Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2121001490041 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* ******* 5 дугаар баг, ******* хороололд оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* буюу нийтийн албан тушаалд 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд томилогдон ажиллаж байхдаа 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан, өөрөөр хэлбэл албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдэл буюу газрын дуудлага худалдааны ялагчаар тодорсон “ ” ХХК-ийн дуудлага худалдааны дэнчингийн үнэ болох 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг авч, өөртөө давуу байдал бий болгосон,

- 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан, өөрөөр хэлбэл албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдэл буюу ******* ******* нөөцийн өвсийг худалдан борлуулсан 150 боодол өвсний үнэ болох 525,000 (таван зуун хорин таван мянга) төгрөгийг иргэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

- 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан, өөрөөр хэлбэл албаны эрх ашгийг эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдэл буюу ******* ******* нөөцийн 100 боодол өвсний үнэ болох 350,000 (гурван зуун тавин мянга) төгрөгийг нярав авч, өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сард ******* суманд зохион байгуулагдсан газрын дуудлага худалдааны дэнчингийн мөнгө болох 600,000 төгрөг 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хяналт шалгалт хийхэд төсөвт төвлөрөөгүй байсан. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуудлага худалдааны дэнчингийн мөнгө болох 600,000 төгрөгийг орон нутгийн ерөнхий орлогын ... тоот дансад төвлөрүүлсэн. Уг мөнгө нь ******* орлого болж ******* төсөв бүрдүүлэх ёстой. Аймгийн санхүү аудитын газраас мөн шалгалт хийхэд тухайн үед няраваар ажиллаж байсан 2020 оны 03 дугаар  сарын 01-ний өдөр ******* ******* нөөцийн өвс зарж борлуулсан орлого болох 350,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан байсан. 2019 онд тухайн үед багийн ******* дарга байсан нь ******* нөөцийн өвснөөс 150 ширхгийг 525,000 төгрөгөөр худалдаж авсан боловч уг мөнгийг ******* ******* ******* ажиллаж байсан нь бэлнээр авсан байдаг. Нөөцийн өвс худалдан борлуулсан орлого төсвийн орлого болох ёстой...” гэжээ. /хх-ийн 40-41/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай ******* ******* ажиллаж байсан нь газрын дуудлага худалдааны дэнчингийн мөнгө болох 600,000 төгрөгийг ******* төсөвт тушаалгүй жил гаруй хугацаанд хувьдаа ашиглаж байгаа нь төсвийн орлогын бүрдүүлэлтийг шалгах ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн ба уг мөнгөний талаар асуухад мэдэхгүй, санахгүй байна гэж хариулсан атлаа маргааш нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөнгийг төрийн сангийн дансанд тушаасан. Мөн нь ******* аюулгүй нөөцийн өвснөөс ******* ******* иргэн , нарт худалдаад уг мөнгийг Төрийн сангийн данс руу хийгээгүй хувьдаа завшсан. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хадлан хадах гэрээ байгуулсан ба уг иргэн нь хадах ёстой газраасаа өөр газар хадлан хадсан зөрчлийг багийн дарга мэдэгдсээр байтал Улз гол үертэй байсан гэсэн шалтгаанаар шалгалгүй орхигдуулсан...” гэжээ. /хх-ийн 43-44/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны газрын дуудлага худалдааны дэнчингийн мөнгө болох 600,000 төгрөгийг тухайн дуудлага худалдаанд оролцсон “Шинь шинь” ХХК-ийн ажлын хэсгийн ахлагч тухайн үед ******* орлогч дарга байсан ******* бэлнээр өгсөн байсан. Өнгөрсөн оны 12 дугаар сард иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилогдсон ажлын хэсгийн шалгалтаар газрын дуудлага худалдааны 600,000 төгрөг дутсан учраас би даргаас утсаар залгаж асуухад “би тухайн үед хийгээгүй байна уу” гээд өөрийн дансаа шалгая гэж хэлсэн. Сумын аюулгүйн нөөцийн өвснөөс ******* ******* иргэн , нарт худалдаад ын нярав дансаар шилжүүлсэн 350,000 төгрөгийг дарга өөрийн дансаар шилжүүлэн авсан байсан. Мөн иргэн аас 352,000 төгрөгийг бэлнээр авсан байсан...” гэжээ. /хх-ийн 51-52/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 0,74 га газрыг барилга байгууламжийн зориулалтаар дуудлага худалдаанд оруулахаар болсон бөгөөд уг дуудлага худалдааг явуулах комиссын даргаар *******, хөтлөгчөөр миний бие, тэмдэглэл хөтлөгчөөр бичиг хэргийн ажилтан Жаргалмаа нар томилогдсон. Дуудлага худалдаанд “Шинь шинь” ХХК, “ ” ХХК оролцох хүсэлт ирүүлж 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулж дэнчингийн 600,000 төгрөгийг компаниас ирүүлсэн материал дотор хийсэн байсан. Дуудлага худалдаанд “ ” ХХК ялагчаар шалгарч “Шинь шинь” ХХК ялагдсан учраас дэнчингийн мөнгийг буцаан өгч, “ ” ХХК-тай ******* ******* орлогч гэрээ байгуулсан. Дуудлага худалдааны комиссын дарга ******* “ ” ХХК-ийн дэнчингийн мөнгө 600,000 төгрөг, гэрээг бэлтгэж өгсөн бөгөөд дэнчингийн мөнгийг тушаасан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Энэ оны 01 дүгээр сард шалгалт явуулахад мөнгийг тушаагаагүй байсан болохоор оос асуусан чинь “тушаачихсан байгаа” гэж надад хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 55-56/ 

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэний өдөрлөг хийж тухайн өдөрт зориулсан караоке дууны тэмцээн зохион байгуулсан. Тухайн үйл ажиллагааны шагналын санд ашиглах мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сангаас гаргах боломжтой байсан боловч тэр өдөр гүйлгээ хийх боломжгүй байгаа тул нөөцийн өвс авах мөнгөө бэлнээр өгчих шагналын санд хэрэглэх гээд байна гэж хэлсэн учраас би 525,000 төгрөгийг Урангоо, Мөнхсоёл нарын хамт сууж байхад нь ******* өгсөн. Би мөнгө буцааж авалгүй өвсөө авсан...” гэжээ. /хх-ийн 59-60/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...банк хаасан шалтгаанаар нь нөөцийн сангаас 100 боодол өвс авсны төлбөр 350,000 төгрөгийг миний хувийн ... дансанд шилжүүлсэн. Маргааш өдөр нь буюу хагас сайн өдрийн 13 цагийн орчим над руу залгаж “өчигдрийн өвсний мөнгө байна уу, түр зээлээч, удаахгүй өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ын данс руу 350,000 төгрөгийг шилжүүлсэн. ...тухайн мөнгийг төрийн сангийн дансанд тушаах талаар шаардахад өгнө л гэдэг байсан...” гэжээ. /хх-ийн 61-62/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би 2017 оноос 2020 он хүртэл ******* ******* ******* ******* ******* ажиллаж байсан. “ ” ХХК-ийн газрын дуудлага худалдаанд оролцохдоо холбогдох баримт бичгүүдийн хамт дэнчингийн мөнгийг бэлнээр авчирч өгсөн. Уг мөнгийг нь би авсан. ...2019 оны 12 дугаар сард ******* ******* Улз багийн ******* дарга нь хувийн хэрэгцээнд 150 боодол өвс авсан юм. Уг өвс ******* ******* нөөцийн өвс байсан ба нэг өвсийг 3500 төгрөгөөр зарж байсан.  Уг өвсний мөнгө болох 525,000 төгрөгийг бэлнээр авсан. Уг мөнгийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэмцээн уралдааны шагналын санд зарцуулсан. Мөн нярав өвсний мөнгө 350,000 төгрөг авсан. ...би бүх мөнгийг буцааж төрийн сангийн дансанд байршуулсан...” гэжээ. /хх-ийн 190-191/

Дорнод аймгийн ******* ******* ******* ******* “*******ыг ажилд томилох тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 158/

Дорнод аймгийн ******* ******* ******* ******* “*******ыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 159/

Албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 160-162/

Дорнод аймгийн ******* ******* ******* ******* “Комисс томилох тухай”, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 69, 70/

Дуудлага худалдааны ялагчтай байгуулсан гэрээний хуулбар /хх-ийн 74-75/

Дорнод аймгийн ******* ******* тамгын газрын ******* албан бичиг /хх-ийн 144/

*******ын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 104/

ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 67/

Орлогын дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн 163/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 200/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 201/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Бодонгууд овогт ******* нь Дорнод аймгийн *******  ******* ******* ******* ******* ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр газрын дуудлага худалдааны ялагчаар тодорсон “ ” ХХК-ийн дуудлага худалдааны дэнчин 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг, мөн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* ******* нөөцийн өвсийг Б.ад худалдан борлуулсны үнэ 525,000 (таван зуун хорин таван мянга) төгрөгийг, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* ******* нөөцийн 100 боодол өвсний үнэ 350,000 (гурван зуун тавин мянга) төгрөгийг, нийт 1,475,000 төгрөгийг өөртөө авч, давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч *******ын “...” ” ХХК-ийн газрын дуудлага худалдаанд оролцохдоо холбогдох баримт бичгүүдийн хамт дэнчингийн мөнгийг бэлнээр авчирч өгсөн. Уг мөнгийг нь би авсан. ...2019 оны 12 дугаар сард ******* ******* Улз багийн ******* дарга нь хувийн хэрэгцээнд 150 боодол өвс авсан юм. Уг өвс ******* ******* нөөцийн өвс байсан ба нэг өвсийг 3500 төгрөгөөр зарж байсан. Уг өвсний мөнгө болох 525,000 төгрөгийг бэлнээр авсан. Мөн нярав өвсний мөнгө 350,000 төгрөг авсан....” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ын “... 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуудлага худалдааны дэнчингийн мөнгө болох 600,000 төгрөгийг орон нутгийн ерөнхий орлогын ... тоот дансад төвлөрүүлсэн. Уг мөнгө нь ******* орлого болж ******* төсөв бүрдүүлэх ёстой. Аймгийн санхүү аудитын газраас мөн шалгалт хийхэд тухайн үед няраваар ажиллаж байсан 2020 оны 03 дугаар  сарын 01-ний өдөр ******* ******* нөөцийн өвс зарж борлуулсан орлого болох 350,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан байсан. 2019 онд тухайн үед багийн ******* дарга байсан нь ******* нөөцийн өвснөөс 150 ширхгийг 525,000 төгрөгөөр худалдаж авсан боловч уг мөнгийг ******* ******* ******* ажиллаж байсан нь бэлнээр авсан байдаг....” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч , , , Б., нарын мэдүүлэг, Дорнод аймгийн ******* ******* ******* ******* “*******ыг ажилд томилох тухай”, “Комисс томилох тухай”, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах тухай” захирамжийн хуулбар, дуудлага худалдааны ялагчтай байгуулсан гэрээний хуулбар, *******ын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, орлогын дэлгэрэнгүй жагсаалт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчөөгүй тул шүүх тэдгээр нотлох баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-г нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* ажиллаж байсан тул дээрх хуулийн зохицуулалтад хамаарах албан тушаалтан юм.

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх эсхүл хийх ёсгүй үйлдэл хийх зэргээр эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь төрийн сангийн дансанд орох ёстой байсан өөрөөр хэлбэл ******* нөөцийн өвсийг худалдан борлуулсны орлого болон сумаас зохион байгуулсан дуудлага худалдааны дэнчингийн мөнгийг тус тус өөртөө авч байгаа үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүний энэхүү үйлдлийг Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 1,475,000 төгрөгийг өөртөө авч, давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан 1,475,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч *******ын нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 2 жилээр тогтоож, нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь төрийн сангийн дансанд орох ёстой байсан 1,475,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан *******ын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, орлогын дэлгэрэнгүй жагсаалт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 1,475,000 төгрөгийг өөртөө авч, давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******од тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******од мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан 1,475,000 төгрөгийг төрийн сангийн дансанд төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА