Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

     

 

       

 

 

 

 

 

 

 

           

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Л.Мөнхбаяр,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бт холбогдох эрүүгийн ....04 дугаартай хэргийг 2022 оны 01 сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Ц.Б 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ...ХХК-ийн зочид буудалд Л.Лийн хүзүүн тус газарт хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө бид 4 тусгаарлах байранд архи уусан. Хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан үйлдэл гаргасан. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна гэв.

 

Хохирогч Т.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 цагийн үед бид 4 архи ууж байгаад Б гэх ах гарч бие засаадхий гээд босож ирсэн. Тэр үед миний толгойд хүрэх шиг болсон, тэгсэн миний хажууд сууж байсан нэрийг нь үл мэдэх залуу хөөе чиний хүзүүнээс цус олгойдоод байна гэсэн. Тэр үед бас хажууд сууж байсан нэг залуу хутгыг нь булаан авсан. Булааж авсан хутга нь жижиг хэмжээтэй тонгорог хутга байсан, Б миний хохирлыг барагдуулсан, одоо надад ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй....гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 7, 51 дүгээр тал),

 

Гэрч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Б ах О, Л нар юм яриад инээгээд сууж байгаад Б бие засна гээд босоод явсан тэгтэл Л яаж байгаа юм гээд босоод ирэхээр нь харахад эрүүн доороос нь цус гарч байсан. Тэгээд тэр хоёр хоёр биеэ бариад авахаар нь О босож ирээд Б ахын хутгыг дарж унагаагаад булааж авсан. ... баруун гартаа барьсан хар модон иштэй жижиг тонгорог гартаа барьсан байсан...гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 21 дүгээр тал),

 

Шүүх шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02/032 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32 дугаар тал),

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 3-6 дугаар тал)

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол ( хавтаст хэргийн 10 дугаар тал)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 54 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн зочид буудалд архидан согтуурч байх үедээ Л.Лийн хүзүүн тус газарт хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Т.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 цагийн үед бид 4 архи ууж байгаад Б гэх ах гарч бие засаадхий гээд босож ирсэн. Тэр үед миний толгойд хүрэх шиг болсон, тэгсэн миний хажууд сууж байсан нэрийг нь үл мэдэх залуу хөөе чиний хүзүүнээс цус олгойдоод байна гэсэн. Тэр үед  хажууд сууж байсан нэг залуу хутгыг нь булаан авсан. Булааж авсан хутга нь жижиг хэмжээтэй тонгорог хутга байсан....гэсэн мэдүүлэг, гэрч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах О, Л нар юм яриад инээгээд сууж байгаад Б бие засна гээд босоод явсан тэгтэл Л яаж байгаа юм гээд босоод ирэхээр нь харахад эрүүн доороос нь цус гарч байсан.. ... баруун гартаа барьсан хар модон иштэй жижиг тонгорог гартаа барьсан байсан...гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02/032 дугаартай дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02/032 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хүзүүний шарх, хүзүү, цээжний зулгаралт гэмтлүүд учирсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд энэ гэмтэл нь шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид  учирсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогчийн хүзүүн тус газарт хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Бт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Ц.Бт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

         Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Хохирогч Т.Л нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 600 000 төгрөгийн торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 16.4 см урттай хар хүрэн өнгийн бариултай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6.Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, ба битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН