| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0012/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/19 |
| Огноо | 2022-01-27 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Óâñ àéìãèéí Пðîêóðîðûí ãàçðын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 23.1 äүгээð ç¿éëèéí 1 дýõ хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñýí О овогт Бын Бт холбогдох 2235000000020 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 îíû 01 дүгээр ñàðûí 26-íы ºäºð õ¿ëýýí àâ÷ õÿíàí хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 06-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багт оршин суух, урьд 2020 оны 12 дугаар сарын 16-ны 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэн ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй О овогт Бын Б/РД:ОМ83040616/.
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Увс аймгийн тариалан сумын 5 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн үйлчилгээний төвийг ажиллуулж байхдаа эргүүлийн үүрэг буюу албан үүргээ биелүүлж явсан Тариалан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Жд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Б.Быг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
1. Б.Б нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Увс аймгийн тариалан сумын 5 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн үйлчилгээний төвийг ажиллуулж байхдаа эргүүлийн үүрэг буюу албан үүргээ биелүүлж явсан Тариалан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Жд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-8 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-14 дэх тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-18 дахь тал/, холбогдогчийн согтуурал шалгах магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, дохиур модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,
2. Хохирогч С.Жынмөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 11-р сард Тариалан сумын цагдаагийн хэсгийн цагдаагаар сэлгэн томилогдож ирээд одоог хүртэл ажиллаж байна. 2021 оны 12 дугаар сарын 23-ны орой 22 цагаас эхэлж цагдаагийн хэсгийн байрнаас олон нийтийн цагдаа Ж.Бы хамт гарч цагдаагийн байгууллагын чиг үүргийн дагуу нийтийн хэв журам хамгаалах үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд албаны 11-93 УВА улсын дугаартай автомашинтай Тариалан сумын төвийн нутаг дэвсгэрийн гудамж, талбай болон нийтийн эзэмшлийн бусад газарт эргүүл хийсэн. 23 цаг 40 минутын үед сумын засаг даргын тамгын газар орсон. Тухайн газарт багийн засаг дарга нар малын тооны бүртгэлийн ажил хийж сууж ажиллаж байсан ба тухайн хүмүүстэй уулзчихаад буцаж гарсан. Тамгын газраас гараад урагш эргэж караоке, буудал, дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Мөнх-Ундрам" аж ахуйн нэгж рүү орж худалдагчтай уулзаж 'үйл ажиллагаагаа цагтаа хаагаарай" гэсэн шаардлага тавьж хэлчхээд гарсан. Үргэлжлүүлэн замын эсрэг ар талд байрлах мөн караоке, буудал, дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Супер маркет" гэх нэртэй аж ахуйн нэгж рүү 23 цаг 55 минутын үед орсон. Гэтэл гадна хаалга нь цоожтой мөртлөө дотор нь хүмүүс байгаа хүн ярьж байгаа чимээ гарч дотор гэрэлтэй байсан. Хаалгыг нь онгойлгуулж үйл ажиллагааг нь шалгах гээд 1 удаа хаалгыг 3 удаагийн давтамжтай цохисон чинь дотроос хаалгыг хүн өшиглөж онгойлгох дуу чимээ гарч мэдрэгдэн хаалга онгойсон ба тухайн хүн нь аж ахуйн нэгжийг ажиллуулдаг Б гэгч согтуу байдалтай хаалгыг өшиглөж онгойлгосон. Хаалгыг ийм байдлаар онгойлгохдоо дотроос "амгалан тайван байдал алдагдуулаад ядаргаатай пизда вэ" гэж хэлж онгойлгосон. Би хаалга онгойнгуут дотогш орж шалгахад заалны хэсэгт Бын эхнэр болон найз нь гэсэн 2 хүн сууж байсан ба энэ 3 хүн "төрсөн өдөр тэмдэглэж байна" гээд архи ууж байсан. Тухайн хүмүүст гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа зогсоогоод байгууллагаа хаагаарай, тэгээд сайхан амарцгаагаарай" гэсэн шаардлагыг тавьж хэлчхээд Бтай цуг буцаад гарсан. Араас нөгөө 2 хүн бас гарахаар явсан. Гадна хаалгаар гартал Б над руу уурлаж "үйл ажиллагаагаа зогсоо" гэсэн миний шаардлагыг эсэргүүцэж "чи миний бөгсийг ухах гэж ирсэн үү" гэсэн зэвүүцсэн, дургүйцсэн зүйл хэлж, уурлаж бухимдаж эхэлсэн. Тухайн үед би дотогш орохдоо ганцаараа орсон ба олон нийтийн цагдаа машин дотор суугаад үлдсэн байсан. Б бид 2 гадна гарсны дараа Б над руу уурлаж тухайн зүйлийг хэлчхээд машин дотор сууж байсан олон нийтийн цагдааг харангуутаа ойртож очоод машины хаалгыг хөлөөрөө 1 удаа өшиглөөд хаалгыг хүчтэй савж татаж онгойлгоод олон нийтийн цагдаа руу мөн уурлаж "чи пизда цагдаа дагуулж ирсэн, намайг шорондоо явуулчих, би тэр төлөх ёстой 500,000 төгрөгийг чинь өгчихье" гэж хэлчхээд буцаж над руу чиглэж ирээд миний албаны хувцаснаас гараараа зуурч бариад үргэлжлүүлэн уурлаж "чи өөр дэлгүүрээс хахууль авчхаад тэр дэлгүүрээ хаалгахгүй намайг хаалгах гээд байна" гэж хэлж үг хэлээр дайрч намайг хувцаснаас чирээд татаад байхаар нь би салах гээд Бын гарыг өөрөөсөө татаж салгах гэж оролдож эхэлсэн. Энэ үед хажуунаас Бын найз бид 2 руу эргээд миний хувцаснаас Б дэмнэж татсан. Б миний гадуур хувцасны баруун мөрдөс хэсгээр атгаж, найз миний зүүн гараас барьчхаад тавихгүй чирээд байсан. Би салах гэж оролдож байхдаа гадуур хувцасны халаасанд байсан .улаан дохиур модоо газар унагасан. Тэгтэл Бын найз миний улаан дохиур модыг газраас аваад ойролцоо байсан төмөр торон хашаа руу шидсэн. Тэр хооронд би Бын гарыг өөрөөсөө салгачхаад улаан дохиур модоо хашааны тэндээс очиж авсан. Надтай цуг Бын эхнэр явж мод авсан ба дохиур мод хагарч эвдэрсэн байсан. Модоо авчхаад буцаад эргэтэл Б манай албаны машинд орж суугаад олон нийтийн цагдааг заамдаж бариад хэл амаар доромжилж байсан. Би машин руу очоод Быг машинаас татаж чирч гаргасан чинь газар унасан. Б газраас босож ирэнгүүтээ гараараа миний толгой руу 1 удаа цохисон. Би ингэж цохиулангуутаа дахин цохиж магадгүй гэж бодоод Бын намайг цохисон барын гарыг ард нь гаргаж биетэй чацуулж хөдөлгөөнгүй болгосон. Яг энэ мөчид Б ухаан алдаж байгаа юм шиг газар уначихсан. Хажуунаас Бын эхнэр нөхрөө "наад хүн чинь угаасаа ухаан алдаж унадаг шүү" гэж хэлэхээр нь би зайгаа аваад холдтол Б газраас босож ирэнгүүтээ шууд над руу дайрч хөлөөрөө миний давсагны хэсэгт 1 удаа, өшиглөсөн. Ингэж өшиглүүлэх үед надад маш их өвдөлт мэдрэгдэж бие сонин болсон тул тэр газраас зайгаа аваад холдоод явсан. Энэ үед манай олон нийтийн цагдаагийн эхнэр бид нарын байсан газарт ирж харагдсан. Би тэр газраас холдож яваад хэсгийн төлөөлөгч рүү утсаар ярьж болсон зүйлийг мэдэгдсэн. Тэндээсээ сумын эмнэлэг орж эмчид биеийн байдлаа үзүүлсэн. Үүнээс хойш Бтай дахиж таараагүй. Б нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох гэсэн шаардлагыг эсэргүүцэж надад болон албаны тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн халдсан. Архи согтууруулах Угаар үйлчлэх аж ахуйн нэгж 00 цагт хааж үйл ажиллагаагаа зогсоохоор захирамжтай байдаг ба би тухайн цаг хуваарийн захирамжийн хэрэгжилтийг хангаж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Бт шаардлага тавьсныг эсэргүүцэж халдсан. Б бид 2 анх цуг буцаж гарсны дараа над руу уурлаж үг хэлээр дайрч, хувцаснаас чирч татаж байхад "цагдаагийн алба хаагчид халдаж, доромжилж болохгүй шүү та, энэ үйлдлээ таслан зогсоогоорой" гэсэн шаардлагыг эхэлснээс аваад дуустал тавьж байсан ч огт тоохгүй эсэргүүцээд уурлаж дайраад байсан....Б.Б надтай ирж уулзан уучлалт гуйж, надад эм, эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Бид 2 болсон үйл явдлын талаар ярилцаж хоорондоо эвлэрсэн. Б цаашид дахин хэрүүл маргаан үүсгэхгүй байхаа хэлж дахин уучлалт гуйсан. Харин Б бид 2-ын маргааны үед газар унасан дохиур модыг хөндлөнгөөс авч шидэж эвдсэн Г мөн уучлалт гуйж шинэ дохиур мод авч өгсөн. Хэргийн улмаас учирсан хохирол, гомдол бүрэн барагдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35, 37, 153 дахь тал/,
3. Гэрч Г.Гийнмөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 23- ны орой 19 цагийн үед найз Бын гэрт очсон. Очиход Б ганцаараа байсан ба бид 2 хоол цай идэж ууж ярилцаж сууж байтал Бгийн эхнэр дэлгүүрээсээ орж ирэхээр нь бид 2 гэрээс гараад тэдний караокены заал хэсэг рүү орж уусан. Караокед ороход хүнгүй үйлчлэгч нь ганцаараа байсан бид 2 эхлээд 1 шил виски задалж хувааж ууж эхэлсэн. Уг виски уугаад дуусгаад бид 2 заалнаас гараад караокены өрөө рүү орсон. Өрөө рүү орохдоо дахин 1 шил Виски авч орж ууж эхэлсэн. Үүнийг ууж байтал Бгийн эхнэр гаднаас орж ирээд "одоо болно, гар" гэж хэлээд байж байтал караокены үйлчлэгч эмэгтэй "хаах цаг боллоо би явлаа" гээд явахаар болоод гараад явангууд Бгийн эхнэр нь хаалгаа дотроос нь хааж цоожилсон. Тэгээд бид 3 суугаад ярилцаж виски уугаад байж байтал караокены хаалга хүн цохисон. Б өөрөө босоод хаалга тайлсан чинь цагдаа байсан. Цагдаа бид нар дээр ирээд "хаалгаа одоо барь" гэсэн зүйл хэлж байх шиг байсан. би тэр хэсгээс уусан вискиндээ согтоод тасрах байдал руу орж ухаангүй болсон байсан. Би хэдэн жилийн өмнө норкозонд орж толгойны мэс засалд орж байсан. түүнээс хойш ухаан санаа орон гаран мартамхай болсон, архи хэтрүүлж уучихаараа болсон зүйлээ мэдэхгүй болчихдог болсон. Орой яг энэ байдлаараа цагдаа караокед орж ирснээс хойш тасарч ухаангүй болсон байсан. Нэг ухаан ороод сэргэсэн чинь Б цагдаатай маргалдаж байхаар нь би дундуур ороод салгах гээд чадал хүрэхгүй байсан. Б надад хүч хүрэгдэхгүй дайрч давшлаад хэрүүл хийгээд байсан. Бгээ орж унтуулах гээд ноцолдож байснаа дахиад ухаан санаа тасарч юу болсноо мэдэхгүй байна. Дахин сэргээд гайгүй болсон чинь Б бид хоёулахнаа гадна байсан. Б намайг дагуулаад хэсгийн цагдаа руу орсон. Цагдаа ороод бид 2-лаа согтуурал шалгах багажаар шалгасан. Тэндээс гараад эмнэлэг орчхоод Бгээр гэрт очиж байснаа санаж байгаа ба тэндээ хоносон байсан. би гэхдээ Бгийн гэртээ ирээд яаж хэвтэж унтсанаа бас санахгүй байгаа ба нэг сэрсэн чинь өглөө болчихсон Бгийн гэрт хэвтэж байсан. би ер нь гоогоороо тасарчихдаг, өөрөө юу болсноо мэддэггүй болчихдог мөртлөө хамт уусан хүнтэйгээ эрүүл байгаа юм шиг дагаад гүйгээд яваад байдаг. Маргааш нь хүмүүс чи ууж байгаад тэглээ, ингэлээ тийм зүйл хийлээ, ийм зүйл хийлээ гээд байдаг өөрөө юу ч мэддэггүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/,
4. Гэрч С.Дгийнмөрдөн байцаалтын шатанд өгсөн:: “миний аав С нь "Оргил боломж" ххк-ны захирал юм. Аавын компанид "Хөгжил супер маркет" гэх 8 нэрийн хүнсний дэлгүүртэй бөгөөд би дэлгүүрт худалдагч хийдэг. 2018 онд нөхөр маань дэлгүүрийн хажууд караоке, үйлчилгээний төвийн зориулалтаар байгууламж барьсан ба ажиллахгүй 3 жил болсон. Энэ намраас ажиллуулж эхэлсэн. 2021,12.23-ны өдөр орой дэлгүүрт 22 цаг хүртэл зогсож ажиллаж байгаа хаачхаад гэртээ орсон чинь нөхөр найз Гтой байсан. Тэр 2 намайг гэрт оронгуут надтай зөрөөд караоке руу орсон. Би тэр 2-ын араас нь хэсэг хугацааны дараа орсон чинь Б найзтайгаа 1 виски уусан сууж байсан. би тэд нар дээр очсон чинь караокены үйлчлэгч охин Т "би одоо харилаа, хүнгүй болчихлоо" гэхээр нь явуулаад гадна гэрлээ унтраагаад, хаалгыг дотроос нь цоожилчхоод нөгөө 2 дээр очоод "та 2 бас одоо яв, хаалаа, дахиж юм уухгүй шүү" гэсэн чинь нөхөр маань ч "тэгье тэгье, энэ хүнийг хүргээд өгчихье" гээд босохоор болсон. Тухайн үед Бын найз нь нэлээн их согтсон байсан. Нөхөр маань ч бас согтсон байсан. Тэр хооронд би гэр лүү ороод хүүхдүүдээ харчхаад унтаж байхаар нь буцаж караоке руу арын хаалгаар орсон чинь нөгөө 2 сууж байсан ба тэр үеэр караокены хаалга хүн гаднаас нь хүчтэй цохисон. тэхээр нь би тэр 2-т хаалга хүн цохиж байна гэж хэлсэн чинь нөхөр хаалга руу очоод онгойлгосон чинь сумын цагдаа байсан ба "амрыг эрье" гээд орж ирсэн. Тэхээр нь би бид нар одоо гарах гэж байна, манай 2 хүн ярилцаж байгаад гарч байна, энэ хүнийг одоо хүргэж өгөх гэж байна" гэж хэлсэн чинь цагдаа "өөр хүн байгаа юу" гэхээр нь би "байхгүй, манайх хаачихсан" гэсэн чинь цагдаа ерөнхийд үзчихээд буцаад гарсан. Цагдаатай хамт нөхөр маань гарсан. Араас нь би нөгөө хүнтэй цуг гарсан чинь нөхөр цагдаад "энэ урд талын дэлгүүрээ та хаалгасан уу, тэр дэлгүүрийн гэрэлтүүлэг асаалттай ажиллаж байна" гэсэн чинь цагдаа "би тэр дэлгүүрийг хаалгачхаад ирж байна" гэж хэлсэн чинь нөхөр "тэр дэлгүүр ажиллаж байна, цаг хэтрүүлээд ажиллаж байна ш дээ, хамт очоод шалгая" гэж хэлээд уурлаж маргалдсан. Тэгсэн чинь цагдаа "миний ажлыг та мэддэг юмуу" гэсэн чинь нөхөр "та манайхыг яагаад дахин дахин шалгаад байгаа юм бэ" гэж хэлсэн. Би ч бас хажуугаас тэр цагдаад "урд талын дэлгүүрийн караоке чинь ажиллаж байна ш даа" гэдгийг хэлсэн. Цагдаа болон манай нөхөр, түүний найз хоорондоо нэг нэгнийхээ хувцаснаас барилцаад буцаж салаад маргалдаж яриад байсан. тэр үеэр цагдаагийн улаан дохиур модыг газар унасан байсныг Бын найз газраас аваад цаад талын хашаа руу шидчихсэн. Тэгтэл цагдаа улаан дохиур модыг "надаас нэхэж, олж өг, та нар төлж өг" гэж хэлэхээр нь би "модыг чинь наад хүн чинь төмөр хашаа руу шидсэн" гэдгийг хэлсэн. Тэгээд цагдаатай цуг торон хашаа руу модыг хайж очсон чинь хашааны наад улаан дохиур мод хагарчихсан байдалтай цасан дотор байсныг олж авсан. Модыг аваад эргэтэл нөхөр цагдааг хувцаснаас чирээд "тэр дэлгүүр рүү очиж харья, ажиллаад байна ш дээ, хүн гараад яваад байна" гэж хэлсэн чинь цагдаа явахгүй "хаалгачихсан гээд байна, тэр хүмүүс цэвэрлэгээ хийж байна" гэж хэлсэн гээд цуг явахаас татгалзсан. Тэхээр нь нөхөр маань тэр цагдааг очиж үзье гээд чирээд байсан. Ийм байдлаар нэг нэгээ татаж чирч байтал нөхөр цагдаагийн нүүр рүү гараараа чичиж цохих шиг болтол цагдаа "нөхөр чинь өшиглөчихлөө" гэж хэлээд хамраа дараад хойшоо эргээд явчихсан. Олон нийтийн цагдаа сууж байсан ба машинаас бууж тэр хүмүүсийг салгахгүй хаалгаа цоожилчхоод суугаад байсан. Би машин руу очоод “энэ хүмүүсийг салгалдаа" гэсэн чинь олон нийтийн цагдаа "гарахгүй гэж хэлсэн. Бид 2-ын яриаг нөхөр маань сонсчхоод машин дээр ирээд олон нийтийн цагдаа руу уурлаж машины хаалгыг гараараа цохиж онгойлгуулж орж суусан. Би бас машинд ороод суусан. Тэхэд олон нийтийн цагдаагаас архи үнэртэж байсан болоод машинаас буухгүй байсан юм байна лээ. Тэгтэл олон нийтийн цагдаа машинаас буугаад уйлаад гүйгээд явсан. Нөхөр бид 2 бас машинаас буусан. Тэгэнгүүт би гэр лүүгээ орсон. Нөхөр найзтайгаа гадна үлдсэн. Би гэр рүү ороод хүүхдээ харчхаад буцаад гараад ирсэн чинь цагдаагийн машин байсан ба гадна хүн байгаагүй. Тэгж байтал олон нийтийн цагдаагийн эхнэр ирсэн. Нөгөө талаас миний нөхөр найзтайгаа ирсэн. Нөхөр бид 2 олон нийтийн цагдаа руу уурлаж "та нар энэ хүмүүсийг яагаад салгаад явуулчихдаггүй юм бэ" гэсэн чинь эхнэр нь "та нар миний нөхрийг цохисон байна" гэж хэлж бас уурлаж хэрэлдсэн. Би уг хүнтэй хэрэлдэж маргалдсан. Маргааны явцад миний баруун гараас татаж газар унагасан. Тэгтэл нөхөр олон нийтийн цагдаагийн эхнэр рүү уурлаад "та нар яагаад салгаад авчихдаггүй юм бэ, нөхөр чинь машинаас яагаад бууж ирдэггүй юм" гэсэн чинь эхнэр нь уурлаж байгаад цаашаа эргээд явсан. Ингэж явахдаа намайг хэл амар доромжилж "Сгийн банзал" гэж хэлсэн. нөхөр нөгөө найзтайгаа хаашаа нь мэдэхгүй бас явчихсан. Тэхээр нь би караокегаа хаачхаад гэр рүү ороод унтсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нөхөр хэзээ нь мэдэхгүй гэрт ирээд унтсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
5. Гэрч Ж.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 23-ны орой би цагдаагийн хэсгийн байранд 19:55 минутад ирж хэсгийн цагдаа Жтай уулзчихаад хамт гарч гадуур сумын нутаг дэвсгэрээр явж эргүүл хийсэн. Эргүүл хийж явж байгаад би хэсгийн цагдаагаас салаад засаг даргын тамгын газар орж тэнд сууж ажиллаж байсан багийн дарга нартай уулзсан. Хэсгийн цагдаа байр руу явсан. Тамгын газраас гараад дахиад цагдаагийн хэсэг орж 23 цаг хүртэл байж байгаад дахин цугтаа гарч нийтийн хэв журам хамгаалах эргүүлийг албаны машинтай хийж явсан. Эхлээд хороолол дундуур явж байгаад хөдөлгөөн багатай байхаар нь тамгын газар орсон. Тэр үеэр багийн дарга нарыг хоолыг миний эхнэр У хийж ирээд өгч байхдаа таарсан тул бид 2 хоол идчихээд 23:40 минутын үед буцаж гарч үргэлжлүүлэн эргүүлийн үүргээ гүйцэтгэсэн. Тамгын газраас гараад урагш эргээд Б гэх хүний караоке, дэлгүүрийн үйл ажиллагааг шалгахад дэлгүүр нь хаачихсан, караокед нэг ангийн гэх 10-аад хүн байсныг харчхаад Бэд "хаах цаг болж байна, цагтаа хаагаарай" гэх шаардлагыг хэлж тавиад гарсан. Уг газраас ард талд байх нь Бын караоке, дэлгүүрийн үйл ажиллагааг шалгахаар очиход дэлгүүр нь хаалттай байсан. харин караоке нь бас хаалттай боловч дотор нь хүмүүс байхаар нь хэсгийн цагдаа шалгахаар машинаас буусан. Би машинд үлдсэн. Нэг харсан чинь хэсгийн цагдаа караокены хаалга цохиж онгойлгуулаад орж байсан. Удалгүй хэсгийн цагдаа, Б 2 караоке дотроос чанга чанга дуугарч ярилцаад гараад ирсэн. Тэгээд харсан чинь Б согтсон байдалтай хэсгийн цагдаа руу үг хэлээр дайраад уурлаад байсан. Тэр хоёрын араас Бын эхнэр Д, Г гэх залуугийн хамт бас гарч ирсэн байсан. Б хэсгийн цагдаа руу "та нартай ганцхан манай дэлгүүрийг хаалгаж байна, надтай оролдож байна, хэцүү байна" гэсэн утга бүхий зүйл ярьж хэлж уурлан дайрч давшлаад байсан. Хэсгийн цагдаа тухайн хүмүүсийг караоке дотор байхад нь орж "хаах цаг болсон байна, караокегаа хаа" гэсэн шаардлага тавьсныг нь эсэргүүцээд уурлаж орилж хашхираад байсан. Намайг машин дотор сууж байгааг Б харчхаад над руу уурлаад "чи дандаа цагдаа нар дагуулж ирж манай дэлгүүрийг хаалгаж хааж боож байна" гэсэн зүйл хэлээд ирсэн. Тэгэхээр нь би урдаас нь гарах гээд машинаас бууж байтал араас нь хэсгийн цагдаа Бын араас ирээд цааш нь татаад над руу явуулаагүй. Тэхээр нь би буцаад машиндаа суусан. Тэр 2 үргэлжлүүлэн чанга чанга дуугараад маргалдаад байсан. Б нь ерөөсөө л эхнээс аваад дуустал хэсгийн цагдаа руу "дэлгүүр, караокены үйл ажиллагаанд хяналт тавьж хаалгадаг" гэж уурлаж эсэргүүцээд дайраад давшлаад байсан. Тухайн үед би машины урд жолоочийн эсрэг талд суудал дээр сууж байсан. Б гэнэт машины арын суудалд орж ирж суугаад над руу уурлаад цохих гээд дайраад миний хувцаснаас татаж намайг нааш цааш нь түлхээд эхэлсэн. Тэхээр нь би машинаас буугаад шалгаад ирсэн Бийн дэлгүүр рүү явсан. Тухайн үед Бын эхнэр Д урд талд нь байдаг Бийн дэлгүүрийг "хаагаагүй ажиллаад байна, та нар тэр дэлгүүрийг эхлээд хаалгачих" гээд барьцах байдалтай уурлаад байсан тул би очиж шалгахаар ганцаараа явсан. Хэсгийн цагдаа нөгөө хүмүүстэй үлдсэн. Бийн дэлгүүр, караокед очсон чинь үйлчлэгч охин дотор цэвэрлэгээ хийгээд ганцаараа байсан. Тухайн үйлчлэгч охинд "танайхыг гэрэлтээ байхаар нь хүмүүс ажиллаж байна гэж хэлээд байна, ахын дүү цэвэрлэгээгээ болвол хурдан хийгээд дуусгачих" гэдгийг хэлээд буцаад явсан. Буцаад нөгөө хэд дээр ирсэн чинь хэсгийн цагдаа хаашаа явсан нь мэдэхгүй байхгүй байсан ба Б намайг харангуутаа "ална" гээд дайрахаар нь би өөрийгөө хамгаалаад тэд нараас холдоод тамгын газар руу явсан. Араас нь хэсгийн цагдаа бас ирсэн. Бид 2-ын урдаас багийн дарга Б, Б, М 3 миний эхнэр Утай цуг гарч ирсэн. М албаны машин дэлгүүрээс гаднаас очиж авч иртэл Б бид нарыг харчхаад дэлгүүрийн тэндээс "ална хядна" гээд орилоод явахаар "дахиад хэл ам гарах юм байна" гээд хэсгийн цагдаатай цуг тамгын газрын урдуур дээш яваад эмнэлэг рүү явсан. М болохоор албаны машин хэсгийн байрны гадна хүргэх гээд явсан. Эмнэлэг ирээд хэсгийн цагдаа биеийн байдлаа үзүүлсэн. Эмнэлэг орох хооронд хэсгийн цагдаа давсаг хэсгээр өвдөж байна гээд маш их өвчин зовуурьтай явж ирсэн. Эмчид үзүүлсний дараа хэсгийн цагдаа шээх гэхээр өвдөөд чадахгүй байсан. намайг Бийн дэлгүүр рүү явсны хойгуур Б хэсгийн цагдаагийн биед халдаж цохисон байсан. Тэгээд эмнэлэг дээр байж байтал аймгаас та нар ирсэн нь тэр юм.”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
6. Гэрч П.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 23-ны орой багийн дарга нар тамгын газрын өрөөнд тайлан мэдээ гаргах ажилтай байсан ба надаас оройны хоол хийж гуйхаар нь би зөвшөөрч гэртээ хоол хийгээд 23 цаг өнгөрч байхад тамгын газарт хоолоо хүргэсэн. Миний хийсэн хоолноос багийн дарга нараас гадна миний нөхөр болон хэсгийн цагдаа нар идсэн. Миний нөхөр олон нийтийн цагдаагийн ажилтан бөгөөд хэсгийн цагдаатай цуг хоол идчихээд эргүүл хийхээр тамгын газраас гараад явсан. Би хоолны ажлаа дуусгачхаад тамгын газраас гарсан чинь Бын дэлгүүрийн урд хүн орилох чимээ гарсан ба цагдаагийн машин нь гэрэлтэй зогсож байхаар нь тэр газарт очсон чинь Б, түүний эхнэр болон Г гэх залуу, мөн хэсгийн цагдаа байсан. Харин миний нөхөр Б байгаагүй. Би яг тэд нарын хажууд очиход Быг Г гэх залуу газарт хэвтүүлээд дээр нь гараад дараад сууж байсан. хажууд нь хэсгийн цагдаа зогсож байсан ба харааны нүдний шил нь уначихсан, урагш тонгойгоод эвхрэлдсэн байдалтай байсан. харин Д намайг харангуутаа над руу дайрч давшлаад "гуйлгачин цагаачин" гэх мэтээр хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгтэл хажуугаас Б газраас босож ирээд над руу цохих гээд гараа далайхаар нь би урдаас нь Бын гарыг барьж өөрийгөө цохиулахгүйгээр хамгаалтал хажуугаас эхнэр Д над руу ирээд намайг өшиглөх гэтэл хий өшиглөөд газар халтирч унасан. Хажуугаас хэсгийн цагдаа Б бид 2-ын дундуур орж ирээд Быг татаад надаас холдуулаад цааш нь эргэсэн би Баас салангуутаа шууд л зугтахыг бодоод гүйгээд явсан. Ард юу болсныг хараагүй. Би тамгын газар руу ороод багийн дарга нартай "гадна зодоон болж байна" гэдгийг хэлчхээд тэнд байсан Мд "Бын дэлгүүр гадна цагдаагийн машин очоод авчаач" гэж хэлээд явуулсан. Тамгын газраас багийн дарга, М нарын хамт гарсан чинь Нөхөр болон хэсгийн цагдаа 2 ирсэн. Би нөхөр хэсгийн цагдаа 2-той эмнэлэг рүү явсан. Эмнэлэг рүү явах замд хэсгийн цагдаа урагш тонгойж эвхрэлдээд арай л гэж явж эмнэлэг орсон. Замдаа шээх гэхээр шээж чадахгүй өвдөж шаналаад байсан. Эмнэлгээс би гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
7. Гэрч З.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 23-ны 23 цагийн үед сумын хэсгийн цагдаа, олон нийтийн цагдаа 2 тамгын газарт орж ирж дарга нартай уулзчихаад буцаад гараад явсан. Тэр 2 алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байсан. Түүнээс хойш дарга нар ажлаа хийж байтал олон нийтийн цагдаагийн эхнэр У эгч 00 цаг дөнгөж өнгөрч байтал бид нар дээр ирээд "гадна 2 цагдааг зодож байна" гэж хэлэхээр нь багийн дарга Б бид 2 гарч харсан чинь урдаас сумын хэсгийн цагдаа, олон нийтийн цагдаа 2 гүйгээд хүрээд ирсэн. Яг тэр үеэр У эгч Б дарга бид 2-той цуг гарсан сумын хууль эрх зүйн мэргэжилтэн Мд "Бгийн дэлгүүрийн гадна цагдаагийн машин байгаа, очоод авчих" гээд түрүүлээд Бгийн дэлгүүр рүү явуулсан. Тэгтэл дэлгүүр талаас Б хажуудаа 1 танихгүй хүнтэй 2-лаа ирж яваа нь харагдсан тул 2 цагдаа "наад 2 чинь ирвэл хэл ам болох байх" гээд тамгын газар луу эргээд орсон. Нөгөө 2 ч бид нар дээр ирсэн ба согтуу байдалтай ирсэн. Тухайн үед Б нь нэлээн уурласан байдалтай "цагдаа хаана, хаашаа оров, олон нийтийн цагдааг ална" гэсэн зүйл хэлсэн ирсэн. Харин хажуугийн хүн нь юу ч хэлэхгүй дуугүй байгаад байсан. Тэгээд уг 2 хүнийг машиндаа суулгаад Бгийн гэр, дэлгүүрийн нь гадна хүргэж үлдээгээд "одоо орж амар" гэдгийг хэлээд гэр гэр рүүгээ явсан. Харин 2 цагдаа тамгын газраас хаашаа явсныг хараагүй. Түүнээс хойш тэр хүмүүстэй дахиж таараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,
8. Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Сүүлийн 7 хоног сумын багийн дарга мал тооллогын ажилтай оройд тамгын газарт сууж ажиллаж байгаа. Урьд орой буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цаг 40 минутын үед би тамгын газар орсон чинь багийн дарга нар болон сумын хэсгийн цагдаа, олон нийтийн цагдаа 2 оройны хоол идчихээд 2 цагдаа нь надтай зөрөөд тамгын газраас гараад явсан. Харин би багийн дарга нартай үлдсэн. Тэгээд байж байтал 00 цаг өнгөрч байтал олон нийтийн цагдаагийн эхнэр У эгч гаднаас орж ирээд " гадна зодно болоод 2 цагдааг зодчихлоо" гэж хэлэхээр нь Б, М бид 3 гарсан. Тэгтэл У эгч Мд "Бгийн дэлгүүрийн гадна цагдаагийн машин байгаа аваад ирээч, 2 цагдаа гүйгээд явчихлаа" гэж хэлээд Мг дэлгүүр рүү явуулсан. Тэгтэл зөрөөд урдаас хэсгийн цагдаа, олон нийтийн цагдаа ар, араасаа бид нар дээр ирсэн. Хэсгийн цагдаа "өшиглүүлчихлээ" гэсэн зүйл ярьж байсан. Тэгж байтал удалгүй цагдаагийн машин аваад тамгын газрын гадна ирсэн. Тэгтэл Б, Г дэлгүүр талаар бид нар луу чиглээд ирсэн. Тэгтэл 2 цагдаа тэр 2-оос нуугаа цааш нь эргээд явсан. М цагдаагийн машин аваад хэсгийн байр руу явсан. Б "олон нийтийн цагдаа хаан байна" гэж хэлж ирсэн. Харин хажууд нь цуг явсан Г юу ч дуугарахгүй байсан. Б, Г 2-ыг багийн даргын машинд суулгаад дэлгүүрийн нь гадна хүргэж үлдээсэн. Энэ 2-ыг хүргэхээр явах үед 2 цагдаа тамгын газрын тэнд үлдсэн. Бид хэд Б, Г 2-ыг дэлгүүрийн гадна үлдээчхээд гэр гэр рүүгээ явсан. Дахиж тэр хүмүүстэй таараагүй. 2 цагдаагийн хувьд нөгөө 2 хүнтэй таарвал хэл ам хэрүүл маргаан болох байх гэж бодоод түүнээс сэргийлээд цааш нь эргээд бултсан. Тэгэхгүй бол Бын ирсэн байдлаас 2 цагдааг хайж ирж маргаан үүсгэхээр байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,
9. Гэрч З.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх 2016 оноос хойш одоогийн энэ караокег ажиллуулж байгаа. Мөн манайх 8 нэрийн хүнсний дэлгүүртэй бөгөөд караоке дэлгүүр 2 нэг байгууламжид 2 талд байдаг. 2021.12.23-ны 22 цагт дэлгүүрээ хаасан. Үүнээс хойш 00 цаг хүртэл караокегоо ажиллуулсан. Сумын хэсгийн цагдаа, олон нийтийн цагдаа хоёр 23 цаг өнгөрч байхад караокед ирээд "одоо хаана шүү, цаг болж байна" гэдгийг хэлж сануулсан. Тухайн үед 10 хүн 1 өрөөнд сууж дуулж байсан. Цагдаа ирсний дараа удалгүй караокег зогсоосон. Байсан хүмүүс хувцсаа өмсөөд эхэлсэн. 2 цагдаа шаардлага тавьж хэлчхээд буцаад гараад явсан. Хүмүүстэй тооцоо хийгээд гаргаад явуулсан. Хүмүүс гарсаар байтал цаг 00 цаг өнгөрсөн. Тэгтэл олон нийтийн цагдаа ирээд "хүмүүсээ хурдан гаргаад хаалга цоочлоо, арын караоке танайтай барьцаад байна" гэж хэлсэн. Олон нийт ирэх үед сүүлийн хүн гарч байсан тул тэгээд шууд хаагаад амарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/,
10. Гэрч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад хэсгийн цагдаа Ж "хүнд зодуулчихлаа" гэсэн байдалтай ирж үзүүлсэн. Үзэхэд хэсгийн цагдаагийн даралт ихэссэн байдалтай байсан. Өөрөө болохоор толгойн өвдөж байна, дотор муухайрч давсаг хэсгээр өвдөж байна, шээхээр шээс шүүрч гараад зовуурьтай байна гэж хэлж байсан. үзлэгээр биед нь ил харагдах гэмтэлгүй байсан. Хүнээр зодуулсан гэх биеийнх нь давсаг хэсэгт дарж үзэхээр өвдөлттэй байна гэж хэлж байсан. Тухайн үзэлтээ хэсгийн цагдаагийн эмчлүүлэгчийн карт дээр бичилт хийсэн. Мөн хэсгийн цагдаад даралт буулгах эм өгсөн, судсаар өвчин намдаах смесс тариа хийгээд явуулсан. Явах болоод алхсан чинь жирийн байдлаас өөрөөр бага зэрэг тонгойж алхаж байсан. асуухаар нь алхаад гишгэхээр давсагаар өвдөөд байна гэж хэлсэн. Тухайн цагдаа нь хүнээр толгой, давсаг хэсэгтээ цохиулсан, давсаг хэсгийн цохилт нь нэлээн хүчтэй байснаас зовуурь ихтэй бололтой байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,
11. Гэрч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 23-ны орой багийн дарга нарын хамт миний өрөөнд тайлан мэдээ гаргаад байж байтал оройны хоол У эгч авч ирж өгсний дараа буцаад гараад явсан. Хэсэг хугацааны дараа У эгч буцаж орж ирээд "гадна зодоон болж байна" гэж хэлэхээр нь 2 багийн даргатай гарч харсан чинь олон нийтийн цагдаа гадна ирж байсан. харин цаанаас хэсгийн цагдаа ирж байсан. олон нийтийн цагдаагаас юу болсныг асуусан чинь "дэлгүүр дээр маргаан боллоо, Б маргаан гаргалаа" гэж хэлсэн. Араас нь хэсгийн цагдаа ирээд "зодуулчихлаа" гэж хэлээд доошоо тонгойгоод гараараа цээж, гэдэс хэвлий хэсгээ дараад байсан ба надад "яваад дэлгүүрийн үүднээс машин аваад ирээч" гэхээр нь би Бын дэлгүүрийн гадна очсон чинь цагдаагийн албаны машин асаалттай, гэрэл татчихсан байсныг унаж явсан. Мөн Бын караокены гадна хаалга онгорхой гадна нь ямар ч хүн байгаагүй. Машин аваад тамгын газрын гадна хэсгийн цагдаа дээр очсон чинь "намайг машин хэсгийн байрны гадна хүргээд өгөөч" гэхээр нь би шууд хэсгийн байрны гадна очиж машин зогсоогоод түлхүүрийг буцаж тамгын газар орж хэсгийн цагдаад өгсөн. Хэсгийн цагдаа, олон нийтийн цагдаа 2 эмнэлэг рүү алхаад явсан. Тэгтэл нөгөө талаас Б, Г гэх 2 хүн гадна байсан багийн дарга нар дээр ирээд "цагдаа нар хаана байна" гэж асууж байсан. Тухайн 2 хүн согтуу байдалтай явж байсан тал 2 багийн даргатай цуг тэр 2 хүнийг машинд суулгаад тэдний караокены гадна хүргэж буулгаад явсан. Машинаас буулгах үед бид нарын сууж явсан машины гэрэлд газар нэг нүдний шил байж харагдсан ба хэсгийн цагдаагийн нүдний шилтэй адилхан байхаар нь очоод аваад харсан чинь хэсгийн цагдаагийн зүүдэг харааны шил мөн байсан. Нүдний шилийг аваад хэсгийн цагдаагийн байсан эмнэлэгт очиж хүргэж өгсөн. Дахиж тэр хүмүүстэй тааралдаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,
12. Гэрч Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б, Г тэдний гэрээс караокед орж ирсэн. Тэр 2 орж ирэхдээ 1 шил виски гэх архи авч орж ирээд заалны хойд талын буланд сууж ууж эхэлсэн. Тэгж байтал 22 цаг болох гэж байхад Бын эхнэр караокед орж ирээд надтай цай уугаад суухаар нь би бие өвдөөд байна гэж хэлээд гэр рүүгээ явахаар болсон. Харин нөгөө виски уугаад үлдсэн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Өнөөдөр 18 цагт ажил дээр ирсэн чинь зааланд урьд өдрийн нөгөө 2-ын сууж байсан булангийн ширээ дээр 2 вискиний шил байсан байсан ба нэг шил нь хоосон, нөгөө шил бага зэргийн архитай байсныг цэвэрлээд шилийг нь хаясан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,
13. Гэрч Л.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн Тариалан сумын цагдаагийн хэсэгт миний бие хэсгийн төлөөлөгчөөр, С.Ж хэсгийн цагдаагаар ажилладаг. Тухайн өдөр миний бие албан ажлаар аймгийн төвд байсан ба 2021 оны12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг 11 минутын үед хэсгийн цагдаа С.Ж над руу утсаар ярьж "эргүүл хийгээд явж байтал караоке ажиллуулдаг Б миний шаардлага эсэргүүцээд намайг зодчихлоо" гэж хэлэхээр нь би Жд "аюулгүй байдлаа бодоод Баас холдоод өөрийгөө хамгаалаад байж бай" гэж хэлчхээд Цагдаагийн газрын жижүүрийн утсанд холбогдож мэдэгдсэн. Ж ч бас жижүүрийн утсанд дуудлага мэдээлэл өгсөн байсан. Ингээд би аймгаас бүрэлдэхүүний хамт албаны машинтай гарч суманд очиход Ж сумын Эрүүл мэндийн төвд биеийн байдлаа үзүүлж байсан. Жыг эмнэлгээс ирэхээр нь уулзахад биеийн байдал муу, нэлээн зовуурьтай, өвчин намдаах эмчилгээ хийлгэсэн байсан. Б нь сумын төвд хувиараа хүнсний дэлгүүр, караоке ажиллуулдаг ба урьд нь суманд хэсгийн цагдаагаар ажиллаж байсан алба хаагчийн шаардлага эсэргүүцэж биед нь халдан шалгагдаж шүүхээр шийтгэгдсэн хувийн байдалтай хүн юм. Б тухайн шөнө архи согтууруулах Уны зүйл хэрэглэсэн байхдаа хэсгийн цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан байсан. Б болон хажууд нь цуг байсан Г, мөн хэсгийн цагдаа Ж нарыг согтуурал шалгах багажаар үлээлгэж, олон нийтийн цагдааг тандагч багажаар үлээлгэж шалгахад Б 1.48%, Г нь 2.07%-ийн согтолттой, хэсгийн цагдаа Ж, олон нитийн цагдаа Б нар эрүүл, согтолтгүй байсан. Ер нь л Б архи согтууруулах Уны зүйл хэрэглэж согтчихоороо догшин ширүүн зан авир гаргачих гээд байдаг хүн байдаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,
14. Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“2021 оны 12 дугаар сарын 23-ны орой манай гэрт найз Г ирж бид хоол цай идэж уучхаад архи хувааж уусан. Эхлээд гэртээ байж байгаад 22 цагийн үед манай караоке үйлчилгээний газар хаах болохоор нь Г бид 2 караоке руу орж үргэлжлүүлж уусан. Тухайн үед манай караокед ажилладаг Тийг гэр рүү нь явуулчхаад хаалгаа дотроос нь түгжээд байж байтал эхлээд эхнэр гаднаас Г бид 2 дээр ирсэн. Ингээд сууж байтал караокены гадна хаалга хүн чанга цохихоор нь очоод тайлсан чинь сумын хэсгийн цагдаа Ж байсан ба шалгаад явж байсан. Ж караоке руу орж шалгаж хүн байна уу гэдгийг харчхаад Г бид хэдийг "амарцгаа" гэж хэлээд буцаад гараад явсан. Би хэсгийн цагдаа Жтай цуг гадагш гарсан. Гадна гараад манайхаас урагш яваад байдаг өөр нэг караоке ажиллаж байгаа бололтой гэрэлтэй, машин, хүмүүс орж гарч байхаар нь би цагдаад "тэр караокег хаалгачих, манайх караокегаа хаачхаад дотор нь сууж байна, адил тэгш хандмаар байна" гэж хэлснээс болоод маргалдсан. Маргалдааны явцад зарим хэлсэн ярьсан, хийсэн үйлдлээ сайн санахгүй байна. Уусан архиндаа нэлээн согтсон байсан. Ийм байдалтай маргалдаж цагдаа бид хоёр нэг нэгээ түлхэж уурлаж байхдаа би хэсгийн цагдаа Жыг өшиглөгдсөн байсан. Би яг хэрхэн яаж ямар байдлаар өшиглөсөн болохоо мэдэхгүй байгаа юм. Уг үйл явдал болсны дараа Жтай уулзаж уучлалт гуйж бид 2 учраа олж эвлэрсэн. Тухайн үед манайх караоке үйлчилгээний газраа 22 цагт хаачхаад би гэртээ ууж байхаар болъё гэж бодоод найзтайгаа гэрээс караоке руу орж суусан. Караоке ажиллахгүй хаалттай дотор нь сууж байсан. тэгтэл хэсгийн цагдаа ирээд хаалга цохиод байж орж ирж харчхаад гараад явсан. тэхээр нь цагдаатай цуг гарсан чинь урд байдаг өөр караоке ажиллаад гэрэлтэй байхаар нь цагдаад "тэр караокег хаалгаж адил тэгш хандмаар байна" гэж хэлснээс болж цагдаатай маргалдсан байсан. Уг маргааны улмаас ийм үйлдэл гаргасан байна. ...Би хохирогч С.Жтай уулзаж болсон зүйлд уучлалт гуйж хоорондоо ярилцаад эвлэрсэн. Хохирогчийн эмчилгээ, эм тарианы зардалд 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Цаашид бид 2-ын хооронд дахиж хэрүүл маргааны шинжтэй сөрөг харилцаа хэзээ ч үүсэхгүй байх болно..” гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй ” гэж тус тус заажээ.
Хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага хууль ёсны эсэх нь шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох шалгуур үзүүлэлт болдог.
Шүүгдэгч Б.Бын “Оргил боломж” ХХК-ий “Хөгжил” караоке нь хэрэг учрал болох үед буюу 2021 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Увс аймгийн тариалан суманд караоке шөнийн 00:00 цаг хүртэл ажиллах тусгай зөвшөөрөл /хавтаст хэргийн 151 дэх тал/-тэй байжээ.
Тариалан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Жын23 цаг 55 минутын үед шүүгдэгч Б.Бт ажиллуулж байсан караокегоо хаах талаар тавьсан шаардлага нь хууль ёсны шаардлага байна.
Монгол улсын шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаартай “С.Жын биед дээд уруулын салстад, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун гуянд цус хуралт, баруун төмсөг, баруун цавины орчимд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 1 хоногийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээд уруулын салстад, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун гуянд цус хуралт, баруун төмсөг, баруун цавины орчимд зөөлөн эдийн гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 2.6- д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/-ээр тухайн үед хууль сахиулагч С.Жын бие махбодид гэмтэл учирсан болох нь тогтоогдож байгаа нь шүүгдэгч Б.Б хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж үзэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч С.Жын “Б.Б надтай ирж уулзан уучлалт гуйж, эм, эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Хэргийн улмаас учирсан хохирол, гомдол бүрэн барагдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 153 дахь тал/-ийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь урьд 2020 оны 12 дугаар сарын 16-ны 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнссэн /хавтаст хэргийн 123-123 дахь тал / ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа/хавтаст хэргийн 118 дахь тал/ -аар тогтоогдож байна
Шүүгдэгч Б.Бын хувийн байдлын талаар: гэрч Ц.Бын өгсөн: “...нийтэч зантай, нийтийн ажилд оролцдог, хандив дэм өгдөг хүн байдаг. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 139 дэх тал/, гэрч Ч.Сгийн өгсөн: “Б нь миний охин Дтай гэр бүл болоод 16 жил болж байна. 3 наснаас 16 насны 4 хүүхэдтэй өнөр өтгөн айл байдаг ба манай гэртэй нэг хашаанд байна. Гэр бүлийн харилцаа хандлага сайн, эхнэр хүүхдүүдтэйгээ халамжтай эелдэг зөөлөн харилцаатай. Хөдөлмөрлөж сайхан амьдрахыг зорьж байнгын том жижиг гэхгүй ажил санаачилж ажиллаж байдаг. Архи дарсыг байнгын хэрэглээ болгож уугаад байдаггүй ч хааяа ховорхон уусан үедээ согтоод юу хийснээ мэдэхгүй байдалд орчихдог. Үүнээсээ болоод хэл ам хэрүүл маргаан өртөх гээд байдаг. Тэрнээс биш хувь хүн өөрөө бол маш сайн зан чанартай, авир араншинтай юм. Би өөрөө "Оргил боломж" ххк-ыг байгуулж компанийн нэр дээр ажил хөдөлмөр эрхэлдэг. Миний ажилд хүргэн Б охины маань хамт тусалдаг. Манайх Супер маркет гэсэн 8 нэрийн хүнсний дэлгүүртэй. Харин Б дэлгүүрийн хажууд караоке нээсэн. Уг дэлгүүр, караокег Б, Д 2 хариуцаж ажиллуулж аж төрж амьдарч байна. Энэ холбогдсон хэрэгт маш их гэмшиж алдаа дутагдлаа үнэн голоосоо ухамсарлаж цаашид архи дарс ууж алдаа дутагдал гаргахгүй гэж эхнэртээ болон надад ам тангараг өгч байгаа. Хийсэн зүйлдээ үнэхээр ихээр гэмшиж байгаа нь надад байнгын мэдрэгдэх болсон.”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 141 дэх тал/, гэрч Х.Тын өгсөн:“Б нь сумын төвд эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч, хувиараа хөдөлмөр эрхэлж байдаг. Б нь ажилч хичээнгүй, бусдад тусархуу даруу төлөв зан чанартай. Хүнд муу үг хэлээд хэл ам гаргаад байдаггүй, архи дарсыг байнгын уугаад байдаггүй. Байж байж ганц удаа архи дарс уучихаараа л асуудалд холбогдчихоод байдаг. Би Быг архи уусан байхыг нүдээр огт үзэж байгаагүй. Сум орон нутагт хөдөлмөр хийж бусдыг манлайлж амьдардаг, нийтийн ажилд сайн оролцдог иргэдийн дунд нэр хүнд сайтай залуу юм. Газар тариалангийн ажил бас эрхэлдэг. Жилийн хаврын улирлаас намрын улирал гээд бүтэн 3 улиралд нь чацаргана, хадлан тариалалт гээд ямар ч зав чөлөөгүй хөдөлмөр эрхэлдэг. Бусадтай хэрүүл маргаан хийдэг зан араншин байхгүй, даруу энгийн залуу байдаг. 2020 онд сумын хөдөлмөрч залуугаар шалгарч сайшаагдаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 143 дахь тал/, гэрч Г.Гийн өгсөн:“Б нь сумын төвд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэрийг нь Д гэдэг ба тэр 2 хувиараа дэлгүүр, караоке ажиллуулж амьдралаа авч явдаг. Б нь нийтлэг, даруу төлөв зан чанартай, бусадтай харилцаа сайтай, хүний эвийг олох, эерэг дотно харилцаа үүсгэх сайн талтай. Ажилч хичээнгүй, сайн сайхан амьдралын төлөө хөдөлмөрлөж яваа хүн байдаг.”гэх мэдүүлэг /хавтас хэргийн 145 дахь тал/-үүдхэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирлыг төлж барагдуулсан гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчтай тохиролцож ирсэн торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 4 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Б.Бт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл дүрс бичлэг бүхий 4 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ