| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/02406/и |
| Дугаар | 2105 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******, тоот хаягт байрлах “Тунгалагбуянт дуут” ХХК /рд:5730406/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******лол,*******,-д холбогдох,
1,596,592.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Тунгалагбуянт дуут” ХХК-иас тус тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Ч. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани Баянзүрх дүүргийн*******,*******лол,,А,Б дугаар байрны орон сууц ашиглалт буюу хэрэглээний халаалт, халуун болон цэвэр, бохир, ариутгалын үйлчилгээг хариуцан ажилладаг.
Хариуцагч Б.*******ны 9 тоот хаягт 21.7 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг өмчилдөг бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 2015 оны 06 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэглэсэн цэвэр, бохир ус, халаалтын төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн.
Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2013 оны 11, 12, 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд СӨХ-ны төлбөр 157,300.00 төгрөг, бусад зардалд 111,460.00 төгрөг, 2013 оны 11, 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сар хүртэл ус, дулааны төлбөр 196,680.00 төгрөг, 2015 оны 06 дугаар сараас 2017 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд 1,131,152.00 төгрөг, нийт 1,596,592.00 төгрөг болсон.
“Тунгалагбуянт дуут” ХХК-ийн хувьд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан бөгөөд тус,А,Б дугаар байрны “СӨХ”-ны засвар үйлчилгээг орон сууцыг барьсан компанитай тохиролцож, ийнхүү гүйцэтгэж байсан юм.
Манай компани 2015 оны 06 дугаар сараас өмнө дээр дурьдсан төлбөрийг өрх бүрээс шууд авдаг байсан бол түүнээс хойших хугацаанд “Төрийн банк” ХХК руу нэхэмжлэх хүргүүлж, инкассын үйлчилгээний дагуу хэрэглэгчээс төлбөрийг авч, улмаар “Дулааны цахилгаан станц” ТӨХК болон Ус сувгийн удирдах газарт шилжүүлдэг.
“СӨХ”-ны 157,300.00 төгрөг болон бусад зардал 111,460.00 төгрөгийн хувьд үйлчлэгчийн хөлс, харуул хамгаалалтын зардал, хог тээвэрлэх үйлчилгээнд тус тус төлсөн.
Иймд, хариуцагч Б.гээс 1,596,592.00 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Б. тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулах, шинээр тайлбар гаргаж өгөх шаардлага байхгүй.
Нэхэмжлэгчийн хувьд анхнаасаа “СӨХ”-ны 157,300.00 төгрөг болон бусад зардалд төлсөн гэх 111,460.00 төгрөг мөн 2013 оны 11, 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сар хүртэл ус, дулааны төлбөр 196,680.00 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч байгаагүй.
Харин 2015 оны 06 дугаар сараас 2017 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд 1,131,152.00 төгрөгийн хувьд маргахгүй, уг төлбөрийг төлж эвлэрэх санал гаргасан боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөнгүй.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар тухайн орон сууцны оршин суугчид “СӨХ”-г бий болгож, дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой засвар, үйлчилгээг хариуцах ёстой.
Гэтэл нэхэмжлэгч тал “СӨХ”-ны үйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрөлгүй,,А,Б дугаар байрны оршин суугчид зөвшөөрөл олгоогүй байхад дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой засвар, үйлчилгээний зардалд маш их хэмжээний мөнгийг оршин суугчдаас авсанд гомдолтой байна.
Түүнчлэн “СӨХ”-ны 157,300.00 төгрөг болон бусад зардалд 111,460.00 төгрөг төлсөн гэсэн атлаа энэхүү зардлыг хэн нэгэнд төлсөн эсэхийг баримтаар нотлохгүй байгаагаас гадна хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд “СӨХ”-ны үйл ажиллагаа эрхлэн явуулах талаар дурьдаагүй байна.
Хариуцагч Б.*******ны 9 тоот хаягт 21.7 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг өмчилж, тухайн байранд хүүхдийн хамт 2013 оноос эхлэн амьдарч байгаа ба нэхэмжлэлд дурьдсан 2013 оны 11, 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сар хүртэл ус, дулааны төлбөр 196,680.00 төгрөгийг төлсөн.
Иймд, нэхэмжлэлээс 1,131,152.00 төгрөгөөс бусдыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тунгалагбуянт дуут” ХХК-иас хариуцагч Б.д холбогдуулан сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөр 1,596,592.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч тал хариуцагчаас сууц өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 268,760.00 төгрөг, хэрэглэсэн ус, дулааны төлбөрт 1,327,832.00 төгрөг, нийт 1,596,592.00 төгрөгийг нэхэмжилснээс хариуцагч тал 1,131,152.00 төгрөгийн хувьд үл маргаж, харин 465,440.00 төгрөгийг төлөхгүй хэмээн мэтгэлцэж байна.
Энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр олгосон 00106 тоот зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч тал Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4 “цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, 12.2.5 “орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, мөн 12.2.6 “ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ”, түүнчлэн 12.2.7 “бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, 12.2.8 “бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”-г тус тус эрхэлдэг ба энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд Баянзүрх дүүргийн*******,*******лол,,А,Б дугаар байрны айл өрхийг цэвэр, бохир усаар хангах, дулааныг дамжуулах үйлчилгээг үзүүлдэг байна.
Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна” гэж заажээ.
Тодруулбал, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “хэрэглэгч” гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг”, мөн 3.1.14-т “хангагч” гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” хэлнэ гэсний дагуу хэрэглэгч болон хангагч нарын хоорондын харилцааг тус хуулиас гадна тэдгээрийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
Хэдийгээр зохигчид ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулсан гэрээ, хэлэлцээрийг шүүхэд гаргаж өгөөгүй боловч талуудын хоорондын цэвэр, бохир ус түгээх үйлчилгээтэй холбоотой асуудлыг дээр дурьдсан хуулиар зохицуулах юм.
Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д “хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх” үүрэгтэй гэж, мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх” үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал цэвэр, бохир усны төлбөр болон эрчим хүч буюу дулаан ашигласны төлбөрийг эцсийн хэрэглэгч болохынхоо хувьд ийнхүү төлөх үүрэгтэй.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “Төрийн банк” ХХК-иас авсан нэхэмжлэл дэх 1,131,152.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин 2014 оны 01 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сар хүртэл ус, дулааны төлбөр 196,680.00 төгрөгийг төлсөн хэмээн татгалзсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч Б. 2013 оноос эхлэн тухайн байранд амьдарч байгаа бөгөөд хариу тайлбарт 2014 оны 01 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сар хүртэл ус, дулааны төлбөр 196,680.00 төгрөгийг төлсөн гэх боловч үүнийг баримтаар нотлохгүй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагчийн өмчлөлийн орон сууцны 2014 оны 01 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны ус, дулааны төлбөрийн нэхэмжлэхээр өмнөх сарын үлдэгдэл болон тухайн сард төлөх төлбөр нийт 196,680.00 төгрөг болсон ба “Гурван гол” сууц өмчлөгчдийн холбооны 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн халуун, хүйтэн усны тоолуурын заалт нь нэхэмжлэх дэх тоолуурын заалттай нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Нэгэнт хариуцагч тал 2013 оноос тухайн байранд амьдарсан бөгөөд энэ хугацаанд хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг төлсөн гэдгээ баримтаар нотлохгүй байх тул тэрээр уг 196,680.00 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ” гэж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-ийн “Орон сууц өмчлөгч нь .................дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-д “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” үүрэгтэй гэж заасан.
Тодруулбал, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг хэлнэ” хэмээн заасны дагуу тухайн нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгчид хуульд зааснаар сууц өмчлөгчдийн холбоог бий болгож, ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д зааснаар төлөх үүрэг хүлээнэ.
Хэдийгээр Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд тус тус зааснаар ошин суугчид сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх эрх бүхий субьект мөн боловч тухайн ажил үйлчилгээг гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлэх эрхийг хязгаарлахгүй.
Өөрөөр хэлбэл, оршин суугчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах зорилгоор Иргэний хуулийн9 дүгээр зүйлийн9.1-д зааснаар тодорхой төрлийн гэрээний дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлж болно.
Нэхэмжлэгч “Тунгалагбуянт дуут” ХХК-иас хариуцагч Б.д холбогдуулан сууц өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 268,760.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Гэвч нэхэмжлэгч тал Баянзүрх дүүргийн*******,*******лол,,А,Б дугаар байрнуудын ашиглалт, засвар үйлчилгээг гүйцэтгэсэн эсэх, 2013 оны 11, 12, 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд СӨХ-ны төлбөр болон бусад зардалд 268,760.00 төгрөгийг зарцуулсан эсэхийг баримтаар нотлохгүй байна. Хэдийгээр хэрэгт 2014 оны 01 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны хог, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ зардлын нэхэмжлэх болон тооцоололд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 209,100.00 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй гэж байгаа ч ийм хэмжээний зардлыг үйлчлэгчийн хөлс, харуул хамгаалалтын зардал, хог тээвэрлэх үйлчилгээнд тус тус төлсөн гэдэг үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас сууц өмчлөгчийн хувиар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 268,760.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүхээс дээр дурьдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч Б.гээс 1,327,832.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тунгалагбуянт дуут” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 268,760.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР