Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 134/ШШ2017/00143

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 190 тоотод байрлах, ГМА ХХК /Хуулийн этгээдийн РД:2861674, утас: 99079021/-ийн гаргасан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 06 тоотод оршин суух, Чонос овогт Ням-Очирын Энхболд /РД:ЕЙ62121913, эрэгтэй, утас:99549006/-д холбогдох зээл, зээлийн хүү, нийт 1 960 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ГМА ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ГМА ХХК-ийн захирал Г.Уртнасан миний бие Н.Энхболдтой 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 2017 оны 04 дүгээр сарын 30-ны дотор зээл, зээлийн хүү, нийт 1 960 000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон. Өнөөг хүртэл ямар нэгэн төлбөр, хүү аваагүй. Иймд зээл, зээлийн хүү, нийт 1 960 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Уртнасан нь шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Энхболдын хүсэлтийг үндэслэн 1 960 000 төгрөгийг авахдаа 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 11 сарын турш буюу 2018 оны 06 дугаар сарын 15-ныг дуустал сар бүрийн 160 000 төгрөгийг авч, 2018 оны 07 дугаар сарын 15-нд үлдэгдэл 200 000 төгрөгийг авахаар тохиролцов гэжээ.

 

Хариуцагч Н.Энхболд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энхболд миний бие ГМА ХХК-д төлөх 1 960 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 11 сарын турш буюу 2018 оны 06 дугаар сарын 15-ныг дуустал сар бүрийн 160 000 төгрөгөөр төлж, үлдэгдэл 200 000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 15-нд төлж дуусгая гэжээ.

 

Зохигчид хоорондоо: ...хариуцагч Н.Энхболд зээл, зээлийн хүү нийт 1 960 000 төгрөгийг нэхэмжлэгч ГМА ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 11 сарын турш буюу 2018 оны 06 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд сар бүр 160 000 төгрөгөөр төлж, үлдэгдэл 200 000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 15-нд төлж барагдуулна хэмээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон зохигчид хоорондоо тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ГМА ХХК нь хариуцагч Н.Энхболдоос зээл, зээлийн хүү нийт 1 960 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Н.Энхболд нь зээл, зээлийн хүү нийт 1 960 000 /нэг сая есөн зуун жаран мянган/ төгрөгийг нэхэмжлэгч ГМА ХХК-д төлөхийг маргаангүй хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 11 сарын турш буюу 2018 оны 06 дугаар сарын 15-ыг хүртэл хугацаанд сар бүр 160 000 төгрөгөөр төлж, үлдэгдэл 200 000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 15-нд төлж барагдуулъя гэсэн тайлбар гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Уртнасан нь хүлээн зөвшөөрч зохигчид хоорондоо тохиролцон, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

 

Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Талууд эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар хуульд зааснаар гэж тохиролцсон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46 310 төгрөгийн тавин хувь болох 23 155 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 23 155 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 23 155 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Н.Энхболд зээл, зээлийн хүү нийт 1 960 000 /нэг сая есөн зуун жаран мянган/ төгрөгийг нэхэмжлэгч ГМА ХХК-д төлөхийг маргаангүй хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 11 сарын турш буюу 2018 оны 06 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд сар бүр 160 000 төгрөгөөр төлж, үлдэгдэл 200 000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 15-нд төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч ГМА ХХК-ийн төлөөлөгч Г.Уртнасан нь хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46 310 төгрөгийн тавин хувь болох 23 155 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 23 155 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 23 155 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ