Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин, Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ид холбогдох эрүүгийн 2133000510001 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Орхон аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гааль татварын эдийн засагч мэргэжилтэй, “*******” ХХК-д механикаар ажилладаг, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум 0 дугаар баг, Цагаан-Овоо, Шар хад гудамжны 0-0 тоотод оршин суух, Боржигон овогт ******* /РД:-/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар багийн нутагт байрлах наадмын тайлбар гэх газарт ирэн ******* бие эрх чөлөөнд халдаж, зүүн гарын эрхий хурууны 1-р үений мултрал, зүүн гарын эрхий хуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар багийн нутагт байрлах наадмын тайлбар гэх газарт ирэн ******* бие эрх чөлөөнд халдаж, зүүн гарын эрхий хурууны 1-р үений мултрал, зүүн гарын эрхий хуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь Шүүхийн хэлэлцүүлэгт : Шүүгдэгч *******ийн өгсөн: “...Миний бие ******* Цагаан овоо гэх газар найзуудтай сууж байхдаа хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум 3-р баг Цагаан овооны Наадмын талбай дээр ах нартайгаа тааралдаж согтууруулах ундаа хэрэглэсэн. Үүнээс болж иргэн *******тай маргалдаж, ******* эрхий хуруунд гэмтэл учруулсан. Миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад 1.Хохирогч ******* өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар багийн нутагт Цагаан-Овоо гэх газарт хээр 0.75 литрийн Хараа нэртэй архийг Баска, бид гурав хувааж ууссан юм. Тэгээд буцаад сумын төв рүү явж байхад наадмын талбайн хажууд портер маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь хэн байгаа юм бол гээд очсон юм. Тэгтэл Дагвадорж Насаа гэх хүүхэнтэй Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво уугаад байж байсан ба тухайн пиво нь дөнгөж талдаа орж байсан. Тэгээд тэрийг нь хувааж ууцгааж дуусаад бид хоёр сумын төв явж 1 шил Хараа нэртэй 0.75 литрийн архи авчирч 5-лаа хувааж уусан. Тэгээд Дагвадорж, Насаа нар дахиж архинд яваад 0.75 литрийн Хараа архи авч ирж ууж байхад нь би согтоод дотор муудаад байхаар нь унтсан юм. Хэсэг унтаад сэрээд юм ярилцаж байсан чинь Дагвадорж намайг “чи” гэж хэлэхээр нь би “чи намайг чи гэж хэлэх арай болоогүй шүү” гэж хэлээд маргаан үүссэн юм. Тэгээд сандал дээр сууж байгаад босоод би дээлээ тайлаад зодолдоод зууралдаж байхад Дагвадорж миний зүүн гарын эрхий хурууг баруун гараараа бариад арагш нь нугалж өчиж, намайг урдаа сөхрүүлээд унагасан юм. Тэгэхэд нь би хуруу гээд орилоод тавь гэж хэлэхэд тавихгүй байсан бөгөөд ирж Дагвадоржийг түлхэж салгасан. Тэгээд бид хоёр тухайн үедээ эвлэрээд гэртээ харихаар болсон. Тухайн үед би хуруугаа яасныг мэдээгүй байсан бөгөөд Дагвадорж Насаа хоёрыг хөдлөөд явсны дараа гараа харсан чинь миний эрхий хуруу хойшоо нугаларчихсан урд талаараа яс нь цоороод гараад ирсэн байсан. Тэгээд Баска, нар намайг эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 4-6, 49-р хуудас/, 2.Гэрч *******ийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар багийн нутагт Цагаан-Овоо дээр Бүрнээ, бид гурав 1 шил архи хувааж уусан. Тэгээд доошоо буугаад Наадмын талбай дээр ирсэн чинь Давка байхаар нь юм яриад байж байсан чинь Давка ганц юм уух уу гээд 1 шил архи авсан. Тэгээд бид 4 тэр архийг нь хувааж уугаад байтал , Давка хоёр маргалдаад зодолдсон ба салгах гэтэл үгэнд орохгүй байсан. Нэгийг нь бариад авахаар нэг нь ирж цохиод үгэнд орохгүй байхаар нь би цаашаа яваад өгсний дараа гар болохоо байлаа гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн гадаа авирч өгөөд гэртээ харьсан. Бүрнээ бид гурав эхлээд 0.75 литрийн Хараа нэртэй 1 шил архи уусан. Тэгээд Давка бид дөрөв 0.75 литрийн Хараа нэртэй 1 шил архи хувааж уусан...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-р хуудас/, 3.Гэрч *******ын өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3-р багийн Цагаан-Овоо гэх газар нарын хамт 2 шил Хараа нэртэй архи уусан. Тэгээд сумын төв рүү явж байх замд Наадмын талбай хажууд Портер машин зогсож байхаар нь бид 3 очсон. Тэгтэл тэнд Дагвадорж, Насаа гэх эмэгтэйтэй 2.5 литрийн том савтай пиво уугаад сууж байсан бөгөөд тухайн пиво нь талдаа орж байсан. Бид хэд тэр пивыг хувааж уугаад дараа нь бид нар наадмын талбай дотор ороод бид 2 сумын төв рүү мотоциклтой явж 1 шил Хараа нэртэй 0.75 литрийн архи авч ирсэн. Тухайн үед Дагвадорж байхгүй портер машинаа хүргэж өгөөд жижиг машин авч ирнэ гээд явчихсан байсан бөгөөд бид нарыг тухайн архиа уугаад талд нь орж байхад ирсэн. Тэгээд тэр архийг ууж дууссаны дараа дахиад 1 шил архи уусан. Тэр архийг хэн хаанаас авч ирснийг мэдэхгүй. Тэгээд бид нар хоорондоо хууч хөөрөөд байж байтал Дагвадоржийг “чи энэ хоёрыг та гэж хэлээд намайг чи гэж хэллээ” гээд хоорондоо маргаад эхэлсэн. Тэгээд Дагвадорж 2 хоорондоо барьцалдаад ноцолдоод эхэлсэн. Намайг салгах гээд очиход Дагвадорж ын аль гарыг нь санахгүй байна. Гарын эрхий хуруунаас бариад хойш нь дараад өчөөд урдаа сөхрүүлээд суулгачихсан байхаар нь би Дагвадоржийг цааш нь түлхээд салгасан.юм. Тэгээд түлхэж салгаснаас хойш зодолдсон асуудал байхгүй хоорондоо хэрэлдээд байсан юм. Тэр хоёр хоорондоо маргалдаж эхлэх үед анх Дагвадоржийг цохисон гэж тэнд байсан хүмүүс ярьж байсан. Би яг цохиж байхыг нь хараагүй юм. ын эрхий хуруу эвгүй болчихлоо гэснээс өөр гэмтэл мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-р хуудас/, 4.2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01 цаг 45 минутад Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл/хх-ийн 3-р хуудас/, 5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25- ны өдрийн 11708 дугаартай ...1.******* биед зүүн гарын эрхий хурууны 1-р үений мултрал, зүүн гарын эрхий хуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 14-15-р хуудас/, 6.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ноостын үзүүлсэн жижүүр эмчийн анхны үзлэгийн тодорхойлолтын хуулбар/хх-ийн 18-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. Шүүгдэгч ******* нь хохирогчийн зүүн гарын эрхий хурууг баруун гараараа бариад арагш нь нугалж өчиж байгаа үйлдэл нь хохирогчийн эсрэг хийж байгаа санаатай үйлдэл бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн хохиролтой шууд шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Шүүгдэгч нь хохирогч *******д эмчилгээний төлбөрт 600.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 84 дүгээр хуудаст авагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ******* нь хохирогч *******д төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар : Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-81-82/-аар шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Яллагдагч ******* нь хохирогч *******тай эвлэрч хэргээ хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-84, 91/ гаргасныг прокурор хянаад 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоол /хх-92/-оор хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэх тухай шийдвэрлэсэн байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгуулийн 450.000 төгрөгийн биелүүлэхийг мэдэгдсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй,эд хөрөнгө битүүмжлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгуулийн 450.000 төгрөгийн биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5.Шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч нь хохирогч *******д 600.000 төгрөг төлж хохирлыг барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

7.Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй,эд хөрөнгө битүүмжлээгүй зэргийг дурдсугай.

8.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА