Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямдэлэг,

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны  “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******- холбогдох эрүүгийн 2110017031058 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, “” ХХК-д тогооч ажилтай, ам бүл , охины хамт, Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Өнөр хороолол  дугаар байрны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******-, /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******- нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, *******ын ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “бусадтай зодолдлоо” гэх шалтгаанаар *******- зодож эрүүл мэндэд нь “хамрын нуруу, дух, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, нуруу хоёр бугалга, гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт, дээд уруулын салстад язралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэв.  

Хохирогч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эгч болон эгчийн нөхөр гэх хүмүүс ээжийн гэрт дуудсан. Би найз охин дүүтэйгээ очоод хорхог боодог идэж уусан. У- гэдэг хүүхэн яагаад байгаа нь мэдэгдэхгүй, эгчийг унтахаар нь хийе гээд муухайгаар хэлээд байсан. Муухайгаар хараагаад агсан тавиад байхаар нь тэр үедээ зүгээр орхисон. *******-У-тэй гараад хэсэг хугацаанд орж ирэхгүй алга болсон. Манай эгч араас нь гараад тэр гурав Мөнцэцэг, *******-хоёр хоорондоо маргалдаад байсан. Би гэрт орж ирээд байж байтал У- орж ирэхээр нь би чи муухай шүү дээ, хүний гэрт ирсэн байж пизда гэж хараагаад, эхнэрийг нь унтуулаад нөхөртэй нь унтах талаар ярихаасаа ичээч гэсэн. Энэ асуудлаас чинь болж хэрүүл гараад байна. Чи яах гээд байгаа юм гээд гараа далайхаар нь гарыг нь барьсан. Манай эгч гаднаас орж ирээд ингэж болохгүй гээд салгах гэж байсан. *******-гаднаас орж ирээд юу ч болоогүй байхад миний эгчийг өшиглөж унагаагаад зодсон. Намайг босоод ирэхэд буцаагаад цохиод унагаасан. Өмнө ганц нэг удаа миний эгчид гар хүрч байсан. Миний хүсэж байгаа зүйл гэвэл мөнгө нэхэмжлэх биш. *******д өөр эмэгтэй хүнд дураараа гар хүрч болохгүй гэдгийг өөрт нь хэлмээр байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2110017031058 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

 

2. Гэрч *******- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал)

 

3. Гэрч *******- мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал)

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 8316 дугаартай шинжээчийн  дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч *******- нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, *******ын ******* тоотод согтуурсан үедээ хамтран амьдрагч *******- дүү хохирогч *******- “С.У-тэй зодолдлоо” гэх шалтгаанаар цохиж эрүүл мэндэд нь “хамрын нуруу, дух, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, нуруу хоёр бугалга, гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт, дээд уруулын салстад язралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг очиход *******-хамт амьдардаг залуу *******-болон найзуудын хамт байсан. Би тухайн үед П- гэх найз, Алтангадас гээд эрэгтэй дүүгийн хамт очсон. ...Хорхог боодог идээд, архи пиво ууцгаасан. ...Манай эгчийн найз залуу *******тэй *******ыг тасрааж унтуулаад хоёулаа бараг унтъя гэж тоглоом шоглоомоор ч юм шиг ярьсан. Би эхлээд чимээгүй байсан. Тэр эмэгтэй согтчихсон байсан. “Намайг хэн шээлгэх юм бэ, пизда нараа” гэснээ *******г авч гараад хамт бие зассан. Бие засчхаад хашаан дотор байдаг саравч дотор тамхи татаад зогсож байсан. Орж ирэхээр нь би тэр эмэгтэйд “чи айл гэрт ирчхээд хэл амаа мэд, айлын нөхрийг бие засахдаа дагуулж гараад чамаас болж айл гэрт хэрүүл болж байна” гэж хэлэхэд “чи одоо юу юм, чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Хэрэлдэж байгаад намайг цохих гээд далайхаар нь би гарыг нь бариад хамт газар унасан. Тэр үед *******-бид хоёрыг салгах гэж ирсэн. Тэгсэн *******-*******ыг үсдээд арагш нь татаад цохисон бил үү би сайн санахгүй байна. Ямар ч байсан зодож байгаа юм шиг харагдсан. Би эгчийгээ өмөөрөөд *******гээс салгах гээд “чи яагаад байгаа юм бэ, битгий давраад байгаарай, миний эгчийг миний нүдэн дээр юу байсан юм бэ” гээд дайрсан. *******-шууд өөдөөс гараа зангидаж байгаад нүүр рүү цохисон. Дахиж босгож ирээд гэдэс рүү элэгдэж, мөн ар нуруу руу өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

Гэрч *******- мөрдөн байцаалтад өгсөн: “...*******, ******* хоёр гадаа хорхог боодог хийж байсан. Хүмүүс ер нь согтоцгоосон байсан. У- гэх эмэгтэй манай нөхөр *******д хандаад “хоёулаа *******ыг унтуулж байгаад сайхан бавалцана” гэж хэлээд байсан. *******-У-ийг аваад гарсан. Би араас нь гарсан чинь *******-У- хоёр саравч дотор тамхи татчихсан зогсож байсан. Би уурлаад “орооч” гээд нэг удаа өшиглөсөн. Уг нь *******-тамхи татдаггүй юм. ...Манай дүү ******* У- хоёр шалан дээр унаад бөөн юм болсон. Би салгах гээд тэр хоёрын гараас нь зууралдаад байж байтал араас *******-орж ирээд үгийн зөрүүгүй намайг үсдэж татаад баруун талын хавирга руу нэг удаа өшиглөсөн. Дүү ******* “чи манай эгчийг яаж байгаа юм бэ” гээд орилоод дайрсан чинь *******-*******ийг цохисон. Хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал)

Гэрч *******- мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг байх хугацаанд *******-эгчийн найз гээд нэг эгч “пиздануудаа намайг гаргаад шээлгэ” гэх зэргээр уур амьсгал эвдээд байсан. Манай эгч ******* тэр эгчид дургүйцээд байсан. Яагаад гэвэл тэр эгч *******-эгчийг согтоож унтуулаад нөхөртэй нь унтана гэсэн юм яриад байсан.  Би П- эгчийг гэрт нь хүргэж өгчхөөд буцаад Био комбинат руу орж явахад ******* эгч над руу залгаад “эгч нь зодуулчихлаа, хурдан хүрээд ир” гэсэн. Яваад ортол гэр орон нь замбараагүй. Зодоон цохион болсон шинжтэй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 8316 дугаартай шинжээчийн: “...1. *******-ийн биед хамрын нуруу, дух, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, нуруу, хоёр бугалга, гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт, дээд уруулын салстад язралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тогтоогдсон гэмтэл шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

         Шүүгдэгч *******- нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

         Шүүгдэгч *******- нь хохирогч *******- “С.У-тэй зодолдлоо” гэх шалтгаанаар цохиж зодож биед  нь “хамрын нуруу, дух, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, нуруу, хоёр бугалга, гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт, дээд уруулын салстад язралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

          Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******- нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар *******- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь батлагдаж байна. (хавтаст хэргийн 48 дахь тал)

 

Шүүгдэгч  *******- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдолгүй гэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоов.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Хохирол, төлбөр болон бусад асуудлын талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч *******- нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-гээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч *******-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

         

Шүүгдэгч  *******- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч  *******- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч *******- шүүхийн хэлэлцүүлэгт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.ОДБАЯР