Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

            Шүүгдэгч:Т.Цнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн шүүгдэгч Х овогт Тийн Цд холбогдох  2135002040006 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын  20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 6 дугаар сарын 21-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, группэд, ам бүл 1, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг Дунд хороолол 202 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Х овогт Тийн Ц /РД:ОО66062109/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт 2021 оны 11 дүгээр сарын 05-нд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Гтай маргалдаж, зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Т.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Шүүгдэгч Т.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 05-нд Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Гтай маргалдаж, зодсон болох нь:

- хохирогч Б.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн өдөр 13:00-14:00 цагийн орчимд би хүү Бийн гэрт хүүхэд хараад байж байтал хүү Бийн эхнэр Э нь хажуудаа нагац эгч нь гэх Ц гэх эмэгтэйг дагуулж ирсэн. Э нь хүүхдээ авч явна гэж хэлсэн. Би юм дуугараагүй. Тэгтэл хамт ирсэн Ц гэх эмэгтэй таягаараа пийшин цохиод байсан. Би түүнийг загнаад чи айлд ирчхээд голомт, пийшин цохиж болохгүй. Тийм ёс гэж хаана байдаг юм гэхэд Ц би чамайг одоо ална иднэ, дараа нь хүүхдүүдийг чинь нэг нэгээр нь иднэ гэж аашлаад над руу хүрч ирээд зүүн гарын бугалга орчимд таягаараа 3 удаа цохисон. Мөн гар цүнхээрээ толгой руу цохисон. Гэрт байсан хүүхдүүд айгаад гарч зугтаасан. Тэгээд намайг элдэв янзаар хэлж доромжилж байсан. Дахин цохих гэж хүрч ирэхэд нь Э урдуур нь орж тэр эмэгтэйг салгаад баруун орон дээр унагасан. Э тэр эмэгтэйг одоо болиод өгөөч хэрэггүй гэж хэлж байтал гаднаас хүү Б эхнэр Өийн хамт орж ирсэн. Тэгтэл Ц шууд Ө рүү дайрч давшлаад таягаараа цохисон. Ө таягийг нь гаргаж шидэхэд хувцаснаас нь зуураад татаж хамт газарт уначхаад гараа тавихгүй зууралдаад чамтай давхар унана. Намайг зодож алвал ал гээд орилоод байсан. Ө түүнд та яаж байгаа юм бэ? настай даралт ихтэй хүний зодож цохиод гэхэд үг тоохгүй байсан. ...Миний зүүн гар тэр чигтээ хар хөхөрч гэмтсэн. Эмнэлгээр хэд хоног явж шинжилгээ өгсөн. 100,000 орчим төгрөгийн хохирол учирсан. Гэхдээ би тэр хүнээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй... Тухайн үед гал тогооны шүүгээний хаалганы шилийг хага цохисон, зурагт унагаж хөлийг нь гэмтээсэн, ширээн дээр байсан цахилгаан тогоо авч шидээд тагны шилийг нь хагалсан, тогооны нэг хөлийг хугалсан, мөн Өийн Хуавэй 6 гар утасны дэлгэцийг хагалсан..сүүлд хүүхдүүд ирсэн байхад Э нь Цыг болиулах зорилгоор түлхэж унагасан” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 89-90 дэх тал),

- иргэний нэхэмжлэгч Д.Өийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би нөхрийн хамт гутлын цехэд оёдолчин хийдэг бөгөөд 2021 оны 11-р сарын 05-ны өдөр нөхрийн хамт ажил дээрээ байтал миний хүү утасдаад гэрт хүн ирчихсэн эмээг зодож байна гэж хэлсэн тул нөхрийн хамт гэртээ ирэхэд манай гэрт хадам дүү Бийн эхнэр Э хамаатны Ц гэх эмэгтэйг дагуулаад ирчихсэн. Манай гэрт хүүхэд харж байсан хадам ээж Гг хэл амаар доромжилж харааж байсан. Бид гэрт ороод Цд хандаад та настай хүнийг яагаад зодоод байгаа юм. Наад хүн чинь даралт нь ихэсдэг бие муутай хүн шүү дээ гэхэд чамд ямар хамаатай юм гэж хэлээд Т таягаараа миний нуруу өгзөг орчмоор 3-4 удаа цохисон. Би таягийг нь булааж аваад шидчихсэн чинь гар цүнхээрээ миний толгой мөр хаа хамаагүй цохиод байсан. Мөн намайг заамдаж зууралдаж аваад татаж хамт газарт унаад "Чи намайг цохичих чамтай хамт унана." гэж орилоод намайг зуурсан гараа тавихгүй байсан. Би цамц тайлж байж түүнээс салж аваад цагдаа дуудахаар хөргөгч дээр байсан гар утас аа автал миний утсыг булааж аваад шал руу шидчихсэн. Тэр үед гар утасны дэлгэц цуурсан байсан. Мөн гэр дотор байсан эд зүйлсийг авч шидэлж эвдэж сүйтгэсэн бөгөөд гал тогооны шүүгээний шилийг гараараа цохиж хагалсан, цахилгаан тогоо авч шидэхэд тогооны хөл хугарч, шилэн таг нь хагарсан, мөн зурагт татаж унагасан бөгөөд зурагтын нэг хөл хугарсан байсан. Тэгж байтал нөхөр маань цагдаад дуудлага өгч цагдаа ирсэн юм. Тухайн үед ээжийг болон биднийг харааж үхүүлнэ гэж зүй бусаар доромжилж харааж байсан. Дайрч давшлаад байсан тул Э түүнийг болиулахаар нэг удаа түлхэж ор луу унагасан... Биднийг ирэхээс өмнө Т таягаараа олон удаа цохисон байсан бөгөөд ээжийн зүүн гар нь хар хөх болсон байсан. Олон хонож байж эдгэрсэн... Бөгс орчмоор хөхөрсөн, чих ирмэг шалбарсан байсан. Миний нүүрийг маажсан... Тэднийг хэн ч зодож цохиогүй. Ц нь 50 гаруй настай хөл муутай таягтай хүн байсан тул нөхөр маань гар хүрээгүй юм. Э тэр эмэгтэйг одоо болиоч гэж хэлээд ор луу түлхэж унагасан. Тэр эмэгтэй ухаан сөхөөгүй дайрч давшлаад хэл амаар доромжлоод байсан... Миний Хуавэй Ү6 загварын гар утасны дэлгэц цуурсан байсан бөгөөд маргааш нь 90000 төгрөгөөр дэлгэцийг нь солиулсан. Гар утсыг 2 жилийн өмнө 400,000 төгрөгөөр худалдаж авсан. Гал тогооны шүүгээний шилийг гараараа цохиж хагалсан, уг шил нь 40*20см хэмжээтэй 1 шил байсан. Цахилгаан тогоо авч шидэхэд тогооны хөл хугарч, шилэн таг нь хагарсан, мөн зурагт татаж унагасан бөгөөд зурагтын нэг хөл хугарсан зэрэг хохирол учирсан. Тогоог 4 жилийн өмнө 90000 төгрөгөөр худалдаж авсан. Зурагтыг 2 жилийн өмнө 350,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр хүнээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Гэхдээ биднийг болон настай хадам ээжийг зодож элдэв бусаар дайрч доромжилсонд гомдолтой байна.” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 93 дахь тал),

- гэрч Р.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 11-р сарын 05-ны өдөр би өөрийн 2 ойтой хүү Өсөхбаярыг авахаар хадам ээжийндээ очсон. Очихдоо нагац эгч Цыг дагуулж очсон. Биднийг очиход хадам ээж Г Бийн гэрт байсан. Би ороод хүүхдээ авахаар ирсэн гэж хэлэхэд хүүхэд өгөхгүй гэж хэлсэн. Ц эгч яагаад хүүхэд өгдөггүй юм гэж түүнтэй маргалдаад эхэлсэн. Тэгж байтал Ө, Б нар ирсэн бөгөөд тэгээд хүүхэд өгч явуулахгүй гэж бөөн маргаан болоод настай хүн зодлоо гэж хэрэлдээд Ө, Ц эгч хоёр зууралдаад газарт унаад дээр дороо орж зууралдаад бужигнаад эхэлсэн. Миний нагац эгч Ц нь хадам ээж Ггийн зүүн гар орчимд таягаараа 1 удаа л цохисон. Би таягаа далайхад нь дундуур орж салгаад байсан юм... Би 2021 оны 08-р сараас хойш нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд 08, 09-р сард нэг нэг удаа очиж хүүхдээ авсан, тэгээд тэр өдөр хүүхдээ авахаар очиход өгөхгүй гэснээс болж маргаан гарсан. Маргаанд Ц, Г, Ө нарын хооронд болсон би дунд нь салгаж гүйсэн. Тэгж байхад намайг Ө хэд хэдэн удаа цохисон. Б биднийг гаргахгүй гээд хаалган дээр зогсоод байсан. Намайг хүүхдээ тэжээж чадахгүй, чамд хүүхэд авах эрх байхгүй гэж хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед Ө, Ц нар зууралдаж байхад гал тогооны шүүгээн дээр байсан зүйлс унаж шил хагарсан. Би тэр үед хүүхдээ тэвэрчихсэн байсан тул сандраад юу болж байгааг сайн санахгүй байна. Нэг нэгнээ түлхэж зодолдоод байсан. Би нагац эгчийг 2-3 удаа татаж холдуулж суулгасан” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 95 дахь тал),

- гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 11-р сарын 05-ны өдөр эхнэрийн амт оёдлын цех дээр байтал миний хүү над руу утасдаж гэрт хүн ирээд эмээг зодож байна гэж хэлсэн тул эхнэр Өийн хамт гэртээ ирэхэд миний дүү Бийн эхнэр Э нь хамаатныхаа нэг эмэгтэйтэй хамт ирчихсэн манай гэрт ээж Гг дайрч давшилж байсан. Тэр эмэгтэй нь 50 орчим насны таягтай хөл муутай эмэгтэй байсан бөгөөд ээжийг болон биднийг элдэв муугаар харааж байсан. Би тэднийг хүүхдээ авч явна гэхэд нь авч ирээд хаяад явчхаад одоо тэжээж чадах юм уу гэхэд тэр эмэгтэй босож ирээд хоолны шүүгээний шил хагалаад тогоо авч шидсэн бөгөөд шилэн таг хагарсан, эхнэрийн утсыг авч шидээд дэлгэцийг нь хагалсан, зурагт татаж унагаад 1 хөлийг нь хугалсан.Би цагдаад дуудаад тэр эмэгтэйг  гаргахгүй гэж хаалга татаж зогсоход намайг цүнхээрээ ээм орчимд хэд хэдэн удаа цохисон. Гэхдээ надад ямар нэгэн гэмтэл учраагүй...Ээжийг урьд нь зодсон байна лээ. Намайг орж ирснээс хойш зодоогүй. Харин эхнэрээс зууралдаад хамт газарт унасан, маажсан таягаар цохисон юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

- Шүүгдэгч Т.Цын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тэр өдөр өөрийн дүүгийн охин Э нь нөхрийнхөө гэрээс очиж хүүхдээ авахад нь би түүнтэй хамт хадам Ггийн гэрт нь үд өнгөрөөд очсон юм. Очиход Г том залуугийнхаа гэрт хүүхдүүд хараад байж байсан. Бид ороод Э хүүхдээ авах гэхэд нь Г нь Эын хүүхдийг өгөхгүй байсан юм. Түүнээс болж би Гтай маргалдаж хэрэлдсэн. Г намайг хэл амаар доромжлоод байсан тул би Гг таягаараа гар руу нь нэг удаа цохисон. Тэгж байтал Ггийн залуу эхнэрийн хамт орж ирсэн. Тэд нар ирчхээд залуу нь гэрийн хаалга хааж зогсчхоод биднийг гаргахгүй хүүхэд өгч явуулахгүй хүүхэд булаалдаад тэр залуугийн эхнэр нь над руу дайрч давшлаад Эыг цохиод, намайг хэд хэдэн удаа түлхэж юман дээр унагаад зууралдаад байсан. Тэгж байтал цагдаа нар ирсэн юм. Э нь тэдний хүү Бтэй гэр бүл болоод 3-4 жил болж байгаа бөгөөд тэд хоорондоо маргалдаад тусдаа амьдарч байгаа юм. Тэд 3 нас хүрч байгаа нэг эрэгтэй хүүхэдтэй бөгөөд хоорондоо таарч тохирохгүй хэрүүл маргаантай байдаг бөгөөд тэр өдөр Э хүүхдээ авах гэж очиход нь би хамт очоод Гтай маргалдсан. Тухайн үед хүүхэд өгч явуулахгүй гэснээс болж булаалдаж маргалдсан юм. Би өөрөө төрөлхийн түнхний мултархайтай бөгөөд байнга таягтай явдаг юм. Тэр өдөр өөрийн барьж байсан таягаар Гг цохисон юм. Би таяггүй явж чадахгүй. Миний хувьд тэр хүмүүст бүгдэд нь гомдолтой байна. Миний дүүгийн охин Эыг сайхан амьдарна гэж авч суучхаад гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байсан. Түүнээс болж энэ залуу хүүхдүүд хоорондоо хэрүүл маргаантай байх болсон. Сүүлдээ тус тусдаа амьдрах болсон. Б нь Эыг зодож цагдаад өгснөөр баривчлах шийтгэл авч байсан. Э гэх миний зээгийн амьдралаар тоглосонд гомдолтой байна. Би өөрийн гэсэн үр хүүхэдгүй тул энэ охинд сайн ханддаг. Эын эцэг, эх нь хөдөө байдаг, өөрөө Улаангом коллежид сурдаг байсан бөгөөд манайд надтай хамт амьдардаг байсан тул анхаарал халамж тавьдаг байсан юм. Тэр өдөр ч гэсэн Эд хань болж очоод хүүхдээс болж маргалдаад уг асуудал үүссэн юм.гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 452 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Б.Г -ийн биед зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт бичигдсэн байгаа. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 7-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд биеийн нийт гадаргуугийн 1,5% орчим талбайг хамарч байгаа тул гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт(хавтаст хэргийн 44-45 дахь тал)-ээр хохирогч Б.Ггийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Ц нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Ггийнбиед зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 444 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Д.Ө-ийн биед зүүн чихний урд хэсэгт зулгаралт, баруун, зүүн өгзөгт цус хурагт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд;мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Зүүн чихний урд хэсэгт зулгаралт, баруун, зүүн өгзөгт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг  сарниулахгүй ба нийлээд биеийн нийт гадаргууны нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал)-ээр иргэний нэхэмжлэгч Д.Өийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болох нь тогтоогдсон тул Д.Өийн биед халдсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна.

Шүүгдэгч Т.Ц нь энэ гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэний нэхэмжлэгч Өийн Хуавэй 6 гар утасны дэлгэц, гал тогооны шүүгээний хаалганы шил, цахилгаан тогооны тагны шил, зурагтын хөлийг нь гэмтээсэн болох нь хохирогч Б.Ггийн “Тухайн үед гал тогооны шүүгээний хаалганы шилийг хага цохисон, зурагт унагаж хөлийг нь гэмтээсэн, ширээн дээр байсан цахилгаан тогоо авч шидээд тагны шилийг нь хагалсан, тогооны нэг хөлийг хугалсан, мөн Өийн Хуавэй 6 гар утасны дэлгэцийг хагалсан.” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 89-90 дэх тал), иргэний нэхэмжлэгч Д.Өийн “Би цагдаа дуудахаар хөргөгч дээр байсан гар утас аа автал миний утсыг булааж аваад шал руу шидчихсэн. Тэр үед гар утасны дэлгэц цуурсан байсан. Мөн гал тогооны шүүгээний шилийг гараараа цохиж хагалсан, уг шил нь 40*20см хэмжээтэй 1 шил байсан. Цахилгаан тогоо авч шидэхэд тогооны хөл хугарч, шилэн таг нь хагарсан, мөн зурагт татаж унагасан бөгөөд зурагтын нэг хөл хугарсан байсан. Цахилгаан тогоо авч шидэхэд тогооны хөл хугарч, шилэн таг нь хагарсан, мөн зурагт татаж унагасан бөгөөд зурагтын нэг хөл хугарсан зэрэг хохирол учирсан. Тэр хүнээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дахь тал), эвдэрсэн эд зүйлсийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 135-136 дахь тал)-үүдээр нотлогдож байгаа бөгөөд Увс Финанс Аудит ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 345 дугаартай “2021 оны 11 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Улаангом суманд эвдэрсэн эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 170,000 /Нэг зуун далан мянган/ төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 103 дахь тал)-ээр тухайн эд зүйлсийн үнэ 170.000 төгрөг болох нь тогтоогдсон байна.

Иргэний нэхэмжлэгч Д.Ө мөрдөн байцаалтад “Би Т.Цаас мөнгө төгрөг нэхэмжлэхгүй.” гэж (хавтаст хэргийн 93 дахь тал), хохирогч Б.Г мөрдөн байцаалтад  “Миний зүүн гар тэр чигтээ хар хөхөрч гэмтсэн. Эмнэлгээр хэд хоног явж шинжилгээ өгсөн. 100,000 орчим төгрөгийн хохирол учирсан. Гэхдээ би тэр хүнээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй.” гэж (хавтаст хэргийн 89-90 дэх тал) тус тус мэдүүлснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Т.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Т.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Ц урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 122 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Ц нь “Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон” (хавтаст хэргийн 132-133 дахь тал), ганц бие буюу ганцаараа амьдардаг талаар Улаангом сумын 10 дугаар багийн засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 135 дахь тал), өрхийн амжиргааны түвшин 409-ээс дээш болохыг тодорхойлсон Увс аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 124 дэх тал), Увс аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын  шийдвэр /хавтаст хэргийн 133 дахь тал/-ээр Q65 түнхний төрөлх гаж хөгжил оношоор хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан болох нь тогтоогдсон зэрэг хувийн байдлын талаар баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан 3 /гурав/ сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарах, хохирогч Б.Гтай уулзахыг тус тус хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Цнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгтэд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Цд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Тийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цд 3 /гурав/ сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Т.Цд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс  гарах, хохирогч Б.Гтай уулзахыг тус тус хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Т.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Т.Цд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ