Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

   

МОНГОЛ УЛСЫН НРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******- холбогдох эрүүгийн 2110013040717 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -ний өдөр Төв аймгийн ******* суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , ээж, дүү, насны  хүүхдийн хамт Төв аймгийн ******* сумын *******  дугаар баг, Ганга тоотод оршин суудаг,

урьд Төв аймгийн Сум дундын рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор рүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 74 дугаартай зарлигаар уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас чөлөөлсөн, *******- /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар

   Шүүгдэгч *******- нь 2021 оны ******* дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, *******ийн хуучин эцсийн автобусны буудлын орчимд автомашинд сууж байсан хохирогч *******- өмдний халааснаас “Самсунг А10 эс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 3*******7.200 төгрөгийн хохирол учруулсан буюу рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Нэг. Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Хоёр. рүүгийн 2110013040717 дугаартай хэргээс:

1. Хохирогч *******- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал)

2. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 20-21 дэх тал)

3. Гэрч *******- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал)

4. Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал)

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 32 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

   Шүүгдэгч *******- нь 2021 оны ******* дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, *******ийн хуучин эцсийн автобусны буудлын орчимд Соната маркийн ******* улсын дугаартай автомашинд сууж байсан хохирогч *******- өмдний халааснаас “Самсунг А10” эс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 3*******7.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч *******- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны ******* дугаар сарын 29-ний өдөр би *******ийн хуучин эцэст таксинд явдаг Хадаа ахын машинд юм яриад сууж байтал нэг согтуу эмэгтэй машинд орж ирээд арын суудал дээр суусан. Тухайн эмэгтэй согтуу болохоор нь “машинаас буу” гэхэд буухгүй байсан. Би тэр эмэгтэйг түлхэж буулгаад араас нь буугаад машины арын хаалгыг хаагаад эргээд хартал миний өмдний арын халаасанд байсан “Самсунг А10 эс” маркийн гар утас байхгүй болчихсон. Би машинд суусан согтуу эмэгтэйг барьж аваад “утас аваад ир” гэсэн чинь “аваагүй” гэж хэлсэн. Тэр эмэгтэй 2-3 залуучуудтай хамт явж байсан. Тэр залуучууд нь зугтаагаад яваад өгсөн. Тухайн эмэгтэйг нэгжихэд гар утас байгаагүй. Дараа нь цагдаагийн алба хаагчтай хамт очиход миний утас гарч ирээгүй. Би машинаас буухад миний гар утас байсан. Харин тухайн эмэгтэйг машинаас буулгаад машины хаалга хаагаад эргээд хартал миний гар утас байхгүй болсон байсан. Машинаас буухад миний өмдний арын халаасанд гар утас байсан” гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн 1*******-17 дахь тал)

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “Самсунг А-10 эс маркийн гар утас 1 ширхэг 3*******7.200 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 20-21 дэх тал)

 

Гэрч *******- мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2021 оны 0******* дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, *******ийн хуучин эцэст У, С нартай тааралдаад Соната маркийн машинд сууж байхад ******* “би нэг юм зохицуулна байж бай” гээд байсан. Архи хүлээгээд ирэхгүй болохоор нь би Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо ийн тоотод дүү -тэй уулзаад байж байхад ******* “утасаа алдчихлаа” гэж ирсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал)

Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч *******- болон түүний өмгөөлөгч Б.Баттулга нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

         Шүүгдэгч *******- нь шунахай сэдэлтээр хохирогч *******- эзэмшлийн Самсунг А-10 эс маркийн гар утсыг түүний өмдний хойд халааснаас  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 3*******7.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

         Шүүгдэгч *******-ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. рүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.

Шүүгдэгч *******-т холбогдох хэргийг хэлэлцэхэд рүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч *******- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 400 хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч *******-т 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 17 хоног цагдан хоригдсон байна.

 

Шүүхээс *******-т оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний  цагдан хоригдсон 17 хоногийг рүүгийн хуулийн *******.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 13******* цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 2*******4 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоов.

 

рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-т мэдэгдэх нь зүйтэй.

 

            3.Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар

 

рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

            нэ гэмт хэргийн улмаас хохирогч *******- 3*******7.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирогчид хохирол төлөх гэсэн боловч гар утас нь холбогдохгүй байна. Хохирогч *******- 3*******7.200 төгрөг төлөхөд бэлэн байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөхөө илэрхийлсэн.

         Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******-ээс 3*******7.200 төгрөг гаргуулж хохирогч *******- олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *******-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10, 3*******.12, 3*******.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. рүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******-ийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс цагдан хоригдсон нийт 17 хоногийн нэг хоногийг 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 2*******4 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-т мэдэгдсүгэй.

 

*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ээс 3*******7,200 төгрөгийг гаргуулж хохирогч *******- олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

8.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн рүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР