаг тамхи, 12.500 төгрөгийн Улиастай нэртэй вино зэрэг эд зүйлс хулгайлж, 34.150 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нар нь бүлэглэн хууль бусаар нэвтэрч 30.000 төгрөгийн “Бигэр” нэртэй дарс 2 ширхэг, 15.500 төгрөгийн Хөвсгөл нэртэй дарс 1 ширхэг, 13.500 төгрөгийн 5 хайрцаг тамхи, 10.450 төгрөгийн Бон Бон нэртэй чихэр 1 уут, 8.500 төгрөгийн Соёрхол архи тал шил, 3200 төгрөгийн Өглөө нэртэй сүү зэрэг эд зүйлс хулгайлж, 81.150 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч, болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115000000234 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй иргэн Л.ийн эзэмшлийн “” хүнсний дэлгүүрийн цонх онгорхой, цонхны төмөр хаалтыг салгаж салхивчаар нэвтэрсэн байдалтайгаар 2021 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө тус дэлгүүрт зарагдаж байсан хүнсний бараанаас 496.654 төгрөгийн эд зүйл алдагдсан, мөн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн 1 дүгээр хорооны 1803 тоотод оршин суух Б.гийн гэрийн /байшин/ цоожийг эвдэлж дотогш нэвтэрсэн байдалтайгаар 2021 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 34.150 төгрөгийн эд зүйл, 2021 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 81.150 төгрөгийн эд зүйлс алдагдсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.*******ын нарын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлгүүд,
Өсвөр насны шүүгдэгч А.*******ын хууль ёсны төлөөлөгч М.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би ийшээ тийшээ явж мужаанаар ажилладаг. Байхгүй үеэр хүүхдүүд маань ийм хэрэгт орсон. Манайхан нэг хороонд амьдардаг болохоор бүгдийг нь мэддэг. Жаахан хараа хяналтгүй үлдээсэн байна. Хэрэгт ордоггүй болохоор итгэл хүлээлгээд явуулдаг байсан нь буруу байна. Хүүхдүүд маань ч өөрсдөө ухаараад хэлж байгаа. Эцэг, эх нь хүүхдийнхээ хараа хяналтыг сулруулж болдоггүй юм байна. Нэгнийдээ хононо гэснээс болоод ийм хэрэг гарсан байна. Сүүлийн саруудад ухаарч байх шиг байна. Цаашид эцэг эхчүүд бид хараа хяналтаа сайжруулна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн Ерөнхий боловсролын сургуулийн зүүн урд зүгт байрлах нэртэй хүнсний дэлгүүр байв. Дотогш ороход хүрэн өнгийн модон лангуутай, арагш гардаг 1 хаалгатай байв. Үүдний хаалганы баруун талд урд хэсэгт Ice mark нэртэй цэнхэр цагаан өнгийн хөлдөөгч байх бөгөөд уг газраас зайрмаг алдагдсан гэх, баруун талын тавцангийн хамгийн дээд талд Пабрика нэртэй чипс өрөөтэй байх ба түүнээс алга болсон гэх, баруун талын хананд дээрээсээ хоёр дахь тавцан дээр бэлэн гоймон өрөөтэй байх ба түүнээс алдагдсан гэх, баруун талын гурав дахь тавцан дээр ногоон харйцагтай Zolle нэртэй чихэр, Blong нэртэй бохь алдагдсан гэх, хойд талын тавцангаас ундаа, алимны ундаа, лаазтай ундаа, Red Bull энергийн ундаа, бохь зэрэг өрөөтэй байх бөгөөд тэндээс алдагдсан гэх, дэлгүүрийн хойд талын хаалганы хажууд савлагаатай ундаанууд өрөөтэй байх ба тэндээс мөн алдагдсан гэх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 05-11 дүгээр тал/, мөн хэргийн газрын үзлэгийн: тус сумын 5 дугаар багийн 1 дүгээр хорооны гэх хүүхдийн эзгүй байшин байв. Байшингийн ард талд хашаа, байшин хоёрын завсар идэх юмны сав, цаас зэрэг байв. Насанд хүрээгүй гэрчүүдийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл дээр хулгайлагдсан гэх эд зүйлийн хогийг уг байшингийн хойно хаясан гэх тул хэрэгт ач холбогдолтой байв. Уг хогийг үзэхэд хэрэгт ач холбогдолтой байх тул хураан авч бэхжүүлэв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 12-15 дугаар тал/,
Өсвөр насны яллагдагч А.*******, А.*******э нар нь 2005 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 2021 оны 9 сарын 22-ны байдлаар 16 нас 1 сар, 01 хоногтой; Д.******* нь 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 2021 оны 9 сарын 22-ны байдлаар 16 нас 4 сар, 23 хоногтой; Б.******* нь 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 2021 оны 9 сарын 22-ны байдлаар 16 нас 8 сар, 28 хоногтой байсан талаарх
нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 18-19, 22-27 дугаар тал/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн: 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 08 цаг 41 минутанд хашааны хаалгаар царай нь үл харагдах 2 хүн орж ирж байшингийн баруун талын цонхоор нэг нэгээрээ ээлжлэн орж байв. 08 цаг 42 минут 50 секундэд хашааны баруун урд хэсгээс царай зүс нь үл танигдах 2 эрэгтэй хүн уг хашаанд тулж ирэн хашааг нь давж 08 цаг 44 минут 13 секундэд нэг нэгээрээ байшингийн баруун талын цонхоор орж байв. Мөн тус өдрийн 14 цаг 17 минут 15 секундэд хашааны зүүн урд талд байрлах хаалгаар зүс царай нь үл танигдах 3 эрэгтэй хүүхэд орж ирж байх ба хашаагаар гүйж байшингийн хойд талд очин 14 цаг 17 минут 51 секундэд газраас юм авч 2 эрэгтэй нь малын хашааны цаад талаар орж 1 эрэгтэй нь хашааны хаалган дээр очин буцаж 3 уулаа малын хашааны ард талаас гүйж гарч ирэн хашааны баруун хойд буланд байрлах тоосгон байшингийн баруун талаар хойшоо явж хашааны хаалгаар гарч явсан байв гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр тал/,
Хохирогч Л.ий өгсөн: Манайх Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багт ерөнхий боловсролын сургуулийн урд талд байрлах хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг юм. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн орчимд дэлгүүрээ хаагаад хөдөө мал руугаа яваад 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дэлгүүрээ онгойлгож үйл ажиллагаа явуулсан. Би тухайн үед хулгай орсон талаар мэдээгүй. Дэлгүүр дотор бэлэн гоймонгууд газар уначихсан байсан. Би буруу өрөөд багтахгүй унасан юм байх гэж бодоод тоогоогүй юм. Гэтэл цонх онгорхой, цонхны төмөр хаалт салсан байдалтай байхаар нь эд зүйлсээ бүртгээд үзтэл хулгай орсон талаар мэдсэн. Нийт 583.950 төгрөгийн эд зүйлс алдагдсан. ...Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай дэлгүүрт орж эд зүйл авсан хүүхдүүдийн эцэг, эх нь миний хохирол болох 500.000 төгрөгийг төлж барагдуулсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-40, 43 дугаар тал/,
Хохирогч Б.гийн өгсөн: 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн 1803 тоотод гэртээ ирээд явснаас хойш гэрт хулгай орсон байсан ба 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэн. Манай гэрээс 4 ширхэг вино, 2 уут чихэр, 9 хайрцаг тамхи зэргийг хулгайлсан байсан. Манай гэрийн цоожийг эвдээд хаалгаар орсон байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 81-82 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.ын өгсөн: 2021 оны 9 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн орчимд гэртээ байж байхад э гэрт ирсэн ба бид хоёр гэрээс гарч ******* ахын гэрт очиход тэнд *******э, *******, *******, ******* нар утсаараа тоглоод байж байсан. Шөнийн 02 цагийн орчимд э хэдүүлээ Мөндөгөө гэх хүний эзэмшлийн нэртэй хүнсний дэлгүүр ухъя гэж хэлээд бөөнөөрөө тэр дэлгүүр рүү явсан. Дэлгүүрийн урд талын цонхыг нэг нь онгойлгоод *******э, *******, *******, ******* бид нар орсон. э дэлгүүрийн гадна талд хүн хараад зогсож байсан. Би дэлгүүрээс 1 ширхэг контек, 1 ширхэг пабрика чипс авсан. Харин тэд нар авсан юмнуудаа нэг торонд хийгээд за бүгдээрээ гарцгаая гэж хэлээд Элбэгээ гэх ахын эзэнгүй байшинд бүгдээрээ очиж авсан юмнуудаа идэцгээсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар тал/, ...2021 оны 9 дүгээр сарын 19-ний оройн 21 цагийн үед би гэртээ байж байхад манай хорооны ******* над руу залгаад *******ынд хүрээд ир, энд хоноё гэж дуудсан. Тэгээд урд хороонд байх ******* ахынд ирэхэд *******, *******э, *******, ******* гэх манай сургуулийн ах нар утсаар тоглоод байж байсан. Тэгэхэд ******* ах эзэнгүй айл байгаа, бид нар өмнө нь ухаж байсан, одоо хэдүүлээ цуг очиж ухъя гэж хэлээд бид нар зөвшөөрч оройн 00 цагийн орчимд ******* ахынхаас сүх авч арын гудманд байх эзэнгүй цагаан өнгийн тоосгон байшингийн хашааг даван орж *******, *******э, ******* гурав зэрэгцэж зогсож байгаад сүхээрээ хаалгыг хөшиж онгойлгосон. Байшинд ороод бүгдээрээ ороод том өрөөнд байх шүүгээг онгойлгож үзээд байж байтал *******э надад май, үүнийг барь гээд 2 шил дарс өгсөн. *******э, *******, ******* гурав хөргөгчийг ухаж нэг өглөө сүү, тавган дээр байсан чихэрнүүдээс халаасандаа хийж байхад ******* жижиг өрөөнөөс 1 шилтэй архи барьж гарч ирсэн гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 96-98 дугаар тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.ийн өгсөн: 2021 оны 9 дүгээр сарын 21-ний оройн 21 цагийн орчимд би гэрээсээ гараад ын гэрт очоод тай цуг ******* ахын гэрт очсон. Тэнд *******э, *******, *******, ******* нар утсаараа тоглоод байж байсан. Бид нар шөнийн 02 цагийн орчимд Очирын талбай орох гээд явах замд Мөнхбат гэх ахын нэртэй дэлгүүрийн цоожийг нь ******* үзээд онгойлгож болох юм байна гэж хэлсэн. Тэгээд бид нар онгойлгож чадаагүй. Одоо харъя гээд явах гэтэл ******* цонхны тавцан дээр зогсож байгаад цонхны төмөр хаалтыг татаж үзээд онгойчихлоо гэсэн. Тэгээд *******, *******э, *******, *******, нар төмрийг нь газар тавьж байгаад цонхыг нь түлхэж онгойлгоод орсон. Би дэлгүүрийн гадаа хүн хараад зогсож байсан. Удалгүй тэр хэд 2 цагаан тортой юмнуудыг гаргаж ирээд ******* дэлгүүрийн хаалтыг буцаагаад тавьсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар тал/, ...2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байхад манай дээд ангийн ах нар *******э, *******, ******* нар манайд ирээд бид нар утсаараа тоглосон. ******* тэр үед танай хойд талын айл эзэнгүй байгаа юу? дотор нь юу, юу байдаг юм бэ? гэж асуухаар нь би тэр айл эзэнгүй байгаа, дотор нь мөнгөн аяга бас гоё гоё юмнууд байдаг гэж тэд нарт хэлсэн. Шөнийн 01 цагийн үед бид нар гэрээс гарахад ******* манай гэрийн модон иштэй сүхийг авч манай хойд гудманд байдаг Амараа гэх айлын эзэнгүй байшин руу очсон. Тухайн үед ******* сүхээр цоожийг нь хөшөөд онгойлгосон. Тэгээд гэрт нь бүгдээрээ орж 1 уут чихэр, 5 хайрцаг евро улаан шонхор нэртэй тамхи хулгайлан аваад гэрээс нь гарч бүгдээрээ манай гэрт ирсэн гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 88-89 дүгээр тал/,
Өсвөр насны шүүгдэгч Д.*******ийн гэрчээр өгсөн: 2021 оны 9 дүгээр сарын 20-ны шөнийн 01 цагийн орчимд *******э, *******, *******, бид нар гэх айл эзгүй байхаар нь хашааг нь давж ороод цоожийг онгойлгож ороод тэр айлаас 3 ширхэг дарс, 4 хайрцаг тамхи, 1 уут чихэр авсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 92-93 дугаар тал/,
Гэрч А.ын өгсөн: Би Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг 1 дүгээр хорооны Бор толгой гэх газарт хашаандаа улаан өнгийн дүнзэн байшин, улаан өнгийн тоосгон байшинтай. Би тэр байшиндаа амьдардаг байсан. Сүүлийн үед хөдөө малын өвс бэлдэнэ гээд хөдөө гэртээ байгаа. Би байшингийн хаалгаа цоожлоод түлхүүрээ хаячихсан болохоор урд талын нэг цонхыг нь онгорхой үлдээсэн. Манай байшинд миний төрсөн хүү хаяадаа цонхоор орж хонодог. Сүүлд намайг очиход манай дүү, *******э, *******, ******* гэх хүүхдүүд цонхоор орчихсон гэрт утсаараа тоглож байсан.Тэгээд би ахынхаа гэрийг харж байгаарай гэж хэлээд үлдээсэн гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 114-115 дугаар тал/,
Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний ТХҮ-ОРХ/1939 дугаартай хулгайд алдагдсан гэх бараа, бүтээгдэхүүний үнэ нийт 496.654 төгрөг гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 112-117 дугаар тал/,
“Ашид билгүүн” хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний ТХҮ-621/2214 дугаартай хулгайд алдагдсан гэх бараа, бүтээгдэхүүний үнэ нийт 115.300 төгрөг гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 126-130 дугаар тал/,
Өсвөр насны шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн өгсөн: 2021 оны 9 дүгээр сарын 14-ний шөнө 22 цагийн үед гэрээсээ төрсөн дүү *******ийн хамт *******ынд очиж тоглохоор гарсан. Тоглож байхад э манай хойд талын айл руу орох уу? гэхээр нь би яах гэж байгаа юм бэ? гэхэд тэднийд зөндөө олон гоё гоё эд зүйлс байгаа гэж хэлсэн. Ингээд *******, *******э бид гурав зөвшөөрөөд тухайн айлд очиж цоожтой хаалгыг ******* ийн сүхээр 2 удаа цохиж онгойлгосон. Бид дөрөв ороод унтлагын өрөөнд байсан шкафны тавиур дээрээс Roshen нэртэй 1 уут чихэр, евро улаан шонхор нэртэй 4 хайрцаг тамхи, Өглөө нэртэй сүү 1 ширхэг, Улиастай нэртэй дарс 1 ширхэг, оreo нэртэй печень 1 ширхэг зэргийг авч гараад хамгийн сүүлд нь ******* тухайн айлын байшингаас гарахдаа цоожийг нь буцаагаад цоожилж орхисон. ...Түүний дараа 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 22 цагийн үед *******ийн хамт гэрээсээ гараад *******ынд аав, ээж нь байхгүй юм чинь тэнд хоноё гээд очиход *******, ******* нар утсаараа тоглоод сууж байсан. Тэгээд байж байтал удалгүй найз ирсэн. ...******* түрүүнийхээ айл руу дахиж орох уу? гэхээр нь *******, хоёр тэгье гээд зөвшөөрөөд тэгээд бид тав *******ынхаас гарсан. Тухайн үед ******* сүхээ аваад нөгөө айлын байшингийн хаалганы цоожийг нь эвдэж ороод уг байшингийн унтлагын өрөөний тавиур дээрээс евро улаан шонхор нэртэй тамхи 5 ширхэг, Хөвсгөл дарс 3 ширхэг, Соёрхол нэртэй тал шилтэй архи, Бон бон чихэр 1 уут зэргийг аваад гарахад нь хаалганы мултарсан цоожийг нь би буцааж түгжсэн гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 169-170 дугаар тал/,
Өсвөр насны шүүгдэгч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн өгсөн: Тухайн байшинд ороод унтлагын өрөөнд нь байсан шкафны тавиур дээрээс Улиастай нэртэй дарс 1 ширхэг, 1 уут чихэр, евро улаан шонхор нэртэй 4 хайрцаг тамхи, орео нэртэй печень 1 ширхэг, Өглөө сүү 1 ширхэг зэргийг авч гараад ийд очоод айлаас авсан чихэр, печень, сүү, дарсаа уугаад тал үлдсэн дарсыг нь хашаа давуулаад шидчихээд удалгүй *******, ийнхээс түрүүлээд дүү нар дээрээ очно гээд харихаар явсан. ...******* нөгөө айл руугаа дахиад орох уу? гэхээр нь бид хэд зөвшөөрөөд ******* гэрээсээ сүхээ аваад шөнийн 02 цагийн үед нөгөө айлын байшингийн цоожийг ******* сүхээрээ цохиж онгойлгоод *******, *******, бид тав ороод унтлагын өрөөний шкафны хажуу талын тавиур дээрээс Хөвсгөл нэртэй 1 шил дарс, нэрийг нь мэдэхгүй 2 шил дарс, Соёрхол нэртэй 1 тал архи, Бон бон нэртэй ууттай чихэр 1 ширхэг, евро улаан шонхор тамхи 5 ширхэг зэргийг авч гараад *******ынд очиж авсан чихрээ идээд, дарснуудыг нь тал хүртэл нь уугаад хашааных нь ард тал руу хаячихсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 179-181 дүгээр тал/,
Өсвөр насны шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн өгсөн: Би 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байгаад найз ******* руу залгаад дүү нартайгаа байна, хүрээд ир тоглоё гэж дуудсан. Удалгүй *******э, ******* хоёр манайд ирээд бид гурав тоглож байхад орой 21 цагийн үед чатаар э хүрээд ир гэхээр нь *******, *******э бид гурав ийд очиж бид нар гар утсаараа холбогдоод пабжи тоглосон. Тэгтэл Тэргэл буюу э манай хойд талын айлд дотор нь гоё гоё юм байдаг, орж үзэх үү? гэж хэлсэн. Тэгэхээр нь *******э, ******* бид гурав зөвшөөрөөд ий гэрээс гараад нөгөө айлын байшин руу орох гэхэд хаалга нь цоожтой байхаар нь би цоожийг нь яаж онгойлгох вэ? гэхэд э май энэ сүхээр онгойлго гээд өөрийнхөө сүхийг өгөхөд нь *******э бид хоёр байшингийн гадна хаалгыг сүхээр цохиж онгойлгож орсон. ...Харин дараа нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр би гэртээ ганцаараа уйдаад байхаар нь ******* руу чат бичихэд *******, *******э нар манайд ирсэн. Тэгээд бид нар тоглож байгаад би ангийн найз ******* рүү чатаар тамхитай юу, тамхилъя гэхэд надад тамхи байгаа яваад очъё гээд удалгүй манайд ирсэн. Тэгээд нилээн орой болж байхад нөгөө айлд чинь дахиад гоё юм байгаа юм уу гэхээр нь би байгаа байх гэж хариулахад нөгөө айл руу чинь орж үзэх үү? гэж хэлэхээр нь бид нар зөвшөөрөөд дахин нөгөө айл руу очиход цоожийг нь онгойлгох юм байхгүй болохоор нь би *******той хамт ийн хашаанд байсан сүхийг нь авч хаалгыг нь онгойлгоод орж дарс 3 ширхэг, улаан шонхор 5 ширхэг хайрцагтай тамхи, нэрийг нь мэдэхгүй тал шилтэй архи 1, чихэр 2 уут зэргийг авч гараад шууд манайд очоод авсан зүйлсээ идэж уугаад хоносон гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 190-193 дугаар тал/,
Өсвөр насны шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн өгсөн: Намайг 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 21 цагийн орчимд гэртээ байж байхад *******э, ******* нар ирээд бид дөрөв гар утсаараа холбогдоод пабжи, мобайл гэдэг тоглоом тоглож байтал цагийн дараа ирсэн. ...Тэгээд бид хэд 00 цаг хүртэл тоглож байтал ******* 4 хоногийн өмнө эзэнгүй нэг айл руу ГанЭрдэнэ, *******, э бид дөрөв орсон талаараа ярьж байгаад дахиад оръё гэхээр нь нөгөө айл бид тавуулаа очиход ******* гадна хаалганы цоожийг сүхээр цохиж онгойлгоод бид нар айлын байшингийн унтлагын өрөөний шкафны тавиур дээр байсан хайрцаг дотроос нэрийг нь анзаараагүй 3 ширхэг дарс, Соёрхол нэртэй 1 тал архи, “Бон бон” нэртэй ууттай чихэр 1 ширхэг, евро улаан шонхор 5 ширхэг хайрцагтай тамхи зэргийг авч гараад *******ынд очиж авсан чихэр дарснуудаа хувааж идэж уугаад, тэндээ хоносон гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 202-204 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн килька нэртэй загасны лааз 4 ширхэг, Драгон аяс нэртэй хар өнгийн чихрийн цаас 1 ширхэг, Ролтон нэртэй бэлэн гоймонгийн цаас 1 ширхэг, Дотно сэтгэл нэртэй бэлэн гоймонгийн цаас 1 ширхэг, Вилад /Vilad/ нэртэй зүрхэн хэлбэртэй кексний уут 1 ширхэг, Максфан Алпенголд /Maxfun Alpengold/ нэртэй шоколадны цаас 1 ширхэг, Пабрика нэртэй чипсний уут 3 ширхэг, Золле нэртэй ногоон өнгийн чихэрний хайрцаг 1 ширхэг, Цестбон /Cestbon/ нэртэй чихэрний хайрцаг 1 ширхэг, Өглөө сүүний хайрцаг 2 ширхэг, Nougat нэртэй кремний шил /дотроо кремтэй/ 1 ширхэг, Марко нэртэй зайрмагны аяга 1 ширхэг, Nonshim нэртэй жижиг бэлэн гоймонгийн аяга 2 ширхэг, Bone soup нэртэй бэлэн гоймонгийн аяга 4 ширхэг, Доширак нэртэй бэлэн гоймонгийн аяга 6 ширхэг, Чокопайны хайрцаг 1 ширхэг, Венус зайрмагны уут 4 ширхэг, Алеска нэртэй зайрмагны уут 2 ширхэг, Атар талхны уут 1 ширхэг, Blong нэртэй бохьны хайрцаг 1 ширхэг, Фреш нэртэй ундааны сав 1 ширхэг, лаазтай кола 2 ширхэг, Панта ундаа 1 ширхэг, лаазтай Спрайт ундаа 1 ширхэг, лаазтай Red Bull1 ширхэг, 2 литрийн савалгаатай кола ундааны сав 1 ширхэг, Солонгос бичигтэй чанадаг бэлэн гоймонгийн цаас 1 ширхэг, поп корны сав 1 ширхэг, 2115002160275 дугаартай хэрэгт хураан авч эд мөрийн баримтаар тооцсон модон иштэй сүх 1 ширхэг, 0.75 литрийн Соёрхол архины шил 1 ширхэг, Өглөө нэртэй сүүний сав 1 ширхэг, Евро улаан шонхор нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, Улиастай гэх нэртэй дарсны шил 1 ширхэг, Хөвсгөл нэртэй дарсны шил 1 ширхэг, ёроол нь хагарсан Бигэр нэртэй дарсны шил 1 ширхэг зэргийг таньж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Л.э, Б., насанд хүрээгүй гэрч Б., Б.э, гэрч А. нарын хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэрэг гарсан шалтган нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаар эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний ТХҮ-ОРХ/1939 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний ТХҮ-621/2214 дугаартай дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, өсвөр насны шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч нарын нас тоолсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжаар нь магадлан нягтлахад өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нар нь бага насны Б., Б.э нарын хамт бүлэглэн шөнийн цагаар, нууц далд аргаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт байрлах хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг салган цонхоор нь, мөн энэ багт оршин суух иргэн Б.гийн гэр /байшин/-ийн цоожийг сүхээр хөшиж эвдлэн хууль бусаар бусдын орон байр, үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч дэлгүүрийн лангуу болон айлын хөргөгчинд байсан хүнсний эд зүйл хулгайлсан удаа дараагийн үйлдэл хангалттай нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нарын бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл идэвхтэй, бусдын өмчлөх эрхэд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нарыг бүлэглэж 2021 оны 9 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрт, 2021 оны 9 сарын 19-нээс 20-нд шилжих шөнө тус сумын 5 дугаар багийн 1 дүгээр хорооны 1803 тоотод байрлах Б.гийн орон байранд тус тус нэвтэрч эд зүйл хулгайлж, өсвөр насны шүүгдэгч Б.*******, А.*******э, А.******* нарыг бүлэглэж 2021 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн 1 дүгээр хорооны 1803 тоотод байрлах Б.гийн орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэн Л.Соёлмаад 496.654 төгрөгний, иргэн Б.д 115.300 төгрөгний хохирол тус тус учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нарын учруулсан хохирлыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар төлж барагдуулснаар /1 дүгээр хавтаст хэргийн 131 дүгээр тал, 3 дугаар хавтаст хэргийн 26 дугаар тал/ хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх 1 дүгээр хавтаст хэргийн 135-208 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 212-250 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 01-20 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, багийн засаг даргын тодорхойлолт, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын лаборатори сургуулийн болон анги удирдсан багшийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, өргөмжлөл зэрэг нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нар нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 11а ангид хамт сурдаг, ял шийтгүүлж байгаагүй, урлаг спортоор хичээллэдэг, сургуулийн тэргүүний сурагч болох зэрэг тэдний хувийн байдал тогтоогдсон байна.
Өсвөр насны шүүгдэгч нарын хувьд насанд хүрээгүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож ухамсарлах сэтгэхүй бүрэн хөгжөөгүйгээс гадна эцэг, эх, гэр бүлийн зүгээс тэдэнд тавих хараа хяналт, анхаарал сул байгаа нь гэмт хэрэгт холбогдоход нөлөөлсөн байна.
Өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан бүлэглэж үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлын хэр хэмжээ болон өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт илүү хөнгөн, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Иймд шүүх өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн болон ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид болох тэдний нас биеийн онцлог, цаашид сурч боловсрох нөхцөл боломж, тэдний гэмт хэрэгт оролцсон оролцооны байдал зэргийг тал бү рээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Б.******* нарыг 2 жил, 4 сарын хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Д.*******ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 2 /хоёр/ дахин багасгаж, өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Б.******* нарын биечлэн эдлэх ялыг 1 жил, 2 сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Д.*******ийн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тогтоож, сургалт хүмүүжлийн байгууллагад эдлүүлэхээр заахдаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус 2 жилийн хугацаагаар хойшлуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн килька нэртэй загасны лааз 4 ширхэг, Драгон аяс нэртэй хар өнгийн чихрийн цаас 1 ширхэг, Ролтон нэртэй бэлэн гоймонгийн цаас 1 ширхэг, Дотно сэтгэл нэртэй бэлэн гоймонгийн цаас 1 ширхэг, Вилад /Vilad/ нэртэй зүрхэн хэлбэртэй кексний уут 1 ширхэг, Максфан Алпенголд /Maxfun Alpengold/ нэртэй шоколадны цаас 1 ширхэг, Пабрика нэртэй чипсний уут 3 ширхэг, Золле нэртэй ногоон өнгийн чихэрний хайрцаг 1 ширхэг, Цестбон /Cestbon/ нэртэй чихэрний хайрцаг 1 ширхэг, Өглөө сүүний хайрцаг 2 ширхэг, Nougat нэртэй кремний шил /дотроо кремтэй/ 1 ширхэг, Марко нэртэй зайрмагны аяга 1 ширхэг, Nonshim нэртэй жижиг бэлэн гоймонгийн аяга 2 ширхэг, Bone soup нэртэй бэлэн гоймонгийн аяга 4 ширхэг, Доширак нэртэй бэлэн гоймонгийн аяга 6 ширхэг, Чокопайны хайрцаг 1 ширхэг, Венус зайрмагны уут 4 ширхэг, Алеска нэртэй зайрмагны уут 2 ширхэг, Атар талхны уут 1 ширхэг, Blong нэртэй бохьны хайрцаг 1 ширхэг,Фреш нэртэй ундааны сав 1 ширхэг, лаазтай кола 2 ширхэг, Панта ундаа 1 ширхэг, лаазтай Спрайт ундаа 1 ширхэг, лаазтай Red Bull1 ширхэг, 2 литрийн савалгаатай кола ундааны сав 1 ширхэг, Солонгос бичигтэй чанадаг бэлэн гоймонгийн цаас 1 ширхэг, поп корны сав 1 ширхэг, 2115002160275 дугаартай хэрэгт хураан авч эд мөрийн баримтаар тооцсон модон иштэй сүх 1 ширхэг, 0.75 литрийн Соёрхол архины шил 1 ширхэг, Өглөө нэртэй сүүний сав 1 ширхэг, Евро улаан шонхор нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, Улиастай гэх нэртэй дарсны шил 1 ширхэг, Хөвсгөл нэртэй дарсны шил 1 ширхэг, ёроол нь хагарсан Бигэр нэртэй дарсны шил 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий хоёр ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалах зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч ******* сайн овогт *******ын *******, ******* сайн овогт *******ын *******э, овогт гийн *******, Боржигон овогт ын ******* нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Б.******* нарыг 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Д.*******ийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Б.******* нарт оногдуулсан 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Б.******* нарт тус тус 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын, өсвөр насны шүүгдэгч Д.*******ид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад заасан зан үйлээ засах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, өсвөр насны шүүгдэгч нарыг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар болон Булган аймгийн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгох, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч нарт сануулсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Өсвөр насны шүүгдэгч А.*******, А.*******э, Д.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн килька нэртэй загасны лааз 4 ширхэг, Драгон аяс нэртэй хар өнгийн чихрийн цаас 1 ширхэг, Ролтон нэртэй бэлэн гоймонгийн цаас 1 ширхэг, Дотно сэтгэл нэртэй бэлэн гоймонгийн цаас 1 ширхэг, Вилад /Vilad/ нэртэй зүрхэн хэлбэртэй кексний уут 1 ширхэг, Максфан Алпенголд /Maxfun Alpengold/ нэртэй шоколадны цаас 1 ширхэг, Пабрика нэртэй чипсний уут 3 ширхэг, Золле нэртэй ногоон өнгийн чихэрний хайрцаг 1 ширхэг, Цестбон /Cestbon/ нэртэй чихэрний хайрцаг 1 ширхэг, Өглөө сүүний хайрцаг 2 ширхэг, Nougat нэртэй кремний шил /дотроо кремтэй/ 1 ширхэг, Марко нэртэй зайрмагны аяга 1 ширхэг, Nonshim нэртэй жижиг бэлэн гоймонгийн аяга 2 ширхэг, Bone soup нэртэй бэлэн гоймонгийн аяга 4 ширхэг, Доширак нэртэй бэлэн гоймонгийн аяга 6 ширхэг, Чокопайны хайрцаг 1 ширхэг, Венус зайрмагны уут 4 ширхэг, Алеска нэртэй зайрмагны уут 2 ширхэг, Атар талхны уут 1 ширхэг, Blong нэртэй бохьны хайрцаг 1 ширхэг,Фреш нэртэй ундааны сав 1 ширхэг, лаазтай кола 2 ширхэг, Панта ундаа 1 ширхэг, лаазтай Спрайт ундаа 1 ширхэг, лаазтай Red Bull1 ширхэг, 2 литрийн савалгаатай кола ундааны сав 1 ширхэг, Солонгос бичигтэй чанадаг бэлэн гоймонгийн цаас 1 ширхэг, поп корны сав 1 ширхэг, 2115002160275 дугаартай хэрэгт хураан авч эд мөрийн баримтаар тооцсон модон иштэй сүх 1 ширхэг, 0.75 литрийн Соёрхол архины шил 1 ширхэг, Өглөө нэртэй сүүний сав 1 ширхэг, Евро улаан шонхор нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, Улиастай гэх нэртэй дарсны шил 1 ширхэг, Хөвсгөл нэртэй дарсны шил 1 ширхэг, ёроол нь хагарсан Бигэр нэртэй дарсны шил 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий хоёр ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД