Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 020/2011/0220/З |
Дугаар | 221/МА2016/0081 |
Огноо | 2016-01-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2016/0081
Н.Б, Х.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Н.Б, Х.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.С, хариуцагч ниын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, Д.Ц, гуравдагч этгээд Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И, Б.Э, гуравдагч этгээд Л.Ч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Л.Ч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О*******гийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Б, Х.Б нарын нэхэмжлэлтэй, ниа болон Н*******ид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б, Х.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ниын 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 426 дугаар захирамжийн 3 дахь заалтыг зөрчсөн иргэн Л.Ч*******ад холбогдох хэсэг болон 18643311307747 дугаартай кадастрын зураг, ниын 2011 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 295 дугаар захирамжийн 40 дэх хэсгийн иргэн Л.Ч*******ад холбогдох хэсэг, Н******* Ж.М*******ийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 383/2012 дугаартай Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл-ийг тус тус хүчингүй болгуулах, хууль бус шийдвэрээр барилгын ажил эхлүүлсэн, бусад эрх бүхий газруудын зөвшөөрөлгүй баригдаж байгаа Гацууртын Л.Ч*******ын барилгыг нэг давхар хүртэл нураах, эсвэл улсын орлого болгох, албан тушаалаа урвуулан ашиглаж 2007 онд О******* ХХК-ийн захирал асан Д.Д*******а Нийслэлийн өмч Ус дулаан дамжуулах төв ЦТП-ийн барилгыг Л.Ч*******ад 55.0 сая төгрөгөөр худалдсан асуудлыг шалгаж, Д.Д*******ын хувьдаа завшсан мөнгийг улсын орлого болгож, зохих хариуцлага хүлээлгэх гэжээ.
Хариуцагч ниа шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Ч******* нь 2002 онд нийтийн дуудлага худалдаанд оролцож Нийслэлийн өмч хувьчлах комиссын 165 дугаар тогтоолоор нийтдээ 303.3 м.кв суурийн талбай бүхий объект худалдан авсан бөгөөд ниын 2006 оны 256 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрх объектын суурийн болон орчны талбай болох 794 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон.
Эрдэм СӨХ-оос тус иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэрийн талаар гомдол гаргаж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 48 дугаар шийдвэрээр иргэн Л.Ч*******ын эзэмшил 794 м.кв газраас нийслэлийн өмчийн барилга байгууламжийн суурийн хэмжээг хасаж дахин шинэ эрхийн акт гаргахыг ниад даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу ниын 2010 оны 426 дугаар захирамжаар иргэн Л.Ч*******ад 727 м.кв, нийслэлийн өмчийн суурийн газар болох 67.4 м.кв газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Ийм учраас иргэн Л.Ч*******ад газар эзэмших эрх олгосон ниын 2010 оны 426 дугаар захирамж нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Дэд бүтцийн сайд, Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам-ын 1.2-т заасныг үндэслэж зөвшөөрөл олгосон.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн холбогдох чиглэл хариуцсан байцаагчид болон хэлтсийн даргад хянуулж, гарын үсгээр баталгаажсан саналын хуудас, улсын экспертизийн албаар зураг төслийг хянуулж гаргуулсан 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 661/2012 тоот экспертизийн нэгдсэн дүгнэлт, захиргааны хариуцлага тооцуулсан баримтыг тус тус үндэслэн Н******* Ж.М*******э миний бие 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 383/2012 тоот Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар олгосон.
Дэд бүтцийн сайд, Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам-ын 4.2 дахь хэсэгт зааснаар Эрдэм СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Н.Б нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж, дээд шатны барилгын техникийн хяналтын улсын байцаагчаар тухайн зөвшөөрлийг хүчингүй болгуулах боломжтой гэжээ.
Гуравдагч этгээд Л.Ч******* шүүхэд гаргасан тайлбартаа: 2002 онд Нийслэлийн өмч хувьчлалын комиссын дуудлага худалдаанд оролцож, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 222.3 м.кв талбай бүхий хуучин барилгыг Өмч хувьчлах комиссын 156 дугаар тогтоолын дагуу худалдаж авсан. Ийнхүү тус барилгын суурийн болон орчны талбайн газрыг баталгаажуулахаар газрын албанд холбогдох материалыг бүрдүүлж хүсэлтээ гаргасан боловч дэргэдэх дээд сургууль зөвшөөрөлгүй барилга барьж, улмаар 4-5 жил хүлээлгэж чирэгдүүлсний эцэст 2006 оны 05 дугаар сарын 26-нд ниын 256 дугаар захирамжаар 794 м.кв газрыг эзэмшүүлэхээр болсон.
Тус барилга дор нийслэлийн өмчийн 67 м.кв хэсэг байсныг Опен Хаус ХХК-ийн менежментийн багийн хурлын шийдвэр болон гэрээгээр Л.Ч*******ад 55 сая төгрөгөөр зарж, өөрийн хөрөнгөөр барих шинэ барилгад Опен Хаус ХХК-д ЦТП-ийн өрөө барьж өгөхөөр тохирсон. Гэтэл Эрдэм СӨХ-оос Опен Хаус ХХК-ийн ЦТП-ийн барилга байсан газрын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 794 м.кв эзэмшлийн газраас 67 м.кв газрыг хассан шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу надад зохих журмын дагуу эзэмшүүлсэн. Гэтэл Нийслэлийн ОСНААУГ-ын дэргэдэх Үнэлгээний хорооны 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн өргөтгөсөн хурлаар шүүхээс тогтоож өгсөн 67 м.кв газар нь манай мэдлийн барилгын талбай дээр нэмэгдэх ёстой гэж шүүхийн шийдвэрийг гуйвуулан манай газраас 70-аад м.кв газрыг оролцуулан барилга барихаар дур мэдэн тохиролцсон байсан.
Улмаар Нийслэлийн ОСНААУГ-аас тендер зарлан бойлерийн гэх барилга бариулахдаа манай эзэмшлийн талбайгаас 70-аад м.кв газрыг оролцуулан нүх ухаж, байшингийн суурь, краказ цутгаж байсан хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллагад хандан зогсоосон. Энэ мэтчилэн бусдын эзэмшлийн газарт санаархдаг, саад учруулдаг этгээдүүдийн нэг нь Эрдэм СӨХ-ны удаа дараагийн дарамт шахалт байдаг. Иймд Эрдэм СӨХ-оос гаргасан ниын 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 426 дугаар захирамжийн хавсралт, газрын байршлын кадастрын зураглал-ыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Зүүн сэлбэ-Өргөө ОНӨААТҮГ-аас шүүхэд гаргасан тайлбартаа: Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дашболдын тус хэргийн материалтай танилцсан байдлаас үзвэл нотлох баримтууд бүгд цугларсан байх бөгөөд өөр нотлох баримтууд манайд байхгүй болно.
Иргэн Л.Ч******* нь манай Ус дулаан дамжуулах төвийн 0 цэг буюу шаланд гадагшаа гарсан бохирын суваг татах, уг ЦТП дээр ажиллах машинистуудын ажлын байрыг бий болгож өгөх ёстойг мэдэгдэж байна гэжээ.
Гуравдагч этгээд Нийслэлийн өмчийн харилцааны газар шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Ч******* нь 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нийтийн дуудлага худалдаанд оролцож, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2002 оны 165 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Таско ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан 222.3 м.кв талбай бүхий барилгыг 53017000 төгрөгөөр худалдан авч, 31 дугаартай өмчлөгчийн эрхийн гэрчилгээг Нийслэлийн өмч хувьчлах комиссоос авчээ.
Улмаар Нийслэлийн газрын албанд 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр уг барилгынхаа эзэмшил газрыг баталгаажуулж авахаар хүсэлт гаргасны дагуу газар эзэмших эрхийг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасны дагуу газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгө объектыг үндэслэн ниын 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар захирамжаар 794 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр баталгаажуулж өгсөн байна.
Тус 794 м.кв газарт Опен Хаус ХХК-ийн ЦТП-ийн барилга байсан бөгөөд ЦТП байсан газрын асуудлаар Эрдэм СӨХ-оос нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр иргэн Л.Ч*******ын эзэмшлийн 794 м.кв газраас Нийслэлийн өмчийн барилга байгууламжийн суурийн хэмжээг хасаж, иргэний эзэмшил болон дулааны цогц төхөөрөмжийг суурилуулах барилгын суурь, түүнийг ашиглахад шаардлагатай орц гарцын хэмжээ заагийг нарийвчлан тогтоож, 30 хоногт шинээр захиргааны акт гаргахыг даалгасны дагуу ниын 2010 оны 426 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 67.4 м.кв газрыг, иргэн Л.Ч*******ад 727 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ниын 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 426 дугаар захирамжийг гаргасан байна гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 694 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасныг баримтлан ниын 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 426 дугаар захирамжийн иргэн Л.Ч*******ад холбогдох хэсэг болон 18643311307747 дугаартай кадастрын зураг, ниын 2011 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 295 дугаар захирамжийн иргэн Л.Ч*******ад холбогдох хэсэг, Н******* Ж.М*******ийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 383/2012 дугаартай Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг тус тус хүчингүй болгож, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан маргаан бүхий барилгыг нураах, эсхүл төрийн өмчлөлд шилжүүлэх эсэхийг өөрийн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийг Ниад даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Албан тушаалаа урвуулан ашиглаж, 2007 онд О******* ХХК-ийн захирал асан Д.Д*******а Нийслэлийн өмч Ус дулаан дамжуулах төв ЦТП-ийн барилгыг Л.Ч*******ад 55.0 сая төгрөгөөр худалдсан асуудлыг шалгаж, Д.Д*******ын хувьдаа завшсан мөнгийг улсын орлого болгож, зохих хариуцлага хүлээлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Л.Ч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О******* давж заалдах гомдолдоо:Иргэн Л.Ч******* нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 141 дүгээр тогтоолын дагуу зарласан 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож, Таско ХХК-ийн эзэмшиж байсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 222.3 м.кв талбай бүхий барилгыг 53017000 төгрөгөөр худалдан авч, 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 156 дугаар тогтоолоор өмчлөх эрх олгосон. Мөн 2005 онд уг объектын дэргэд байрлах 88 м.кв талбай бүхий агуулах, гараашийг Таско ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан. Улмаар иргэн Л.Ч******* хүсэлт гаргасны дагуу ниын 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар захирамжаар 794 м.кв газрыг эзэмших эрх олгосон.
Ингээд маргаан үүсэж захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр иргэн Л.Ч*******ын эзэмшлийн 794 м.кв газраас Нийслэлийн өмчийн барилга байгууламжийн суурийн хэмжээг хасаж, иргэний эзэмшил болон дулааны цогц төхөөрөмжийг суурилуулах барилгын суурь, түүнийг ашиглахад шаардлагатай орц гарцын хэмжээ заагийг нарийвчлан тогтоож шинээр акт гаргахыг даалгасан. Үүний дагуу ниын 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 426 дугаартай захирамж гарч, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 67.4 м.кв, иргэн Л.Ч*******ад 727 м.кв газрыг эзэмшүүлсэн.
Харин иргэн Л.Ч******* нь өөрийн дуудлага худалдаагаар өмчилж авсан объектоо буулгаж үйлчилгээтэй орон сууц барих хүсэлтийг 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан. Ингээд иргэн Л.Ч*******ын эзэмшил газрын зэргэлдээ баригдах Ус дулаан дамжуулах төвийн барилгад суурилуулагдах дулааны цогц төхөөрөмжийг иргэн Л.Ч*******ын үйлчилгээтэй орон сууцны зоорийн давхарт байрлуулъя гэсэн гурван талт буюу Улаанбаатар хотын ОСНААУГ-ын орлогч, дарга С.Батмөнх, иргэн Л.Ч*******, Н*******ын дарга Ч.Однасан нарын хооронд Барилга барих зоорийн давхраас нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай 2011 оны 02 сарын 28-ны өдрийн гэрээ байгуулагдсан. Улмаар нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 295 дугаартай захирамжаар эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгож, нийт эзэмшвэл зохих 727 м.кв газрын 430 м.кв газарт нь барилга барих зөвшөөрөл олгосон. Үүний дагуу 430 м.кв газарт үйлчилгээтэй орон сууц баригдаж эхэлсэн.
Гэтэл 2015 оны 694 дүгээр шүүхийн шийдвэрээр 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаартай шүүхийн шийдвэр бодит байдал дээр хэрэгжээгүй гэж ниын 256, 295 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож, ниаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь хуульд нийцээгүй байх тул.... маргаан бүхий барилгыг нураах, эсхүл төрийн өмчлөлд шилжүүлэх эсэхийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргахыг даалгах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Иргэн Л.Ч******* нь 2010 оны 48 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу эзэмшвэл зохих 727 м.кв газрынхаа 430 м.кв газарт ниын 295 дугаартай захирамжаар барилга барих зөвшөөрөл авч 430 м.квталбай бүхий газартаа үйлчилгээтэй орон сууц барьж эхэлсэн байхад уг барилгын суурийн газарт дахиад ЦТП барих ёстой газар орсон гэж үзэж, нураах хүртэл арга хэмжээ авахаар даалгасан. Үүнээс үзэхэд иргэнЛ.Ч*******ын эзэмшлийн үйлчилгээтэй орон сууцны 430 м.кв суурийн газраас дахиад ЦТП барих 67.4 м.кв-ыг хасаж тооцох ёстой болж байна.
Үүнээс үзэхэд шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж, бодит байдал гэж бичсэн зүйл нь иргэн Л.Ч*******ын хувьд хэрхэн шийдвэрлэгдэж байгааг нь огт дурдаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 694дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2001 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таско ХХК-ийн түрээсээр эзэмшиж байсан нийслэлийн өмчийн 222.3 м.кв талбай бүхий барилгыг нийтийн дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, мөн комиссын 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 156 дугаар тогтоолоор дээрх барилгыг өмчлөх эрхийг иргэн Л.Ч*******ад шилжүүлэн олгожээ.
Мөн уг барилгын дэргэд орших агуулах, гараашийн зориулалттай 88 м.кв талбай бүхий объектыг худалдан авч, улмаар барилгуудын эзэмшил газрыг баталгаажуулж авах хүсэлтийг гуравдагч этгээд Л.Ч******* нийслэлийн Газрын албанд 2005 оны 01 дүгээр сарын 05, 11 дүгээр сарын 30-ны өдөр тус тус гаргасны дагуу ниын 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар захирамжаар 794 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д заасан Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, 85 дугаар зүйлийн 85.2-т заасан ...газартай салшгүй бэхлэгдсэн... барилга... нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна. гэсэн заалтуудтай нийцжээ.
Харин Эрдэм" СӨХ-оос Л.Ч*******ад 794 м.кв газрыг хууль бус эзэмшүүлсэн гэж үзэж, ниын 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 48 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгийг баримтлан уг захирамжийн Л.Ч*******ад холбогдох хэсгийг дахин шинээр акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
Шүүх Ниа нь Л.Ч*******ын газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ дулааны зангилаа 085 тоот халаалтын цогц төхөөрөмж /цаашид ЦТП гэх/ байрлаж байсан 13/1 дугаартай барилгын 222.3 м.кв хэсэг нь дуудлага худалдаагаар худалдагдаж, харин хувьчлагдаагүй үлдсэн 67.4 м.кв суурь бүхий орон нутгийн өмчийн барилгын хэсэг байгааг шалгаж тогтоолгүйгээр уг барилгын суурийн газрыг оролцуулан 794 м.кв газрыг түүнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна гэж дүгнэжээ. Учир нь ниын 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар захирамжаар 794 м.кв газрыг түүнд эзэмшүүлэхдээ хувьчлагдаагүй үлдсэн 67.4 м.кв суурь бүхий орон нутгийн өмчийн барилгын суурийн газрыг оролцуулан олгосон байжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Ус дулаан дамжуулах төвийн зориулалтаар 67 м.кв газар, Л.Ч*******ад үйлчилгээний зориулалтаар 727 м.кв газрыг тус тус 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ниын 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай 426 дугаар захирамж, мөн Ус дулаан дамжуулах төв, түүний байрлах газар, орц, гарцыг төлөвлөн тус эзэмшлийн газарт 18643311307747 кадастрын зураг үйлдсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцсэн байна.
Тодруулбал, 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болсон нийслэлийн Захирагчийн ажлын албаны өргөтгөсөн хуралдаанд Улаанбаатар хотын ерөнхий менежер, нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат, нийслэлийн Газрын албаны Сүхбаатар дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч, нийслэлийн өмч хувьчлалын хэлтсийн мэргэжилтэн, О******* ХХК-ийн захирал, нийслэлийн ОСНААУГ-ын ерөнхий инженер, НЗАА-ын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Н*******ын дарга болонГацуурт ХХК-ийн захирал Л.Ч******* нар оролцож, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 47 дугаар байрны подвальд байгаа ЦТП-ийн барилгын ажлын талаар хэлэлцэж, 8 асуудлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээс Л.Ч******* нь дуудлага худалдаагаар авсан барилгын суурин дээрээ зураг төсвийн дагуу барилга барихдаа зоорийн давхарт нь 60 м.кв өрөөг өөрийн хөрөнгөөр барьж, Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүлээлгэж өгөхөөр тохиролцжээ.
Улмаар иргэн Л.Ч******* нь 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дуудлага худалдаагаар өмчилж авсан объектоо буулгаж үйлчилгээтэй орон сууц барих хүсэлтийг гаргасан байх бөгөөд нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 295 дугаартай захирамжаар эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Олон улс судлалын дээд сургуулийн хойд талд байршуулан 430 м.кв газарт үйлчилгээтэй орон сууцны барилга барих зөвшөөрөл олгож, дээрх барилга байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, барилга угсралтын ажилд хяналт тавих, газар эзэмших гэрээг шинэчлэх, гэрчилгээ олгох, газрын мэдээллийн санд бүртгэхийг холбогдох хүмүүст даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн иргэн Л.Ч*******ын эзэмшил газрын зэргэлдээ баригдах Усдулаан дамжуулах төвийн барилгад суурилуулагдах дулааны цогц төхөөрөмжийг иргэн Л.Ч*******ын үйлчилгээтэй орон сууцны зоорийн давхарт байрлуулах буюу Барилга барих зоорийн давхраас нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ Улаанбаатар хотын ОСНААУГ-ын орлогч дарга С.Батмөнх, иргэн Л.Ч*******, Н*******ын дарга Ч.Однасан нарын хооронд байгуулагджээ.
Энэ гэрээгээр баригдах барилгын зоорийн давхартаа өөрийн хөрөнгөөр 67 м.кв Ус дулаан дамжуулах төвийн өрөөг барьж, нийслэлийн ОСНААУГ болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүлээлгэн өгөх, барилгын гадна талд байгаа 67 м.кв газрыг шинээр баригдах барилгын орц гарц болгож, дээрх гэрээнд оролцогч талууд уг газар дээр барилга барихгүй нийтийн хэрэгцээнд ашиглахаар тохиролцсон байгааг буруутгах үндэслэлгүй.
Мөн барилга барих зөвшөөрөл авсан 430 м.кв газар дээрээ 18,0x24,0 харьцаатай үйлчилгээтэй орон сууцны барилга барих зураг төслийг боловсруулж, 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр №СБД-11/295/40 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан нь Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул ниын 2011 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 295 дугаар захирамжийн Л.Ч*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй.
Түүнчлэн гуравдагч этгээд нь барилга угсралтын ажлын зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас гаргуулж авалгүйгээр 2011 оны 08 дугаар сараас барилгын ажлыг гүйцэтгэж байсан нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 07-161/596 тоот Зөрчил арилгуулах тухай албан шаардлага, 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02-07-78/372 Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн Барилга угсралтын ажлыг зогсоох тухай акт болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж.М*******э нь 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 661/2012 тоот экспертизийн нэгдсэн дүгнэлт гарсны дараа тус газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн байцаагчийн саналын хуудсыг үндэслэн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 382/2012 дугаартай Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байгаа ньБарилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт барилга угсралтын ажил эхлэн гүйцэтгэх буюу үргэлжлүүлэн гүйцэтгэх зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлд ажиллаж байгаа Барилгын техник хяналтын улсын байцаагч олгоно гэснийг зөрчөөгүй байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5-224/14443 дугаар дүгнэлтээр 47 дугаар байрны зоорийн давхарт байрлуулсан дулаан дамжуулах төвийг тус барилгын урд байршилтай хуучин байшинд шилжүүлж байрлуулах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтарч шийдвэрлэх шаардлагатай гэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14/385/3867 дугаар дүгнэлтээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Эрдэм хорооллын 47 дугаар байрны зоорийн давхарт суурилуулсан халаалтын цогц төхөөрөмж нь холбогдох хууль дүрмийн дагуу суурилуулсан,О******* ХХК-ийн эзэмшилд ашиглагдаж байгаа дулаан дамжуулах төвийн барилгад халаалтын цогц төхөөрөмжийн угсралт ашиглалтын байдалд дүгнэлт гаргуулж, зураг төсөл хийлгэсний үндсэн дээр шилжүүлэн суурилуулах боломжтой гэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2007 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7/2062 тоот албан бичгээр ирсэн дүгнэлтээр Улаанбаатар дулааны сүлжээ ХК болон холбогдох газруудтай зөвшөөрөлцсөний үндсэн дээр халаалтын цогц төхөөрөмж ялтсан бойлерийг хуучин уурын зуух байсан одоо дулааны зангилаа бүхий барилгад шилжүүлэн суурилуулах боломжтой гэж, мөн 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 05-205/435 дугаар албан шаардлагаар халаалтын цогц төхөөрөмж, ялтсан бойлерийн байршлыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэх, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07/243 дугаар албан бичгээр ирсэн шинжээчийн дүгнэлтэд ЦТП буюу төвлөрсөн ус, дулаан дамжуулах төвийг шинээр баригдах орон сууцны дор барих боломжтой гэсэн дүгнэлтүүд хэрэгт авагджээ.
Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн техникийн нөхцөл олгох комиссын 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хурлаас гуравдагч этгээд Л.Ч*******ын үйлчилгээтэй орон сууцны барилгад 77 тоот техникийн нөхцөл, Ус сувгийн удирдах газрын техникийн нөхцөл олгох комиссын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хурлаас 430/11 тоот техникийн нөхцөл тус тус олгосон ба уг барилгын дор байрлуулах Ус дулаан дамжуулах төв нь зураг төсөлд дуу чимээгүй шахуурга /насос/ хэрэглэхээр төлөвлөсөн, дулаан хуваарилах төвийг барилгын гадна хананы дэргэд тусгай өрөөнд байрлуулахаар төлөвлөсөн нь Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 10 дахь заалтыг зөрчөөгүй, мөн 47 дугаар байрны дор байгаа 3 Гкал/цаг хүчин чадалтай халаалтын цогц төхөөрөмж бүхий Ус дулаан дамжуулах төвийг шинээр баригдах орон сууцны дор байрлуулсан нь холбогдох норм, дүрмийн шаардлагад нийцэж байгаа талаар Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн нэмэлт дүгнэлт, Эрчим хүчний зохицуулах хорооны шинжээчийн дүгнэлт тус тус гарчээ.
Ийнхүү мэргэжлийн байгууллагуудын удаа дараагийн шаардлагаар өөрийн баригдсан барилгын зоорийн давхарт нэхэмжлэгчийн амьдарч байгаа 47 дугаар байрны зоорийн давхарт байрлуулсан Ус дулаан дамжуулах төвийг шилжүүлэн байрлуулсан үйлдэл нь хууль, холбогдох дүрэм журам, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд мөрдөх холболтын заавар зэргийг зөрчөөгүй байхад гуравдагч этгээдийн барьсан барилгыг нураах, эсвэл улсын орлого болгох хууль зүйн үндэслэлгүй.
Дээрх байдлаас дүгнэхэд маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан ниын 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 426 дугаар захирамжийн иргэн Л.Ч*******ад холбогдох хэсэг болон 18643311307747 дугаартай кадастрын зураг, ниын 2011 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 295 дугаар захирамжийн иргэн Л.Ч*******ад холбогдох хэсэг, Н******* Ж.М*******ийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 383/2012 дугаартай Барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын ...3 дугаар зүйлийн 3.1.7, 4 дүгээр зүйлийн 4.1 гэснийг 34 дүгээр зүйлийн 34.1.1 гэж тус тус өөрчлөн, 2, 4 дэх заалтыг хүчингүй болгож, 3, 5, 6 дахь заалтын дугаарыг 2, 3, 4 дэх заалт болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН