Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Л.*******, Э.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******, Э.******* нарт холбогдох эрүүгийн 2115000000298 дугаартай, 163/2022/0024/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт **********гийн *******, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 1983 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, Орхон аймаг, Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 6-42 тоотод оршин суух бүртгэлтэй, Орхон АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид жолооч ажилтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 38 настай, эрэгтэй, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, РД: МН*********

Монгол Улсын иргэн, *******овогт ************, Булган аймгийн Булган суманд 1977 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, Орхон аймаг, Баян-Өндөр сумын Их залуу багийн Овоотын 21-10 тоотод оршин суух бүртгэлтэй, Орхон АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид механизмч ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 44 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: ГЮ*********

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.*******, Э.******* нар нь бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Ар булаг гэх газарт зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн нойтон мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ******* УНП улсын дугаартай Toyota Pruis-20 загварын, ******* УНЧ улсын дугаартай Kia Optima загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тус тус тээвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115000000298 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Л.*******, Э.******* нар нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Ар булаг гэх газрын ойд шинэс төрлийн хуурай болон нойтон ургаа мод хөрөөдөж 1.20-0.90 метрийн хэмжээтэйгээр тайрч бэлтгэн ******* УНП улсын дугаартай Toyota Pruis-20 загварын, ******* УНЧ улсын дугаартай Kia Optima загварын тээврийн хэрэгсэлд ачиж Орхон аймаг руу тус тус тээвэрлэж явсан нь цагдаагийн байгууллагын хяналтаар илэрсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******, Э.******* нарын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Ар булаг гэх газар байх ба уулын энгэр хэсэг, шинэс төрлийн модтой ой байх ба ууланд цас орсон байв. Үзлэгийн явцад Л.*******ээр бэлтгэсэн модыг заалгахад 26 см өргөнтэй, 34 см өндөртэй хожуулыг заасныг ...гэрэл зургаар бэхжүүлэн авав гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-05, 66-67 дугаар тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Хөх өнгийн ******* УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл байв. Арлын дугаар нь N***6781, 2017 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр орж ирсэн гэх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-07 дугаар тал/, цагаан өнгийн ******* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байв. Арлын дугаар нь KNAG****04197, 2005 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсад орж ирсэн гэх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 68-69 дугаар тал/,

Ойд бэлтгэсэн шинэс төрлийн нойтон, хуурай нийлсэн 30 ширхэг мод, мод бэлтгэхэд ашигласан ******* УНП улсын дугаартай Toyota Pruis-20, ******* УНЧ улсын дугаартай Kia Optima загварын тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 9, 12,  73-74 дүгээр тал/,

Модонд үзлэг, хэмжилт хийж шинэс төрлийн 0.90-1.20 метрийн урттай, 14-24 сантиметрийн өргөнтэй тайрч бэлтгэсэн 14 ширхэг, 0.90-1.20 метрийн урттай, 14-26 сантиметрийн өргөнтэй тайрч бэлтгэсэн 16 ширхэг мод байгааг тогтоож битүүмжлэхээр тогтов гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 10, 70 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ш.*******гийн өгсөн: Булган аймаг дахь цагдаагийн газраас иргэний нэхэмжлэгч томилуулах албан тоот ирсний дагуу намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон. Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг Ар булаг гэх газраас Л.*******, Э.******* гэх хүмүүс хууль бусаар мод бэлтгэсэн байсныг цагдаагийн газарт ирээд мэдсэн. Тухайн мод бэлтгэсэн газар нь талбайн тусгаарлалт хийгдээгүй газар байна. ...Байгаль экологид учирсан хохирлыг төлүүлэх саналтай гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Гэрч Ц.*******гийн өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хяналт шалгалтаар явж байхад саарал өнгийн суудлын тээврийн хэрэгсэл явж байхаар нь зогсоож шалгахад хойд суудал дээрээ мод бэлтгээд ачсан байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юу гэж асуухад байхгүй гэж хэлэхээр нь саатуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

Булган аймгийн Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай: Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай, нойтон мод холимог байна. Уг моднууд нь түлээний мод байна. Булган аймгийн Орхон сумын хоёр дугаар багийн нутаг N48054I35.52II, E104014I33.76II гэсэн солбилцол дээр 2021 онд мод бэлтгэх талбайн тусгаарлалтын ажил хийгдээгүй болно. Уг 14 ширхэг модны эзэлхүүн нь 1,13м3 болж байна. Экологи эдийн засгийн үнэлгээ 392.068 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/, мөн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаартай: Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн түлээний нойтон, хуурай холимог мод байна. Уг моднууд нь түлээний мод байна. Уг 16 ширхэг модны эзэлхүүн нь 1.07м3 болж байна. Экологи эдийн засгийн үнэлгээ 256.018 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 99-100 дугаар тал/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 392.068 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 256.018 төгрөг болох нь тус тус тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 1.176.204 төгрөг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/ болон 768.054 төгрөг болж байгааг тогтоосон гэх дүгнэлт /хавтаст хэргийн 104 дүгээр тал/,

Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №21/522, 521 дугаартай: Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* УНП улсын дугаартай, Toyota Pruis-20 загварын тээврийн хэрэгслийн үнэ 6.877.050 төгрөг,  ******* УНЧ улсын дугаартай, Kia Optima загварын тээврийн хэрэгслийн үнэ 4.544.088 төгрөг  гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-33 дугаар тал/, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хятад хөрөө 45.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-33 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.*******ы өгсөн: Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй  гэх /хавтаст хэргийн 117 дугаар тал/, түүний гэрчээр өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр *******, хамт ажилладаг Л.******* нарын хамт түлээнд ашиглах гишүү түүх зорилготой Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрээс нэрийг нь мэдэхгүй ой модтой уул руу явсан. Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байх нэрийг нь мэдэхгүй ой модтой ууланд очиход газар унасан байсан 2 ширхэг мод байхаар нь тайрч бэлтгээд ******* бид хоёр машинууддаа ачсан. Тухайн газарт 1 метр гаран хэмжээтэй тайрч хаясан моднууд зөндөө байсан ба түүж тээврийн хэрэгсэлдээ ачаад гэр лүүгээ буюу Орхон аймаг Баян-Өндөр сум руу явж байх замд цагдаа зогсоож шалгаад хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн байна гэж саатуулсан. ...Мод бэлтгэх эрхийн бичгийг хэн гэдэг хүнээс яаж авдаг талаар мэдэхгүй болохоор мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй хууль бусаар мод бэлтгэсэн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.*******ийн өгсөн: Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би урьд нь гэрчээр мэдүүлэг өгсөн тул товч яръя. Би 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* УНП улсын дугаартай Toyota Pruis-20 загварын тээврийн хэрэгслээ унаад хамт явсан Э.******* гэх залуугийн цахилгаан хөрөөгөөр Булган аймгийн Орхон сумын хоёр дугаар багийн нутагт байрлах Ар булаг гэх газрын модтой уул руу орж мод бэлтгэж машиндаа ачиж явж байгаад цагдаа нарт шалгуулж улмаар саатуулагдсан. Тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг огт байгаагүй. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таниулж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо. 

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх баримтат мэдээлэл бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ш.*******, гэрч Ц.******* нарын өгсөн Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг Ар булаг гэх газарт 2021 онд мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Л.*******, Э.******* нар нь зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, тухайн өдөр хяналт шалгалтаар явж байхад тээврийн хэрэгслийн хойд суудал дээрээ бэлтгэсэн мод ачиж явсаныг тус тус гэрчилсэн мэдүүлэг, бэлтгэж тээвэрлэсэн мод нь шинэс төрлийн хуурай, нойтон холимог мод бөгөөд тус тусын тээврийн хэрэгсэлд ачиж явсан 14 ширхэг модны эзэлэхүүн нь 1.13м3, экологи эдийн засгийн үнэлгээ 392.068 төгрөг, 16 ширхэг модны эзэлэхүүн нь 1.07м3, экологи эдийн засгийн үнэлгээ 256.018 төгрөг болохыг тогтоосон Булган аймгийн Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, Байгаль орчны улсын байцаагчийн хохирол, нөхөн төлбөр тооцсон дүгнэлт, хэрэг учралын газарт болон мод, тээврийн хэрэгсэл, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Л.*******, Э.******* нар нь Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Орхон аймаг руу суудлын ******* УНП улсын дугаартай Toyota Pruis-20, ******* УНЧ улсын дугаартай Kia Optima загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Л.*******, Э.******* нар нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр улсын ойн сан бүхий газарт халдаж ургаа модыг тайрч бэлтгэсэн байна.

          Шүүгдэгч Л.*******, Э.******* нарын санаа, зорилгоороо нэгдэн бүлэглэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойд  мод бэлтгэж,  модыг нийслэл, өөр аймаг, сум руу тээвэрлэхэд зохих журмын дагуу бэлтгэсэн болохыг гэрчилж буй баримт бичиг болох гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж  буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.*******, Э.******* нарыг бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг Ар булаг гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Орхон аймаг руу тээвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Л.*******, Э.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд нийт 648.086 төгрөгийн хохирол учирсан нь Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 1.944.258 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.

Шүүгдэгч Л.******* нь байгаль экологид учирсан хохирлоос 1.176.204 төгрөгийг төлж баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул хохирлын үлдэгдэл 768.054 төгрөгийг шүүгдэгч Э.*******аас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.*******, Э.******* нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.*******, Э.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.*******, Э.******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.*******ийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Хэргийн 121-133 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 6-42 тоотод оршин суудаг, Орхон АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид жолооч ажилтай, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, шүүгдэгч Э.******* нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сумын Их залуу багийн Овоотын 21-10 тоотод оршин суудаг, Орхон АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид механизмч ажилтай, ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.*******, Э.******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн болон төлөхөө илэрхийлсэн, тэдний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа зэрэг хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Л.*******, Э.******* нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах; оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн ******* УНП улсын дугаартай Toyota Pruis-20 загварын тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр иргэн Ж.Гарамхандын өмчлөлд, ******* УНЧ улсын дугаартай Kia Optima загварын тээврийн хэрэгсэл нь Боос Хүү ХХК-ний нэр дээр бүртгэлтэй байгаа хэдий ч шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр ******* УНП улсын дугаартай Toyota Pruis-20 загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Л.*******ийн, ******* УНЧ улсын дугаартай Kia Optima загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Э.*******ы өмчлөл, эзэмшилд байгаа болох нь автаст хэргийн 20, 22 дугаар тал/ тогтоогдож байх тул дээрх тээврийн хэрэгслүүд болон гэмт хэрэг үйлдэж олсон 30 ширхэг хуурай, нойтон шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.*******ы эзэмшлийн 45.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Л.*******, Э.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хар нүд овогт Лхагвасүрэнгийн *******, Сартуул овогт Эрдэнэбатын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.*******, Э.******* нарыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дах заалтад заасныг баримтлан шүүгдэгч Л.*******, Э.******* нарт зан үйлээ засах; оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.*******, Э.******* нарт сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Л.*******, Э.******* нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******, Э.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.*******аас байгаль экологид учруулсан хохирол 768.054 /долоон зуун жаран найман мянга тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 6.877.050 төгрөгийн үнэлгээ бүхий ******* УНП улсын дугаартай Toyota Pruis-20 загварын тээврийн хэрэгсэл, 4.544.088 төгрөгийн үнэлгээ бүхий ******* УНЧ улсын дугаартай Kia Optima загварын тээврийн хэрэгсэл, 30 /гуч/ ширхэг шинэс төрлийн хуурай, нойтон модыг тус тус хурааж үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн цахилгааг хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

9. Шүүгдэгч Л.*******, Э.******* нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүйг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД