Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Ш *******, Шүүгдэгч *******, Шүүгдэгч *******, Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт наар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт наар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдох эрүүгийн 1832001040053 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч ажилтай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 0-р хэсэг 000б тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт ************ /РД:МЮ-/, Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 0-р баг 00-00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бэсүүд овогт Цэрэндоржийн Гансүх /РД:МИ-/, Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Архангай аймаг Тариат суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гандангийн 00 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт **************** /РД:М-/, Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: Шүүгдэгч ******* нь албан тушаалын бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон **************** нарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан байхад торгуулахгүй давуу байдал бий болгож төрийн санд төвлөрөх 1,600,000 төгрөгийг төвлөрүүлээгүй, мөн *******ы жолоодох эрхийг хасаагүй, 400 нэгж буюу 400,000 төгрөгөөр торгуулаагүй явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд *******, ******* нараас 300,000 төгрөгийн хахууль авсан, Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан *******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан зөрчлийг гаргасан байхад *******ы жолоодох эрхийг хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс *******тай бүлэглэн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад *******д 400,000 төгрөгийн хахууль өгч жолоодох эрхийг хасуулаагүй мөн ******* нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн боловч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг нь эрс зөрүүтэй худал мэдүүлсэн, Шүүгдэгч ******* 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж хүнийг 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан зөрчлийг гаргасан байхад *******ы жолоодох эрхийг хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Хот тохижуулах газрын механик *******тэй бүлэглэн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад *******д 400,000 төгрөгийн хахууль өгч жолоодох эрхээ хасуулаагүй гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...03 сарын 18-нд манай авгайн төрсөн өдөр болсон. Тэр үеэр шүлхий гарсан устгалд явах гэж байсан. Орой нь архи уусан байсан болохоор цагдаа зогсоогоод шалгуулаад механикийг дуудсан. Механик 400,000 төгрөгөөр торгох болоод байна эрхийг чинь хасах гээд байна гэсэн. 400,000 төгрөгөөр торгуулах мөнгө надад байхгүй гэхэд хүнээс мөнгө зээлж авах гэж байна чи дараа нь төлөөрэй гэсэн. Гансүхтэй яриад мөнгө ирснийг мэдээгүй “за болчихлоо” гэсэн тэгээд би ажил руугаа явсан. Механик өөрөө гараад явсан. Өөр ярих зүйлгүй...” гэв. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай эхнэр төрөөд би ажилдаа очоогүй. Суманд шүлхий өвчин гарсан байсан. Жолооч согтуу явж байгаад баригдчихлаа чи очоод учрыг нь олоорой гээд дарга утасдаад би эмнэлгээс гараад очсон. Би техникээ өгчих гэсэн чинь цагдаа өгөхгүй гэхээр нь би Мөнх-Эрдэнэ рүү яриад хойно өвчинтэй газар руу явах гэсэн чинь болохгүй байна чи очоодхооч гэсэн чинь Мөнх-Эрдэнэ ирээд өө согтуу байна би чадахгүй гээд яваад өгсөн. Тэгээд Батгэрэл гээд цагдаа ярьж байсан чинь дарга болчихлоо явуул гэсэн. Тэгээд Батсайханыг үлдээгээд өөр жолооч гаргаад техникээ аваад ажилд нь гаргасан. Өөр ярих зүйлгүй ...” гэв. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 03 дугаар сарын 11-нд байх Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Сүхбаатар сум руу 2017 онд шалгагдсан эрүүгийн хэргийн архивлах материал хүргэж өгөх хамгаалалтад ажиллахаар Шүүхийн гадаа байсан юм. Тухайн үед 11 цаг орчим болж байсан. Манай найз Гансүх яриад “...за найзаа манай Хот тохижилтын ковш трактор үзлэг шалгалтад ороогүй гэх үндэслэлээр Замын цагдаад саатуулагдсан байна. Өвөл хойно булсан шүлхий туссан үхрийн сэг гарч ирээд нохой шувуу идээд дахиад өвчин гарах магадлалтай байна. Чи очоод үзлэг тооллогод оруулаад ажилд нь гаргаад өгөөч гэсэн. Би тэгье гээд явган байсан тул Гансүхийг машинтайгаа хүрээд ирээч гэсэн. Гансүх намайг Шүүхийн гаднаас ирж авсан. Яваад очиход Батгэрэл гээд зохицуулагч цагдаа байсан. Замын хажууд нэг ковш зогсож байсан. Би тэрнээс энэ ямар зөрчилтэй юм бэ гээд асуухад даргаа наад жолооч чинь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн. Би Батгэрэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон юм бол би ийм асуудалд орооцолдохгүй хууль дүрмийн дагуу шийдвэрлүүлээрэй гэсэн. Гансүхэд бас хэлэхдээ би ийм асуудалд орооцолдохгүй миний асуудал биш байна намайг буцаагаад Шүүх рүү хүргээд өг гэсэн. Шүүх дээр ирэхэд миний ажил болсон байсан. Би тэгээд хамгаалалтад ажиллаад Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум руу явсан. Сүхбаатар сум руу орж ирж байхад миний утас дугараад Гансүх чи хаана байна найзаа гэсэн Сүхбаатар сум руу орж ирж байна гэсэн чинь чи хэзээ ирэх вэ гэсэн. 2-3 хоногийн дараа буцаад очно гэсэн. Тухайн өдөр 03 дугаар сарын 12-ны өдөр байсан. Найз нь шинэ хүнтэй болсон. Дээрээс нь цэргийн баяр болох гээд байна хүн амьтантай уулзана чи дансаа өгөөч би чам руу 300,000 төгрөг хийе чи надад Дютигээс чамин тамхи виски аваад ирээч хэрэгтэй байна гэсэн. Би өөрийнхөө цалингийн дансыг өгсөн миний дансанд удалгүй мөнгө орж ирсэн. Маргааш нь тухайн үед Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар иж бүрэн шалгалт ирсэн байсан. Маргааш нь Мандал сумын Мөрдөн байцаах тасгийн дарга, Баянгол сумын Цагдаагийн хэсгийн дарга, Бугантын цагдаагийн хэсгийн дарга бүгд хуралд суугаад нөгөөдөр нь буцлаа гэсэн. Бугантын дарга Ганболд, Мандал сумын Мөрдөн шалгах тасгийн дарга дэд хурандаа С.Гантулга, Баянгол сумын Цагдаагийн хэсгийн дарга дэд хурандаа Гантигчулуун бид дөрөв 33-33 улсын дугаартай Хаммер жийптэй байх чөлөөт бүс рүү орсон. Би 55,000 билүү 56,000 төгрөгөөр 1 хайрцаг блок тамхи авсан. Тэгээд би Дютигээс гарч ирсэн. Гэрт 1 шил виски байсан. Манай найз Австралиас ирэхдээ авч ирж өгсөн 1,5 литрийн том шилтэй 1 шил виски байсан. Би тэрийг 200,000 төгрөг шахуу виски байна. 1 шил виски, нэг тамхи авчихлаа гэхэд Гансүх өө болж байна гэсэн. Ингээд хэд хоногийн дараа Мандал сумын мөрдөн байцаах тасгийн дарга дэд хурандаа С.Гантулгатай хамт Мандал руу явсан. Өдөр 14-15 цагийн алдад гарч давхиад орой 19- 20 цагийн орчим Мандал сум руу орсон. Бид 2 нэг байрны 1 орцонд амьдардаг тул би хүний захиас байгаа юм аваачиж өгнө гээд Гантулга даргатай хамт Гансүхийн гэрийн гадаа очсон. Арын суудал дээр байсан виски, тамхи 2-ыг Гансүх рүү утсаар яриад гараад ир гээд гарч ирэхэд нь өгсөн. Гантулга дарга энэ үед байсан. 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр анхан шатны шүүх хурал дээр гэрчээр энэ талаар мэдүүлсэн. Би авлига 300,000 төгрөг аваагүй. Надад Гансүх цэргийн баяр болох гээд байна, хүү төрсөн хэрэгцээндээ зарцуулах юм хэрэгтэй байна Дюти ороод өгөөч гэсэн. Би энэ талаар Бямбаагийн Ганболд Л.Гантигчулуун нарыг гэрчээр мэдүүлэг өгүүлэхээр Авлигатай тэмцэх газар удаа дараа хүсэлт гаргасан. Гантулга даргыг гэрчээр мэдүүлэг өгүүлье гэж хүсэлт гаргасны дараа Гантулга даргаас мэдүүлэг авсан байсан. Сүүлд нь би Гантулга даргатай уулзаж асуухад юу гэж мэдүүлэг өгснөө санахгүй байна. Би шал согтуу байсан гэсэн. Тиймээс би анхан шатны шүүх хуралд та очиж үнэн зөвөөр нь мэдүүлэг өг гэж хэлээд Гантулга дарга мэдүүлэг өгсөн. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ *******ы эрхийг нь хасуулаагүй, 400,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авхуулаагүй гэж буруутгасан. Батсайхан тухайн үед эрхийн үнэмлэхгүй байсан. Эрхийн үнэмлэхгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хуульд зааснаар 7-30 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулдаг. Гэтэл намайг улсад 400,000 төгрөгийг хохирол учруулсан гэж ялласан. Би энийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дараагийн асуудал нь намайг 300,000 төгрөгийн авлига авсан гээд байгаад яллах дүгнэлтэд гэрч Батгэрэлийн мэдүүлэг байна. Мөнх-Эрдэнэ дарга наад жолооч чинь согтуу байвал би чадахгүй гэж хэлээд яваад өгсөн. Тэгсэн өөр хүнээр яриулаад зохицуулсан гэж би бодож байна гэж хүний бодлоор намайг буруутгасан. Хэрэв намайг албан тушаалаа урвуулан ашигласан гээд байгаа бол би хэнд нөлөөлөөд, албан тушаалаа урвуулан ашиглаад нөлөөлснийг тогтоогоогүй яллах дүгнэлт үйлдэж оруулж ирснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Дараагийн асуудал нь Тайванжаргал, Ширнэнбаатар нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байхад намайг арга хэмжээ авхуулаагүй албан тушаалаа урвуулан ашигласан гэж мөн яллах дүгнэлт үйлдсэн байна. Хавтаст хэрэгтээ танилцахад эдгээр хүмүүсийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх нотлох баримт байхгүй. Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/131 дугаартай хамтарсан тушаалаар баталсан жолооч согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам гэж байгаа энэ журмаар тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандартчиллын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж ашиглана гэсэн заалтын дагуу зайлшгүй хөдөлшгүй баримтаар бэхжүүлж нотлох ёстой. Цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан. Энэ журмыг болон Батсайханы эрхийн үнэмлэхийн лавлагааг 2019 оны 11 дүгээр сарын 19- ны өдөр анхан шатны шүүх хуралд орохдоо би нотлох баримтаар өгсөн. Өөр ярих зүйл алга ...” гэв. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Хохирогч, Иргэний нэхэмжлэгч *******гийн "...Зөрчлийн тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авч дээрх торгуулийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлэх учиртай. Тиймээс энэ мөнгийг нэхэмжилнэ. Өнөөдрийн байдлаар Г.Тайванжаргал, *******, С.Ширнэнбаатар нар хохирлын 400,000 төгрөгийг нөхөн төлсөн. ******* төлөөгүй байна...” гэх мэдүүлэг /2-р ххийн 80-81-р хуудас/, -Гэрч *******ийн "...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байхдаа зам дээр шалгалт хийж байхад ковш явж байхаар нь зогсоогоод бичиг баримтыг нь шалгахад жолооч Батсайхан жолооны үнэмлэхгүй байхаар нь торгуулийн хар машинаар регистрийг хийгээд шалгаж үзэхэд Механизм барих ангилал байхгүй байсан. Гэтэл жолооч Батсайханаас архи үнэртээд байхаар нь драгер үлээлгэхэд 0.53 хувьтай гарсан. Би тухайн үед Баруунхараагаас ирж ажиллаж байсан ахлах дэслэгч Наранбаатарт танилцуулаад Батсайханы даргыг нь дуудаад ковшийг нь замын хажуу руу тавиад жолоочийг нь дарга, нягтлан гэх хүмүүст нь өгөөд явуулсан. Гэтэл 30-40 минутын дараа Наранбаатар над руу утасдаад нөгөө улсууд чинь ирсэнгүй гэхээр нь залгаад яагаад Хэлтэс рүү яваагүй юм бэ гэхэд одоо очлоо гээд байсан. Удаагүй Гансүх гэх инженер нь манай хэсгийн дарга Мөнх-Эрдэнэтэй хамт 51-51 СЭА улсын дугаартай машинтай ирсэн. Буугаад ирэхээр нь би Хэсгийн даргад рапорт өгсөн. Гэтэл ковшийн жолооч Батсайхан яасан юм бэ гэхээр нь ангилал бус, мөн согтуу байна гэхэд эргэж Гансүх рүү хараад энэ чинь согтуу юм байна шүү дээ гээд машиндаа суугаад яваад өгсөн. 10-20 минутын дараа Хэлтэс дээр очоод Наранбаатараас л бичиг баримтыг нь аваад өг гэж гуйсан юм шиг байна лээ. Наранбаатар над руу утасдаад Мөнх-Эрдэнэ дарга гуйгаад байна наадахаа наашаа явуулчих гэсэн. Тэгтэл тухайн техникийг барьдаг жолооч нь ирээд техникээ аваад явсан. Батсайхан үнэмлэхгүй, бичиг баримтгүй байсан тул юу ч хурааж аваагүй байсан. Ингээд ямар ч мэдээлэлд оруулаагүй. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа албаны алаг тэрэгний дугуй хагарчхаад дугуй засварын гадаа очоод дугуйгаа тайлах гэхэд болохгүй байсан. Тэр үед хогны машин хүрээд ирэхээр нь харсан чинь Батсайхан жолооч явж байхаар нь дугуй солиод өгөөч гэсэн чинь уурлаад би 400,000 төгрөгөөр торгуулсан, авхуулдаг арга хэмжээгээ авхуулчихсан гэсэн. Юу яриад байгаа юм бэ хэн чамайг 400,000 төгрөгөөр торгосон юм гээд асуутал Гансүх инженер нь шалгасан цагдаад чинь өгнө гээд хүнээс мөнгө зээлж өгсөн. Эрхийг нь хасуулаагүй үлдээсэн гэсэн. Яг энэ хүнийг явуулсныхаа дараа Мөнх-Эрдэнэ дарга Сэлэнгэ яваад өгсөн болохоор нь дарга мөнгө авчихаад явчихаж гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 245-248-р хуудас/, Гэрч *******ын “...2018 оны 03 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Замын цагдаагийн байцаагч ахмад Эрдэнэсүх Улаанбаатар хотод сургуульд явах гээд намайг түүний оронд хэсэг хугацаад томилолтоор ажиллуулсан. 2018 оны 03 дугаар сарын 12- ны өдөр шиг санаж байна. Намайг өрөөндөө урьд өдрийн өргөдөл шийдвэрлэх ажиллагаатай сууж байтал цагдаа Батгэрэл над руу утсаар Хот тохижуулахын том машины жолооч ******* согтуугаар ковш жолоодож яваад постод журамлагдаад байна яах вэ? Гэхээр нь чи хариуцсан дарга хүмүүст мэдэгдэж нааш нь явуул гэсэн. Үүнээс хойш Батсайхан ирээгүй. Гэтэл Батгэрэл дахин залгаад Мөнх-Эрдэнэ дарга ирчихээд гуйгаад байна яах вэ гэхэд нь би ямар ч байсан жолоочийг нь нааш нь явуулчих гэдгийг хэлж байсан. Тухайн үед Батсайханы талаар Цагдаагийн хоногийн мэдээнд ороогүй. Цагдаагийн хэлтсийн гомдол мэдээлэлд бүртгээгүй дээр нь хариуцсан даргаас надад шийд гэсэн цохолт байхгүй учраас Батсайханд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Дээр нь тухайн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явсан анх шалгаж тогтоосон Замын цагдаагийн зохицуулагч Батгэрэлийн баримтжуулсан материал байхгүй тул ямар ч арга хэмжээ авах боломжгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-212-213 дугаар хуудас/, Гэрч Б.Энхболдын "...Мандал сумын Хот тохижилтын ******* нь миний хар багийн найз юм. 1 өдөр утасдаад мөнгө хэрэгтэй байна удахгүй өгчихнө гэсэн. Ингээд би өөрийн дансанд байсан мөнгөнөөс 400,000 төгрөгийг Гансүхийн данс руу шилжүүлсэн. Гэтэл энэ мөнгөө эргүүлж төлөхгүй болохоор нь Гансүхээс асуухад Хот тохижилтын жолооч Батсайхан нь согтуу машин барьж байгаад баригдаад ажилгүй болох гээд балрах гээд байхаар нь хүн амьтан гуйж яриулахад мөнгө хэрэг болсон. Энэ мөнгийг Батсайхан төлөх ёстой гэсэн. Тэгэхээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Батсайханы асуудлыг аргалж л энэ мөнгийг хэрэглэсэн учраас Батсайхан төлөх ёстой гэсэн. Би Батсайхантай зөндөө утсаар ярьж мөнгөө нэхэхэд эхлээд цалин буухаар өгнө гэдэг байсан. Дараа нь амралтын мөнгөнөөс өгнө гэдэг болсон...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 214-p хуудас/, Шүүгдэгч *******ы 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 12-нд байх өдрөө сайн санахгүй байна. Зүүнхараад шүлхий хорио цээрийн дэглэмтэй байхад хогийн цэгт үхсэн үхрийн сэг булах ажлаар хог түрдэг ковш жолоодож хойшоо хогийн цэг рүү явж байхад Замын цагдаагийн постны цагдаа Батгэрэл зогсоож шалгахад надаас архи үнэртэж саатуулагдсан юм. Урд шөнө нь эхнэрийн төрсөн өдөр болоод 02 цаг хүртэл жаахан архи уусан байсан. Хог түрдэг тракторыг “М” ангиллаар жолооддог бөгөөд би ВС ангилалтай юм. Удалгүй механик Гансүх ганцаараа ирж Батгэрэлтэй уулзаад миний жолоодож явсан ковшийг замаас чөлөөлж тавиулаад намайг дагуулаад ажил дээр ирсэн. Үүний дараа механик Гансүх надад "чиний эрхийг чинь цагдаа хасна гээд байна эсвэл 400,000 төгрөгөөр торгуулаад эрхтэйгээ үлдэх үү" гэхэд нь би зөвшөөрсөн "гэхдээ надад одоогоор мөнгө байхгүй яах вэ" гэхэд би тэгвэл хүнээс зээлж өглөө шүү чи дараа нь төлөөрэй гэхээр нь зөвшөөрсөн. Механик Гансүх миний танил Энхболдоос 400,000 төгрөг зээлдэж байцаагчид өглөө гэж хэлэхэд нь би дотроо жолооны эрхтэйгээ үлдсэнд нь баярлаад үлдсэн. Би тухайн үед нилээн өндөр согтолттой гарсан байх багажаар үлээлгэж үзсэн. Мөнх-Эрдэнэ тусалсан эсэхийг мэдэхгүй тухайн асуудлаас хойш 2 хоногийн дараа Батгэрэл таарахад тэрээр надад чи яагаад 400,000 төгрөгөөр торгуулдаг юм бэ гэхэд нь манай механик Гансүх 400,000 төгрөгөөр торгуулдаад эрхийг чинь үлдээж байгаа гээд мөнгө авсан гэхэд Батгэрэл тэр танай механик Гансүх чинь ямар арчаагүй юм бэ? Би өөрөө торгууль тавиагүй, эрхийг хасуулаагүй шууд явуулсан байхад торгууль тавьсан нь худлаа гээд явсан. Дараа нь Гансүхээс хэнд мөнгө өгсөн талаар асуухад надад хэлээгүй чиний эрхийг чинь хасуулаагүй биз дээ хэнд мөнгө өгсөн нь чамд чухал биш гээд өнгөрсөн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204-205 хуудас/, Шүүгдэгч *******ы 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Лодр буюу ковшийн жолооч байхгүй, шүлхий гараад үхэр устгалд оруулах ажилтай байсан тул ковшийг бариад явж байтал цагдаа Батгэрэл зогсоосон. Тэгээд бичиг баримт шалгахад ангилал байхгүй, би жолооны ВС ангилалтай байсан. Мөн драгер үлээхэд 0,5 бүхэлтэй гарсан. Тэгээд байж байтал манай механик Гансүх ирээд чиний эрхийг хасна гээд байна. 400,000 төгрөг ол гэсэн. Тэгэхээр нь надад байхгүй, хаанаас мөнгө зээлэх юм гэсэн чинь Гансүх өөрөө би хүнээс мөнгө асууя, тэгээд чиний эрхийг хасуулахгүй авч үлдье, дараа нь чи төлөөрэй гэсэн. Дараа нь цагдаа Батгэрэлтэй дугуй засварын газар тааралдахад Батгэрэл чи хэнд торгуулсан юм гэхээр нь би мэдэхгүй, ******* надаас торгуулийн мөнгө гээд 400,000 төгрөг хүнээс зээлж авсан шүү дээ гэсэн. Батгэрэл би торгоогүй байхад чамаас яахаараа 400,000 төгрөг авдаг юм гэсэн. Ийм л зүйл болсон...” /2-р хх111-113 хуудас/, Шүүгдэгч *******ийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр өгсөн "... *******д 400,000 төгрөг олчих тэгвэл хүнтэй ярилцаж байгаад эрхийг чинь хасуулахгүй бичиг баримтыг нь аваад өгье гэхэд тэрээр надад ямар ч мөнгө байхгүй яах вэ гэхээр нь би тэгвэл хүнээс мөнгө олоод өгье чи дараа нь төлөөрэй гэхэд тэр зөвшөөрсөн. Модны компанитай Энхболд гэх найзтайгаа утсаар "манай нэг ажлын ядарсан нөхөр архи ууж машин барьж яваад цагдаад журамлагдаж эрхээ хасуулахад хүрээд байна. 400,000 төгрөг түр хугацаагаар зээлээч гэхэд тэрээр намайг дансаа явуулчих гэхээр нь өөрийн Хаан банкны 5001302299 гэсэн дансыг явуулахад удалгүй 13 цагийн орчим 400,000 төгрөг миний дансанд шилжиж орсон. Уг мөнгийг орсны дараа би Мөнх-Эрдэнэтэй утсаар ярьж чиний данс руу мөнгө шилжүүлье гээд дансыг нь аваад “Хаан” банкны АТМ-аас Мөнх-Эрдэний 5688091909 гэсэн данс руу 300,000 шилжүүлсэн. Мөнгө шижлүүлсний дараа жолооч *******ы бичиг баримт болон ковшийн бичиг баримтыг авч энэ асуудлыг шийдвэрлэсэн. Тухайн үед жолооч Батсайханы эрхийг хасуулахгүй байх зорилгоор ахмад Мөнх-Эрдэнэд 300,000 төгрөг өгсөн бол үнэн. Тэгээд миний хүсэлтээр МөнхЭрдэнэ Батсайханы эрхийг хасалгүй бичиг баримтыг өгсөн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206-208/, Шүүгдэгч *******ийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн “...Би 300,000 төгрөгийг Мөнх-Эрдэнэд тамхи, виски хоёрыг Алтанбулагын дэлгүүрээс аваад ир гээд захиж өгсөн. Тэр байцаагч чинь хорино гэхээр нь айсандаа л тэгээд хэлчихсэн юм. Батсайханы эрхийг яагаад хасаагүй гэдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-210-р хуудас/, Гэрч С.Гантулгын 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай Цагдаагийн газарт Ерөнхий газрын иж бүрэн шалгалт ирсэн байсан. Тийм болохоор бид нар Сэлэнгэ аймагт ирсэн. Шалгалт явагдаад дүнгийн хурал болсны дараа шалгалтаар ирсэн хүмүүс Алтанбулаг суманд байрлах хилийн музей үзэхээр явсан. ******* болон манай гэр Сэлэнгэ аймагт байдаг болохоор бид хоёр 7-14 хоногтоо гэртээ ирцгээдэг. Бид 2-ыг Сэлэнгэ явах үед манай Хэлтсийн дарга Дютигээс тамхи захидаг. Тэр үед ч гэсэн захисан. Тухайн үед надад карт байхгүй байсан. Тэгээд дэлгүүрт ороод явж байхад Мөнх-Эрдэнэ тамхи аваад явж байхаар нь Хэлтсийн дарга мөнгө шилжүүлээд тэр мөнгөөр нь тамхийг нь авсан юм байна гэж ойлгож байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-39-40/, -Гэрч *******ийн “...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүчний байгууллагын тэмцээн болсон. Тэр өдөр Ганбат замын цагдаагийн постонд 24 цагаар, би 18 цагаас 00 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 19-20 цагийн орчим замын хөдөлгөөнд шалгалт хийж байгаад *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоогоод бичиг баримтыг шалгахад архи үнэртэхээр нь архи уусан юм уу гэж асуухад тиймээ бага зэрэг юм уучихсан гэсэн. Ингээд жолооч нь өөрөө архи уучихсан гэхээр нь би машины түлхүүр, бичиг баримтыг нь аваад тандагч багаж руу үлээчих гэсэн чинь үлээхгүй хэрнээ бага зэрэг уусан гэхээр нь цаашаа яваад үргэлжлүүлээд шалгалт хийж байтал хэсгийн дарга ******* энгийн хувцастай хүрч ирээд эхлээд Ганбатаас Тайванжаргалын бичиг баримтыг нэхсэн юм байна лээ. Тэгснээ надаас ирээд Тайванжаргалын бичиг баримт, түлхүүр чамд байгаа юм уу өгчих, явуулчих, Цагдаагийн 60 жилээр юм хийж байгаа гээд надаас бичиг баримт, түлхүүрийг нь аваад явчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 245-248-р хуудас/, Гэрч *******ын "...тухайн өдөр хүчний байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн болсон юм. Манай ажлынхан паб-д сууж байсан бөгөөд ирээд аваач гээд утасдаад байхаар нь очсон. Намайг очтол одоо гэртээ хариад амрах гэж байгаа юм чинь эгч 1 татчих гэхээр нь би 1 хундага архи уучихсан юм. Паб-аас гарч ирээд булан тойроод гараад иртэл Замын цагдаа Батгэрэл намайг дохиж зогсоосон. Драгер үлээ гэхээр нь эгч нь дөнгөж сая 1 татчихлаа гэхэд тэр хамаагүй драгер үлээ гэхээр үлээгээгүй. Тэгтэл бичиг баримтаа гаргаад ир гэхээр нь гаргаад өгтөл аваад цаашаагаа яваад өгсөн. Тэгэхээр нь Мөнх-Эрдэнэ рүү залгаад эгч нь яг ингээд тойртол танай нэг цагдаад бичиг баримт хураачихлаа гээд хэлэхэд та наанаа байж бай, бид нар эргүүлтэй явж байна гээд хэлсэн. 10-20 минутын дараа Мөнх-Эрдэнэ ирээд та яасан юм гэхээр нь эгч нь яг булан тойроод гараад иртэл цагдаа зогсоолоо, 1 татчихсан юм гээд учраа хэлсэн. Мөнх-Эрдэнэ нь та наанаа байж бай гээд нөгөө цагдаатайгаа очиж уулзаад МөнхЭрдэнэ миний үнэмлэхийг авчирч өгсөн. Ингээд л яваад өгсөн. Болсон асуудал энэ байгаа юм..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 143-р хуудас/, Гэрч Т.Ганбатын "...Миний бие нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчим Формула авто угаалгын газрын орчим хяналт шалгалтын үүргийг Цагдаагийн ахлах ахлагч Батгэрэлийн хамт гүйцэтгэж байхад цагаан өнгийн буруу талдаа жолооны хүрдтэй япон машиныг надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Батгэрэл зогсоож шалгаад намайг дуудаж жолоочийг согтуурлын тандагч багажаар үлээлгэх гэсэн боловч уг цагаан өнгийн машиныг жолоодож явсан жолооч эмэгтэй урдаас шалгуулахгүй гэж татгалзаад байхад нь түүний машины бичиг баримтыг хурааж аваад удаагүй байхад Цагдаагийн хэлтсээс хэв журмын хэсгийн дарга Мөнх-Эрдэнэ ирж зохицуулагч Батгэрэлтэй уулзаж, жолооч эмэгтэйн бичиг баримтыг авсан. Тухайн үед уг эмэгтэйг соггуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхийг шалгаж чадаагүй. Тэрээр утсаараа Мөнх-Эрдэнийг дуудаж ирүүлж бичиг баримтаа авсан. Би бодохдоо тэр эмэгтэй ямар нэг хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн болоод л тандагч багаж үлээгээгүй Мөнх-Эрдэнээр бичиг баримтаа авхуулсан гэж ойлгож байна..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-148-р хуудас/, -Гэрч *******ийн “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байхаа би Замын цагдаагийн постонд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд хэлтэс рүү ирчихээд байж байхад эргүүлийн цагдаа Бат-Эрдэнэ утасдаад энд согтуу жолооч байна та ирээд аваадхаач гэсэн. Тэгэхээр нь би очиж 22-05 УНИ улсын дугаартай цагаан өнгийн Хонда капа маркийн машины жолооч Ширнэнбаатарыг эрүүлжүүлэх байранд авч ирээд драгер үлээлгэж согтуурлыг шалгаад тэмдэглэлээ хөтлөөд жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хурааж аваад явуулчихсан. Машиныг нь журмын хашаанд хийсэн. Ингээд согтуурал хэмжсэн бланкаа хөтлөөд ерөнхий жижүүр Батсайханд материалыг нь өгсөн. Ингээд би өглөө нь буугаад харьж амарчихаад орой хоногийн мэдээ үзсэн чинь миний авчирсан Ширнэнбаатар мэдээнд ороогүй байсан. Батсайханаас яагаад мэдээнд ороогүй юм гэхэд Мөнх-Эрдэнэ битгий оруул гээд оруулаагүй, Мөнх-Эрдэнэ мэдэж байгаа гэсэн. Би Хэлтсээс гараад иртэл Мөнх-Эрдэнэтэй тааралдсан, тэгэхээр нь би Мөнх-Эрдэнэд юу ч хэлэлгүйгээр Ширнэнбаатарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийг өгчихөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 245-248-р хуудас/, Гэрч ****** "...2018 оны 04 дүгээр сарын 26-ны орчим машинаа засварын газар засуулаад Сэлэнгэ аймгийн Мандалд орох замдаа "Хэрх" тосгонд амьдрах Батжаргал гэх хуурай дүүгийнхээр ороход тэрээр 1 шил Хараа архи гаргаж түүнийг хувааж уусан. Батжаргалынхаас 19 цагийн орчим гэр рүүгээ "Хонда Сара" маркийн 22-05 УНИ улсын дугаартай машинаа жолоодон замын хөдөлгөөнд оролцож төвийн "Сансар" захын хажууханд замын цагдаа Батгэрэлд согтуу тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлөөр саатуулагдаж машиныг маань журмын хашаанд оруулан намайг гэр рүү явуулсан. Энэ тухайгаа би Мандал сумын Цагдаагийн хэлтсийн ахмад Мөнх-Эрдэнэ рүү утасдаж журмын хашаанд орсон тухайгаа хэлээд гэртээ очиж унтсан. Маргааш нь байх Мөнх-Эрдэнэ миний машиныг журмын хашаанаас гаргаж, миний машин жолоодох эрхийг хасуулаагүй шийдвэрлэж өгсөн. Би Мөнх-Эрдэнээс эрх хасуулахгүй гаргаж өгөөч гэдгийг гуйсан. Харин хоногийн мэдээ ямар учиртайг мэдэхгүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-151-р хуудас/, Гэрч Б.Бат-Эрдэнийн "...2018 оны 04 дүгээр сарын 27-нд ахлагч Ч.Мөнхбаярын хамт спиртын байрны орчимд хэв журмын үүрэг гүйцэтгэж явсан чинь бидний урд цагаан өнгийн жижиг суудлын машины жолооч согтуу бололтой замаа олохгүй зам хөндлөн гулд нааш, цааш яваад байхаар нь түүнийг зогсоож шалгасан чинь жолооч нь нэлээд согтуу байсан учраас үүргийн дагуу Замын цагдаагийн зохицуулагч ахлах ахлагч Батгэрэлийг утсаар дуудаж түүнийг ирэхэд нь хүлээлгэж өгсөн..." гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 152-153-р хуудас/, Гэрч Т.Батсайханы "...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны хооронд жижүүрийн мөрдөгчөөр 24 цагийн хугацаагаар үүрэг гүйцэтгэж байхад орой 22 цагийн үед Замын цагдаагийн зохицуулагч ахлах ахлагч Батгэрэл согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон Ширнэнбаатар гэх иргэний зөрчлийг илрүүлсэн тэмдэглэлийг зохих журмын дагуу хоногийн мэдээлэлд оруулахаар өгөхөд нь уг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ширнэнбаатар гэх иргэний зөрчлийг хэлтсийн хоногийн мэдээнд оруулан 28-ны өглөө 09 цагт дотоод журмын дагуу нийтийн хэв журам хамгаалах хэсгийн дарга, Цагдаагийн ахмад Мөнх-Эрдэнэ өөрөө танилцсан. Тус хэлтсийн дотоод журамд зааснаар захиргааны зөрчлийг хэв журмын хэлтсийн дарга танилцаж, цохолт хийх, эрүүгийн шинжтэй гомдол, мэдээллийг мөрдөн байцаах хэлтсийн дарга эсвэл дэд дарга танилцаж холбогдох албан хаагч нарт шийдвэрлүүлэхээр цохолт хийдэг журамтай. Үүний дагуу Ширнэнбаатарын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг ахмад Мөнх-Эрдэнэ танилцахдаа Ширнэнбаатарын зөрчлийг яагаад хоногийн мэдээнд оруулж байгаа юм бэ? Би цагдаа нарт хэлсэн шүү дээ гэхэд нь би мэдэхгүй ээ зохицуулагч Батгэрэлийн өгсөн мэдээллийг оруулсан шүү дээ гэж ярилцаж, танилцаж байхад гаднаас тус хэлтсийн дэд дарга хошууч Наранбаатар орж ирж таарсан. МөнхЭрдэнэ дэд даргад хандаж “та үүнийг хараа миний ганц найз Ширнэнбаатарыг хэлсээр байхад согтуугийн зөрчилд оруулсан байна, та мэднэ биз дээ гэхэд дэд дарга Наранбаатар та нар өөрсдөө зохицуулах юм байвал зохицуулахгүй юу даа гэж хэлээд гарахад нь Мөнх-Эрдэнэ өөрөө 27-ны хоногийн мэдээнээс Ширнэнбаатарын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг хасаж шинээр хэвлэж гаргахдаа хоногийн мэдээнээс хассан юм..." гэх мэдүүлэг /1-р ххийн 154-155-р хуудас/, -Гэрч *******ийн “...2018 оны 04 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Хэрх тосгон талаас ачааны Кама маркийн цагаан өнгийн машин орж ирсэн. Машиныг зогсоогоод шалгахад жолооч согтуу байсан. Драгер үлээлгээд тэмдэглэлээ хийгээд журмын хашаанд машиныг нь хийгээд жолоочийг нь явуулсан. Би буухдаа жижүүрт материалаа өгчихөөд явсан. Маргааш нь ирэхэд хоногийн мэдээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон мэдээлэл байсан. Маргааш нь нөгөө Кама маркийн машин журмын хашаанаас гарчихсан мод аччихсан явж байхаар нь энэ асуудлаа шийдүүлээгүй байж яагаад гарчихсан явж байна гээд хоногийн мэдээг харахад байсан юм. Өөр Замын цагдаа нарт оронд нь өөр согтуу жолооч олж хий гээд машиныг нь өгөөд явуулчихсан байсан. Оронд нь Ганбат нэг эрхийн үнэмлэхгүй мотоцикл саатуулсныг хоногийн мэдээнд дээрээс нь засварлаад хийчихсэн байсан. Бичиг баримтыг нь жижүүрт өгчихсөн байсан болохоор бодвол Мөнх-Эрдэнэ дарга авсан байх..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 245-248-р хуудас/, Гэрч *******ийн "...2018 оны 03 дугаар сарын 10-ны орчимд байх хөдөөний малтай айлд түлээний мод буулгаад тэр айлдаа шимийн нэг аяга архи уусан. Буцаад Зүүнхараа руу явах замдаа цагдаа Батгэрэлд баригдсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ хэлээд жолооны үнэмлэх болон машины бичиг баримт, машинтайгаа хураалгаж гэртээ ирсэн. Миний машиныг Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд тавьсан. Сүүлд нь Мөнх-Эрдэнэд учир байдлаа ярьж байгаад машинаа болон бичиг баримтаа авсан. Гэхдээ надад ямар нэг шийтгэл оногдуулаагүй эрхийг минь ч хасаагүй. Мөнх-Эрдэнэ надад тусалсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 165-166-р хуудас/, Гэрч Б.Батсүрэнгийн "...Миний бие нь Цагдаагийн хэлтсийн мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн албан тушаалд ажилладаг бөгөөд хоногийн жижүүрийн шуурхай албанд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг цагдаагийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж ажиллах үүрэгтэй юм. Тус Цагдаагийн хэлтсийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн жижүүрийн рапортын бүртгэлд иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн зөрчил бүртгэгдсэн байсан. Үүнийг 03 дугаар сарын 27-нд Цагдаагийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж жагсаалтанд оруулсан. Гэтэл хэв журмын хэсгийн даргаар ажиллаж байсан ахмад Мөнх-Эрдэнэ өрөөндөө дуудаж "******" ХХК-ийн захирал *** согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тухай зөрчлийн мэдээллийг цагдаагийн нэгдсэн бүртгэлд оруулахгүй байх талаар үүрэг өгөхөд ямар учраас энэ хүний зөрчлийн мэдээллийг оруулахгүй байх вэ гэхэд тэрээр энэ иргэн манай Цагдаагийн хэлтсийн ахмадын зөвлөлд тусламж дэмжлэг хандив өгдөг хүн юм гэж хэлэхэд нь би үүргийнхээ дагуу дээрх ийн талаарх согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тухай мэдээллийг Цагдаагийн нэгдсэн санд оруулсан гэдгээ хэлсэн. Үүнээс хойш нилээд хэд хоногийн дараа замын зохицуулагч дэслэгч Батболд иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн оронд эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон Ганболд гэх хүнийг 200,000 төгрөгөөр торгосон зөрчлийг оруулж хаасан. Мөнх-Эрдэнэ нь анх уулзахдаа л ийн зөрчлийг битгий оруул гэж хэлж байсан. Шалгасан албан хаагч Батболдын гаргаж өгсөн зөрчлийн материалд үндэслэн зөрчлийн мэдээллийг хаасан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-175-р хуудас/, Гэрч С.Батболдын “...Миний бие Цагдаагийн хэлтсийн хоногийн мэдээнд орсон зөрчлийн мэдээллийг дарга нарын цохолтын дагуу хүлээн авч шийдвэрлэдэг. “Хандгай нуур” ХХК-ийн захирал ийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлийн материал намайг анх Мандал сумын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагчаар томилогдож ирсэн өдөр байна тухайн өдөр надад шийдвэрлэ гэж даргаас цохолт хийсэн бол түүнийг журмын дагуу л шийдвэрлэсэн гэж хэлэх байна...” гэх мэдүүлэг /1-р хх-176-177 дугаар хуудас/, Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийн Хаан банкан дахь харилцах дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-71 дүгээр тал/, /2-р хх-4-5 дугаар тал/, Шүүгдэгч *******ийн Хаан банкан дахь харилцах дансны хуулга/1-р хх-65 дугаар тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 2018 оны 03 дугаар сарын 12, 17, 04 дүгээр сарын 26-ны өдрүүдийн хоногийн нөхцөл байдлын мэдээ /1-р хх-90-109/, 3112 Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт /1-р хх-110/, Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 22/479 тоот лавлагаар “...******* нь В,С,Е ангиллын 813096 дугаарын жолооны үнэмлэхтэй, хүчинтэй төлөвтэй байна...” гэжээ. /2-р хх-187/, Жолоочийн лавлагаа /2-р хх-188/, Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт /2-р хх-163-168/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-190,192,194/ зэрэг нотлох баримтууд болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт: Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийг албан тушаалын бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  ******  нарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан байхад торгуулахгүй давуу байдал бий болгож төрийн санд төвлөрөх 1,600,000 төгрөгийг төвлөрүүлээгүй, мөн *******ы жолоодох эрхийг хасаагүй, 400 нэгж буюу 400,000 төгрөгөөр торгуулаагүй явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд *******, ******* нараас 300,000 төгрөгийн хахууль авсан болох нь тогтооогдсон тул 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч *******ийг 2018 оны 03 сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон *******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан байхад *******ы жолоодох эрхийг хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс *******тай бүлэглэн *******д 300,000 төгрөгийг хахууль өгч жолоодох эрхээ хасуулаагүй. Мөн ******* нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн боловч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн гэрчийн мэдүүлгээс эрс зөрүүтэй худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд, Шүүгдэгч *******ыг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгохоор заасан зөрчлийг гаргасан боловч жолоодох эрхээ хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс *******тэй бүлэглэн *******д 400,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцуулах саналыг шүүхэд гаргасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгч “... хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаж, шүүгдэгч нарыг цагаатгуулах саналтай ” гэх дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах хэсгийн даргаар ажиллаж байхдаа эрх, мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан 2018 оны 03, 04 дүгээр сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон *******, *******, С.Ширнэнбаатар ******* нарт холбогдох зөрчлийг илрүүлсэн тус хэлтсийн Түнхэл тосгоны хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******д нөлөөлж, илрүүлсэн зөрчлийг цагдаагийн байгууллагын бүртгэлд оруулж шалгуулалгүй, хураалгасан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгсэл зэргийг буцаан өгч, дээрх холбогдогч нарын гуйлтаар Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулалгүй давуу байдал бий болгосон, Мөн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон *******ы гаргасан зөрчилд хэрэг бүртгэлтийг удирдах, хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд *******, ******* нараас 300,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Гэрч *******ийн мэдүүлэг /1-р хх-ийн 165-166/, шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 204-205/, шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 206-208/, гэрч *******ын мэдүүлэг /1-р хх-ийн 143/, гэрч С.Ширнэнбаатарын мэдүүлэг /1-р хх-ийн 149-151/, гэрч *******ийн мэдүүлэг /1-р хх-ийн 245-248/, гэрч *******ын мэдүүлэг /1-р хх-ийн 212-213/, гэрч Б.Энхболдын мэдүүлэг /1-р хх-ийн 214/, гэрч Т.Ганбатын мэдүүлэг /1-р хх-ийн 147-148/, гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг /1-р хх-ийн 152-153/, гэрч Т.Батсайханы мэдүүлэг /1-р хх-ийн 154-155/, гэрч Б.Батсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 173-175/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээ /1-р хх-ийн 90-109/, шүүгдэгч *******, ******* нарын Хаан банк дахь харилцан дансны хуулга /1-р хх-65,71 дүгээр тал/, /2-р хх-4-5 дугаар тал/, 3112 Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт /1-р хх-110/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Цагдаагийн Ерөнхий газрын дарын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн б/631 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах хэсгийн даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Авлигын эсрэг хуульд зааснаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн субъект мөн гэж үзнэ. Шүүгдэгч ******* нь эрх үүргээ хэрэгжүүлэхдээ хууль, дүрэм түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээгээр тогтоосон тушаал журмын дагуу үйл ажиллагаа явуулж, ямарваа байдлаар тус албан тушаалын байдлаа ашиглан өөрийн хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоо хангаж болохгүй. Нийтийн албанд /төрийн алба/ ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой юм. Шүүгдэгч нь хууль сахиулах чиг үүрэг хүлээсэн нийтийн албан тушаалтан /төрийн албан хаагч/ болохын хувьд зөрчил илрүүлсэн тохиолдолд Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг удирдан явуулж, холбогдогчид шийтгэл хүлээлгэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд хяналт тавин ажиллах ёстой байжээ. Гэтэл шүүгдэгч нь энэ чиг үүргээ хэрэгжүүлэн хуульд заасан хэрэг бүртгэлтийн ажиллагааг удирдан явуулаагүйгээр барахгүй хураалгасан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгсэл зэргийг буцаан өгч, холбогдогч нарт Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулалгүй давуу байдал бий болгосон гэж үзэв. Иймээс шүүгдэгчийн үйлдэл нь санаатайгаар бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хахууль авах” гэмт хэргийн шинжид заасан “...гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийх...” гэдэгт хахууль авч байгаа этгээдийн албан тушаалын эрх үүрэгт хамаарагдахгүй эрх үүргийг дур мэдэн хэрэгжүүлэхийг хэлнэ. Шүүгдэгч ******* нь холбогдох хууль, дүрэм, тушаал зааврыг зөрчин ажил байдлын тодорхойлолтод заасан эрх хэмжээг хэтрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон холбогдогчид шийтгэл оногдуулах арга хэмжээ авхуулахгүй явуулж, улмаар зөрчил гаргагчаас хувийн дансандаа мөнгө шилжүүлэн авсан үйлдэл нь 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.Гантулга нь “...тухайн үед ******* татваргүй барааны дэлгүүрээс тамхи худалдаж авсан...” гэж мэдүүлж байгаа боловч тамхийг хэний захиасаар авсан болох хэнд өгсөн зэргийг тодорхой мэдүүлээгүй тул гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзнэ. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдагаараа нийгмийн аюулын шинж чанар ихтэй байдгийг дурдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч ********  нарын гэм буруугийн талаар: Шүүгдэгч *******, ******* нар нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс бүлэглэн тус сум дундын Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Р.МөнхЭрдэнэд 300,000 төгрөгийн хахууль өгсөн, Мөн ******* нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн боловч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг нь эрс зөрүүтэй худал мэдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: Гэрч *******ийн мэдүүлэг /1-р хх-ийн 245-248/, шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 204-205/, гэрч *******ын мэдүүлэг /1-р хх-ийн 212-213/, гэрч Б.Энхболдын мэдүүлэг /1-р хх-ийн 214/, шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 206-208/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээ /1-р хх-ийн 90-109/, шүүгдэгч *******, ******* нарын Хаан банк дахь харилцан дансны хуулга /1-р хх-65,71 дүгээр тал/, /2-р хх-4-5 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэж ялласан ба энэ үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч ******* нь 2014 онд “В”, 2016 онд “С”, 2018 онд “Е” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах сургалтад хамрагдаж, В,С,Е ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байх бөгөөд жолооч МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан ямар шийтгэл оногдуулж болох талаар тодорхой ойлголттой гэж үзнэ. Хуульд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжид хахууль өгөгч нь “ Өөртбусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн…” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж, шүүгдэгч *******ы жолооны эрхийг хасуулахгүйн тулд шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийн хувийн данс руу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 300,000 шилжүүлэн өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******, ******* нарыг “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч ******* нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “...300,000 төгрөгийг Мөнх-Эрдэнэд тамхи, виски 2-ыг Алтанбулагын дэлгүүрээс аваад ир гээд захиж мөнгө өгсөн...” гэжээ. Мөн шүүгдэгч 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...тухайн үед жолооч Э.Батсайханы амьдрал ахуйг бодоод түүний жолоочийн эрхийг хасуулахгүй байх зорилгоор ахмад Мөнх-Эрдэнэд 300,000 төгрөг өгсөн бол үнэн тэгээд миний хүсэлтээр Мөнх-Эрдэнэ Батсайханы эрхийг нь хасалгүй бичиг баримтыг нь өгсөн...” гэж мэдүүлжээ. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг нь мөнгө шилжүүлсэн цаг хугацаа, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр батлагдаж байх тул тухайн мэдүүлэгийг үнэн зөв мэдүүлсэн гэж үзлээ. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч нарыг цагаатгах санал гаргаж байгаа боловч дээр дурдсан нотлох баримтуудаар энэ санал нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ. Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч *******ы гаргасан зөрчилд оногдуулж болох шийтгэл, хахуульд өгсөн мөнгөний хэмжээ зэргийг буруу дурдсан нь шүүгдэгч нарын гэм буруу болон хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийг 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000/арван сая/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******д оногдуулах ялын нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7/долоо/ жилийн хугацаагаар хасаж, 15,400/арван таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,400,000/арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлаж шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэгт 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******эд оногдуулах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3,200/гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000/гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******ыг 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналыг тус тус тавьж байна. *******, ******* нарт холбогдох ял шийтгэлд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3/гурав/ жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай гэсэн дүгнэлтийг, Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэний өмгөөлөгч Б.Мөнхбат дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг, Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Даваахүү дүгнэлтдээ: “...Торгуулийн ялыг багасгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг, Шүүгдэгч Б.Батсайханы өмгөөлөгч Р.Атарцэцэг “...Зорчих эрхийн хязгаарлах ялыг 6 сараар тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм. Ял шийтгэлдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 190, 192, 194-р хуудас/-аар шүүгдэгч нар нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх тул анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “хүнд” “хөнгөн” ангиллын гэмт хэрэг, шүүгдэгч *******, ******* нар нь дээрх хуульд заасан “хөнгөн” ангиллын гэмт хэргийг тус тус үйлдсэн байна. Прокуророос шүүгдэгч *******д торгох ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь: шүүгдэгч ******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан 4 удаагийн давтан үйлдлээр бусдад давуу байдал бий болгосон, хахууль авах гэмт хэргийг үйлдсэн. Мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "хоёр жилээс таван жил" гэснийг "таван жилээс найман жил" гэж өөрчлөлт оруулжээ. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж хуульчилжээ. Иймээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрх хасах нэмэгдэл ялыг 2 жилийн хугацаагаар оногдуулсан болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв. Шүүгдэгч *******, ******* нарын эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 05 дугаар сарын 18- ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж хуульчилжээ. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10- ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох" гэснийг "яллагдагчаар татах" гэж өөрчлөлт оруулжээ. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж хуульчилжээ. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын үйлсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч *******, ******* нарын өмчлөлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, өмчлөгч нарт буцаан олгож, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Рагчаагийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “хахууль авах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Бэрсүүд овогт Цэрэндоржийн Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ан “худал мэдүүлэг өгөх”, “хахууль өгөх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Боржигон овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ан “хахууль өгөх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

4.Шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.5 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******эд холбогдох хэргийг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэн шүүгдэгч *******д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай .

10.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч нарын эзэмшлийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА