Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

    2022         02          14                                          2022/ШЦТ/24

       

       МОН*******ОЛ УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2104001130104 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 ******* бичгийн дарга                                Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Н.*******нхбуян

 Шүүгдэгч                                                 ******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, ............. оны .........дүгээр сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......настай, ........, .......... боловсролтой, ........... мэргэжилтэй, “.......”-нд .......... ажилтай, ам бүл .................... хамт Багануур дүүрэг ...... дүгээр хороо, ............. дүгээр гудамжны .........тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн ******* ******* /РД: /

******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар улмаар түүнийг газарт унаган толгойны баруун хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөх, нүүрний баруун шанаа хэсэгт 1 удаа гараар цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь  их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн зулай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн дагуу завсар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОР*******ОЙЛО******* нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “.............оны ........дүгээр сарын .......-ний орой 19 цагийн үед ******* гэрт ороход *******, *******, О эхнэр О архи уугаад сууж байсан ба уг архинаас 1-2 удаа л уусан. ******* ах хүн, хүн рүү агсраад байхаар нь бид хоёр муудалцсан. *******аднаас манай ээж Ч орж ирэхээр нь ээжийг хажуу тал руу бага зэрэг түлхээд гэрээс гарцгаасан. ******* ах миний баруун талын шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлээд ******* ахын баруун талын шанаа хэсэг рүү 1 удаа цохиж унагаад толгойн хэсэг рүү нь өшиглөсөн. Бид хоёрыг О эгч салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58/

*******охирогч О.******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би хөдөөнөөс ..........оны .....дүгээр сарын .....-ний орой Багануур дүүргийн ......дүгээр хороо, ..........ы амнаас .........дүгээр гудамжны .....тоотод ******* гэрт ирээд архи уугаад сууж байхад  ******* нь гэрээс гарахдаа ээжийгээ түлхэж унагаасан. Би ******* “яагаад ээжийгээ түлхээд газар унагааж байгаа юм бэ?” гэж хэлснээс болж маргалдсан. *******адаа гэрийн зүүн талд газар унасан байхад ******* миний толгойны баруун тал руу өшиглөх шиг болсон. ******* миний баруун хацар луу 1 удаа гараараа цохиж, толгой руу 1 удаа өшиглөсөн....Манай бэр О бид хоёрыг салгасан. Тэрнээс хойш толгой бага зэрэг өвдөөд байхаар нь эм уугаад яваад байсан. 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр татаж унаад Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд  Улаанбаатар хот руу яв гэсэн. 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод *******ССҮТ-д очиж хэвтсэн. ...******* зодуулснаас хойш миний толгой өвдөөд толгойны эм уугаад яваад байсан. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, *******өдөө хэсэг, *******ы ам гэх газар үхрээ мотоциклтэй тууж явахдаа толгой эргэж, ойчоод зүүн талын хацраа зулгалчихсан. Тэр талаар миний төрсөн эгч О.Б мэдэж байгаа. 2021 оны 10 дугаар сарын 2-ны өдөр *******эмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхдээ тэр талаараа хэлэхэд “мотоциклтэй явж байгаад ойчоод гэмтэл авсан хүн ирлээ” гээд бүртгээд намайг хэвтүүлсэн. *******мчилгээний зардалд 1.300.000 төгрөг авсан. *******омдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 15/

Мөрдөн байцаалтад гэрч Д.О мэдүүлсэн: “...Дүү *******, ах О.******* нар маргалдаад гэрээс гараад явсан. *******, О.******* нар манай гэрийн цаана зодолдож байхаар нь би гараад салгасан. Өглөө харахад ******* ахын хацар хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Мөрдөн байцаалтад гэрч О.Б мэдүүлсэн: “...............оны .дүгээр сарын 1.....6-ны өдөр билүү 17-ны өдөр би нөхөртэйгөө хамт хөдөө гэрт очиход О.******* нүүрнийх нь баруун тал нилэнхүйдээ хүрэн улаан болоод хавдчихсан байсан. Тэгэхээр нь би асуусан чинь “******* ээжийгээ түлхээд газар унагачихаар нь би ганц хоёр үг хэлсэн чинь ******* цохиж унагаасан” гэж байсан. ...О.******* толгой өвдөөд байна гээд өвчин намдаах эм давхарлаж уугаад байсан. ******* таталт өгөөд эмнэлэгт ирсэн. ...2021 оны 10 сарын 1-ний өдөр *******анхуягийн зүүн талын хацар зулгарчихсан байхаар нь асуухад “2-3 хоногийн өмнө мотоциклтэй үхэр хөөж яваад унасан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

           Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн *******үний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9881 дугаартай дүгнэлтэд: “О.******* биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн зулай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн дагуу завсар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал /2021.10.11/ гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь бүгд тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюултай болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт шинжээч эмч Б.Баяртогтох гэжээ. /хх-ийн 41-42/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.Б-н мэдүүлсэн: “...Тухайн өвчтний биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлд үүсгэгдэх боломжтой. Тухайлбал дүгнэлтэд дээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой гэсэн нь өвчний түүх дээрх “мотоциклоос унасан” гэх болсон хэрэгт нь холбогдуулан авто ослын улмаас үүсэх боломжтой гэж дүгнэлт дээр тодотгож өгсөн. Ер нь бол мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэл гэдэгт авто ослоос гадна бусад мохоо зүйлүүд орж болно. ...Мохоо зүйлийн гэмтэл гэдэгт өшиглөх, гар болон бусад эд зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

              *******эргийн газар үзлэг хийсэн “...*******эрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн ......дүгээр хороо, ..........гудамжны ......... тоот байв. Зодоон болсон гэх газрыг ******* заалгахад голын монгол гэрийн ертөнцийн зүгээр баруун талд зодолдсон гэж заасны дагуу 1 тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6/

             О.******* *******эмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхүүд /хх-ийн 83-99/

              *******охирлын талаарх “******* нь О.******* эмчилгээний зардал 1.300.000 төгрөгийг 2022 оны 2 сарын 11-ний өдөр *******аан банкны дансаар шилжүүлж, эвлэрсэн болно. О.******* нь гомдолгүй, дахин нэхэмжлэх зүйлгүй” гэсэн нотариатаар баталгаажуулж, шүүгдэгч, хохирогч нарын гарын үсэг бүхий эвлэрлийн гэрээ /хх-н 122-124/,

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.*******эм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь хохирогч О.******* эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн         125/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

******* нь согтуугаар ........оны ......дүгээр сарын .....-ний орой ....цагийн үед Багануур дүүрэг ... дүгээр хороо, ............дүгээр гудамжны ........ тоотод байрлах ******* хашаанд хохирогч О.******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг газарт унаган толгойны баруун хэсэгт 1 удаа өшиглөх, нүүрний баруун шанаа хэсэгт 1 удаа гараар цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь  их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн зулай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн дагуу завсар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл бүхий хүнд хохирол санаатай  учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...******* ах миний баруун талын шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлээд ******* ахын баруун талын шанаа хэсэг рүү 1 удаа цохьсон. Тэгсэн чинь ******* ах газарт унахаар нь толгой руу нь 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 58/, мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд хохирогч О.******* “...******* ээжийгээ түлхэж унагаснаас болж бид хоёр маргалдсан. *******эрийн зүүн талд намайг газар унасан байхад ******* миний толгойны баруун тал руу өшиглөж баруун хацар луу 1 удаа гараараа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 15/, гэрч Д.О “...*******, О.******* нар манай гэрийн цаана зодолдож байхаар нь би гараад салгасан” /хх-ийн 22/  гэсэн мэдүүлэг, гэрч О.Б “...би нөхөртэйгөө хамт хөдөө гэрт очиход О.******* нүүрний баруун тал нилэнхүйдээ хүрэн улаан болоод хавдчихсан байсан. Тэгэхээр нь би асуусан чинь “******* ээжийгээ түлхээд газар унагачихаар нь би ганц хоёр үг хэлсэн чинь ******* цохиж унагаасан” гэж байсан” /хх-ийн 34/  гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн зулай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн дагуу завсар хэсгийн аалзан хальсан доох цус харвалт, баруун дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал бүхий хүнд хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9881 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/, шинжээч эмч Б.Баяртогтохын “...Тухайн өвчтний биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлд үүсгэгдэх боломжтой. Ер нь бол мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэл гэдэгт авто ослоос гадна бусад мохоо зүйлүүд орж болно. ...Мохоо зүйлийн гэмтэл гэдэгт өшиглөх, гар болон бусад эд зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” /хх-ийн 46-47/  гэсэн мэдүүлэг,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн *******ССҮТ-д эмчлүүлсэн өвчний түүхүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

*******ууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод *******рүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч О.******* эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэрэг харахад хохирогч, шүүгдэгч нарын хамтдаа архидан согтуурсан байдал, үл ойлголцол зэрэг нь нөлөөлсөн байна.

*******рүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. Тухайн хэргийн нөхцөлд хохирогч О.******* эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

*******охирогч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* 1.300.000 төгрөг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн, мөн хэргийн 122-124 дүгээр талд шүүгдэгчээс 1.300.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн баримт, эвлэрлийн гэрээ ирүүлсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч О.******* төлөх төлбөргүй гэж үзэв.

 

           2. *******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн болно.

******* нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй ам бүл ...., ...... хамт амьдардаг, ........ ...........ажилтай” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд санаатай халдсан, өөрөөр хэлбэл хохирогчийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөж буй шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэж байгаа тул анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч ******* нь бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлын хор уршгийн зардлыг бүрэн төлж барагдуулсан, байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж хуульд заасан ялуудаас торгох ялыг сонгож оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

*******эргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТО*******ТОО******* нь:

 

1.Шүүгдэгч ******* овгийн ******* ******* *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* ******* 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш               1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй

4. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч О.******* эрүүл мэндэд учирсан хохирлын гэм хорын зардалд 1.300.000 (нэг сая гурван зуун мянган) төгрөг төлснийг дурдсугай.

7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАР*******АЛА*******Ч,  ЕРӨН*******ИЙ ШҮҮ*******Ч                                       Б.БАЙ*******АЛМАА