Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 259

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овгийн С-ийн Б,

Хариуцагч: Шез,

Гуравдагч этгээд: Хөтөч овгийн Б*******ын А,

Нэхэмжлэлийн шаардлага: “Шезийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны холбогдох хэсэг, уг хуралдаанаас гаргасан 10 дугаар бүхий “Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгчийн албан тушаалд томилогдох нэр дэвшигчийг тодруулж, Ерөнхийлөгчид уламжлах тухай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Г.Ц, гуравдагч этгээд Б.А, түүний өмгөөлөгч Т.М нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Б би сонгон шалгаруулалт зарлагдсан Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд нэр дэвшин өрсөлдөж, улмаар Мэргэшлийн хороо болон Хуульчдын холбооны дүгнэлт, Шезийн гишүүдийн нэр дэвшигчтэй ярилцлага хийсэн дүнгүүд гарснаар нийт нэр дэвшигчдийн дотроос онооны байдлаар 1 дүгээрт эрэмбэлэгдэн Шезийн хуралдаанд орж хэлэлцэгдэхэд бэлэн болоод байсан юм.

Энэ хугацаанд Шезийн 5 гишүүнээс 2 гишүүн нь албан тушаалаасаа чөлөөлөгдөж 3 гишүүн үлдээд байсан үед 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Шезийн хуралдаан болж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд томилогдох нэр дэвшигчийн нэрийг тодруулж, Ерөнхийлөгчид уламжилсан 10 дугаартай тогтоол гаргасан байх бөгөөд үүнийг илт хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Үүнд:

Шезийн ажиллаж байсан 3 гишүүний нэг нь нэр дэвшигчийг тодруулах хуралдаанд тодорхой шалтгаанаар оролцоогүй, саналаа өгөөгүй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5, Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар “Шез нь дарга, 4 гишүүнээс бүрдэнэ”, Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Шез эрх хэмжээнийхээ асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол батална” гэж тус тус хуульчлан заасан бөгөөд энэ нь дор хаяж 3 гишүүн санал нэгтэй байж асуудлыг шийдвэрлэнэ гэж илэрхийлэгдсэн байна. Энэ заалт нь ямар ч тохи************** өөрчлөх боломжгүй, өөрөөр ойлгох боломжгүй, хуульд өөрөөр заахгүй зохицуулалт юм. Иймд чөлөөлөгдсөн гишүүдийн оронд гишүүн томилогдтол хуралдаан хийх хууль зүйн боломжгүй байсан ба хийлээ гэхэд 3 гишүүн санал нэг тохи************** асуудлыг шийдвэрлэгдсэнд тооцох учиртай юм.

Шез нь Үндсэн хуулийн байгууллага, түүний гишүүдийн тоо цөөхөн, хатуу тогтоогдсон байдагтай дээрх зохицуулалт холбоотой билээ.

            Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д “хуралдааныг гишүүдийн олонх ирснээр хүчинтэйд тооцно” гэсэн нь хуралдааны ирцийн талаарх зохицуулалт ба энэ нь хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь зохицуулалттайгаа уялдаж, асуудал 3 гишүүний санал нэг байдлаар шийдвэрлэгдэнэ гэдэг нь харагдаж байна.

Шез хуралдаанд оролцсон 3 гишүүний хоёрын саналыг авсан тул асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Үүнийг дээр хангалттай тайлбарласан ба өөр нэг үндэслэл нь хэрэв хуралд оролцсон гишүүдийн олонхиор асуудлыг шийдвэрлэх бол энэ тухай хуульд тодорхой заасан байдаг. Тухайлбал, Монгол улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ”, Компанийн тухай хуулийн 80.6-д “Хуульд өөрөөр заагаагүй, эсхүл компанийн дүрмээр тусгайлан өндөр хувь тогтоогоогүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно”, 63.5-д “...шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ. Өөр олныг дурдаж болох байна.

Мөн түүнчлэн Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдох нэр дэвшигчийг тодруулахдаа хуралдаанд зөвхөн Шезийн 2 гишүүн оролцсон тул хуралдаан хүчинтэйд тооцогдож чадахгүй байна. Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д “хуралдааныг гишүүдийн олонх ирснээр хүчинтэйд тооцно” гэснийг зөрчжээ.

Иймд Шезийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд томилогдох нэр дэвшигчийн нэрийг тодруулах хэсгийг хүчингүйд тооцож, хуралдаанаас гарсан 10 дугаар бүхий “Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд томилогдох нэр дэвшигчийн нэрийг тодруулж, Ерөнхийлөгчид уламжлах тухай” тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчээс 2019 оны 03 дугаар сарын 27 өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

“С.Б би тус шүүхэд Шезийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны хэсгийг хүчингүйд тооцох, уг хуралдаанаас гарсан “Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд томилогдох нэр дэвшигчийн нэрийг тодруулж, Ерөнхийлөгчид уламжлах тухай 10 дугаартай тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан.

Миний бие Шезийн тогтоол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан илт хууль бус шинж /2 гишүүн шийдвэрлэсэн), 106.3.1-д заасан хууль бус шинжийг (хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуралдааны дэгээ зөрчсөн) аль алиныг агуулсан байна гэж байгаа.

Захиргааны акт дээрх хоёр шинжийн аль алиныг агуулж буй тохи************** Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан актыг хүчингүй болгох гэсэн шаардлагад хамаарна гэж үзэж” Шезийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Шезийн мөн өдрийн хуралдааны Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд томилогдох нэр дэвшигчийн  нэрийг тодруулах хэсгийг хүчингүйд тооцуулах гэсэн нь хэвээр байгаа болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Шезийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Их Хуралд танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай 10 дугаар тогтоолыг нэхэмжлэгч, шүүгч С.Б илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна.

Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг Шүүхийн захиргааны тухай хуулиар тодорхой зохицуулсан. Тухайлбал, Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан байна” , 15.4-д Ерөнхий зөвлөл хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно”, улмаар 15.2, 15.6 дахь хэсэгт Ерөнхий зөвлөлийн хуралдааны шийдвэр гаргахжурам, шийдвэр хүчинтэй байх нөхцөл зэргийг нарийвчлан хуульчилсан байна.

Шез Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгээр шилжүүлсэн бүрэн эрхийн дагуу Шезийн хуралдааны дэгийг 2013 оны 3 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан байна.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Ерөнхий зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлыг энэ хуулийн 15.1-д заасан хуралдаанаар хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол батална”, 15.6-д “Ерөнхий зөвлөлийн хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох...” гэж зохицуулсан нь гишүүдийн олонх буюу Ерөнхий зөвлөлийн таван гишүүний гурав ба түүнээс дээш нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно. Хуралдааныг хүчинтэйд тооцох бүрэлдэхүүнтэй нөхцөлд Ерөнхий зөвлөл хуульд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах эрхтэйг Шүүхийн захиргааны тухай хуулийн дээрх зохицуулалтуудаар салаа утгагүй, ямар ч эргэлзээгүй, нэг мөр зохицуулсан юм.

Шүүхийн захиргааны тухай хуулийн дээрх хэм хэмжээг уг хуулийг мөрдөж эхэлснээс хойш Шез болон хамаарал бүхий бүх байгууллага, этгээд ийнхүү нэг мөр ойлгож, хэрэгжүүлж, олон зуун шийдвэр гаргасан юм.

Ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дүгээр тушаалаар товлон зарлаж, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдсан хуралдаанд ерөнхий зөвлөлийн дарга Н.Л, гишүүн В.О, гишүүн Д.Э хүрэлцэн ирснээр Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт заасан хуралдааныг хүчинтэйд тооцох ирц бүрдэж, товлон зарласан тодорхой асуудлуудыг дэгийн дагуу Ерөнхий зөвлөлийн дарга хуралдааныг нээж, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж, гишүүд санал нэгтэй баталж, дарааллын дагуу хэлэлцсэн байна. Шезийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг товлон зарлангуут хэлэлцэх асуудлыг гишүүн бүрд хувилан хүргүүлдэг дэгийн дагуу энэ өдрийн хуралдааны материалыг гишүүн бүрд хүргүүлсэн байна.

            ...Ерөнхий зөвлөлийн хуралдаан дэгийн дагуу эхэлж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх явцад ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Э Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийг томилуулахаар өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах талаар санал гаргасан бөгөөд Хуралдаан даргалагч гишүүнээс гаргасан саналын томьёоллоор санал хураахад дэмжигдээгүйн улмаас санал гаргасан гишүүн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарсан юм.

            Шезийн хуралдааны дэгийн 3.7-д “Зөвлөлийн гишүүн зөвхөн “зөвшөөрсөн”, “татгалзсан” гэсэн хоёр саналын аль нэгийг гаргана. Санал өгөхөөс түдгэлзэх эрхгүй бөгөөд өөртэй нь холбоотой буюу ашиг сонирхлын зөрчилд орж болзошгүй гэж үзсэн асуудал дээр тайлбараа хэлж, өөрийн хүсэлтээр санал өгөхөөс татгалзана” гэж Шезийн хуралдааны дэгээр уг асуудлыг тов тодорхой зохицуулсан байна.

Гэтэл Ерөнхий зөвлөлийн тухайн гишүүн нь нийтийн албан тушаалтны хувьд хуулиар зөвшөөрснөөс бусад нь хориглогдоно” гэсэн эрх зүйн нийтлэг зарчимд захирагдан хуралдааныхаа дэгийг баримталж.тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд “зөвшөөрсөн” эсхүл “татгалзсан” саналын аль нэгийг гаргах үүрэгтэй бөгөөд хуралдааныг орхин гарах эрхгүй юм. Ерөнхий зөвлөлийн хуралдаан нэгэнт эхэлж, ирцийн шаардлага хангагдсан, нэг гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааны дэг зөрчиж, хуралдааныг орхин гарсан нь хурлын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй тул тухайн гишүүний саналыг татгалзсанаар тооцоод асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцсэн болно.

Ийм тохи*******лыг дээр дурдсанаар шийдвэрлэдэг жишиг бусад хуулиар ч тогтож хэвшсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10-д “Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, 4.11-д “Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 4.10-т заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд тооцон тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно” гэж зохицуулсан билээ.

Иймд Ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаан, түүнээс гарсан тогтоол нь Шүүхийн захиргааны тухай хуулийн холбогдох хэм хэмжээ, Шезийн хуралдааны дэгийг зөрчөөгүй тул нэхэмжлэгч, шүүгч С.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээд Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Б******* овогтой А нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Шезийн даргын 84 тоот тушаалаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн нэг сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласны дагуу өрсөлдөн, шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгчид тавигдах болзлыг бүрэн хангасан юм.

...Нэхэмжлэгч “Шезийн ажиллаж байсан 3 гишүүний нэг нь нэр дэвшигчийг тодруулах хуралдаанд тодорхой шалтгаанаар оролцоогүй, саналаа өгөөгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5, Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар “Шез нь дарга, 4 гишүүнээс бүрдэнэ”, Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Шез эрх хэмжээнийхээ асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол батална” гэж тус тус хуульчлан заасан бөгөөд энэ нь дор хаяж 3 гишүүн санал нэгтэй байж асуудлыг шийдвэрлэнэ гэж илэрхийлэгдсэн байна. Энэ заалт нь ямар ч тохи************** өөрчлөх боломжгүй, өөрөөр ойлгох боломжгүй, хуульд өөрөөр заахгүй зохицуулалт юм. Иймд чөлөөлөгдсөн гишүүдийн оронд гишүүн томилогдтол хуралдаан хийх хууль зүйн боломжгүй байсан ба хийлээ гэхэд 3 гишүүн санал нэг тохи************** асуудлыг шийдвэрлэгдсэнд тооцох учиртай юм” гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагад миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул гуравдагч этгээдээр оролцон, нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг хийж байна.

1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Шез нь дарга, 4 гишүүнээс бүрдэх ...”, Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох ...” гэсэн нь Шезийн 5 гишүүний олонх нь 3 гишүүн байх бөгөөд Шез нь заавал бүрэн бүрэлдэхүүнтэй байж асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Иймд Зөвлөлийн 3 гишүүн биечлэн оролцож, хуралдаан хийж болохыг хуулиар зөвшөөрсөн болох нь маш тодорхой ойлгогдож байгаа бөгөөд уг хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзнэ. Энэхүү шаардлагыг хангаж 3 гишүүн оролцсон учраас Шезийн 10 дугаар тогтоол гарсан болох нь тодорхой бөгөөд хэрвээ энэ шаардлагыг хангаагүй байсан бол тус тогтоол гарахгүй байх байсан нь хэнд ч илэрхий ойлгомжтой юм.

2. Шезийн 5 гишүүний 2 гишүүнийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шезийн гишүүний албан тушаалаас чөлөөлсөн. Сул орон тоо гарах тохи************** Шезийн үлдсэн гишүүдийн тоо хурлын хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангаж байгаа бол хуралдаан явуулж болохоор харагдаж байгаа бөгөөд үүнийг хориглосон ямар нэгэн заалт байхгүй байна. Иймд Шезийн 5 гишүүнээс 2 гишүүн нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохи************** үлдсэн 3 гишүүн нь хуралдаан хийж болохгүй гэсэн заалт байхгүй бөгөөд нөгөө талаас шинээр сонгогдох 2 гишүүнийг хүлээж байж хуралдана гэсэн зохицуулалт ч байхгүй юм. Харин ч Шез нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд нийцүүлэн үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд үүнийг буруутгах үндэслэлгүй байна.

3. Нэхэмжлэгч С.Б “Шез хуралдаанд оролцсон 3 гишүүний 2-ын саналыг авсан тул асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна”, "... дор хаяж 3 гишүүн санал нэгтэй байж асуудлыг шийдвэрлэнэ гэж илэрхийлэгдсэн байна” гэж бичжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь нэг бол 2 гишүүнтэй хуралдсан, эсвэл 3 гишүүнтэй хуралдсан гээд янз бүр бичээд байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд хоорондоо зөрчилдсөн шинжтэй байна. Өөрийн үндэслэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримталсан байна. Үндсэн хуулийн энэхүү заалтад уг нь тодорхой тайлбарлажээ. Энэ заалтын дагуу Шезийн 5 гишүүний олонх буюу 3 нь хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцож, олонхын буюу 2 гишүүний саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж ойлгох бөгөөд үүнийг хууль зүйн хувьд өөрөөр тайлбарлах боломжгүй. Энэ тухай Шүүхийн захиргааны тухай хуулийн 15.2-т “Ерөнхий Зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлыг энэ хуулийн 15.1-д заасан хуралдаанаар хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол батална” гэж хоёрдмол утгагүйгээр тодорхой заасан байна.

4. Нэхэмжлэлийн шаардлагад "... 3 гишүүний нэг нь нэр дэвшигчийг тодруулах хуралдаанд тодорхой шалтгаанаар оролцоогүй, саналаа өгөөгүй байна” гэжээ. Нэхэмжлэгч С.Б нь Шезийн хуралдаанд зөвхөн 2 гишүүн оролцсон мэтээр буруу тайлбарлах нь учир дутагдалтай. Нэхэмжлэгч юуг үндэслэн ингэж хэлээд байгаа, энэ нь яаж нотлогдож байгаа, тэрхүү хуралдаанд өөрөө биечлэн оролцсон юм уу гэдэг асуулт үүсгэж байна.

Зарчмын хувьд ч олон жил хуульч, шүүгчдээс шалгалт авч, сонгон шалгаруулаад ирсэн, ажлын туршлагатай, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Шез нь 2 хүний бүрэлдэхүүнтэй хуралдахгүй нь ойлгомжтой юм. Нэхэмжлэгчийн логикоор үзвэл Шезийн 10 дугаар тогтоолтой хамт нэг хуралдаанаар яг тухайн өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гарсан “Анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 11 дүгээр тогтоол /http://www.judcouncil.mn/main/8645--.html/ ч хууль бус байх учиртай болчхоод байна. Гэтэл 11 дүгээр тогтоолоор өргөн баригдсан шүүгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27, 29 дүгээр зарлигаараа шүүгчээр томилсон байх бөгөөд /http://www.judcouncil.mn/main/8645--.html/ хэрвээ Шезийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 дүгээр тогтоол /10 дугаар тогтоолтой хамт гарсан/ хууль бус байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргахгүй байсан гэдгийг шүүгч таныг анхаарч үзнэ үү.

Шезийн гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцож, олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь Шезийн хуралдаанаас гаргасан 10 дугаар тогтоолыг илт хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй болохыг нотолж байна. Тодруулбал, тус 10 дугаар тогто******* Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан захиргааны акт илт хууль бус болох үндэслэл байхгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг асуудлыг нухацтай судалж, үнэн зөв, шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн тайлбарыг бүхэлд нь дэмжиж байна.  Шез нь хамтын удирдлагатай захиргааны байгууллага. Монгол Улсын Их Хуралтай эрх зүйн статусын хувьд ижил. Шийдвэр гаргах зарчим нь ижил. Өөрөөр хэлбэл гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр ирц хүчинтэй тооцогдож, ирсэн гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Улсын Их Хурлын 76 гишүүний 39 гишүүн ирснээр ирц хангагдаж, 39 гишүүний 20 гишүүн дэмжихэд хууль батлагддаг. 76 гишүүний 20 гишүүн хууль батлах бүрэн боломжтой гэсэн үг.

Шезийн 5 гишүүн байдаг үүний 3 гишүүн хуралдаанд оролцсон нь хурлын тэмдэглэл болон аудио бичлэгээр нотлогддог. Ирсэн 3 гишүүний 2 гишүүн буюу олонх нь дэмжсэнээр асуудлыг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 63.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг төсөөтэй байдлаар тайлбарладаг. Гэхдээ Компанийн тухай хуулийг төсөөтэй байдлаар тайлбарлах ямар ч боломжгүй. Энэ хууль нь хувийн эрх зүйн харилцаанд хамааралтай. Хувийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж дуусгавар болгодог. Бидний хэлэлцэж байгаа маргаан нь хувийн эрх зүйн маргаан биш нийтийн эрх зүйн маргаан тул Компанийн тухай хуулийг төсөөтэй байдлаар тайлбарлах ямар ч боломжгүй. Нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар тогтоолыг илт хууль бус болон хууль бус болох аль аль шинжийг агуулсан гэж тайлбарладаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1- 47.1.7 дахь хэсэгт заасан ямар нэг хууль зөрчсөн алдаа энэ актад байхгүй. Мөн хуулийн 48 дугаар зүйлд зааснаар ямар нэг холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл болон 48 дугаар зүйлд заасныг үндэслэж уг тогтоолыг илт хууль бус гэж тогтоох үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нь өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон өмнөх шүүх хуралдаан дээр Д.Э гишүүн хуралдааныг орхиж гарсан талаар ач холбогдол өгч тайлбарладаг. Хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Д.Э гишүүн горимын санал гаргаж уг саналын талаар хэлэлцэж санал хураагаад санал дэмжигдээгүй. Өөрөө хурлыг орхиж гарсан. Гарч явсан нь хуралдааны үйл ажиллагааг үгүйсгэх, хуралдааныг хойшлуулах үр дагавар болохгүй. Хуульд олонх нь шийдэхээр зохицуулсан. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

             Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч С.Б-ын Шезд холбогдуулан гаргасан “Шезийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны хэсгийг хүчингүйд тооцуулах, Шезийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шезийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “... 3/ Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” зэрэг таван асуудлыг хэлэлцэж[1], 10 дугаартай тогтоолоор “Б*******ын А-г Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Их хуралд танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх”-ээр шийдвэрлэжээ[2].

 

Хамтын удирдлагатай буюу шийдвэрийг олонхийн саналаар гаргадаг захиргааны байгууллагын хувьд тухайн асуудлыг хэлэлцэхэд санал гаргах эрх бүхий этгээд тус бүр оролцох, түүний санал нь эцсийн шийдэлд нөлөөлөх тул Шезийн хуралдаанаар аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гэж үзнэ.

Шезийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаан нь тус зөвлөлийн нийт 5/таван/ гишүүнээс 3 /гурван/ гишүүн хүрэлцэн ирснээр ирц бүрдсэн гэж үзэж Шезийн даргын 2019 оны 14 дүгээр тушаалаар батлагдсан зургаан асуудлаас “1/Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийг бүртгэх тухай, 2/ Шүүгч томилолтоор ажиллуулах тухай, 3/ Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай, 4/ Шүүгчийг шилжүүлэн томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай, 5/ Бусад” гэсэн таван асуудлыг хэлэлцэхээр гишүүдийн 100 хувийн саналаар баталжээ[3].

Улмаар хэлэлцэх асуудлын нэг болон хоёрдугаарт эрэмблэгдсэн асуудлуудыг дээрх бүрэлдэхүүнээр хэлэлцэж шийдвэрлэсэн байх ба хэлэлцэх асуудлын 3-т эрэмблэгдсэн зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай, тэр дундаа Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг хэлэлцэх үед зөвлөлийн нэг гишүүн тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй гэдгээ илэрхийлж, хуралдааныг орхин гарсан тухайд хэргийн оролцогчид маргахгүй байна.

 

            Харин нэхэмжлэгчээс дээрх хуралдааны “Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар санал болгох нэр дэвшигчийг тодруулахаар хэлэлцсэн хэсгийг эс зөвшөөрч үндэслэлээ “Шезийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчийг тодруулсан хэсэг болон уг хуралдаанаас гаргасан 10 дугаартай тогтоол нь Шезийн ажиллаж байсан 3 гишүүний нэг нь нэр дэвшигчийг тодруулах хуралдаанд тодорхой шалтгаанаар оролцоогүй, саналаа өгөөгүй байхад 2 гишүүн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасанаар илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5, Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус зөрчсөнөөрөө хууль бус захиргааны актын шинжийг агуулсан” гэж тайлбарласан.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “Шезийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаан нь тогтоосон дэгийн дагуу явагдсан бөгөөд хуулийн тодорхой ямар нэг салаа утгагүй нэг мөр зохицуулсан зохицуулалтын хүрээнд Шез хуралдаж 10 дугаар тогтоолыг гаргасан тул хууль тогтоомжид нийцсэн” хэмээн тайлбарлаж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан /цаашид “Хуралдаан” гэх/ байна”, 15.6-д “Хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирсэнээр хүчинтэйд тооцох ...” гэж тус тус зааснаас үзвэл Шез нь нийт 5 хүн /дарга, 4 гишүүн/-ий олонхи гэдэгт тус зөвлөлийн 3/гурван/ гишүүн хүрэлцэн ирсэн байхыг ойлгохоор байх тул нэхэмжлэгчийн “...чөлөөлөгдсөн гишүүдийн оронд гишүүн томилогдтол хуралдаан хийх хууль зүйн боломжгүй байсан...” гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Шезийн даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын Шезийн хуралдааны дэг”-ийн “Гурав. Хуралдаан” гэсэн зүйлийн 3.1-т “Зөвлөлийн гишүүн өвчтэй байсан, ар гэрт гачигдал, дотоод гадаадад албан томилолтоор явсан болон байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас хуралдаанд хүрэлцэн ирээгүйг хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаанд тасалсанд тооцно. Зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохи************** хуралдаанд заавал оролцоно”[4] гэж тогтоожээ.

Гэтэл Шезийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны аудио болон бичмэл тэмдэглэлээс үзвэл Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэмшигчийг өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцэх үед зөвлөлийн гишүүн Д.Эаас “уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах” санал гаргасан боловч уг санал дэмжигдээгүй, улмаар гишүүн Д.Э уг асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй, бусад асуудлыг хэлэлцэхэд оролцоно гэдгээ илэрхийлэн хуралдааныг орхин гарсан болох нь тэмдэглэлд “...гишүүн хуралдааны танхимыг орхиж гарав”[5] бичигдсэнээр тогтоогдож байна.

Энэ тохи************** нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардаж буй Шезийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалд саналын эрх бүхий нэг гишүүн санал хэлээгүй, уг асуудлыг хэлэлцэхэд оролцоогүй нь тухайн хуралдааныг илт хууль бус, эсхүл хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн “...тухайн асуудлыг 2 гишүүн хэлэлцсэн нь захиргааны илт хууль бус үйл ажиллагаа” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Учир нь Шезийн тухайн өдрийн хуралдаан нь хуульд заасан ирцтэйгээр эхэлсэн, мөн хуульд заасан ирцтэйгээр дууссан байх ба тодорхой асуудлыг хэлэлцэхэд нэг гишүүн оролцоогүй нь тухайн хуралдааныг ирц дутуу байхад явуулсан гэж үзэх үндэслэл болохооргүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны илт хууль бус үйл ажиллагаанд хамаарахгүй байна.

 

Мөн Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Ерөнхий зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлыг энэ хуулийн 15.1-д заасан хуралдаанаар хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол батална” гэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Шез нь энэ хуулийн 13.1-д заасан дүгнэлт, Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ болон энэ хуулийн 12.2-д заасан Хуульчдын холбооны дүгнэлтийн хамт шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлж гарган, илээр санал хураан олонхын санал авсан хүний нэрийг ажлын таван өдрийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй Шезийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоол нь захиргааны илт хууль бус актын шинжийг агуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл, олонхын санал авсан хүний нэрийг ажлын таван өдрийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх хуулийн зохицуулалт нь анх батлагдахдаа “... хоёроос гурван хүний олонхын санал авсан хүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” агуулгаар батлагдсан байх боловч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар “... хоёроос гурван” гэдгийг хассан, мөн Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаас “шүүгчийг томилох, ... тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” гэж зааснаас үзвэл, маргаан бүхий 10 дугаартай тогтоол нь Шезийн эрх хэмжээнд нийцсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн Монгол Улсын Шезийн хуралдааны дэгийн “Гурав. Хуралдаан” гэсэн зүйлийн 3.7-д “Зөвлөлийн гишүүн зөвхөн “зөвшөөрсөн”, “татгалзсан” гэсэн хоёр саналын аль нэгийг гаргана. Санал өгөхөөс түдгэлзэх эрхгүй...”[6] гэж тогтоожээ.

Энэ тохи************** Шезийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны үеэр тус асуудлыг хэлэлцэхэд оролцохгүйгээ илэрхийлж хуралдааныг орхин гарсан гишүүнийг тухайн асуудлаар эсрэг саналтайд тооцсонд хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

Тодруулбал, Захиргааны хэргийн шүүх нь тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг, хэрэв тийм хууль байхгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай тул хэргийн оролцогчдын Улсын Их Хурлын дэгийн тухай болон Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг төсөөтэй хэрэглэхгүй.

Харин хамтын удирдлага бүхий захиргааны байгууллагын шийдвэр гаргах нийтлэг зарчмын хүрээнд “олонхийн санал” гэдэгт тухайн хуралдаанд оролцсон саналын эрхтэй гишүүдийн саналын нийлбэрээр илүү байгаа саналыг ойлгох тул мөн нэхэмжлэгчийн “... дор хаяж 3 гишүүн санал нэгтэй тохи************** асуудлыг шийдвэрлэгдсэн тооцох ёстой” гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Дээрхээс үзвэл, Шезийн саналын эрх бүхий 3 гишүүний хоёр гишүүн/олонхи/-ий санал авсан Б*******ын Агийн нэрийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн[7] тус зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоол нь хариуцагч байгууллагын эрх хэмжээний хүрээнд гарсан, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй захиргааны акт байна гэж шүүх дүгнэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн Захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.6, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Баас Шезд холбогдуулан гаргасан “Шезийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны хэсгийг хүчингүйд тооцуулж, “Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд томилогдох нэр дэвшигчийн нэрийг тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ


[1] Хавтаст хэргийн 100 дахь талд

[2] http://www.judcouncil.mn/main/8484--.html

[3] Хавтаст хэргийн 100 дахь талд

[4] Хавтаст хэргийн 54 дэх талд

[5] Хавтаст хэргийн 107 дахь талд

[6] Хавтаст хэргийн 55 дахь талд

[7] Хавтаст хэргийн 108 дахь талд