| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0064/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/56 |
| Огноо | 2022-01-19 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа /томилолтоор/,
насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ж.Г-
шүүгдэгч Х.Э-, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э- холбогдох эрүүгийн 2110013940982 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дүгээр дамжааны оюутан, ам бүл , эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн дугаар хороо, хэсэг Стадион оргил дүгээр байрны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х.Э- РД:/ /
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Х.Э- нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 7 хэсэг “Стадион оргил” 69 дүгээр байрны 15 тоотод оршин суух өөрийн гэртээ 14 настай, хохирогч С.М- арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Х.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогч С.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх Х.Э- ахтай фейсбүүк групп чатаар танилцсан. Тухайн групп чат нь нас заагаагүй байсан. Манай найзууд тэр группт байсан. Би 15 настай гэдгээ хэлж байсан байх. 2020 оны 02 дугаар сарын дундуур танилцсан. Тэрнээс хойш харилцаад мессенжер дуудлагаар яриад 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр миний төрсөн уулзсан. Хан-Уул дүүргийн Оргил рашаан сувиллын тэнд уулзсан. Ойр зуурын юм яриад манай гэрт эгч байгаа гэсэн. Тэгээд гэр рүү нь орсон гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 07 дугаар сарын 09-ны орой мэдсэн. Ажлаасаа гэр лүүгээ залгахад дүү нь утсаа аваад эгч аав рүү очно гээд гараад явсан гэсэн. Би аав руу нь залгахад охин очоогүй байсан. Миний ажил 11 цагт тарсан. Ажлаа тараад гэртээ очиход гэртээ ирээгүй байсан. Гэрээсээ гараад цагдаад мэдэгдэх гээд явж байтал цагдаатай таараад миний охин алга болчихлоо гэхэд Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэс дээр очоод хүүхдээ тэмдэглүүлээрэй гэсэн. Цагдаагийн байгууллагад тэмдэглүүлэх гээд явж байгаад охины найз руу фейсбүүкээр чат бичээд Маргад холбоо барьсан уу гэж асуухад холбоо бариагүй гэсэн. Тэгээд удалгүй найз нь Маргад одоо аавынхаа руу очих гэж байна гэж хэлэхээр нь ах рүү нь залгаад ахыг нь явуулсан. Ах нь уулзаад энэ талаар мэдсэн гэв.
Хоёр. Эрүүгийн 2110013940982 дугаартай хэргээс:
1. Насанд хүрээгүй хохирогч С.М- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-15, 23-26, 101-102 дахь тал)
2. Гэрч Э.Б- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)
3. Гэрч Э.Н- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал)
4. Шүүгдэгч Х.Э-ын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дэх тал)
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №6199 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал)
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №6758 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал)
7. Насанд хүрээгүй хохирогч С.М- нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 63 дахь тал)
8. Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 64 дэх тал)
9. Насанд хүрээгүй хохирогч С.М-, шүүгдэгч Х.Э- нарын хооронд харилцсан цахим зурвас (хавтаст хэргийн 78-82 дахь тал)
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийж, нас тогтоосон шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 90-91 дэх тал)
11. Шүүгдэгч Х.Э-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 115-117 дахь тал)
12. Сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээний үйл явцын тэмдэглэл (хавтаст хэргийн 120-122 дахь тал)
13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 68 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 69 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Э-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт
1. Шүүгдэгч Х.Э- нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мөн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 7 хэсэг “Стадион оргил” 69 дүгээр байрны 15 тоотод оршин суух өөрийн гэртээ 14 настай, насанд хүрээгүй хохирогч С.М- арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон болох нь:
Насанд хүрээгүй хохирогч С.М- мөрдөн байцаалтад өгсөн: “...Х.Э- ах манай эгч гэртээ байгаа гэж хэлсэн. Гэрт нь ороход хүн байгаагүй. Би гутлаа тайлаад Х.Э-ын өрөөнд нь ороод орон дээр суугаад утсаа оролдоод байж байхад Х.Э- ах “яагаад утсаа бариад байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би “зүгээр” гэж хэлсэн. Чи утсаа шалгуулах уу, хөхөө бариулах уу гэж асуусан. Тэр ах намайг хоёулаа унтах уу гэж асуухаар нь би “үгүй” гээд эсэргүүцсэн. Тэгсэн өмдөө тайлчих гэж хэлэхээр нь би өмдөө тайлсан. Х.Э- ах өмдөө тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө боссон бэлэг эрхтнээ хийсэн. Ингээд ойролцоогоор 10-15 минут болоод дууссан. Бид хоёр хувцсаа өмсөөд гэрээс нь гарч намайг автобусны буудал хүргэж өгсөн. Тэр өдрөөс хойш хааяа хааяа чат бичдэг байсан. 2021 оны 6 дугаар сарын эхээр Х.Э- ахтай нэг удаа уулзсан. Тухайн үед бэлгийн харьцаанд ороогүй. 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Х.Э- ах “уулзах уу” гэж чат бичсэн. Би гэрээсээ гараад Х.Э- ахын гэрт нь очоод бид хоёр дахин бэлгийн харьцаанд орсон. Дуусаад Х.Э- ах найзтайгаа лагерь дээр нь очиж юм засаж өгнө гээд намайг гэртээ түгжээд явсан. Шөнийн 12 цаг өнгөрч байхад ирсэн. Ирээд намайг манай аавын амьдардаг гэрийнх нь автобусны буудал дээр хүргэж өгсөн. Би өөрийн төрсөн ах Төгөлдөртэй таараад болсон асуудлыг хэлсэн. Манай ээж Н.С- цагдаагийн байгууллага дээр авчирсан. Х.Э- ах намайг зодож цохиж, миний хувцсыг урах гэх мэт зүйл гаргаагүй. Миний биед гэмтэл учруулаагүй.
...Бид хоёр гурван удаа уулзсан. Анх 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр буюу төрсөн өдрөөрөө уулзсан. Х.Э- ах намайг “Оргил” рашаан дээр хүрээд ир гэхээр нь би очсон. ...Дараа нь 2021 оны 6 дугаар сарын эхээр Х.Э- ахтай уулзсан. Тухайн үед манай гэрийн ойролцоо уулзаад Сансар хавьд сааданд суусан. 20-30 минут орчим юм яриад суусан. 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Х.Э- ах чатаар “гэрт хүнгүй байна, хүрээд ир” гэж хэлсэн. Би гэрт нь 18 цагийн үед очсон. Гэрт нь ороход Х.Э- ахын найз гээд нэг эрэгтэй байсан. Баянаа гэж хэлсэн. Баянаа шууд гараад явсан. Өрөөнд хүн байгаагүй. Унтлагын өрөөнд ороод миний хувцсыг Х.Э- ах тайлсан. Мөн Х.Э- ах өөрийнхөө хувцсыг тайлсан. Шар өнгийн хайрцагтай бэлгэвч гаргаж ирээд бэлгэвчтэй бэлгийн харьцаад орсон. Ойролцоогоор 5-15 минут болсон. Баянаагийн лагерь дээр очоод нэг юм хамт хийх ёстой яваад ирье гээд явсан. Энэ хооронд би гэрт нь ганцаараа зурагт үзээд байж байсан. Шөнө 01 цагийн үед Баянаатай хамт ирсэн. Ирээд “танай найз чинь над руу чатаар чамайг асуугаад байна, чамайг хүргэж өгөх үү” гэж хэлсэн. Би зурагтад аавындаа хүргүүлсэн.
...намайг хүч хэрэглэж гэр рүүгээ авч орсон зүйл байхгүй. Групп чатаар анх Х.Э- ахтай танилцсан” мэдүүлэг (хавтаст хэргийн 11-15, 101-102 дахь тал)
Гэрч Э.Б- мөрдөн байцаалтад өгсөн: “...Х.Э- С.М- гэх охиныг найз охин гэж танилцуулж байсан. Үерхээд 2-3 сар болж байгаа гэж хэлсэн. 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр найз охинтой нь танилцсан. Х.Э- миний гар утсыг ашиглаад фейсбүүк ороод нэг хүнтэй чатлаж байгаад “манай найз охин гэрт ирж байгаа” гэж хэлсэн. 18 цагийн үед хаалга тогшсон. Найз охин нь гэхС.М- орж ирээд надтай танилцуулсан. Тэр хоёр гэртээ үлдсэн би гэртээ харьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №6199 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. С.М- биед гэмтэл тогтоогдсонгүй.
2. С.М- охин хальсанд шинэ гэмтэл тогтоогдсонгүй. Охин хальс махархаг, зузаан, суурь өндөр, агшилтгүй, цочролгүй байгаагаас харахад урьд өмнө нь бэлгийн харьцаанд орсон байх боломжтой.
3. Шүүх биологийн шинжилгээгээр арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна.
4. Шүүх бактериологийн шинжилгээгээр Трихомониазын халдвартай байна. Харин тэмбүү, ДОХ, заг хүйтэн халдвар илрээгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №6758 дугаартай шинжээчийн: “...1. Бактериологийн шинжилгээгээр Х.Э-т бэлгийн замын халдварт тэмбүү, ДОХ, заг хүйтэн, трихомониазын халдвар илрээгүй байна.
2. Х.Э- нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна.
3. Х.Э-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал)
Насанд хүрээгүй хохирогч С.М- нас тоолсон тэмдэглэлд: “...С.М- нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 14 нас 9 сар 25 хоногтой байсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 63 дахь тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийж, нас тогтоосон шинжээчийн: “...С.М- нь биеийн хөгжлийн хувьд 13-16 настай буюу 2006 оны 9 дүгээр сарын 15-нд төрсөн одоо 15 настай байна. С.М- нь 2020 оны 9 дүгээр сарын 15-нд 14 настай байжээ” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 90-91 дэх тал)
Шүүгдэгч Х.Э-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын эхээрС.М- манай гэрийн гадаа Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо 69 дүгээр байрны гадаа ирсэн. БиС.М-тэй өөрийн өрөөнд орсон. Бид хоёр нэг нэгнээ үнсээд харилцан тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед 1 удаа бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орсон. Бид анх уулзахдаа өдөр 15 цагийн үед уулзсан. Орой болгоомжтой харьсан уу гэж чатаар асуухад “гайгүй, та дараа бүтэн нойртой байгаарай” гэж хэлсэн. Энэ хугацаанд чат бичдэг байсан. Дараа нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр уулзахаар болсон. Найзын гар утсаарС.М- рүү чатлаад “гэртээ ганцаараа байна, хүрээд ирэх үү” гэж асуухад “за” гэж хэлээд надад утасгүй байгаа шүү гээд 18 цагийн үед ирсэн. Би “найзтайгаа лагерь явах гэж байна” гэж хэлэхэд “би ээждээ аавынд хононо” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би манайд хонохоос өөр аргагүй юм байна гэж хэлсэн. Манай найз гэр рүүгээ явсан. Бид хоёр дахин бэлгийн харьцаанд орсон. Тэр үед бэлгэвчтэй нэг удаа орсон. Би найзтайгаа явахгүй бол болохгүй нь гэж хэлэхэд манай гэрт хүлээгээд байж байя гэж хэлсэн. Тэгээд 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн.С.М- зурагтад хүргэж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-117 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг нь нийгмийн ёс суртахуун болоод арван зургаан нас хүрээгүй хүүхдийн бэлгийн бойжилт, бие бялдрын зөв хөгжилд сөрөг нөлөөтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэг гэмт хэрэг юм.
Хэргийн дээрх баримтуудаас үзэхэд: шүүгдэгч Х.Э- нь насанд хүрээгүй хохирогч С.М- арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийж, нас тогтоосон шинжээчийн: “...С.М- нь 2020 оны 9 дүгээр сарын 15-нд 14 настай байжээ” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Э-ыг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Э- болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ж.Ганболдоос: Хохирогч хүчирхийллийн талаар мэдүүлэг өгсөн. Олон нийтийн сүлжээнд тавина гэж сүрдүүлсэн. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг үйлдэгдсэн, хохирогч бага насны хүүхэд, биеэ хамгаалах чадваргүй байсан. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. Хүчиндэх гэмт хэргийн шинжтэй гэж маргаж мэтгэлцэв.
Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэх хэлбэрээр илэрдэг.
Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл: насанд хүрээгүй хохирогч С.М- нь шүүгдэгч Х.Э-тай 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 07 дугаар сарын хооронд интернэтээр байнга харилцаж байсан ба шүүгдэгчийн гэр болох Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 7 хэсэг “Стадион оргил” 69 дүгээр байрны 10 тоотод хохирогч нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, мөн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус тус хоёр удаа өөрөө очсон. Насанд хүрээгүй хохирогч нь ийнхүү шүүгдэгч Х.Э-тай уулзахаар гэрт нь очихдоо “аавынхаа гэрт хононо” хэмээн гэр бүлийнхэндээ худал хэлж явсан байх ба насанд хүрээгүй хохирогчийн ээж Н.С- “охин С.М- аавынхаа гэрт очоогүй” болохыг мэдсэнээр энэ гэмт хэрэг илэрчээ. Шүүгдэгч Х.Э- нь насанд хүрээгүй С.М-д хүч хэрэглэхээр заналхийлсэн болон сэтгэл санааны хувьд айдас төрүүлэн, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх замаар бэлгийн харьцаанд орсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан “хүчиндэх гэмт хэргийн шинжтэй тул хэргийг прокурорт буцаах” саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Х.Э- нь ял оногдуулахдаа энэ төрлийн гэмт хэрэг нь нийгмийн ёс суртахуун, хүүхдийн бэлгийн бойжилт, зөв хөгжилд сөрөг нөлөөтэй зэрэг үр дагаврыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч нь 19 настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 1 дүгээр дамжаанд суралцаж байгаа хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Х.Э-т мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Тухайн хэргийн насанд хүрээгүй хохирогч С.М-, түүний хууль ёсны төлөөлөгч Н.С- нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт сэтгэл зүйн зөвлөгөө авсан төлбөр 750.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.050.000 төгрөг нийт 1.800.000 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Х.Э- нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С-д 1.800.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С- нь “С.М-д сэтгэл зүйчээс үргэлжлүүлэн зөвлөгөө авах шаардлагатай” тул зардлыг нэхэмжилнэ гэсэн. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.М-д учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Х.Э-аас нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч Х.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х.Э-ыг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Э-ыг Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Х.Э-т мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Э-аас 1.800.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С-д төлсөн болохыг дурдсугай.
6. Насанд хүрээгүй хохирогч С.М-д гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Х.Э-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч Х.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР