Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2087

 

 

 

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Бэсүүд овогт Баяраагийн Батцэцэг, хариуцагч Ганжуур овогт Ганзоригийн Мөнхбаяр нарын гэрлэлтийг цуцалж, хүү М.Билэгдэмбэрэлийг эх Б.Батцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар М.Билэгдэмбэрэлийг 11 нас хүртэл оршин суугаа газрын тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Мөнхбаяраар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг үүгээр дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч тал 1,500,000.00 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 1,000,000.00 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал 500,000.00 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг дурьдсугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагч тал хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,150.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 109,150.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, тэжээн тэтгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  30,974.00 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-ийн дагуу гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 /гурав/ хоногийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ундрахад даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МАНДАЛБАЯР