Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

   Улсын яллагч М.Берикбол,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

   Шүүгдэгч Г.Н********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г**********ын Н**********т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Г.Н********** нь 2021 оны 04 дүгээр сараас эхлэн “Нэмэх даатгал” нэртэй улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хуурамч компанийн нэрээр иргэдтэй “Даатгалын гэрээ” гэх гэрээг байгуулж, хуурамч тэмдэг, хэвлэмэл маягтыг ашиглан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Н********** нь 2021 оны 04 дүгээр сараас эхлэн “Нэмэх даатгал” нэртэй улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хуурамч компанийн нэрээр иргэдтэй “Даатгалын гэрээ” гэх гэрээг байгуулж, хуурамч тэмдэг, хэвлэмэл маягтыг ашиглан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Г.Н**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... би 2021 оны 05 дугаар сараас эхлэн иргэдээс мөнгө авч, тухайн мөнгийг хөрөнгийн бирж дээр хувьцаа худалдаж авах замаар эргэлдүүлж ашиг олоод тэр олсон ашгаасаа тодорхой хувийг иргэдэд буцаан урамшуулал хэлбэрээр олгодог ажил эрхэлж байгаад 2021 оны 07 дугаар сард цагдаагийн байгууллагаас шалгаад хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах ёстой гэхээр нь Бэлтэсмөрөн гээд аавынхаа байгуулж байсан компанийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад тэр компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулсан. Би эхэндээ хуулийн мэдлэггүй, туршлагагүй байдлаасаа болоод компанийнхаа тамга тэмдгийг фотошопоор засаж оруулаад иргэдтэй гэрээ байгуулахдаа ашигладаг байсан. Мөн иргэдээс авсан мөнгийг нь даатгаж авч байна. Мөн өсгөөд буцаан олгож байгаа гэдэг утгаар ойлгогдох үүднээс иргэдтэй даатгалын гэрээ хийгээд мөнгийг нь авч болох юм байна гэж бодсон. Тэр үүднээс байгууллагын нэрээ Нэмэх даатгал гэж нэрлэсэн. Хууль сайн мэдэхгүй болохоор өөрийн бодож төлөвлөснөөрөө л уг ажлыг хийж хэрэгжүүлсэн, мөн байгууллагын нэрээ өөрөө өгсөн. Би даатгал гэдэг үгийг байгууллагын нэрэн дээр хамаагүй ашиглаж болохгүй гэдгийг сайн мэдээгүй. ... би гэрээгээ интернэтэд байдаг гэрээнүүдийг харж байгаад legalinfo-оос гэрээний загвар татаж аваад өөрөө зохиож хийсэн. Тамга тэмдгийн тухайд бол би интернэтээс тамганы дардасны зураг татаж аваад тэрийгээ фотошофоор янзалж дөрвөлжин дотор “Нэмэх ХХК” гэсэн бичиг оруулаад тэмдгийн өнгөө ногооноор хийгээд тэр дардасны зургаа гэрээн дээрээ оруулж өнгөтөөр хэвлэдэг байсан. ...би тэрийг хийж компьютерын хурд нь муу байсан болохоор ашиглаж байгаад зарчихсан. ...”  гэх мэдүүлэг (1хх-58, 250х),

Шүүгдэгч Г.Н**********ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... мэдүүлэг өгөхгүй. Асуултанд хариулна гэв.

Гэрч Г.Х**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байх “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар” фейсбүүк группт операторын ажилтан авна цалин 600,000 төгрөг гэж бичээд нэг скайтелын дугаар үлдээсэн байсан. Тэр дугаарыг нь санахгүй байна. Уг нийтлэлийг “Shine Od” нэртэй фейсбүүк хэрэглэгч бичсэн байсан. Тэр орой би дээр дурдсан скайтелын дугаар луу залгаж ярихад эрэгтэй хүн утас авч маргааш ахмадын ордны 5 давхарт 509 тоот өрөөнд ирж уулзаарай гэж байсан. Би маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ахмадын ордны 5 давхар 509 тоотод очиход 30 гаран насны эрэгтэй хүн байсан. Ахмадын ордны 5 давхар 509 тоотод очиход 30 гаран насны эрэгтэй хүн байсан. Надад нэрээ хэлээгүй. Тэр хүн хэлэхдээ миний талаар хаана хэнтэй амьдардаг, хаана сурч байсан талаар асууж байгаад маргааш ирж ажилтайгаа танилцаарай гэж хэлсэн. Би 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 09 цагийн үед дахиж ахмадын ордны 509 тоотод очиход нөгөө ах чи хүмүүс орж ирэхэд хамтран ажиллах гэрээний талаар иргэдэд мэдээлэл өгөх мэдээллийн ажил хийнэ гэж хэлсэн. Би тэр байгууллагад 7 хоног ажилласан. Ажиллаж байх хугацаандаа Ц**********, Ган-Очир гэж хүмүүстэй нэг өрөөнд сууж ажилладаг байсан. уг хоёр хүн иргэдтэй гэрээ байгуулдаг байсан. ... Бэлтэс мөрөн гэдэг компани нь хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ. Тэтгэвэр, тэтгэмж, группийн мөнгө авдаг хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2,4,6 гэсэн багцтай гэрээг иргэдтэй гэрээг байгуулдаг байсан. ...  гэх мэдүүлэг (1хх-27-28х),

Гэрч Э.Шинэ-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Нэмэх даатгал гэдэг байгууллагад жолоочоор ажилд орсон. Фэйсбүүк дээр жолооч авна гэсэн зарын дагуу Нэмэх даатгалын захирал гэдэг хүнтэй очиж уулзаад сарын 800,000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Тэгээд 1 сарын хугацаанд жолоочоор ажиллаж байгаад Н**********ийн санал болгосноор Нэмэх даатгалын хувьцаа хянагчийн ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. ...” гэх мэдүүлэг (1хх-31-32х),

Гэрч  Д.Ц**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хөвсгөлийн нэгдсэн зар мэдээ групп дээр мэдээллийн ажилтан ажилд авна гэсэн зар, мэдээллийн дагуу би Нэмэх даатгал нэртэй компанид 2021 оны 05 сарын 12-ны өдрөөс эхлэн гэрээний менежерийн албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би тухайн компанид ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа Нэмэх даатгал компанийн захирал Г.Н********** гэж хүнтэй байгуулсан одоо сарын 800,000 төгрөгийн цалин авч байна. Нэмэх даатгал нэртэй компанийг үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар надад мэдэх зүйл алга. Ямар ч байсан иргэдтэй гэрээ байгуулахад Нэмэх даатгал компани гэсэн нэртэй тамга байдаг. ... гэх мэдүүлэг (1хх-35-36х),

Гэрч В.Ш**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын эхэн үед Фейсбүүк зарын групп дээр тараах материалын ажилтан ажилд авна гэх зарын дагуу Н********** гэх хүнтэй холбогдон ямар ажлын материал тараах эсэх талаар тодруулахад та хэвлэмэл материалын тараах ажил хийнэ гэсэн. ...Нэмэх даатгал нэртэй компани байгаа талаар танилцуулаад байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдэд сурталчлан мэдээлэх хүргэх зорилгоор хэвлэмэл танилцуулгын материалыг тараах ажил хийнэ гэхээр нь би тухайн хүнтэй ярилцаж тохиролцоод тараах материал авсан. Ерөнхийдөө ахмад настны тэтгэвэрт хамрагддаг, халамж авдаг иргэдийн мөнгийг гэрээ байгуулан тусгай дансанд байршуулаад гэрээнд заагдсан хугацааны дараа мөнгийг нь үржүүлэн өгөх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгосон. Үүнээс өөр байгууллагын талаар тодорхой зүйл мэдэхгүй. ... гэх мэдүүлэг (1хх-39-40х),

Гэрч С.Г**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тийм ээ би тухайн компанийн захирлаар ажиллаж байсан. манай компани нь анх блокны үйлдвэр болон цагаан идээ, санхүүгийн тайлангийн сургалттай холбоотой зөвлөгөө өгөх, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалтаар одоогоос 10 орчим жилийн өмнө байгуулагдсан юм. Би тухайн компанийг огт ашиглаж үйл ажиллагаа явуулж үзээгүй дансанд нь ч мөнгө байршуулж үзээгүй компани байгаа юм. Харин манай охин л хувьдаа ашиглаж үйл ажиллагаа явуулмаар байна гэж надад хэлэхээр нь би 07 сарын эхэн үед охин Н**********ийнхээ нэр дээр шилжүүлж өгсөн. ...” гэх мэдүүлэг (хх-43-44х),

Гэрч Б.Э**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Хөвсгөл аймгийн нэгдсэн зар мэдээллийн групп дээрээс Нэмэх даатгал нэртэй компани тэтгэврийн даатгал, үрждэг тэтгэвэр, өсдөг тэтгэвэр, онлайн тэтгэвэр, өвлөгддөг тэтгэвэр, хувирдаг тэтгэвэр, 4 саяын тэтгэврийн багц, 6 саяын тэтгэврийн багц зэрэг сонголтуудтай танилцуулгын материалыг олж хараад тухайн компанитай холбогдох хүмүүстэй Мөрөн сумын SB төвийн 5 давхарт очиж уулзсан. Тэгээд би тухайн компанийн бүртгэлийн менежер гэсэн хүнтэй холбогдоод очиж гэрээ байгуулсан. Тус гэрээнд заагдсан хугацаанд мөнгийг буцаан шилжүүлэх тухай заагдсан байсан. Тухайн компанийн хүмүүс надаас мөнгө авахдаа “Таны мөнгийг манай компани хувьцааны эргэлтэд оруулан өсгөж өгнө” гэж хэлсэн тэгээд гэрээнд заагдсанаар яг нэг сарын дараа миний дансанд 12,000,000 төгрөг шилжиж орсон байсан. Би тухайн үед дээрх компанийн дансанд 6,000,000 төгрөг шилжүүлсэн юм. ...” гэх мэдүүлэг (хх-46-47х),

Гэрч П.Д********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Нэмэх даатгал компанийн талаар анх би 2021 оны 4 сарын сүүл үед мэдсэн тухайн үед тус байгууллагын хүмүүс үйл ажиллагаагаа сурталчилсан материал тарааж байхаар нь тухайн материалыг авч үзэхэд иргэдээс авсан мөнгийг хувьцааны эргэлтэд оруулан өсгөдөг байгууллага гэж надад танилцуулсан. Тэгээд би өөрийн дансанд байсан мөнгөө тус компанийн дансанд төвлөрүүлж өсгөж авахаар шийдээд 1,800,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед надтай Нэмэх даатгал компани гэрээ байгуулсан. Дараа нь тус гэрээнд тусгагдсан буюу заагдсан хугацаанд миний дансанд 3,600,000 төгрөг орж ирсэн. Ийм л зүйл болсон. . ...” гэх мэдүүлэг (1хх-50-51х),

Регистрийн дугаар: 4123977, Хуулийн этгээдийн нэр Бэлтэсмөрөн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (1хх-64, 66х),

Бэлтэсмөрөн ХХК-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1хх-65, 6, 201-238х),

Нэмэх даатгалд даатгуулсан иргэдийн жагсаалт (1хх-76-78х),

Бэлтэсмөрөн ХХК-ны Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-79-84х),

Г**********ын Н**********ийн  Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-85-102х),

“Нэмэх даатгал” гэж үйл ажиллагаа явуулж байгаа “Бэлтэсмөрөн” ХХК гэсэн нэрээр ажиллаж байгаа байгууллагад газар дээрх үзлэг хийсэн Санхүүгийн зохицуулах хорооны Хөвсгөл аймаг дахь төлөөлөгч Т.Энхтуяагийн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан материалууд (1хх-116-129х),

Г**********ын Н**********ийн  Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (1хх-173-174х),

Г**********ын Н**********ийн  Хас банкны дансны хуулга (1хх-187-192х),

Шүүгдэгч Г.Н**********ийн хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн засаг дарга М.Оюунчимэгийн тодорхойлолт (1хх-58, 2хх-13х), Хар дархад овогт Г**********ын Н**********ийн иргэний үнэмлэхийн хуулбар (1хх-59х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1хх-60х, 2хх-14х) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Н**********ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Н********** нь 2021 оны 04 дүгээр сараас эхлэн “Нэмэх даатгал” нэртэй улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хуурамч компанийн нэрээр иргэдтэй “Даатгалын гэрээ” гэх гэрээг байгуулж, хуурамч тэмдэг, хэвлэмэл маягтыг ашиглан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлсэн үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Г.Н********** нь 2021 оны 04 дүгээр сараас эхлэн “Нэмэх даатгал” нэртэй улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хуурамч компанийн нэрээр иргэдтэй “Даатгалын гэрээ” гэх гэрээг байгуулж, хуурамч тэмдэг, хэвлэмэл маягтыг ашиглан хуурамч бичиг баримт үйлдэж, ашигласан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н**********ийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Н**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-30-32, 33-34х),

Гэрч Г.Х**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1хх-27-28х),

Гэрч Э.Шинэ-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1хх-31-32х),

Гэрч Д.Ц**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1хх-35-36х),

Гэрч В.Ш**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1хх-39-40х),

Гэрч С.Г**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-43-44х),

Гэрч Б.Э**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-46-47х),

Гэрч П.Д********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1хх-50-51х),

Регистрийн дугаар: 4123977, Хуулийн этгээдийн нэр Бэлтэсмөрөн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (1хх-64, 66х),

Бэлтэсмөрөн ХХК-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1хх-65, 6, 201-238х),

Нэмэх даатгалд даатгуулсан иргэдийн жагсаалт (1хх-76-78х),

Бэлтэсмөрөн ХХК-ны Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-79-84х),

Г**********ын Н**********ийн  Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-85-102х),

“Нэмэх даатгал” гэж үйл ажиллагаа явуулж байгаа “Бэлтэсмөрөн” ХХК гэсэн нэрээр ажиллаж байгаа байгууллагад газар дээрх үзлэг хийсэн Санхүүгийн зохицуулах хорооны Хөвсгөл аймаг дахь төлөөлөгч Т.Энхтуяагийн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан материалууд (1хх-116-129х),

Г**********ын Н**********ийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (1хх-173-174х),

Г**********ын Н**********ийн Хас банкны дансны хуулга (1хх-187-192х) болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Н********** нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт (2хх-17х) прокурорт бичгээр гаргасан байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Н**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Н**********ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...шүүгдэгчийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх...” гэх саналын хүрээнд шүүгдэгч Г.Н**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...шүүгдэгчийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-3,  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хар дархад овогт Г**********ын Н**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г**********ын Н**********ийг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Н********** нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Н********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Г.Н**********ийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н**********т шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН