Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñýí Э овогт Бгийн Бд õîëáîãäîõ 2135002010015 äóãààðòàé ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 îíû 01 дүгээр ñàðûí 26-íы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 18-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, малын эмч мэргэжилтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан багийн Мал эмнэлгийн нэгжийн эмч ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Э овогт Бгийн Б /РД:ОК87101810/

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Өндөрхангай сумын 1 дүгээр багийн нутаг Овоот гэх газарт "Увс-Авто зам засвар, арчлалт" төрийн өмчит хувьцаат компанийн хариуцдаг улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг- Сонгино-Нөмрөг чиглэлийн хатуу хучилттай авто замд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнө 13-14 ЗАН улсын дугаартай Синотрак загварын автомашинаар Завхан аймгийн Баянтэс сумаас Увс аймгийн Өндөрхангай сумын чиглэлд өвс тээвэрлэх явцдаа автомашины чиргүүлийн дугуй хагарсныг мэдэхгүй хатуу хучилттай авто зам дээр обудаараа явж Улаангом талаас 292 дахь клометрээс 296 дахь клометрийн хооронд замыг болгоомжгүй гэмтээсний улмаас улсад 3.822.625 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Бийг болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Өндөрхангай сумын 1 дүгээр багийн нутаг Овоот гэх газарт "Увс-Авто зам засвар, арчлалт" төрийн өмчит хувьцаат компанийн хариуцдаг улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг- Сонгино-Нөмрөг чиглэлийн хатуу хучилттай авто замд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнө нийтийн эзэмшлийн зам гэмтээсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн “Увс аймгийн Өндөрхангай сумын 1 дүгээр багийн Овоот гэх нутагт нийтийн эзэмшлийн зам гэмтээсэн байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-17 дахь тал),

- Чиргүүлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн18-20 дахь тал),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Увс АЗЗА ТӨХК-ийн авто замын инженерээр 5 жил ажиллаж байна. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаангом- Наранбулаг- Сонгино чиглэлтэй Улсын чанартай А-18 кодтой хатуу хучилттай авто зам эвдэрсэн байна гэж цагдаагаас мэдэгдсэн. Уг мэдэгдсэний дагуу очиж хэмжилт хийж эвдэрсэн замын хохирол тооцоог гаргахаар очиход 292 гэсэн шонгоос эвдэрсэн 4 км замын 1 км нэг зураас гарж эвдэрсэн харин 3 км зам нь 2 зураас гарч эвдэрсэн байсан ба нийт 7 км урттай замыг тээврийн хэрэгслийн обудаар зам гэмтээж эвдрэл үүсгэсэн байсан. Уг улсын чанартай А-18 кодтой замын эвдрэл гэмтлийг засаж янзлахад хэрэглэгдэх төгрөгийн хохирлыг би мэргэжлийн хяналтын авто замын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтээр баталгаажуулж хохирлыг гаргуулна. Манай байгууллагын зүгээс тухайн авто замын эвдрэлийн хэмжээг үзэж нэг бүрчлэн бодож, авто замын засварын норм дүрмийн дагуу тухайн авто замыг засварлахад шаардагдах материалын үнэ, ажиллах ажилчдын тоо, цалин хөлс, материал ачиж авч ирэх тээврийн зардал, мөн зам засварлахад шаардагдах бензин тос, машин механизм зэргийг нэг бүрчлэн тооцож тухайн эвдэрсэн 4 километр замыг нийт 20.307.451 /хорин сая гурван зуун долоон мянга дөрвөн зуун тавин нэг/ төгрөгөөр засварлахаар тооцоо гаргасан юм. Бидний зүгээс буюу манай байгууллагын зүгээс уг авто замыг засварлавал дээрх хэмжээний мөнгийг гэм буруутай хүнээс нэхэмжилж байгаа юм. Тухайн зардлын тооцоог нэг бүрчлэн бодож хэрэгт хавсаргасан байгаа юм. Б.Б нь одоогоор учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Гэхдээ Б.Б нь манай компани дээр ирж өргөдөл бичиж бидэнтэй уулзаж дээрх замын 4 километр замыг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор өөрийн хөрөнгөөр засварлаж хохиролгүй болгож өгөх талаар өргөдөл бичиж нотариатаар батлуулсан бөгөөд бидний зүгээс Б.Б нь тухайн авто замын эвдрэлийг өөрийн хөрөнгөөрөө, манай инженерийн хяналтад замыг шаардлага хангасан байдалд засварлаж эвдрэлийг арилгахаар ярьж тохирсон ба замын эвдрэл, гэмтэл засварлагдсан тохиолдолд ямар нэгэн гомдол гэх зүйл байхгүй юм. Одоогоор бол замын эвдрэлийг засварлах боломжгүй, цаг агаар хүйтэн байгаа учир замд засварын ажил хийгдэх боломжгүй бөгөөд дулааны улирал буюу 2022 оны 05 дугаар сараас хойш засварлах боломжтой нөхцөл байдал үүсээд байгаа юм. Б.Бийн хувьд өрөө хэргээ хүлээн зөвшөөрч бидэнтэй уулзаж дулааны цагт уг замыг засварлахаар ярьж тохирсон байгаа юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27, 29-30 дахь тал),

- Насанд хүрээгүй гэрч Б.Мий мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 11 сарын 07-ны өдөр Б.Б ах манай ээж рүү утсаар яриад Завхан аймгийн Баян тэс сум руу өвс тэжээл авч ирэхээр яваад өгөөч гэж ярьсан. Тэгээд хамт явахаар болоод тэр өдөр 19 цагийн үед Завхан аймгийн баян тэс суманд ирээд хоёр хоноод тэгээд өвсөө ачаад дуусаад 2021 оны 11 сарын 09-ны орой 20 цагийн үед Өндөрхангай сум руу М, М, Т, Б ах бид 5 уулаа Б ахын Хоовоо загварын 13-14 ЗАН улсын дугаартай машин бас 38-00 ач гэсэн 8 тооны чиргүүлтэй өвс ачаад хөдөлсөн. Тэгээд Далан түрүүгийн гуанз дээр орой 00 цаг болж байсан үед ирээд чиргүүлийн ачааг хартал баруун тийшээ бага зэрэг хазгай болчихсон байсныг машинаар татаж тэгшлэхэд чиргүүлийн дугуй зүгээр байсан далан түрүүгийн гуанз дээр хоол цай идээгүй ачаагаа янзлаад 30 орчим минут болоод хөдөлсөн. Тэгээд далан түрүүгийн овоо өнгөрөөд явж байтал машин хүч алдаад байхаар нь Б ах зогсоод машиныхаа чиргүүлийн ачааг бууж шалгатал чиргүүлийн зүүн хойд дугуй хагарсан байна чиргүүлийн ачаа хазайсан байна гэхээд замын баруун талын замын хажуугийн шороон зам дээр орж зогсох гээд ортол чиргүүл баруун тийшээ унаад өгсөн. Тэгээд бид хэд орой болчихсон байсан учраас чиргүүлээ тэнд нь салгаж үлдээгээд Өндөрхангай сумын төв рүү явсан. Тухайн үед Далан түрүүгийн гуанзнаас овоо хүртэл 5-6 км орчим явсан байх тэгээд би машины ард унтсаар байж сумын төвд ирсэн тэр үед 04 цаг болж байх шиг байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

- Гэрч Н.Мынмөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 11 сарын 07-ны өдөр Б.Б ах надтай утсаар яриад Завхан аймгийн Баян тэс сум руу өвс тэжээл авч ирэхээр намайг хамт яваад өгөөч гэж ярьсан. Тэгээд хат явахаар болоод тэр өдөр 19 цагийн үед Завхан аймгийн Баян тэс суманд ирээд хоёр хоноод тэгээд өвсөө ачаад дуусаад 2021 оны 11 сарын 09-ны орой 20 цагийн үед Өндөрхангай сум руу М, М, М, Б ах бид 5 уулаа Б ахын Хоовоо загварын 13-14 ЗАН улсын дугаартай машин бас 38-00 ач гэсэн 8 тооны чиргүүлтэй өвс ачаад хөдөлсөн. Тэгээд Далайн түрүүгийн гуанз дээр орой 00 цаг болж байх үед ирээд чиргүүлийн ачааг хартал баруун тийшээ бага зэрэг хазгай болчихсон байсныг машинаар татаж тэгшлэхэд чиргүүлийн дугуй зүгээр байсан. Далан түрүүгийн гуанз дээр хоол цай идээгүй ачаагаа янзлаад 30 орчим минут болоод хөдөлсөн. Тэгээд Далан түрүүгийн овоо өнгөрөөд явж байтал машин хүч алдаад байхаар нь Б ах зогсоод машиныхаа чиргүүл ачааг бууж шалгатал чиргүүлийн зүүн хойд дугуй хагарсан байна чиргүүлийн ачаа хазайсан байна гэхээр нь бүгд бууж харсан. Тэгээд Б ах машинаа зам чөлөөлж зогсоох гээд замын баруун талын замын хажуугийн шороон зам дээр орж зогсох гээд ортол чиргүүл баруун тийшээ унаад өгсөн. Тэгээд бид хэд орой болчихсон байсан учраас чиргүүлээ салгаж үлдээгээд Өндөрхангай сумын төв рүү явсан. Тухайн үед Далан түрүүгийн гуанзнаас овоо хүртэл 5-6 км орчим явсан байх. Тэгээд бид хэд сумын төв дээр 04 цагийн үед ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

- Гэрч Т.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай нөхөр том машинтай Завхан аймаг руу Өндөрхангай сумаас 3 хүнтэй хамт өвс авахаар явсан яг хэдний өдөр явсныг нь санахгүй байна. Тэгээд манай нөхөр Б 3 хоног явж байгаад ирэхдээ надад далан түрүүгийн овооны тэнд чиргүүлтэй өвсөө унгаачихлаа бас наад сумын төв рүү ирж байгаад зүүн голд хэдэн ширхэг прес өвс унгаачихлаа гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Б бид хоёр сумын төвөөс Дгийн чиргүүл гуйж аваад өөрийнхөө машинтай нөгөө унасан чиргүүлтэй өвсөө авахаар явсан. Тэгээд унасан чиргүүлтэй өвсөн дээрийн очоод зам эвдэрсэн талаар мэдсэн. Тэгээд өвсөө ачиж аваад унасан чиргүүлийнхээ дугуйг янзлаад сумын төвд авч ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

- Гэрч О.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2021 оны 11 сарын 10-ны өдөр манай захиралд Өндөрхангай сумын нутгаар явдаг манай компани хариуцдаг зам эвдэрсэн байна гэсэн мэдээлэл ирээд тэр мэдээллийн дагуу би жолооч Ц бид хоёр явсан. Тэгээд тэр орой 18 цагийн үед зам эвдсэн гэх Өндөрхангай сумын газар нутагт очиход хүмүүс унасан байсан чиргүүлийг татаж босгож байсан. Тэгээд би чиргүүл унгасан жолоочийг машиндаа суулгаж яваад эвдэрсэн замыг жолооч Бд үзүүлээд таны эвдсэн замын төсөв тооцоог манай компани гаргаж өгнө гэж хэлээд би эвдэр зам дээрээ үзлэг хийчхээд буцаад аймгийн төвд явсан. Улсын чанартай А-18 кодтой авто замын Улаангом сумаас Өндөрхангай сумын чиглэлд 292-296 дугаартай шон хүртэл нийт 4 километр урт хэмжээний зам эвдэрсэн юм. Уг 4 километр замаас 3 километр зам нь 2 ширхэг буюу давхар зэрэгцэж мөр үүсгэж учирсан эвдрэл гэмтэл байсан, харин үлдсэн 1 километр зам нь дан мөр үүсгэж эвдрэл учирсан. Манай байгууллагын зүгээс хохирлыг тогтоох, засварын ажил хийхдээ тухайн давхар зураасан мөр үүссэн 3 километр замыг дэлгэмэл байдлаар нь авч үзэж 3 километр замыг 6 километрээр тооцож дээр нь дан мөр үүссэн 1 километр замыг нэмж нийт 7 километр буюу 7000 урт метр хэмжээний зам засварлах тооцоо гаргасан юм. Манайх уг замын эвдрэлийг тооцохдоо давхар үүссэн зураасан мөрийг дэлгэмэл байдлаар хэмжиж 7000 урт метр гэж тооцдог бөгөөд бодит байдал дээр хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон буюу уг замд нийт 4 километр зам эвдэрсэн юм.. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38, 40 дахь тал),

- Гэрч Б.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний нэр дээр уг 13-14 ЗАН улсын дугаартай синотрак загварын автомашин байдаг бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг би 2015 онд анх худалдаж авч би өөрөө 6 жилийн хугацаанд унаж ашиглаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 20- ны өдөр өөрийн хуучин танил болох Увс аймгийн Өндөрхангай сумын иргэн Б.Бтэй ярьж тохиролцож уг тээврийн хэрэгслийг би түүнд 50.000.000 /тавин сая/ төгрөгөөр худалдсан юм. Би автомашин зарсан мөнгө болох 50.000.000 төгрөгийг Б.Бээс авсан бөгөөд бид хоёрын дунд ямар нэгэн тооцоо байхгүй. Тухайн үед Б.Б нь намайг Завхан аймгийн Сонгино суманд байхад надтай ирж уулзаж тухайн машиныг авсан бөгөөд машин худалдаж авахдаа нэр шилжүүлж амжаагүй, хөдөө нотариатын газар байгаагүй учир нэр шилжүүлэг хийж чадалгүй уг машиныг аваад явсан юм. Тухайн автомашины эзэмшигч нь бол Б.Б бөгөөд уг автомашин одоо Б.Бд байгаа ба Б.Б унаж ашиглаж байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Б.Б бөгөөд надад одоо уг автомашин ямар нэгэн хамааралгүй, одоо би Б.Бтэй уулзсан дээрээ нэр шилжүүлэг хийж авах гэж байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

- Авто замын улсын байцаагч Н.Аын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай “Улсын чанартай А-18 кодтой Улаангом -Наранбулаг -Сонгино- Нөмрөг чиглэлийн авто зам нь асфальт бетонон хучилттай зам болно. Улсын чанартай А-18 кодтой Улаангом -Наранбулаг -Сонгино- Нөмрөг чиглэлийн авто замын Увс аймгийн Улаангом сум талаас Өндөрхангай сум хүртэл замын 292 км гэсэн дугаартай шонгоос 296 км гэсэн дугаартай шон хүртэл нийт 4 км замын зорчих хэсэгт дагуу хагарал үүсэж авто зам эвдэрсэн байна. Ийм төрлийн эвдрэл нь хүнд даацын тээврийн хэрэгслийн явах эд ангийн бүрэн бүтэн байдал алдагдсанаар авто замд эвдрэл, гэмтэл үүсгэх боломжтой. Авто замд учирсан эвдрэл гэмтлийг мэргэжлийн байгууллагаар засварлуулах боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 55 дахь тал),

- Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Өндөрхангай сумаас Завхан аймгийн Баян тэс сум руу өвс тэжээл авч ирэхээр 2021 оны 11 сарын 07-ны өдөр явсан. Тэгээд Завхан сумын Баян тэс сумаас өвсөө ачаад дуусаад 2021 оны 11 сарын 09-ны орой 20 цагийн үед Өндөрхангай сум руу М, М, М, М ,бид 5 уулаа миний Хоовоо загварын 13-14 зан улсын дугаартай машин бас 38-00 ач гэсэн 8 тооны чиргүүлтэй 260 перес өвс ачаад хөдөлсөн. Тэгээд Далан түрүүгийн гуанз дээр орой 00 цаг болж байх үед ирээд чиргүүлийн ирж ачааг хартал баруун тийшээ бага зэрэг хазгай болчихсон байсныг машинаар татаж тэгшилчхээд машин, чиргүүлийн дугуй, дугуйны боолт, хийг шалгаж үзэхэд зүгээр байсан Тэгээд Далан түрүүгийн гуанз дээр хоол идээгүй ачаагаа янзалчхаад 30 орчим минут болоод хөдөлсөн. Тэгээд Далан түрүүгийн овоо өнгөрөөд явж байтал чиргүүл дугтрах шиг болсон тэгээд буугаад үзтэл чиргүүлийн ачаа хазайсан зүүн хойд дугуй хагараад обуд нь хагараад төмөр заапан дээрээ явж байсан. Далан түрүүгийн гуанзнаас овоо хүртэл 2.5 км орчим байгаа байх. Тухайн үед шөнийн 01 цаг 30 минут орчим болж байсан байх тэгээд зам чөлөөлөх гээд урагшаагаа 2 метр орчим хөдлөөд замын баруун тал руу шороон зам дээр орж зогсох гээд ортол чиргүүл замын баруун тийшээ баруун чиргүүл унаад өгсөн. Тэгээд чиргүүлээ салгаж үлдээгээд өөрийн хоовоо машинтайгаа Өндөрхангай сумын төв рүү явсан. Тэгээд замдаа зүүн голоор гарах гэтэл мөс цөмрөөд машинаа урагшаа хойшоо холхиулж байтал ачсан өвс нурсан бараг 60 нь перес өвч унасан тэгээд унасан өвсөө хаячхаад шууд сумын төв рүү орж ирээд гэрт иртэл шөнийн 04 цаг болж байсан. Тэгээд өөрийн "бекап" загварын 23-45УВХ улсын дугаартай машинаар зүүн голд унасан өглөө 09 цаг 30 минут болтол өвсөө зөөсөн. Тэгээд өвсөө зөөж дуусчхаад сумын төвөөс чиргүүлийн дугуй, обудны дотор тал байдаг барвааныг угсарч бэлдчихээд Бодьгэрэлийн 5 тооны "Кантер" загварын 35-39 УВА улсын дугаар машинтай 13 цагийн үед У, Б, Бодь бид 4 дөрөв унасан чиргүүл рүү явсан. Тэгээд 14 цаг 30 минут болж байхад унасан чиргүүлд дээрээ ирсэн. Тэгээд сумын төвөөс авч ирсэн машин дээрээ чиргүүл дээр байсан өвсөө авчхаад чиргүүлийнхээ дугуйг янзалж байтал 18 цагийн үед Улаангомоос "Азза" ХХК-ны хар өнгийн "Саната-7" загварын машинтай Инжинер, жолооч гэсэн хоёр залуу ирсэн тэгээд тэр хоёр залуу зурагдаж гэмтсэн хар замыг үзчихээд намайг 2021 оны 11 сарын 15-ны өдөр Улаангомд ирж манай компани дээр ирж уулзаарай гэж хэлчхээд явсан. Тэгээд өвсөө ачаад чиргүүлийнхээ дугуйг янзалж аваад чиргүүлээ чирээд Өндөрхангай сумын төв рүү явсан.Би хохирлоо дулааны улирал ирэхээр 2022 оны 6 дугаар сард төлж барагдуулна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн Өндөрхангай сумын Овоот гэх газарт байрлах Улсын чанартай А-18 дугаартай авто замын эзэмшигч нь “Увс-Авто зам засвар, арчлалт” ТӨХК байна. Иймээс уг замыг төрийн өмч гэж үзэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “нийтийн зориулалтаар ашиглах зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” гэж заасны дагуу уг улсын чанартай авто замыг  нийтийн эзэмшлийн зам гэж үзнэ.

Увс аймгийн Өндөрхангай сумын А-18 дугаартай замыг хариуцдаг “Увс-Авто зам засвар, арчлалт” ТӨХК-ийг хохирогчоор тогтоож, уг компаниас томилогдсон О.Сыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “улсын чанартай авто зам” гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг ойлгоно” гэж заасан байх Нөмрөг-Сонгино-Наранбулаг-Улаангом чиглэлийн бетон цементэн зам нь Улаанбаатар хотыг Увс аймгийн төвтэй холбосон замын нэг хэсэг тул уг замыг улсын чанартай авто зам гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б нь авто машин жолоодож явахдаа өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн дугуй хагарсныг мэдэлгүйгээр нийтийн эзэмшлийн замыг гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д “....хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүний үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Бийг болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Замын эвдрэлийн улмаас Зам тээврийн хөгжлийн яаманд 3.822.625 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг замыг засварлахад нийт зардал нь 20.307.451 төгрөг болох нь Увс Финанс Аудит ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 353 дугаартай “2021 оны 11 дүгээр сарын байдлаар 1тн битумны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1500000 /Нэг таван зуун мянган/, голын элс 1метр куб 12500 /Арван хоёр мянга таван зуун/, эрдэс нунтаг 1тн 135000 /Нэг зуун гучин таван мянга/, түлээний мод 1метр куб 150000 /Нэг зуун тавин мянга/төгрөг болохыг тус тус тодорхойлов.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61 дэх тал)-ээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч өөрийн зардлаар цаг агаар дулаарч зам засварын ажлыг өөрийн зардлаар 2022 оны 6 дугаар сарын 01-ээс өмнө хийж дуусгахаар санал гаргасныг хохирогчоор тогтоогдсон “Увс-Авто зам засвар, арчлалт” ТӨХК зөвшөөрч талууд тохиролцсон байна.

            Иймд шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 01-ийг хүртэл зам засварын ажлыг хийж дуусгаагүй тохиолдолд 20.307.451 төгрөгийг албадан  гаргуулахыг дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 96 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан, улсын яллагчийн гаргасан торгох ялын хүрээнд шүүгдэгч Б.Бд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Бгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т заасан болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 900 /есэн зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 900.000 /есэн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдаж, сайн дураараа биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ