Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга Б. Дулам, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, Шүүгдэгч Ч.Жаргалмаа, Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Жаргалмаад холбогдох эрүүгийн 1833001120089 тоот хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Орхон аймгийн “***” төрийн өмчит ХК-нд нягтлан бодогчоор ажилладаг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст баг 5 дугаар хорооллын 0-0-00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /Рд:РЖ-/ Онход овгийн Чулуунбатын Жаргалмаа Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Жаргалмаа нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 101-102 дугаартай тэмдэгт бүхий газарт 0000 OPA улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 15.1-а дахь заалтуудыг зөрчиж П.Шижирбаатарын жолоодож явсан 0000OPA улсын дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн А.МаргадЭрдэнийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн дунд чөмөгний дунд 1/3-ээр далд хөндлөн сэлтэрхийт хугарал, хуйханд язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ч.Жаргалмаа нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг Дархан-Уул айм чиглэлийн хатуу хучилттай замын 101-102 дугаартай тэмдэгт бүхий газарт 0000 OPA улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 15.1-а дахь заалтуудыг зөрчиж П.Шижирбаатарын жолоодож явсан 0000 OPA улсын дугаартай Камаз маркийн 2 тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн А.МаргадЭрдэнийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн дунд чөмөгний дунд 1/3-ээр далд хөндлөн сэлтэрхий хугарал, хуйханд язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь: Мөрдөн байцаалтын шатанд : 1.Гэрч А.Бат-Эрдэнийн “...Ослын талаар надад харсан үзсэн зүйл байхгүй. Юу болсон талаар Шижирбаатараас шөнө хэргийн газрын үзлэг явагдаж байхад асуусан чинь эсрэг урсгалаас энэ хар өнгийн Харьер маркийн машин орж ирээд л мөргөчихсөн гэж хэлсэн. Одоо0000 OPA улсын дугаартай Камаз загварын тээврийн хэрэгсэл машинд мөргүүлсний улмаас зүүн урд хэсэгт нь эвдрэл учирсан. Миний харснаар зүүн урд дугуй салж унаад, зүүн урд тэнхлэг, зүүн урд нумын гогцоо, дагуу тяг тасарч явах боломжгүй олон тооны эвдрэл учирсан байна. Тээврийн хэрэгсэлд ачиж явсан рабаснаас мөргөлтийн улмаас рапс цацарч асгарсан ослын улмаас чиргүүл унаж чиргүүл дээр ачсан рабас асгарсан байна. Ослын улмаас жолоочийн суудал болон жолооны урд наалдаж жолоочийн хөл гэмтсэн байгаа. Осолд орсон Камаз загварын тээврийн хэрэгслийн хувьд техникийн хувьд бүрэн бүтэн ямар ч асуудалгүй ажилд гарсан. Манай жолооч нар хүнд ачаатай явдаг тул маш зөөлөн хурдаар явдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/ 2.Иргэний нэхэмжлэгч П.Шижирбаатарын “. Би энэ намар *** компанид хөлсний жолоочоор ажиллаж байгаа. ТАМЭД-Эрдэнэ компани захирал Бат-Эрдэнэ ахын эхнэр нь надтай хамаатан байгаа юм. Нэг сарын 3000000 төгрөгний цалин авахаар тохироод ажиллаж байсан. Одоо жолоодож байсан машин маань осолд орчихсон учраас би ажиллах боломжгүй болж байх шиг байна. Би өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг орчимд Булган аймгийн Бугат сумаас 69-96 OPA улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 48-98 тч улсын дугаартай чиргүүлд нийт 28 тонн буюу тус бүр 14 тонн рапс ачаад ДарханУул аймагт хүргэхээр гараад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум өнгөрөөд явж байтал 23 цаг 30 минут орчимд миний явж байсан урсгал руу нэг машин урсгал сөрж орж ирээд л миний жолоодон явсан машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Мөргөлтийн улмаас миний хөл хаалга болон жолооны хүрдэнд хавчуулагдаж машин жолоодлогогүй болсон. Би осол болсны дараа машинаасаа гарч ирээд харсан чинь хар өнгийн бага оврын жийп машин миний жолоодон явсан машиныг мөргөчихсөн байсан. Ослын улмаас миний хөл өвдөөд байсан учраас нөгөө хар машин дээр би очиж чадаагүй. Замын машин зогсоод миний жолоодон явсан машиныг мөргөсөн хар өнгийн машиныг эмэгтэй хүн жолоодон явсан юм байна хүүхэд нь гэмтчихсэн байна яаралтай эмнэлэг бараадуулах хэрэгтэй байна гэж хэлээд аваад явсан учраас тухайн осолд орсон машины жолоочтой би уулзалдаж чадаагүй. Ямартай ч нэг хүүхэд, эмэгтэй хүн замын машинд суугаад явсан. Тухайн машинд 2 л хүн явсан байх. Би хүнд ачаатай явсан учраас 20-30 километр цагийн хурдтай л явж байсан. Яг осол болох үед 20 гаран л Километр цагийн хурдтай явсан. Анх Булган аймгийн Бугат сумаас гарах үед 37-22 БУА улсын дугаартай Хово загварын машиныг Дөлгөөн гэх залуу жолоодон бид хоёр цуг гарсан юм. Осол болох үед Дөлгөөн намайг түрүүлээд явчихсан байсан. Бид хоёр замдаа утсаар яриад л хаана явж байгаагаа мэдэлцээд байсан. Би хурд багатай явсан учраас ард нь нэлээн зайд хоцорчихсон явсан. Осол болох үед замд ямар ч саад байгаагүй. Өөдөөс эсрэг урсгалаар явж байсан машин гэнэт л миний зорчин явсан эгнээ рүү орж ирээд л машины зүүн урд хэсэг рүү мөргөчихсөн. Би ямар маркийн машин яагаад урсгал сөрж орж ирсний мэдээгүй. Би машин гэнэт урсгал сөрөөд орж ирнэ гэж бодоогүй. Миний зүүн хөл явж болохгүй өвдөөд байна. Мөн толгой өвдөж шилэн хүзүү рүү хөшөөд байна. Жолоодон явсан машины хувьд зүүн урд хэсэг нь бүхэлдээ эвдэрч явах боломжгүй болсон. Ачиж явсан рабасны хувьд толгой буюу машин тэвшний рабас мөргөлтийн улмаас дээд хэсэг нь урагшаагаа цацарч асгараад чиргүүл унах үед чиргүүлийн рабас бүгд асгарчихсан байгаа..., ...Би камаз маркийн тээврийн 3 хэрэгслийг жолоодоод Орхон аймгаас Дархан-Уул аймаг руу 28 тонн рабас зөөвөрлөж явсан. Хүнд ачаатай болохоор 20-30 км цагийн хурдтай л явдаг. Би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум өнгөрөөд явж байхад өөдөөс нэг машин ирж яваа харагдсан. Тухайн машиныг хажуугаар зөрөөд өнгөрөх болов уу гэж бодсон чинь шууд миний явж байсан урсгал руу орж ирээд миний жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 хуудас/ 3.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Чулуунбатын “...Осол болсны маргааш нь Жаргалмаа надруу залгаад өчигдөр би машин барьж яваад зам тээврийн осолд орсон л гэж хэлсэн. Маргад-Эрдэнэ Орхон аймагт гэртээ хэвтрийн дэглэмд орсон эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал босож чадахгүй, зүүн хөл нь хугарсан, алхаж чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 103 хуудас/ 4. 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйл баримт бичиг,бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /хх-ийн 205 хуудас/ 5. 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 207-213 хуудас/ 6. 2018 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 24 тоот, 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 01 тоот, 2019 оны 06-р сарын 03-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлтүүд 7.Шүүгдэгч Ч.Жаргалмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хэргийг зөрчөөгүй нь үнэн. 2018 оны 10 дугар сарын 28-ны өдөр осол болсон. Уг осолд Улаанбаатараас Эрдэнэт явах чиглэлд явж байгаад Камаз маркийн автомашинтай мөргөлдсөн. Гэхдээ би өөрийнхөө эгнээнд зөв явж байсан. Ямар ч хурд хэтрүүлээгүй. Ямар ч айж сандарсан, тэвдсэн зүйлгүй явж байсан. Гэтэл Камаз машин өөдөөс орж ирснээрээ энэ хэрэгт намайг буруутгах шинжээчийн дүгнэлт гарсанд гомдолтой байна. Одоо ч эсэргүүцсээр байгаа. Яагаад гэвэл миний тээврийн хэрэгслийг замаас гаргаад миний машин явж байсан эгнээнийхээ зам дээр 50 хувьтай зогсож байсан. Тэгээд би хүүхэдтэйгээ явж байсан болохоор цочролд ороод тухайн үед зураг авах ямар ч ухаан байгаагүй. Хэрэгт хавсаргасан материалд фотошопоор А цэгийг тодруулсан байсан. А цэг фотошопын зураг дээр тэгтлээ цайртлаа гардаггүй юм. Би өөрөө фотошоп ажил мэргэжлийн хувьд хийдэг хүн мэдэж байгаа. Зураг авахдаа шинжээч нар албаны цаг минуттай зураг авалт хийж баталгаажуулаагүй. Хувийн хүний утсан дээр зураг аваад хэзээ хойно CD дээр хуулж хэрэгт хавсаргасан. Камаз тээврийн хэрэгслийн машин яагаад 20 км/цаг хурдтай явна гэж. Хэзээ ч тийм байдаггүй. Тэр байтугай бага оврын бонго, пронтейр маркийн машин бүгд цагаан зураасаа давж гарч явдаг. Тэгэхэд яагаад Камаз тээврийн машиныг буруутгаагүй юм. Замын хөдөлгөөний дүрэм яагаад зөрчөөгүй юм. Үнэхээр энэ 2 машины осол дээр ойлгомжтой байгаа. Миний талын эгнээ рүү уначихаад яагаад нөгөө талын машиныг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэсэн. Хурдаа, замаа чөлөөлөөд зогсохгүй яасан юм гээд намайг буруутгаад энэ хэрэгт яллагдагчаар татсан. Шинжээчийн дүгнэлт дээр хэд хэдэн удаа хүсэлт гаргаад миний хүсэлтийг үнэхээр хангаагүй. Би хууль, цагдаагийнханд итгээд би очих уу? Би мэдүүлгээ өгмөөр байна. Наана чинь юу болоод байна гэхэд надад сарын дараа энэ хэргийг танилцуулсан. Би утасдаж байцаагч руу асуугаад очих юм уу эсвэл та нар яах юм? Наад чинь юу болоод сар болж байхад надад танилцуулаад байгаа юм бэ? гэж асууж байсан. Энэ ажиллагаа бүрэн гүйцэд зөв хийгдээгүй. Үүнээс үүдээд өнөөдөр ийм бодолтой байгаа. Анхнаасаа ажиллагааг зөв хийгээд, хурдаа тодруулаад, камаз бүрэн эсэх, Harrier яаж явсан юм гээд аль аль талыг нь дүгнээд намайг буруутгаж байвал үнэхээр өнөөдөр харамсахгүй. Би хүнээсээ уучлалт гуйгаад сууж байна. Гэтэл улайм цайм нөгөө талын хийсэн ажиллагааг хамгаалсан дүгнэлт гаргасан. Би үнэхээр тайван өөрийнхөө эгнээнд явж байсан. Ерөөсөө айж сандрах юм байгаагүй. Зүгээр зөрөөд явж байхад гэнэт дараад орж ирсэн. 3 хоногийн дараа аав Хөвсгөлөөс ирээд би дүүтэйгээ хамт яваад хагарал, гэмтэл байна уу үзэх гээд явсан. Би зам ангид ажилладаг хүн. Хагарал, гэмтэл байна уу 4 гээд аав ч гэсэн хамт явмаар байна гэхээр нь энэ гурвыг явуулсан. Ямар ч тэнд ухсан зураас байгаагүй. 10 хоногийн дараа очиход ч байгаагүй гэж байгаа юм. Тэр зураасыг хэзээ хойно зурган дээр нь цагаан зураас гарсан болохоор албаар очиж ухсан юм шиг байгаа юм. Би үнэхээр хууль, шүүхийнхэнд итгэдэг. Өөрөө ч гэсэн ажлаа үнэнч шударга хийх дуртай хүн. Тэгэхэд өнөөдөр ийм ажиллагаа хийгээд надад эргэлзээтэй зөндөө олон зүйлүүдийг тайлбарлаагүй. Надаас илүү мэргэжлийн түвшинд олон ийм хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүс. Тийм байхад миний машиныг жалга руу хөвөө рүү түлхэж гаргачхаад хэргийн баримт гээд байгаа юм. Намайг нөгөө эсрэг урсгалаас А цэг рүү орсон гэж байгаа. Миний өөрийн эгнээнд явсан машин яаж шууд параллель тэгшхэн очиж зогсох юм. Тэр үндэслэлийг үнэхээр гаргаад ир. Би өнөөдөр шүүх, прокурорынхонд гомдолтой байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. Үйл баримтыг үгүйсгэсэн эргэлзээтэй нотлох баримт байхгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэргийн оролцогчдын хууль ёсны эрхийг зөрчөөгүй гэж дүгнэв. Шүүгдэгч Ч.Жаргалмаа, түүний өмгөөлөгч нь” ... Ямар ч тэнд ухсан зураас байгаагүй. 10 хоногийн дараа очиход ч байгаагүй гэж байгаа юм. Тэр зураасыг хэзээ хойно зурган дээр нь цагаан зураас гарсан болохоор албаар очиж ухсан юм шиг байгаа юм. Би үнэхээр хууль, шүүхийнхэнд итгэдэг. Өөрөө ч гэсэн ажлаа үнэнч шударга хийх дуртай хүн. Тэгэхэд өнөөдөр ийм ажиллагаа хийгээд надад эргэлзээтэй зөндөө олон зүйлүүдийг тайлбарлаагүй. Надаас илүү мэргэжлийн түвшинд олон ийм хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүс. Тийм байхад миний машиныг жалга руу хөвөө рүү түлхэж гаргачхаад хэргийн баримт гээд байгаа юм. Намайг нөгөө эсрэг урсгалаас А цэг рүү орсон гэж байгаа. Миний өөрийн эгнээнд явсан машин яаж шууд параллель тэгшхэн очиж зогсох юм. Тэр үндэслэлийг үнэхээр гаргаад ир. Би өнөөдөр шүүх, прокурорынхонд гомдолтой байна” гэж өөрийгөө гэм буруугүй, эсрэг урсгалд ороогүй гэсэн байр суурьтай, Улсын яллагч: Эсрэг урсгалд орсон нөхцөл байдал нь А цэгээр хөдөлшгүйгээр тогтоогдож байгаа учраас замын хөдөлгөөний дүрмийг Ч.Жаргалмаа зөрчсөн. Гэрэл гялбасан гэдэг асуудал 2 дахь дүгнэлтээс яриад байна. Замын хөдөлгөөний дүрэм 15 дугаар зүйлд хэрвээ жолооч гэрэл гялбасан тохиолдолд ерөөсөө л хурдаа хасаж, зогсоох арга хэмжээ авна гэж маш тодорхой заагаад өгсөн. Гэтэл хурдаа хассан, тоормос гишгэсэн, зогсоосон ул мөр зам дээр байхгүй учраас буруутгаад орж ирсэн нөхцөл байдал байгаа. Ч.Жаргалмааг зам тээврийн осолд буруутгаад дүрэм журмыг хэн зөрчсөн юм бэ гэх асуудал дээр тусгай мэдлэгтэй нийтдээ 7 хүнийг шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Ч.Жаргалмаа анхны шинжээчийн дүгнэлт дээр гомдол гаргахад хүсэлтийг хүлээж авсан. Үнэхээр ийм нөхцөл байдал байгаа бол дахиад дүгнэлт гаргуулъя гээд өөрийнх нь тавьж байгаа асуултуудыг маш тодорхой тусгаад шинжээч томилоод авчихсан байгаа. Энэ дүгнэлтүүд дээр дүрэм, журмыг Жаргалмаа зөрчсөн гэсэн дүгнэлтүүд гараад байгаа тул тусгай мэргэжилтэй шинжилгээний байгууллагаас гадуур гаргасан шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй энэ дүгнэлтүүд эргэлзээтэй, хууль бус нотлох баримт гэсэн дүгнэлт хавтаст хэрэг авагдаагүй байгаа учраас энэ дүгнэлтүүдийг үнэлэхээс өөр аргагүй. Энэ 3 удаагийн дүгнэлт дээр Шижирбаатарыг буруугүй гэж гаргаад байгаа тохиолдолд өнөөдөр дүгнэлтээр тогтоогдоогүй асуудлыг нотлох баримтаар үнэлж буруу тайлбарлаж хүнийг буруутгаж хэрэгт татах үндэслэл байхгүй. Бүх зүйл нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас шүүгдэгчийн гэм буруутайд тооцох саналаа дэмжиж байна. 5 Хөөн хэлэлцэх хугацаа дээр ярьж байна. Хэргийг шийдвэрлэх асуудал учраас шүүгч гэм буруутайд тооцсон эсэх талаар мэтгэлцээн дээр энэ асуудлаар ярих байх. А.Бат-Эрдэнийн гаргах хохирол дээр Камаз маркийн тээврийн хэрэгслийн 5 сая төгрөгийн үнэлгээг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа гэсэн байр суурьтай тус тус мэтгэлцэж байна. Шүүгдэгч Ч.Жаргалмааг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар 2018 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 24 тоот, 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 01 тоот, 2019 оны 06-р сарын 03-ны өдрийн 01 тоот нийт 3 удаа шинжээчийн дүгнэлтүүд гарчээ. Хавтаст хэрэгт авагдсан анхны хэргийн газрын үзлэг хийсэн бичлэгийг сүүлд хийсэн хэргийн газрын үзлэгийг нөхөн хийсэн бичлэгтэй харьцуулсан байдлаар шинжлэн хэлэлцэхэд анхны хэргийн газарт тэмдэглэсэн А цэг Ч.Жаргалмаагийн явж буй эгнээний эсрэг урсгалд байх бөгөөд асфальтан замын гадаргууд эвдрэл үүсгэсэн энэ ухагдсан зураас үргэлжилсээр Хариер маркийн машины зүүн урд булан хүртэл үргэлжилсэн байгаа нь хэргийн газрын нөхөн үзлэгээр өөрчлөгдөөгүй, /сүүлд хүн ухсан байдлаар тогтоогдоогүй/ үүнээс өөр үйл баримт тогтоогдоогүй зэрэг байдлыг үндэслэн дээрх 3 удаагийн шинжээчийн дүгнэлтүүдэд шүүгдэгч Ч.Жаргалмааг Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 15.1-а дахь заалтуудыг зөрчиж П.Шижирбаатарын жолоодож явсан 69-96 OPA улсын дугаартай “Камаз” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан гэсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Ч.Жаргалмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” 15 дугаар зүйлийн 15.1.а.”Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн А.Маргад-Эрдэнийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн дунд чөмөгний дунд 1/3-ээр далд хөндлөн сэлтэрхийт хугарал, хуйханд язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж үзлээ. Эрхзүйн зүйн дүгнэлт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус заажээ. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Шүүгдэгч 14-09 OPA улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 15.1-а дахь заалтуудыг зөрчиж П.Шижирбаатарын жолоодож явсан 69-96 OPA улсын дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн А.Маргад-Эрдэнийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн дунд чөмөгний дунд 1/3-ээр далд хөндлөн сэлтэрхийт хугарал, хуйханд язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл юм. Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Жаргалмааг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Ч.Жаргалмаа нь гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ 6 Прокуророос Ч.Жаргалмаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар П.Шижирбаатар, А.Бат-Эрдэнэ нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэгч А.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч зам тээврийн ослын улмаас - дутсан 6тн рапсыг 1 тонн рапсыг 1,200,000 төгрөгөөр үнэлэхэд 7,200,000 төгрөг, - Камаз тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролд 5.625.000 төгрөг, -Тээвэрлэлтийн зардалд 1,600,000 төгрөг, -“Ван Хас” ХХК-ийн үнэлгээний хөлс 20,000 төгрөг, 270,000 төгрөг гэж үзэн нийтдээ 14,715,000 төгрөг нэхэмжилж байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар Зам тээврийн ослын улмаас Камаз маркийн машинд 5.625.000 төгрөгийн эвдрэл хохирол гарсан нь Хөрөнгө даатгал хохирол үнэлгээний Ван Хас ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр, асгарсан рапс 6000.000 төгрөг болох нь Хөрөнгө даатгал хохирол үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр “Камаз” машины өргөлт буулгалтын хөлс 1600.000 төгрөг гарсан нь мөнгөн шилжүүлгийн баримтаар Ван Хас ХХК-ийн үнэлгээний хөлс 20,000 төгрөг, 270,000 төгрөг төлсөн нь бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тогтоогдсон гэж үзэж нийт 13,515,000 төгрөг шүүгдэгч Ч.Жаргалмаагаас гаргуулж А.Бат-Эрдэнэд олгож нэхэмжлэлийн шаардлагаас хуулийн үндэслэлгүй гэж үзэн 1200.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /1-р х.х-ийн 04, 60, 61-рт 2-р х.хийн 05, 124-рт/ Ослын улмаас дутсан 6 тнн рапсны үнэлгээг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Үнэлгээний комисс 1 тн рапсийг 650.0000 төгрөгөөр үнэлсэн байх ба шүүх мэргэжлийн хохирол үнэлгээний үнэлгээний байгууллага болох “Ашид билгүүн” ХХК-ийн 10 тн рапс 1000.000 төгрөг гэсэн үнэлгээг баримталсан болно. Мөн Камаз машины эвдрэл, хохирлын үнэлгээг хамгийн багаар тооцсон иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээр тогтоосон болно./1-р х.х-ийн 80-рт, 2-р х.х-ийн 05-рт/ Иргэний нэхэмжлэгч П.Шижирбаатар түүний өмгөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.549.000 төгрөг нэхэмжилсэн ба Үүнд: авах байсан цалин хөлс-3000.000 төгрөг эмчилгээний зардал -300.000 төгрөг замын зардал-249,603 төгрөг болно. Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар эмчилгээ оношилгооны зардалд рентген зураг авхуулсны 270.000 төгрөг нь” Медипас” эмнэлгийн тооцооны баримтаар, замын зардлын 179200 төгрөг нь “ЮниГаз” түгээгүүрийн газраас шатахуун авсан 179200 төгрөгийн баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 70,403 төгрөгийн шатахуун авсан баримтаар нотлогдсон гэж үзэж нийт 519,603 төгрөг Ч.Жаргалмаагаас гаргуулж П.Шижирбаатарт олгож, авах байсан цалин хөлс, эмчилгээний зардал нотлогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,029,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ./1-р х.х-ийн 23-рт, 2-р х.х-ийн 49-рт,/ Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Чулуунбат нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхээс шүүгдэгч Ч.Жаргалмааг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд 7 тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.Жаргалмаа нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ба энэ үед Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн хуулийн заалт үйлчилж байжээ. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01-р сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол улсын хуулиар өөрчлөлт оруулж “ Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж хуулийн заалт үйлчилж байгаа үед шүүгдэгч Ч.Жаргалмаад ял шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлэж байна. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон оногдуулсан ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна. Шүүгдэгч Ч.Жаргалмаагийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг бөгөөд үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байна. Иймд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлж, /2020 оны -01-10- ны өдрөөс өмнөх/“ Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн хуулийн заалтын баримталж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Ч.Жаргалмаад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ч.Жаргалмаа энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.Жаргалмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №564817 тоот үнэмлэхийг буцаан олгож, хэргийн газрын үзлэг хийсэн болон гэрэл зургийн үзүүлэлт бүхий 3 ширхэг СД-г хэрэгт хавсаргахаар тогтоосон болно. Иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралд оролцсон бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцох хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Онход овогт Чулуунбатын Жаргалмааг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 8 зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнөх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Жаргалмаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Жаргалмаагаас 13,515,000 төгрөг гаргуулж А.Бат-Эрдэнэд, 519,603 төгрөг гаргуулж П.Шижирбаатарт тус тус олгож, А.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагаас 1200.000 төгрөгт холбогдох хэсгийг, П.Шижирбаатарын нэхэмжлэлийн шаардлагаас 3,029,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4.Насанд хүрээгүй Маргад-Эрдэнийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Жаргалмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт хураагдсан Ч.Жаргалмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №00000 тоот үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хэргийн газрын үзлэгийг дуу, дүрсээр баримтжуулсан 3 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА