| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0021/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/24 |
| Огноо | 2022-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн шүүгдэгч Ш овогт Дгийн Бд холбогдох 2235000000014 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1986 оны 10 дугаар сарын 10-нд Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 7-01 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Ш овогт Дгийн Б /РД:ОИ82091711/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт 2021 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Бгийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2235000000014 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: - Хохирогч Б.Бгийн өгсөн: "...Б бид 2 юм яриад сууж байтал миний аав болох Б эхнэр Г нар ирж намайг гэр рүүгээ явъя гэсэн Тухайн үед би явах гэрээс гараад явж байтал тухайн хашаанд байрлах Бд гэх залуу гэрээсээ гарж ирээд юу болоод байна гэхээр нь би болсон юм байхгүй гээд тухайн айлын хашаанаас гараад явж байтал миний төрөл болох Б ах гараад ирсэн би тухайн үед мэнд асуутал миний урдаас чи юу гээд том дуугараад байгаа юм бэ гэж хэлээд шууд ирээд намайг цохих гэсэн би тухайн үед бултах гэтэл Б миний цамцны захаас барьж байгаад таттал би халтирч унасан тэгтэл дээрээс намайг миний гуя хэсэг рүү өшиглөж эхэлсэн, тухайн үед миний аав салгах гэтэл аавыг хол байж бай гээд түлхээд байсан. Тэгээд миний гуя хэсэг рүү өшиглөөд байхаар нь би арай гэж машины хаалга тулаад босч иртэл Б нь намайг хаалга руу түлхэж унгаагаад зүүн гуя хэсэг рүү дэвссэн. Тухайн үед миний эхнэр болох Г нь та болиоч гээд иртэл Б нь манай эхнэрийн баруун гар руу хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед би чи миний жирэмсэн эхнэр өшиглөдөг хэн бэ гэж хэлтэл Б нь чиний эхнэр гэж хэн нотлох юм гэж хэлэхээр нь өөрийн аавын машин дотор ороод суутал тухайн машины цонхыг нь хагална гээд цохиод байхаар нь би машинаас буугаад гүйтэл Б миний араас гүйж ирээд надтай барьцалдаад зогсож байтал Б, Б хоёр ирээд Б нь намай* цохисон, тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна.... Би тухайн үед газарт унасан байсан тул хэн цохисныг сайн хараагүй гэхдээ Д.Б ах л намайг цохисон харин Д.Б нэг удаа хавирч унагаасан харин Д.Б нь надад огт гар хүрээгүй....Би тухайн үед газарт унасан байсан тул хэн цохисныг сайн хараагүй, гэхдээ Б ах л намайг цохисон, Харин Б нэг удаа хавирч унагаасан, Б огт гар хүрээгүй...Би хэнгэрэг нөхүүлэх эмчилгээний зардал нэхэмжилж байна, миний хэнгэрэг нөхөхөд хэдэн төгрөг болдог талаар сайн мэдэхгүй байна. Б нь надтай ирж нэг удаа уулзаад явсан ба миний хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн гэхдээ одоогоор төлсөн зүйл байхгүй..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 04-07 дахь тал/,
- Гэрч М.Бийн өгсөн: "...2021 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө манай төрлийн Бат- Эрдэнэ гэх залуу манай эхнэр рүү Б манайд ирчихсэн байна ирээд авах боломж байна уу гэж ярьсан. Тухайн үед би өөрийн хүү болох Багийн эхнэр Гтэй хамт Б гэх залуугийн гэрт очтол миний хүү Баг нь Б гэх залуутай юм яриад сууж байсан; Би тухайн үед Багийг явъя гээд Бгийн хашаанаас гараад явж байтал урдаас Б, Б нар гарч ирсэн ба тухайн үед Б нь Багийг зодох гээд нэг удаа хавирч унгаасан ба Баг босч ирэнгүүтээ миний машин дотор орж суусан. Тэгтэл Б нь миний машиныг шатаан гээд миний машиныг гадна талаас нь өшиглөөд байсан ба тухайн үед Баг машинаас буугаад зугттал тухайн 3 залуу араас нь хөөгөөд явсан Тэгээд би машинаа асаагаад хойноос нь очтол нөгөө 3 залуу явчихсан. Харин Багийн чих өвдөөд байна гээд байсан. Харин маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэг дээр тархины зураг авхуулсан ба тухайн үед эмч нар хэнгэрэг нь цоорсон байна гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай эхнэр болох Наранцэцэг рүү Б гэх залуу залгаж та нарыг үр удмаар чинь ална бүгдийг чинь ална гэж утсаар ярьсан байсан. 2021 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө тухайн гурван залуу миний машины зүүн урд толь хагалсан, баруун хойд талын кирлаг өшиглөж 2 газар хонхойлгосон. ...Д.Б надтай ирж уулзаж миний машины эвдэрсэн эд зүйлийг миний хохирлыг барагдуулсан" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 09-12 дахь тал/,
- Гэрч Б.Гийн "...Б нь Багтай муудалцаж Б нь манай нөхөр болон манай гэр бүлийг хэл амаар доромжилж байснаа манай Нөхрийг зодох гэж дайрч нэг удаа хавирч унгаасан ба Баг босч ирээд хадам аавын машин дотор орж суусан. Тэгтэл Б нь тухайн машины хаалгыг онгойлгож орж манай нөхрийн толгой руу нь цохиж хоолойг нь боосон. Тухайн үед манай нөхөр Б гэх хүнийг машинаас гаргаад хаалгаа цоожилтол Б гэх хүн Б, Б нарыг энэ машины цонхнуудыг хагал наад хүмүүсээ ал гэх мэтчилэн үгээр орилж байсан. Тэгтэл Баг машинаас буугаад зугттал тухайн 3 залуугийн араас нь хөөгөөд явсан Тухайн үед би хойноос нь очтол нөгөө 3 залуу манай нөхрийг газарт унгаачихсан байсан ба Б гэх хүн манай нөхрийн толгой хэсэг рүү гараар цохиж нуруу болон гэдэс рүү нь өшиглөсөн. Би тухайн үед өөрийн нөхрийг хамгаалж газарт унасан байхаар нь нөгөө хүмүүсийг салгах гээд нөхрийнхөө дээр нь гарж хэвттэл Б гэх хүн миний баруун гарын шуу хэсэгт дэвссэн. Тэгээд би цагдаа дуудан гээд утсаа гаргаж иртэл тухайн хүмүүс шууд яваад өгсөн. Баг босч ирээд чих шуугиад өвдөөд байна чих өвдөөд байна гээд байсан" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 13-16 дахь тал/
- Гэрч Д.Бгийн өгсөн: "... Баг миний том ах болох Бтай маргалдаж заамдалцаж эхэлсэн. Тухайн үед Б ах Багийг цохих гээд гараа далайтал Баг нь халтирч унасан ба Б ах Намайг цохиод алаад хаячих чи ямар их хүнийг хэл амаар доромжилдог юм гэж хэлж дайртал Баг өөрийн аавын машин дотор ороод суусан.Тухайн үед Б ах машины хаалгыг нь онгойлгоод орж Багтай барьцалдаж авсан. Тухайн үед Багийн эхнэр Г та нар одоо болиоч, согтуу хүнийг гээд орилсон ба тухайн үед Баг машинаас буугаад зугтсан, тухайн үед Баг нь дээгүүрх бүх хувцсаа тайлсан байсан ба тухайн үед гүйгээд явахаар нь би хойноос нь дагаад гүйсэн ба машинаас буухдаа миний талийгаач аавын талаар хэлэх хэлэхгүйгээр хэлж доромжлоод байхаар нь би уулзъя гэж бодоод хойноос нь очтол миний нүүрэн тус газар гараараа хальт нэг удаа цохисон ба тухайн үед Баг нь өөрөө халтирч газарт унасан. Би Багийг газарт унахаар нь дээрээс дараад байж байтал миний төрсөн ах Б, Б, Г нар миний хойноос ирсэн. Тухайн үед Б ах Багийн гэдэс хэсэг рүү нэг бөгсөн хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. харин нүүрэн тус газар луу нэг удаа алгадсан" гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 17-19дэх тал/
- Гэрч Д.Бий өгсөн: "... Б нь Багийн бөгс рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, гэдэс нь хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, харин шанаа тус газар луу гараараа нэг удаа алгадсан өөр цохиж зодсон зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22дахь тал/
- Д.Б яллагдагчаар мэдүүлэг авсан: "... Би тухайн машины эд зүйлийг эвдэж гэмтээсэн Би Багийг машин дотор нэг удаа хоолойг нь боосон харин Цастдэглий дэлгүүрийн гадна нүүрэн тус газар гараараа нэг удаа алгадсан. Харин бөгсөн хэсэг рүү хөлөөрөө нэг удаа хальт дэвссэн" гэх тэмдэглэлийг /хавтаст хэргийн 54-55дахь тал/ тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “2021 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө хохирогч Б.Багийг цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Бг ээжийн авга эгчийн хүүхэд юм. Б.Баг 2 цагийн үед ирээд агсам тавиад хаалга үүд цохисон. Хаалга онгойлгохгүй 2 цаг болсон. Гудамжинд орилоод бархираад байхаар нь боль харьж амар гэж хэлсэн. Гэтэл муу муухайгаар янхан ээжтэй, хадмындаа амьдардаг гэж доромжлоод Бг хувцсаа тайлж шидээд хувцсаа тайлж шидээд байхаар нь цохисон.
Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, эмчилгээний 110.000 төгрөг гарсан гэж хэлэхээр нь 100,000 төгрөгийг бэлнээр өгөхөд дахин мөнгө авахгүй гэсэн. Багаас уучлалт гуйж эвлэрсэн” гэх мэдүүлэг өгчээ.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Хохирогч Б.Багийн өгсөн: "... Б нь манай эхнэрийн баруун гар руу хөлөөрөө өшиглөсөн. ...Б нь намайг цохисон, тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна.... Д.Б ах л намайг цохисон харин Д.Б нэг удаа хавирч унагаасан харин Д.Б нь надад огт гар хүрээгүй.... Би хэнгэрэг нөхүүлэх эмчилгээний зардал нэхэмжилж байна, миний хэнгэрэг нөхөхөд хэдэн төгрөг болдог талаар сайн мэдэхгүй байна. Б нь надтай ирж нэг удаа уулзаад явсан ба миний хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн гэхдээ одоогоор төлсөн зүйл байхгүй..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 4-7 дахь тал/, Гэрч М.Бийн өгсөн: "... Б нь Багийг зодох гээд нэг удаа хавирч унгаасан ба Баг босч ирэнгүүтээ миний машин дотор орж суусан. Тэгтэл Б нь миний машиныг шатаан гээд миний машиныг гадна талаас нь өшиглөөд байсан ба тухайн үед Баг машинаас буугаад зугттал тухайн 3 залуу араас нь хөөгөөд явсан. ...Багийн чих өвдөөд байна гээд байсан. Харин маргааш нь буюу 2021 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэг дээр тархины зураг авхуулсан ба тухайн үед эмч нар хэнгэрэг нь цоорсон байна гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай эхнэр болох Н рүү Б гэх залуу залгаж та нарыг үр удмаар чинь ална бүгдийг чинь ална гэж утсаар ярьсан байсан. 2021 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө тухайн гурван залуу миний машины зүүн урд толь хагалсан, баруун хойд талын кирлаг өшиглөж 2 газар хонхойлгосон. ...Д.Б надтай ирж уулзаж миний машины эвдэрсэн эд зүйлийг миний хохирлыг барагдуулсан" гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 09-12 дахь тал/, Гэрч Б.Гийн "...Б нь Бтай муудалцаж Б нь манай нөхөр болон манай гэр бүлийг хэл амаар доромжилж байснаа манай Нөхрийг зодох гэж дайрч нэг удаа хавирч унгаасан ба Баг босч ирээд хадам аавын машин дотор орж суусан. Тэгтэл Б нь тухайн машины хаалгыг онгойлгож орж манай нөхрийн толгой руу нь цохиж хоолойг нь боосон. ...Тэгтэл Баг машинаас буугаад зугттал тухайн 3 залуугийн араас нь хөөгөөд явсан. Тухайн үед би хойноос нь очтол нөгөө 3 залуу манай нөхрийг газарт унгаачихсан байсан ба Б гэх хүн манай нөхрийн толгой хэсэг рүү гараар цохиж нуруу болон гэдэс рүү нь өшиглөсөн. Би тухайн үед өөрийн нөхрийг хамгаалж газарт унасан байхаар нь нөгөө хүмүүсийг салгах гээд нөхрийнхөө дээр нь гарж хэвттэл Б гэх хүн миний баруун гарын шуу хэсэгт дэвссэн." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 13-16 дахь тал/, Гэрч Д.Бгийн өгсөн: "... Тухайн үед Б ах Бгийн гэдэс хэсэг рүү нэг бөгсөн хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. харин нүүрэн тус газар луу нэг удаа алгадсан" гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 17-19 дэх тал/, Гэрч Д.Бий өгсөн: "... Б нь Багийн бөгс рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, гэдэс нь хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, харин шанаа тус газар луу гараараа нэг удаа алгадсан өөр цохиж зодсон зүйл байхгүй" гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 20-22 дахь тал/-үүдээр шүүгдэгч Д.Б нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт 2021 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Багийг зодсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Бгийн биед халдаж, зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед баруун чихний гэмтлийн дараах хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд учирсан бөгөөд баруун чихний гэмтлийн дараах хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Б энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Бгийн биед баруун чихний гэмтлийн дараах хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл учирсан байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Д.Б нь миний эмчилгээний зардал болон учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” (хавтаст хэргийн 86дахь тал) гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Г.Сын “...Д.Б нь зан аашийн хувьд даруухан, хүнтэй зөв боловсон харилцдаг, хөдөлмөрч залуу. ...Д.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, зун барилга дээр ажилладаг бөгөөд бусад улиралд нь гуанз ажиллуулдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Дгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ