Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0133

 

Н.Б*******гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Г.Г******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 840 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******ын гаргасан давж заалдах гомдлоор, Н.Б*******гийн нэхэмжлэлтэй, У*******т холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар тушаал, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1707 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулахБаянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын үүрэгт ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасантайлбартаа: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2013-2014 оны үйл ажиллагааг шалгасанБаянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байсан Н.Б******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж байсан нь шалгалтын илтгэх хуудаст дурдагдсан.

Тухайлбал, Н.Б******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хийгдэх ажлыг орхигдуулж, иргэний бүртгэлийн үндсэн 8 бүртгэл, иргэний цахим үнэмлэх олголтын бүртгэлийг баталгаажуулаагүй, улсын бүртгэгчээр баталгаажуулалт хийлгэсэн байх бөгөөд зөрчлийг арилгаж, хууль, тогтоомжийн дагуу ажиллах үүргийг Бүртгэлийн хяналтын хэлтсээс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Н.Б*******д өгсөн боловч үүргийг биелүүлээгүй. Н.Б*******гийн гаргасан дээрх зөрчил нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 247 дугаар тушаалаар батлагдсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журам-ын 12.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн.

Мөн нэрсийн жагсаалтыг шивж товъёог гаргаагүйн улмаас 2013 оны дахин олголтын 4299 иргэн, 2014 оны дахин олголтын 748 иргэний Иргэний үнэмлэх дахин авах хүсэлтийг хэлтсийн архивт хүлээлгэн өгөөгүй нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 527 дугаар тушаалаар баталсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журам-ын 1.11 дэх заалтыг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

Н.Б******* нь 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст Иргэнийбүртгэлийн тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа Н.Б******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан иргэний бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд баталгаажилт хийхтасгийн хэмжээнд хөтлөгдөж дууссан баримт бичгүүдийг хадгаламжийн нэгж болгон жилийн эцэст архивт хүлээлгэн өгөх, ...улсын бүртгэлийн тухай хууль болон түүнтэй холбогдон гарсан заавар, журмыг хэрэгжүүлэх чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, холбогдох журмыг зөрчсөн, мөн тасгийн ажлыг удирдан зохион байгуулахбүртгэгч нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллах чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс шалгалтын явцад тус тасгаас илтгэх хуудаст дурдсан зөрчил дутагдлууд илэрсэн. Иймд түүнийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 147 дугаар тушаалаар ахлах бүртгэгчийн албан тушаалаас бууруулсан.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд томилуулахаар гаргасан. Гэтэл тэрээр уг албан тушаалд жинхлэн томилогдоогүй, зөвхөн эзгүй байсан албан хаагчийн албан үүргийг орлон гүйцэтгэж байсан. Нэгэнт нэхэмжлэгч нь түр томилогдон ажиллаж байсан тул түүнийг албан тушаал бууруулахдаа мөн эзгүй байгаа бүртгэгч Э.М*******ийн орон тоондшилжүүлэн томилсон нь хууль зөрчөөгүй.

2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс улсын бүртгэгч Э.М******* нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болж ажилдаа эргэн орох хүсэлтийг гаргасан тул Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхжурам-ын 4.6-д заасны дагуу түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Н.Б*******г 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс чөлөөлсөн гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 840 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 23 дугаар зүйлийн 23.1.1,Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр хуулийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Албан тушаал бууруулах тухай 147, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 1707 дугаар тушаалууд хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, Н.Б*******г урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, 7.803.091 төгрөгийн цалин гаргуулж, нэхэмжлэгч Н.Б*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч Н.Б******* нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтийн дагуу 2013 оны08 дугаар сарын 07-ны өдрөөс Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст Иргэний бүртгэлийн тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, эзгүй байгаа ажилтны орон тоонд түр томилогдон ажиллаж байсан.Гэтэл шүүх Н.Б*******г Л.Б*******гийн чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжалбан үүргийг 1 жил 5 сарын хугацаанд гүйцэтгэсэн хэмээн дүгнэсэн хэрнээ Улсын бүртгэлийн ерөнхий газраас тушаал гаргаж томилоогүй албан тушаалд жинхлэн тогтоолоо. Н.Б*******гийн түр орлон гүйцэтгэгчээр ажилласан 1 жил 5 сарын хугацааны дийлэнх хэсэг буюу 8 сард нь чөлөөтэй байж, ажил албан үүргээ гүйцэтгээгүй тул Засгийн газрын 2011 оны 67 дугаар тогтоолыг үндэслэн түр орлон гүйцэтгэх 1 жилийн хугацааг зөрчөөгүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Улсын бүртгэлийн ерөнхий газраас түүнийг харааханжинхлэн томилоогүй байсан.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч Н.Б*******д Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл хүлээх үндэслэл тогтоогдсон гэж дүгнэсэн хэрнээ албан тушаал бууруулахдаа эзгүй байгаа албан хаагчийн орон тоонд түр орлон гүйцэтгэгчээр томилсныг буруутгасан байна. Гэтэл нэхэмжлэгч Н.Б******* нь Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул түүнийг албан тушаал бууруулахдаа мөн адил түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй.

Шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын ангилал зэрэглэлд байхгүй болсон албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоосон шийдвэр гаргалаа. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай 387 дугаар тогтоолоор Агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй байхаар заасныг хэрэгжүүлж, Хууль зүйн сайдын 2015 оны А/16, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын2015 оны 387 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа дүүргийн бүртгэлийн хэлтэст тасаг гэсэн нэгжгүй болгон татан буулгаж, тасгийн даргын албан тушаалын орон тоо хасагдсан байдаг. Энэ тухай шүүх хуралдаанд хариуцагч талаас удаа дараа тайлбарлаж, нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсаар байхад шүүх бодит байдлыг харгалзалгүй нэхэмжлэгч Н.Б*******г Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолоо. Ийнхүү бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр хасагдсан орон тоонд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоосон нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь адил түвшний өөр албан тушаалд томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 147 дугаар тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Н.Б*******гийн зөрчигдсөн гэх эрх буцаж сэргэх боломжгүй.

Шүүх Нэхэмжлэгч Н.Б*******гийн 2014 оны үйл ажиллагаанд дүгнэлт өгч сахилгын хариуцлага ногдуулахдаа нэхэмжлэгчийн өвчтэй байсан хугацааг үл харгалзан, нэг удаагийн хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан зөрчилд тохироогүй гэж буруу дүгнэлээ.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар ажлын байранд заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж, ахлах бүртгэгчийн хувьд өөрийн хүлээсэн ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, холбогдох дүрэм журмыг зөрчсөн гэж үзэж, албан тушаал бууруулсан. Н.Б******* нь ажиллах хугацаандаа удаа дараа, давтамжтайгаар алдаа, зөрчил /эс үйлдэхүй/ гаргасан нь нэг удаагийн хяналт шалгалтаар дахин нотлох шаардлагагүйгээр хангалттай тодорхой тогтоогдож байгаа бөгөөд мөн түүний ажлын үр дүнг үнэлж дүгнэсэнажиллагаа биш тул түүний өвчтэй байсан эсэх нь хэрэгт хамааралгүй.

Шүүх Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй, шаардлагатай баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Б******* нь У*******т холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 147, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1707 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын үүрэгт ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ... шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын үүрэгт ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах" нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор ...Хууль зүйн сайдын тушаалаар тасгийн даргын орон тоо байхгүй болсон...[1]гэж тайлбар гаргажээ.

Гэтэл шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг анхааралгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Н.Б*******г Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэсэн нь буруу байна.

Зүй нь шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай холбоотойгоор холбогдох баримтуудыг цуглуулж, нэхэмжлэгчийн ямар ажил, албан тушаалд тогтоолгохоор шаардаж байгааг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх байжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн даргаас өөр ажил, албан тушаалд тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн эгүүлэн тогтоолгохыг хүссэн дүүргийн бүртгэлийн хэлтсийн тасгийн даргын ажил, албан тушаал нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 387 дугаар тушаалаар татан буугдаж хасагдсан гэж гомдол гаргаж байх тул уг нөхцөл байдлыг шалган тогтоож, холбогдох тушаал шийдвэрүүдийг хэрэгт авах шаардлагатай байна.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Тасаг байхгүй болсон бол тухайн байгууллага дотооддоо зохион байгуулж, Н.Б*******г ахлах бүртгэгчийн орон тоонд ажиллуулах боломжтой гэж тайлбарлах боловч энэ талаар тодруулах ажиллагаа хийгдээгүй байна.

Ийнхүү давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 840 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН