Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мижиддорж,

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В-1” нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******- холбогдох эрүүгийн 2210000000062 дугаартай хэргийг *******22 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, оны  дүгээр сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хувиараа такси үйлчилгээний чиглэлээр хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн  дугаар хороо, ******* ******* хотхоны тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, *******-, /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******- нь согтуурсан үедээ *******21 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* хотхоны ******* байрны ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хохирогч *******- тодорхой шалтгаангүйгээр толгой руу гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнгэмт хэрэгт холбогджээ.                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210000000062 дугаартай хэргээс:

1. Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал)

2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-7, 8-9 дэх тал)

3. Хохирогч *******- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн *******-14, 17-18 дахь тал)

4. Гэрч *******- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн ******* дахь тал)

5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн *******22 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1235 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

1. Шүүгдэгч *******- нь согтуурсан үедээ *******21 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* хотхоны *******-******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хохирогч *******- тодорхой шалтгаангүйгээр толгой руу гараараа цохиж зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:   

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан дуудлага лавлагааны хуудаст: *******22 оны 1 дүгээр сарын 02-ны 17 цаг 29 минутад Цагдаагийн байгууллагын 102 дугаарт ******* дугаар бүхий утаснаас “хойд эцэг ээжийг зодоод толгойг нь хагалсан” гэх дуудлага мэдээлэл өгсөн (хавтаст хэргийн 4 дэх тал)

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-7, 8-9 дэх тал) 

Хохирогч *******- мөрдөн байцаалтад өгсөн “...Өнөөдөр нөхөр хуучин гэрээ эргээд ирье гэж хэлээд Эрдэнэтолгой яваад ирэхгүй удаад байхаар нь “хаана байна, ирж байна уу” гэхэд согтуу ярьсан. Байрны гадаа ирээд архи уусан байсан. Чи энэ байранд ороод өөрийн гэрээ мартлаа гэж агсан согтуу тавиад хэрүүл өдөөд байсан. Би “шинэ газар ирсэн, чимээгүй бай” гэж хэлтэл намайг гараараа толгой хэсэг рүү цохиод авсан. Миний толгойны зүүн талын хэсгээс цус гарсан. Охин Оюундарь цагдаад дуудлага өгсөн. ...Миний толгойн зүүн тал руу гараараа цохиж, үснээс зулгаасан. Мөн зүүн мөр рүү цохисон. Тус гэмтлийг *******-учруулсан. ...Толгойны зургаа авхуулсан *******0.000 төгрөг болсон мөн шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Ингээд нийт *******8.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн *******-14, 17-18 дахь тал)

Гэрч *******- мөрдөн байцаалтад өгсөн “...*******22 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ээжтэй хамт хотхоны цэцэрлэгт хүрээлэн орж салхилаад гэрт нь оруулж өгсөн. Манай гэр яг хажуу талын байранд нь байдаг. 17 цаг 25 минутын үед ээж над руу залгаад “нөхөр *******-намайг аллаа, толгой руу цохиод хагалсан байна” гэж хэлсэн. Би найз Энх-Одын хамт гэр рүү нь орсон чинь хойд аав *******-зүгээр буйдан дээр сууж байсан. Ээжийн хувцас нь урагдсан, толгойноос нь цус гарсан, гар цус болсон байсан. Улмаар би цагдаад дуудлага өгсөн” мэдүүлэг (хавтаст хэргийн ******* дахь тал)

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн *******22 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1235 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархайн ар дээд хэсгийн хуйханд 1x0.1см зах ирмэг тэгш бус шархтай, шарх орчимд овойж хавдсан, уг шархнаас бага зэрэг цус шүүрсэн байдалтай, баруун чамархайн урд хэсгийн хуйханд 6x3.5см талбайд үс шингэрсэн, зүүн бугалганы ар дунд хэсэгт 15х7см, урд дунд хэсэгт *******х5см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай.

*******22.01.03-ны өдрийн толгойн КТГ-н шинжилгээнд: Тархины эдэд КТ-ийн шинжилгээнд илрэх хурц цус хуралт болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Дунд шугам хазайлтгүй. Суурийн зангилаа болон таламусын ялгарал хэвийн. Хажуугийн ховдол (D=S) болон III, IV ховдлууд, суурийн цистернүүд, ховилуудын хэлбэр хэмжээ хэвийн, насандаа тохирсон. Экстра-аксиаль зайд эмгэг хуримтлалгүй. Өнчин тархи хэвийн. Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Хоёр талын нүдний алим, түүний арын мэдрэл булчингууд хэвийн. Хоёр талын хоншоорын хөндийн салст бага зэрэг зузаарсан, зүүн талд 1 см орчим хэмжээтэй салстын уйланхайтай. Хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. Зүүн талд зулайн ар хэсгийн хуйхан дор хавантай. Дүгнэлт:

1. *******- биед зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч *******- нь согтуурсан үедээ *******21 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* хотхоны ******* байрны ******* тоотод хамтран амьдрагч, хохирогч *******- тодорхой шалтгаангүйгээр цохиж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

 

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч *******-, хохирогч *******- нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч хамтран амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай этгээд байна.

 

          Иймд прокуророос шүүгдэгч *******-ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******- нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

        

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор *******22 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ад 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад *******- нь зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч *******- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн нөхцөл байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-ад ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

           3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******- эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд “*******- нь эмнэлгийн зардал болон томографикийн зардлыг төлж барагдуулсан. Надад гомдол байхгүй” гэсэн /хавтас хэргийн 66-р хуудас/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч *******- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-ад мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч  *******- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.ОДБАЯР