Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 42

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

           улсын яллагч Г.Мөнхбаяр,

            хохирогч Б.Пүрэвсамбуу,

шүүгдэгч Э.Галмандах, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр /ҮД:0-845/,

шүүгдэгч П.Цэрэндэлгэр, түүний өмгөөлөгч Б.Азжаргал /ҮД:1-411/,

шүүгдэгч Э.Ганцолмон, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн /ҮД:2-296/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэбаатарын Галмандах, Эржигин овогт Пүрэвсамбуугийн Цэрэндэлгэр, Бодонгууд овогт Энхболдын Ганцолмон нарт холбогдох эрүүгийн 201626030139 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Токио” авто угаалгын газарт угаагч ажилтай байсан, ам бүл 3, өвөг эцэг, ах нарын хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 22 дугаар гудамжны 543 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Эрдэнэбаатарын Галмандах /РД:УХ92052570/

            2. Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Технологийн дээд сургуулийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 7 дугаар гудамжны 180 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Эржигин овогт Пүрэвсамбуугийн Цэрэндэлгэр /РД:ОЕ96110506/

            3. Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 24-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, 2 дугаар баг, 46 тоотод оршин суух, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Дорнод аймгийн сум дундын шүүхийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Бодонгууд овогт Энхболдын Ганцолмон /РД:ЖВ93112417/

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Галмандах нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 7-180 тоотод иргэн Б.Пүрэвсамбуугийн мах хадгалж байсан агуулахаас 4 удаагийн давтан үйлдлээр буюу 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед, 2016 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө, 2016 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө, 2016 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Э.Ганцолмон, П.Цэрэндэлгэр нартай урьдчилан үгсэн тохирч бүлэглэн агуулах саванд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, 

Шүүгдэгч П.Цэрэндэлгэр нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 7-180 тоотод иргэн Б.Пүрэвсамбуугийн мах хадгалж байсан агуулахаас 4 удаагийн давтан үйлдлээр буюу 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед, 2016 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө, 2016 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө, 2016 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Э.Ганцолмон, Э.Галмандах нартай урьдчилан үгсэн тохирч бүлэглэн агуулах саванд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, 

Шүүгдэгч Э.Ганцолмон нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 7-180 тоотод иргэн Б.Пүрэвсамбуугийн мах хадгалж байсан агуулахаас 4 удаагийн давтан үйлдлээр буюу 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед, 2016 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө, 2016 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө, 2016 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө П.Цэрэндэлгэр, Э.Галмандах нартай урьдчилан үгсэн тохирч бүлэглэн агуулах саванд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Галмандах нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 7-180 тоотод иргэн Б.Пүрэвсамбуугийн мах хадгалж байсан агуулахаас 4 удаагийн давтан үйлдлээр буюу 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед, 2016 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө, 2016 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө, 2016 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Э.Ганцолмон, П.Цэрэндэлгэр нартай урьдчилан үгсэн тохирч бүлэглэн агуулах саванд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, 

Шүүгдэгч П.Цэрэндэлгэр нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 7-180 тоотод иргэн Б.Пүрэвсамбуугийн мах хадгалж байсан агуулахаас 4 удаагийн давтан үйлдлээр буюу 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед, 2016 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө, 2016 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө, 2016 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Э.Ганцолмон, Э.Галмандах нартай урьдчилан үгсэн тохирч бүлэглэн агуулах саванд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, 

Шүүгдэгч Э.Ганцолмон нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайны 7-180 тоотод иргэн Б.Пүрэвсамбуугийн мах хадгалж байсан агуулахаас 4 удаагийн давтан үйлдлээр буюу 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед, 2016 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө, 2016 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө, 2016 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө П.Цэрэндэлгэр, Э.Галмандах нартай урьдчилан үгсэн тохирч бүлэглэн агуулах саванд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

          1. Шүүгдэгч Э.Галмандахын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          2. Шүүгдэгч П.Цэрэндэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          3. Шүүгдэгч Э.Ганцолмонгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          4. Хохирогч Б.Пүрэвсамбуугийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Би 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн үеэр хөдөө малаа нядлахаар яваад мал авчирсан юм. Эхний үйлдлийг нь мэдээгүй сүүлд цоожийг нь эвдээд орчихсон байхаар нь хулгай орсныг мэдээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, шүүгдэгч нараас бүх хохирлоо гаргуулан авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          5. Хохирогч Б.Пүрэвсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Улаанбаатар хотод 2015 оны 8 дугаар сард хүүхдүүдээ сургууль соёлд сургахаар нүүж ХУД-ын 16 дугаар хороо Тайны 7-180 тоотод байх хашаа байшинг худалдан авсан юм. Болсон асуудлын талаар гэвэл 2015 оны 12 дугаар сарын 10-ны үед Увс аймаг руу яваад хонины гулууз мах 152 ширхэг, ямааны гулууз 42 ширхэг, бүтэн үхрийн мах 6 ширхэг тус тус авчираад хашаанд байх зооринд хийж хадгалсан юм. Би махаа хэсэг хугацааны дараа зарах гэж хадгалж байсан юм. Тэгтэл 2015 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө манай зооринд байсан махнаас хонины гулууз мах 5 ширхэг, ямааны гулууз мах 5 ширхэг алдагдсан байсан. Би 2015 оны 12 дугаар сарын 30-ны орой 02:00 цагийн үед шалгахад зоорины зүүдэг цоож хэвийн байсан. Маргааш өдөр нь өглөө 08:00 цагийн үед шалгахад хаалганы цоож нь эвдэрхий байхаар нь очоод хартал цоожоо эвдлээд буцаагаад цүүгээр нь зүүгээд үлдээсэн байсан. Би гайхаад ортол урд эгнээнд тавьсан байсан махнаас алдагдсан байсан...Мөн 2016 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө зооринд дахин хулгай орж 6 ширхэг хонины ууц мах алдагдсан байсан. Хулгай ордогийн урд өдөр шөнө 02:00 цаг өнгөрч байх үед шалгаж үзтэл зүүдэг цоож нь хэвийн байсан. Маргааш өглөө нь 07:00 цагийн үед босоод дахин шалгаж үзтэл цоож эвдлээд хаалганы нугасыг эвдлээд хулгай орсон байсан. Дараа нь 2016 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө дахин дахин хулгай ороод байсан болохоор зоорио манаж байгаад шөнө 03:00 цаг өнгөрч байх үед зоорио нэг шалгачихаад гэрт орж унтаж байгаад өглөө 07:00 цагийн үед гараад шалгатал цоожийг нь эвдлээд хаалганы дотор талыг цөмлөөд ороод хонины гулууз мах 10 ширхэг алдагдсан байсан. 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед хулгай орсон. Тухайн үед хорооны байцаагчид бүртгүүлье гэж бодсоор байгаад амжаагүй юм. Алдагдсан зүйл гэвэл манай дүү Амарбаясгалангийн үхрийн хаа 4 ширхэг, үхрийн гуя 4 ширхэг, мөн миний эзэмшлийн хонины гулууз мах 1 ширхэг алдагдсан. Хонины 1 ширхэг гулууз мах нийт 22 кг орчим болно. Харин үхрийн хаа гуя ямар үнэ ханштай байхыг манай дүү Амарбаясгалан өөрөө мэдэж байгаа. Манай хашаанд байх зооринд нийт 4 удаа хулгай орсон. Хамгийн анх 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед одоо яг өдрийг нь санахгүй байна ямар ч гэсэн амралтын өдөр байсан. Хонины 1 ширхэг гулууз мах алдсан үнэ 62.700 төгрөг, 2 дахь удаа 2015 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө хонины гулууз мах 5 ширхэг, ямааны гулууз мах 5 ширхэг алдсан. Хонины гулууз мах нэг ширхэг нь 62.700 төгрөг, харин ямааны гулууз мах нийт жин дунджаар 18 кг болох ба 1 кг мах 2.000 төгрөг, нийтдээ 36.000 төгрөг, 3 дахь удаа 2016 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө хулгай орж 6 ширхэг хонины ууц мах алдсан. Уу нь 35 кг-аас дээш жинтэй ууцаар нь дунджаар нэг ширхэгийг нь 150.000 төгрөгөөр тус тус болно. 4 дэх удаа дахин хулгай орж манай дүү Амарбаясгалангийн эзэмшлийн 10 ширхэг хонины гулууз мах алдсан. Үнэ ханшийг нь дүү өөрөө мэдэж байгаа байх. Би махаа дахин дахин хулгайд алдаад байсан болохоор махны ченж дуудаад үлдсэн бүх махаа зарсан. Тэгэхэд хонины мах 1 кг 2.850 төгрөг, ямааны мах 1 кг 2.000 төгрөгөөр тохироод өгсөн юм. Манай охин Цэрэндэлгэр зооринд мах байгаа талаар хэлээд Галмандахыг дагуулж ирээд мах байгаа газрыг зааж хулгай хийсэн гэж охин Цэрэндэлгэр надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-60/

          6. Хохирогч Х.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2015 оны 12 дугаар сард манай ээж Хургаагийн төрсөн дүү Пүрэвсамбуу, Нямсамбуу, Хишигжаргал нар Увс аймгийн Зүүнхангай суманд өөрсдийн эзэмшлийн бүх малаа нядлаад Улаанбаатар хот руу ирсэн юм. 2015 оны 12 дугаар сарын 10-ны үед Пүрэвсамбуу ах нутгийн хүний машинаар бүх махаа ачиж ирээд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 7-180 тоотод байх хашаандаа авчирч буулгасан. Тус хашаа нь угаасаа зоорьтой байсан болохоор мах ирэхээр нь Хишигжаргал, Нямсамбуу нарын хамт махаа зоорь руу зөөж оруулсан. Тэгээд 2016 оны хавар махаа гаргаж заръя гэж ярилцаад зооринд хадгалаад байж байтал 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед зоориноос үхрийн хаа 4 ширхэг, гуя 4 ширхэг, хонины гулууз 1 ширхэг алдагдсан. Тухайн үед амралтын өдөр таарсан болохоор бид нар цагдаад мэдэгдэж амжаагүй. Мөн дараа нь нийт 3 удаа хулгай орсон. 2 дахь хулгай нь 2015 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө орж хонины гулууз мах 5 ширхэг, ямааны гулууз мах 5 ширхэг алдсан 3 дахь удаа 2016 оны 01 дүгээр сарын 03-04-ний шилжих шөнө дахин орж хонины ууц 6 ширхэг алдсан 4 дэх удаа дан хонины гулууз мах 10 ширхэг алдсан. Хамгийн эхний ордог хулгайгаар үхрийн 4 ширхэг гуя, 4 ширхэг хаа, мөн хамгийн сүүлд орсон хулгайгаар алдсан хонины гулууз мах 10 ширхэг миний эзэмшлийн мах, бусад нь ах Пүрэвсамбуугийнх байгаа юм. Харин дүү Хишигжаргал, Нямсамбуу нарын махнаас алдагдаагүй. Яагаад гэвэл тэдний мах зоорины мухар хэсэгт байсан. Хулгайч зөвхөн үүд хэсэгт хурааж тавьсан махнаас авсан байсан. Пүрэвсамбуу ах хөдөөнөөс нийт 192 ширхэг хонь, ямааны гулууз, үхрийн бүтэн мах 6 ширхэг тус тус авчирсан. Ах Даваасамбуугийн махнаас алдагдаагүй, 4 настай үнээний 4 ширхэг гуя тус бүр нь 40 кг жинтэй. 1 кг мах 3.800 төгрөг болно. 1 гуя 152.000 төгрөг, 4 ширхэг гуя нийлээд 608.000 төгрөг болно. Харин нэг ширхэг үхрийн хаа 35 кг жинтэй. 1 кг мах 3.800 төгрөг. Нийт 133.000 төгрөг, 4 ширхэг хаа нийлээд 532.000 төгрөг болно. Харин эхний хулгайд алдсан 1 ширхэг хонины гулууз мах Пүрэвсамбуу ахын мах байгаа юм. 2 болон 3 дахь удаагийн хулгай дээр миний махнаас алдагдаагүй. 4 дэх удаагийн буюу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө алдсан 10 ширхэг хонины гулууз мах бол минийх байгаа юм. 1 хонины гулууз мах дунджаар 22 кг, 1 кг хонины мах 2.850 төгрөг. Тэгэхээр 1 хонины гулууз мах 62.700 төгрөг. 10 ширхэг мах нийлээд 627.000 төгрөг болно. Би дээрх үнээр мах худалдан авдаг ченжид өгсөн болохоор үнийг нь кг махын үнийг тодорхой хэлж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67/

          7. Гэрч Ж.Даваабаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Эрдэнэбаатарын Галмандах гэх залуутай 2015 оны 10 дугаар сарын 04-ний үеэс эхлэн үерхэж байгаа юм. Би Цэрэндэлгэрийг Галмандах, Энхцолмон /Ганцолмон/ нартай анх танилцуулж байсан юм. Болсон асуудлын талаар гэвэл 2015 оны 11 дүгээр сарын үед Галмандах, Энхцолмон /Ганцолмон/, Цэрэндэлгэр бид дөрөв гадуур явж байгаад цаг орой болсон Цэрэндэлгэрийн гэр хол байдаг учраас Хархорин захын орчим зочид буудалд өрөө авч хоносон. Бид нар юм яриад сууж байтал Цэрэндэлгэр манайд мах байгаа саяхан аав хөдөөнөөс мах авчирсан хавар зарна гэж байсан гэх мэтээр яриан дундуур хэлтэл Галмандах, Энхцолмон /Ганцолмон/ хоёр лавлаж асуугаад байсан. Тэгээд удалгүй Галмандах, Энхцолмон /Ганцолмон/ тэдний гэрт хулгай орж мах авсан юм шиг байсан. Яг хэдэн ширхэг мах авсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Буудалд хоносноос хойш 3 хоногийн дараа Галмандахтай уулзах үед мөнгө болчихсон явж байсан. Чи яаж мөнгөтэй болсон юм вэ гэж асуусан чинь Цэрэндэлгэр манайд мах байдаг гээд байхаар нь Энхцолмон бид хоёр шөнө очоод авчихсан гэж хэлсэн. Дараа нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр урьд нь хонож байсан буудалдаа дахиж ороод юм яриад сууж байтал Галмандах, Энхцолмон /Ганцолмон/ хоёр танайх руу очиж мах хулгайлъя гэж хэлтэл Цэрэндэлгэр яах юм бэ дэмий байх гэж хэлтэл тэгээд яаж өөр яаж мөнгөтэй болох юм бэ маргааш баяр болох гээд байна ш дээ гэж хэлтэл Цэрэндэлгэр за за ганцхан удаа шүү дахин тийм юм байхгүй шүү гэж хэлсэн. Тэгээд шөнө 03:00 цагийн үед тэр гурав гараад явсан. Би буудалд үлдсэн. Цэрэндэлгэр 05:00 цаг болж байх үед буудалд орж ирэхээр нь нөгөө хоёр чинь хаашаа явсан юм бэ гэтэл махаа зарах гээд явсан гэж хэлсэн. Удалгүй 07:00 цагийн үед Галмандах, Энхцолмон /Ганцолмон/ хоёр орж ирээд махаа зарчихлаа гэж хэлсэн. Би хэдэн төгрөгөөр зарсан эсэх талаар асуугаагүй. Буудалд орж ирэхдээ баахан идэж уух юм бариад орж ирсэн...2016 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө би Цэрэндэлгэрийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 7-180 тоотод байх гэрт нь хоносон. Тухайн үед гэрт нь аав, ээж, эгч нар нь байсан. Тэгтэл Галмандах над руу 20:00 цаг өнгөрч байх үед өөрийнхөө 94450223 дугаарын утсаараа миний 86669923 дугаарын утас руу залгаад “чи Цэрэндэлгэрийн гэрт байгаа юм уу” гэж асуухаар нь тийм ээ гэж хэлтэл тэдний гэрт хэн хэн байна гэхээр нь байгаа хүмүүсийг нь хэлсэн. Тэгтэл Галмандах аан тийм үү гэж хэлээд утсаа тасалсан. Тухайн үед Энхцолмон /Ганцолмон/ нилээн согтчихсон байсан. Та нар яаж байгаа юм бэ гэж хэлтэл мөнгө хэрэг болоод авчихлаа чамд ямар хамаатай юм бэ гээд надтай хэрэлдсэн. Цэрэндэлгэр та хоёр итгээд ганц удаа хамт явж байхад та хоёр дахин ингэж болохгүй ш дээ гэхэд чамд хамаагүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77/

          8. Гэрч Л.Лхагва-Очирын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Хохирогч Пүрэвсамбуу бол миний авга ах байгаа юм. Манай авга ах Нямсамбуу, Амарбаясгалан, Хишигжаргал нарын малыг Пүрэвсамбуу ах Увс аймагт малладаг байсан юм. Тэгээд Пүрэвсамбуу ах хотод нүүж ирэх болоод маллаж байсан ах дүү нарын болон өөрийнхөө бүх малыг нядлаад нутгийн хүн болох Бибиш гэдэг хүний Майти маркийн машинаар Улаанбаатар хот руу 2015.12.12-ны өдөр орж ирсэн. Дээрх авчирсан махаа хавар үнэ өсөхөөр зарах гэж байсан. Авга ах Нямсамбуу, Хишигжаргал, Амарбаясгалан, Пүрэвсамбуу нарын махыг бөөнд нь авчирсан. Махаа авчираад 7 хонож байтал хулгай ороод дараа нь дахин хэд хэдэн удаа орсон. Тухайн үед Пүрэвсамбуу, Амарбаясгалан ах хоёрын мах алдагдсан. Яагаад гэвэл тэр хоёр махаа зоорины дөнгөж үүд хэсэгт тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82/

          9. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 11 цаг 56 минутанд эхэлсэн...Уг цоожны цүү нь мултарсан байдалтай 20 ширхэг кадр зураг дарсан...” /хх-ийн 19-26/

          10. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 11 цаг 40 минутанд эхэлсэн...хохирогч Б.Пүрэвсамбуугаас асуухад хаалганы зүүсэн цоожийг цүүгээр нь татаад мөн баруун талд нь байх 2 нугасыг эвдэн орсон байсныг нь би буцаагаад хаалгаа байрлуулсан гэсэн. Цүүг мулталсан хаалгыг нугасаар нь салгасан байдалтай 11 ширхэг кадр зураг дарсан...” /хх-ийн 27-32/

          11. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 06 цаг 45 минутанд эхэлсэн...Зүүсэн цоожийг цүүгээр нь татсан байдалтай 6 ширхэг кадр зураг дарсан...” /1хх-ийн 33-37/

          12. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 239-245/

          13. Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 176-180, 2хх-ийн 3-5/

          14. Яллагдагч Э.Галмандахын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...Цэрэндэлгэр...хандаж маргааш ер нь бүгдээрээ мөнгөгүй болох юм байна, өнөө шөнө манайх руу явцгаая гэж хэлсэн. Тэгэхээр нь би танайд очиж яах юм бэ гэж Цэрэндэлгэрээс асуухад манай хашаанд дахь зооринд мах байгаа, аав хөдөөнөөс ирэхдээ мах авчирсан юм, тэрийг хулгайлж аваад зараад мөнгө болгоё гэхээр нь зөвшөөрч найз Даваабаяр зочид буудалдаа үлдээд Энхцолмон /Ганцолмон/, Цэрэндэлгэр бид 3 хамт Саппорогоос такси бариад шөнө 02 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 7-180 тоотод очсон...Цэрэндэлгэрийн гэрийн гадаа ирэхэд өөрөө буугаад...хашааны хаалга онгойлгож өгсөн...Тэр үед Энхцолмон /Ганцолмон/...дугуйн дорцов...зоорины хаалганы цоожийг хөшиж онгойлгож дотогш орсо, би араас нь орсон, Цэрэндэлгэр зоорины үүдэндээ хүн хараад зогсож байсан...Энхцолмон /Ганцолмон/ 1 үхрийн хаа, 2 ширхэг хонины гулууз, 1 ширхэг ямааны гулууз мах...би 1 ширхэг үхрийн гуя, 1 ширхэг хонины гулууз , 1 ширхэг ямааны гулууз мах хулгайлж аваад...махны ченжид бүх махаа бөөндөөд 250.000 төгрөгөөр худалдаж...Дараа нь 2016 оны 01 дүгээр сарын 03-ны...орой 20-21 цагийн хооронд Таван шарын Их баяд гэх нэртэй зочид буудал өрөө авч хонохоор болсон...шөнө...Цэрэндэлгэр, Энхцолмон /Ганцолмон/ бид гурав... Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 7-180 тоотод очсон...4 ширхэг хонины гулууз мах, 3 ширхэг ямааны гулууз мах хулгайлж аваад...235.000 төгрөгөөр бөөндөж худалдсан...2016 оны 01 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн үед Энхцолмон /Ганцолмон/...урьд шөнө найз нь Цэрэндэлгэрийн гэрт очоод зоориноос нь дахиад мах хулгайлчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 101-102, 103-104, 105, 107/

          15. Яллагдагч П.Цэрэндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр...Галмандахад би манайд хонины гулууз мах байна гэж хэлсэн. Тэгээд манай хашаанд байгаа зоориноос мах хулгайлахаар ярилцаж тохиролцсон...зоорины хаалганы цоожийг хөшиж эвдэж ороод хонины гулууз мах, ямааны гулууз мах авсан...2015 оны 12 дугаар сарын 30-ны...шөнө...Галмандах, Ганцолмон нар ирээд зоориноос хонины гулууз мах аваад явсан...2016 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө манай зоориноос мах хулгайлахад бас л цуг явж мах хулгайлсан...Галмандах, Ганцолмон хоёр нийтийн байр хөлслөх мөнгөний хэрэгцээ гарсан...тэр мөнгийг олох гээд хулгай хийхэд оролцсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 115-116, 117/

          16. Яллагдагч Э.Ганцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Цэрэндэлгэр санаачилсан. Цэрэндэлгэр бид нарт манайд хөдөөнөөс мах ирсэн. Манай хашаан дотор зооринд байгаа. Би түлхүүрийг нь олоод онгойлгочихоод дуудна, хэдэн мах авч зарах уу гэж хэлсэн. Тэгээд хулгай хийсэн...Эхний хэрэг дээр адууны хоёр гуя, нэг хаа мах, ямааны гулууз мах хоёр ширхэг хулгайлсан.Хоёр дахь үйлдэл дээрээ үхрийн нэг гуя, нэг хаа мах хулгайлсан. Гурав дахь удаад хонины ууц дөрөв, ямааны гурван ширхэг гулууз мах хулгайлсан. Дөрөв дэх удаад хонины зургаан ширхэг гулууз мах авсан...такси бариад тэр машинаар зөөсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 124-125/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Галмандах, П.Цэрэндэлгэр нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /1хх-ийн 126, 128/-аар,

            Шүүгдэгч Э.Ганцолмон нь 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Дорнод аймгийн сум дундын шүүхийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 24-25/-аар тус тус тогтоогдож байна.

                        Шүүгдэгч Э.Ганцолмонг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т “тэнсэж хянан харгалзсан,...хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасны дагуу түүнийг ялгүй болсон буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Галмандах, П.Цэрэндэлгэр, Э.Ганцолмон нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг урьдчилан  үгсэж тохиролцож бүлэглэн, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

            Шүүгдэгч Э.Галмандах, Э.Ганцолмон нар нь хохирогч Б.Пүрэвсамбуу, Х.Амарбаясгалан нарт нийт 2.162.000 /эд зүйлийн үнэлгээгээр төлвөл зохих 3.352.275 төгрөг/ төгрөг төлсөн бөгөөд хохирогч Б.Пүрэвсамбуу, Х.Амарбаясгалан нар нь шүүгдэгч П.Цэрэндэлгэрт ногдох 1.246.150 төгрөгийн хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тэмдэглэе.

          Шүүгдэгч нарын хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд сайн дураар хохирогч Б.Пүрэвсамбуу, Х.Амарбаясгалан нарт нийт 2.162.000 /хоёр сая нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Галмандах, П.Цэрэндэлгэр, Э.Ганцолмон нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч П.Цэрэндэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаатарын Галмандах, Эржигин овогт Пүрэвсамбуугийн Цэрэндэлгэр, Бодонгууд овогт Энхболдын Ганцолмон нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг урьдчилан  үгсэж тохиролцож бүлэглэн, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Эрдэнэбаатарын Галмандах, Эржигин овогт Пүрэвсамбуугийн Цэрэндэлгэр, Бодонгууд овогт Энхболдын Ганцолмон нарыг эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Галмандах, Э.Ганцолмон нарын эдлэх 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, П.Цэрэндэлгэрийн эдлэх 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Галмандахын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоног, шүүгдэгч Э.Ганцолмонгийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Э.Галмандах, П.Цэрэндэлгэр, Э.Ганцолмон нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, П.Цэрэндэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Галмандах, П.Цэрэндэлгэр нартэд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Э.Ганцолмонд эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тогтоож, Э.Галмандах, П.Цэрэндэлгэр нарт хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст, Э.Ганцолмонд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Цэрэндэлгэрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Э.Галмандах, Э.Ганцолмон нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Цэрэндэлгэр, Э.Галмандах, Э.Ганцолмон нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР