Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

 

2022         02            14                                    2022/ШЦТ/51

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О,

улсын яллагч Б.Ж,

шүүгдэгч, хохирогч Б.У, өмгөөлөгч Х.О,

шүүгдэгч, хохирогч Н.Э, өмгөөлөгч Т.Э, С.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 107 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.У, Н.Э нарт холбогдох эрүүгийн 2125000000087 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.У

Монгол Улсын иргэн, Н.Э

Шүүгдэгч Б.У нь 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Нара” салонд иргэн Н.Эийн нүүрэн тус газарт гар утсаараа цохиж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

шүүгдэгч Н.Э нь 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Нара” салонд иргэн Б.Уранбайгалийн толгойн тус газарт нь гараараа цохиж,  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч, хохирогч Б.У мэдүүлэхдээ “...2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр би гэрээсээ гараад хүргэлт хийх гээд “Нара” салон дээр очсон. “Нара” салоны үүдний хэсэгт миний жижиг лангуу байдаг. ...Наранцэцэг, Түвшинзаяа, Н.Э, Уянга, үйлчлүүлэгч Учрал нар архи уучихсан байж байсан. Би бараагаа хүргэж өгчихөөд, дахиад хүргэлттэй байсан болохоор салон дээр очиж бараагаа аваад Энхсолонгийн өрөөнд орж явах гэж байгаа, үгүйг нь асуугаад байж байхад Н.Э эгч Энхсолонгийн өрөөнд орж ирсэн, Энхсолонго үйлчлүүлэгч Учралын хөмсөгийг шивээд байж байсан. Энхсолонго явах болоогүй байхаар нь гарах гэтэл Н.Э эгч хаалга хаагаад зогссон. ...намайг өрөөнөөс гаргахгүй байсан. ...Өрөөний хаалга наашаа татагдаж онгойдог учраас хаалгыг түлхээд ч онгойхгүй, хаалгаа наашаа татаж онгойлгох гэхээр Н.Э эгч урд маань зогсчихсон байсан болохоор гарах боломж байхгүй байсан. ...Би Н.Э эгчид “та холд л доо, би хүргэлт хийгээд явж байна, гадаа машин хүлээлгэсэн байгаа” гэж их олон удаа хэлсэн боловч миний хэлсэн үгийг тоогоогүй. Н.Э эгч уурлаж, “яасан надаас муухай үнэртээд чамд хэцүү байна уу” гэж доромжилж, малгайг маань авч шидсэн, малгайгаа авах гээд тонгойх гэтэл толгой руу цохиод байсан. Би Н.Э эгчийн миний толгой руу цохиж буй үйлдлийг зогсоох гэж гараараа хамгаалж, босож ирсэн тэр үед миний гарт утас байсан, малгайгаа авахдаа гар утсаараа тонгойж босож ирэхэд гарт маань нэг зүйл мэдрэгдсэн, утас маань шидэгдэж нүдийг нь онож Н.Э эгч хойно байсан буйдан руу суусан. Намайг хаалга онгойлгоод гараад гүйхэд араас Солонгоо дуудсан, дуудахад нь буцаж ороход Н.Э эгч сандал дээр суучихсан, нүднийх нь дээд талаас цус гарч байсан. Тухайн үед цус гарахад нь гайхаж, шоконд орж, “яачихваа” гээд цусыг нь арчиж, “эмнэлэг дуудъя” гэж хэлэхэд Н.Э эгч “эмнэлэг дуудахгүй” гээд суугаад байсан. ...Н.Э эгчид тухайн үед “цагдаа дуудъя” гэж хэлэхэд өөрөө нөхрөөсөө гуйгаад цагдаа дуудуулахыг болиулсан гэтэл мэдүүлэгтээ намайг цагдаа дуудуулахгүй болиулсан гэж мэдүүлсэн байсан. ...Миний толгой өвдөөд байсан болохоор аав руугаа залгаж, манай аав ирж намайг авсан. Н.Э эгч мэдүүлэгтээ “намайг тэр өрөөнд толинд хараад сууж байхад надтай амьдрал ярихад үгийг маань огт тоохгүй байсан, нуруунд нь хүрэхэд эргэж хараад утсаараа цохисон” гэж мэдүүлдэг боловч ийм зүйл огт болоогүй, согтуу байж намайг хашиж, хоргоож, хэл амаар доромжилсон. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болохоор Н.Э эгчтэй маргалдаагүй, аргалаад гарахыг хичээсэн боловч гарч чадаагүй, сүүлдээ миний толгой руу цохиод байсан, би цохиж байсан үйлдлийг болиулахын тулд гараараа толгойгоо хамгаалж босож ирсэн.” гэв.

шүүгдэгч, хохирогч Н.Э мэдүүлэхдээ “...1 дүгээр сард ажил бага байдаг учраас манай ажлынхан үйлчлүүлэгчгүй байсан, хоорондоо инээж, юм ярьж байгаад ганц, ганц пиво ууцгаахаар болж би 5000 төгрөг өгсөн, уг нь пиво авахаар мөнгө цуглуулсан боловч архи авч ирсэн байсан. Миний бие өвдөж, нойргүйдэлтэй байсан болохоор өглөө ажил дээрээ ирж толгойгоо бариулж, гоо сайханчаар нүүрэндээ массаж хийлгэсэн. Би авч ирсэн архинаас нь 3 хундага уусан, ээжийгээ алдаад удаагүй болохоор сэтгэл санааны хувьд хүнд байсан учраас янз бүрийн асуудал гарч магадгүй гээд архинаас нээх их уугаагүй, бага зэрэг халчихсан байсан. Намайг гоо сайхны өрөөнөөс гараад ирэхэд манай ажлынхан нилээн халамцуу, хоорондоо юм яриад сууж байхад Байгалиа орж ирээд үүдний лангуунаас бараагаа авсан, би түүнд гэрэл тусгаж өгсөн. Ингээд бид хоёр гоо сайхны өрөө рүү тэврэлдээд хамт орсон, тэр үед би Байгалиагийн мөрөн дээр гараа тавьчихсан байхад намайг түлхэхээр нь “эгчээс нь муухай үнэр үнэртээд байна уу, архи уучихсан” гэж хэлсэн. Гоо сайхны өрөө хүн зодолдохоор том өрөө биш, 2*3 харьцаатай жижиг өрөө байдаг, гоо сайханч миний өөдөөс хараад шивээс хийж байсан, үйлчлүүлэгч Учрал бас намайг харж байсан. Би Б.Уранбайгалийг яагаад хоргоосон гэхээр өмнө нь би Уранбайгалиас 18.000 төгрөгийн уруулын будаг авахдаа 8000 төгрөгийг нь өгөөд сүүлд 10.000 төгрөгийг өгсөн байсан, гэтэл Б.У хэсэг хугацааны дараа “10.000 төгрөгөө өгөөч” гэж хэлэхэд нь “өгчихсөн” гэхэд “өгөөгүй шүү дээ, та” гэж хэлсэн. Б.У надад “авчихаад өгч чадахгүй байсан юм бол яах гэж авдаг байнаа, буянаараа болог” гэж хэлж хэлэхэд нь гомдсон. Тэрний өмнө би Б.Уд “хүн аав, ээжтэйгээ байхад бардам байдаг юм, миний дүү бардам юмаа, амьдрал санаснаар биш шүү” гэж эгчийн хувиар амьдрал ярьсан. Б.Уранбайгалийг гарах гэхэд нь би нуршиж ярьсан, бид хоёрын хооронд огт зодоон болоогүй, би Б.Уранбайгалийг огт цохиогүй, энэ талаар гэрч нар ч мэдүүлнэ. Хөмсгөө шивүүлж байсан Учрал босож ирж Б.Уранбайгалийг “чамд эгчмэд хүн юм ярьж байхад, ямар сонин юм бэ” гэж хэлж бид хоёрын яриан дундуур оролцож байсан. Намайг юм яриад байж байхад Б.У нүүр будалтын сандал дээр суучихсан, толинд өөрийгөө хараад байж байсан. Б.У миний хэлж байгаа үгийг огт тоохгүй байхаар нь би “чи аав, ээжийнхээ буянд үнэхээр бардам байна даа” гэж хэлсэн энэ үг Б.Уранбайгалийн дургүйг хүргэсэн. Намайг ингэж хэлэхэд Б.У “та ямар ядаргаатай аав, ээж хоёр ярьдаг юм бэ” гэж хэлж малгай, утас хоёроо зэрэг барьчихсан байж байгаад эргэж хараад намайг утсаараа цохисон. Түүнээс биш бид хоёр цохиж, зодолдож, Б.У тонгойж биеэ хамгаалсан зүйл болоогүй. Энхсолонго цаашдаа салондоо ажиллах учраас “би хараагүй” гэж мэдүүлсэн байсан, Энхсолонго болсон явдлыг хараад сууж байсан, үйлчлүүлэгч Учрал болсон явдлыг хэлсэн, миний “аав, ээжийнхээ буянд” гэж хэлсэн үг түүний дургүйг хүргэсэн. Б.У маш огцом ууртай “ямар ядаргаатай юм бэ, та” гэж дүрс хийж уурлаж байсан. Б.У намайг мөрөн дээр нь гараа тавихад “цаашаа” гэж уурлаж, төвөгшөөж үл тоогоод байсан. ...Б.У намайг эргэж хараад цохиход гар утас, малгай хоёроо гартаа барьсан байсан ба гар утас нь газарт унасан, Б.У өөрийнхөө гар утсыг газар унахад гараад гүйсэн. Тухайн үед намайг доошоо хараад толгойгоо бариад сууж байхад “эмнэлэг, цагдаа дуудъя” гэж хэлсэн, би “цагдаад мэдэгдэхгүйгээр өнгөрөөчихье, цагдаад дуудлага өгөөд яахав дээ” гэж бодсон, дуудлага өгөөгүй маань буруудсан байсан. ...Хэрвээ би тэр үед цагдаа дуудсан, ажил дээр маань камер байсан бол бүх зүйл тодорхой байх байсан. ...Тэр өдрийн орой нь гэртээ хариад унтаж чадахгүй, өвчин намдаах эм, тариа хийлгэсэн, маргааш өглөө 7 цагийн үед ажлынхаа Наранцэцэг дээр ирж 9 цагт эмнэлэг онгойхыг хүлээсэн, Наранцэцэг, Түвшинзаяа бид гурав эмнэлэгт очиж үзүүлэхдээ Б.Уранбайгалийг дуудсан. Б.У руу залгахад утсаа авахгүй байсан, “эмнэлэгт үзүүлж байна” гэж хэлэхэд Б.У ээжтэйгээ хамт ирсэн. Миний нүдний гэмтлийг “нүдний алиман ясны цөмрөл гэмтэл байна, томографик зураг авахуулах шаардлагатай, Медипас эмнэлэгт очиж үзүүлээд ир” гээд явуулсан. Манай ажлын хоёр эмэгтэй намайг хувийн эмнэлэгт тариа хийлгэхээр аваачсан, тариа хийлгэх гээд оочирлоод сууж байхад 40 минутын дараа Б.У над руу хүний утаснаас “та хаана байна” гэж залгахад нь “дуслаа хийлгэх гээд хүлээгээд байж байна” гэж хэлсэн. Б.У нагац ах Аваажигмэдтэй хамт над дээр ирэхдээ утсаа харуулсан, утас нь хугарчихсан байсан. Би Б.Уранбайгалийг цохиж, намайг цохисны дараа уурлаж Б.Уранбайгалийг цохисон зүйл болоогүй, эмнэлэгт үзүүлж явсны дараа Б.У ээжтэйгээ гэртээ орж, аав нь уурласан байх, учир нь Б.Уранбайгалийн утас хугарчихсан уйлаад ирсэн, би Б.Уд гэмтэл учруулаагүй.” гэв. 

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Н.Э-ийн “...2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр манай салон хүнгүй байсан, тэгээд манайхан хоорондоо ярилцаж байгаад “ганц, ганц пиво ууцгаая” гээд би “тэгье” гээд 5000 төгрөг өгөөд өөрөө гоо сайхны өрөө рүү нүүрэндээ массаж хийлгэх гээд орсон. Намайг гоо сайхны өрөөнд байхад 0.75гр “Ерөөл” архи авчихсан тойруулж ууцгаасан. ...2 хундага архи өгсөн, би уусан. ...18 цаг өнгөрч байхад Уранбайгаль хаалгаар шагайсан, Уранбайгаль лангуун дээрээс юм авах гэж байхад нь би гар утсаараа гэрэл тусгаж туслаад хөмсөг шивдэг охины өрөөнд орсон, намайг юм ярьж байхад Уранбайгаль огт тоохгүй байсан. Уранбайгальтай өмнө 10.000 төгрөгийн маргаан байсан, Байгалиа “та надад 10.000 төгрөг өгөх ёстой” гэхээр нь би “өгсөн” гэхэд “өгөөгүй” гээд “хүнээс авсан юмаа өгч чадахгүй муу сайн юмнууд, буянаараа болоорой” гээд уурлахаар нь би тэрэнд нь юм бодсон байсан. Тэгээд тэр өдөр энэ талаар тайлбарлаж хэлэх гээд очоод хэлж чадаагүй, амьдрал яриад араас нь өөрийнх нь анхаарлыг татах гээд бэлхүүсэнд нь барихад эргэж хараад гар утсаараа миний баруун талын нүд, хөмсөг хэсэг рүү цохичихсон. Гар утасных нь ард байсан бондгор төмөр ухархайн хэсэг рүү цохиод миний ухархайн ясыг цөмөлсөн, хөмсөг сэтэрсэн байдаг юм. Миний хөмсөг задарсан, ухархайн яс цөмөрсөн, нүдний булчин татагдсан, хамрын таславч S хэлбэрийн муруйсан, нүдний ар хана хэсгийн зөөлөн эдүүдэд хаван үүссэн, хагалгааны заалттай гэж гарсан. ...аавтай нь чих, хамар, хоолойн эмнэлэг, гэмтлийн эмнэлэг рүү яваад үзүүлсэн мөнгө гэх 40.000 төгрөгийг аав нь өгсөн, 30.000 төгрөгөөр нүдний дусаалга авч өгсөн. ...томографик зураг авахуулахад 320.000 төгрөгийг аав нь надруу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 6-7 дахь тал/, 

хохирогч Б.У-н “...2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 17.30 цагт гэрээсээ гараад “Нара” салонд очсон, салоны үүд хэсэгт миний гоо сайхны хүргэлт хийдэг бараа бүтээгдэхүүн байдаг бөгөөд би хүргэлт хийхээр очсон. ...тухайн үед Энхбилэг эгч хаалга хаагаад, хаалган дээр зогсчихсон, би Энхбилэг эгчид “эгчээ би гарах гээд байнаа, хүнд хүргэлт хийх гээд байна, яараад байна, дээр нь гадаа такси хүлээлгэчихсэн байгаа, эсвэл хоёулаа гаръя” гэтэл намайг Энхбилэг эгч түлхээд гаргахгүй байсан, ...согтуудаа хэл амаар доромжилсон, ...огт гаргахгүй урдаас л түлхээд байсан...би “холд л доо” гэтэл “чи намайг холд гэдэг хэн бэ, тэнэг бацаан” гээд миний малгайг авч шидээд газарт унахад нь миний малгайн дээр гишгэсэн, би малгайгаа авах гээд тонгойход миний толгой хэсэг рүү Энхбилэг эгч гараараа нэлээн хэдэн удаа цохисон, би “та яагаад байгаа юм бэ” гээд хоёр гараа дээш нь өргөөд босоод ирсэн, миний гаранд нэг юм мэдрэгдсэн, миний гартай Энхбилэг эгчийн нүүр, гарын аль нэг хэсэгт нь мөргөлдчихсөн юм, би яг аль хэсгийг мөргөснийг мэдэхгүй байна. ...тухайн үед би тонгойгоод боссон, Энхбилэг эгч миний дээрээс тонгойсон юм шиг байсан. Би өөрийн зүүн гартаа Самсунг А-10 маркийн гар утас барьсан байсан, тэр утастай хэсгээрээ л Энхбилэг эгчийн аль нэг хэсэг рүү санамсаргүй хүрсэн юм шиг байсан, ...миний толгой хэсэг рүү цохиод байхаар нь би толгойгоо хамгаалаад бостол Энхбилэг эгч хойшоо сандал дээр суусан, ...миний толгой манараад 3, 4 минут зогссон, ...Энхбилэг эгчийн хөмсөгний дээд талаас цус гараад нүд нь хавдчихсан байсан, би гайхаад хэсэг хугацаанд шоконд орчихсон, Энхбилэг эгчид “та яасан бэ, эмнэлэг орьё” гэхэд Энхбилэг эгч “үгүй, би эмнэлэг орохгүй” гэсэн. ...нөхөр нь ирж авна гэхээр нь би хүлээгээд, нөхөр нь ирэхээр нь би Оюунгэрэлийн хамтаар нөхөрт нь аваачиж өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа нөхөр нь эргэж цуг Энхбилэг эгчийн хамтаар орж ирээд “та нар юу болоод байгаа юм, хөл хорионы үеэр ажлын байран дээрээ 4 шил архи уучихсан, нэгнийгээ ийм болгоод яаж байгаа юм, хэн тэгсэн юм, би цагдаа дуудсан.” гэсэн. Тэгээд би нөхөрт нь болсон явдлыг тайлбарлаж хэлээд, Энхбилэг эгч нөхрийгөө “цагдаа дуудсан” гэхэд “цагдаа битгий дууд, би согтуу байна, заваан байна, тиймээс цагдаа дуудахгүй, битгий дууд” гээд “би энэ хүүхдийг өөрөө өдөж хоргоож, байгаад ийм болчихсон, энэ хүүхдэд буруу байхгүй” гэсэн. Гэрлүүгээ харих замд толгой нэлээн өвдөж бөөлжсөн, хамараас цус гараад маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд “тархи доргисон, хаван үүссэн байна, 7 хоног бариа хийлгэ” гээд эмчилгээ бичиж өгсөн, би уламжлалтын эмчид үзүүлсэн, 1 дүгээр сарын 11-ний өдөр БОЭТ-ийн гэмтлийн эмчид үзүүлэхэд “тархи доргисон, дагз хэсэг битүү хавдсан байна” гэсэн, 1 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өндөр медэд гавлын ясны болон хүзүүний нугаламын зураг авахуулсан, хариу нь “тархины зарим хэсгээр цус хурснаас болж толгой хүчтэй өвдөж байна” гэсэн. Эмчилгээ, эм тариа гээд 350.000 төгрөг зарцуулсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 10-11 дэх тал/, 

гэрч Д.Б-н “...Уранбайгаль миний төрсөн охин, тухайн өдрийн орой 20, 21 цагийн алдад охин Уранбайгаль над руу залгаад “ааваа та хүрээд ирээч, “Нара” салонд очсон чинь манай ажлынхан уучихсан, миний толгой руу Билгээ гэх эгч цохичихлоо, толгой өвдөөд явж чадахгүй байна, та ирээд аваач, цагдаад дуудмаар байна” гэсэн зүйл утсаар ярьсан. ...Тэгээд би охиныгоо аваад гэртээ харьсан. ...Энхбилэг гэх эмэгтэй толгой руу нь цохиод, толгой нь өвдсөн гэсэн. Би охиноо зодож, цохиж байгаагүй, миний ганц охин, би юу гэж зодож, цохих вэ. ...Энхбилэгийг би өөрөө дагуулж яваад чих хамар хоолой, нүдний эмч, эм тарианы мөнгө гээд 320.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 22-23 дахь тал/, 

гэрч Ц.У-н “...Тэндээс ирэхдээ толгойгоо цохиулчихаад гараад ирсэн юм шиг байна лээ, манай охин гэртээ ирэхдээ “толгой өвдөөд, дотор муухай оргиод байна” гээд өвчин намдаах эм өгсөн. ...манай нөхөр огт зодож цохиогүй, ...охиныгоо аав нь эмнэлэгээр үзүүлж явсан юм шиг байгаа юм. ...толгой тархиа бариулж байж гайгүй болсон. ...Гар утас нь эвдэрсэн, хагарсан асуудал бол нээх байгаагүй, дээр нь суугаад гэлүү өмнө нь хагарсан байсан гэсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/, 

гэрч Ц.Н-н “...Би Уранбайгаль гэх эмэгтэйтэй ураг төрлийн холбоотой бөгөөд Удвалцэцэг нь миний төрсөн эгч, Уранбайгалийн ээж нь учир би Уранбайгалийн нагац эгч юм, тиймээс төрөл садангийнхаа эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/, 

гэрч Б.Т-н “...ямар асуудал болсон талаар мэдэхгүй байна, би ажлаас гараад шууд харьсан, намайг гарснаас хойш юу болсон талаар мэдэхгүй. Энхбилэг эгч тасарсан бол биш, гэхдээ уйлаад л яваад байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал/,  

         гэрч Б.У-н “...Энхбилэг Байгалиаг харчихаад “Байгалиа дандаа хулгайч нохой шиг ингэж явах юм, ууж идэх болохоороо үнэртээд ороод ирдэг юм уу” гэх мэт үгнүүд хэлээд байхыг сонссон. ...би жорлон орчихоод гараад иртэл Энхбилэгийн баруун хөмсөг нь сэтэрчихсэн байна гэж харсан, цус гарч байсан. Тэгээд Байгалиа “уучлаарай, эмнэлэг явъя” гээд Энхбилэгт хандаж хэлэхэд Энхбилэг “би эмнэлэг явахгүй, миний буруу, би залуу хүүхэд өдөж байж ийм асуудал боллоо” гээд байсан...тухайн үед Энхбилэг хүмүүсээс хэрүүл өдсөн байдалтай байх шиг санагдсан, хүүхэд нь Энхбилэгийг авах гээд иртэл яваагүй, тэгснээ дараа нь “миний хүүхдийг нохой шиг хөөгөөд явуулчихлаа гээд байсан, хүмүүсийг зүгээр байхад үг хэлээрээ өдөөд байсан. Байгалиаг ороод ирэхэд шилэн хаалгатай өрөөний хаалгыг Энхбилэг дарчихаад шивээсний өрөө рүү оруулахгүй байсан тэгээд муудалцсан байх, шилэн хаалганы цаана юу болсон талаар сайн мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал/,  

          гэрч Б.Б-н “...би тэр өдөр огт уугаагүй, хэн ямар асуудал гаргасныг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34-35 дахь тал/,  

         гэрч А.О-н “...Уранбайгаль хөмсөг шивдэг Энхсолонго эгчийн өрөөнд орсон, тэр үед Солонго эгч хөмсөг шивж байсан, харин ардаас нь Энхбилэг эгч ороод юм яриад байх шиг байсан. Тэгээд Энхбилэг эгч Уранбайгалийг хөмсөг шивдэг өрөөнөөс гаргахгүй, хаалгыг нь дарчихаад хаалганаас нь холдохгүй байсан, юу болсныг мэдэхгүй, Билгээ эгч цус болоод гараад ирсэн. Энхбилэг эгчийг “эмнэлэгт үзүүлье” гэхэд “миний буруу, би эмнэлэг явахгүй” гээд уйлаад байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/,  

         гэрч Э.Энхсолонгын “...Байгалиа “гармаар байна” гэхээр нь гаргахгүй байсан болохоор Байгалиа жаахан уурласан, би тэр хоёроос эсрэг зүгт байсан болохоор яг юу болсныг хараагүй...гэнэт Билгээ эгч суучихсан “гар” гээд орилоод байсан, Байгалиа хальт Билгээ эгчийн толгой хэсэг рүү цохиход доошоо Байгалиагийн гар утас нь унасан, Байгалиа гар утсаа аваад гарсан. ...Билгээ эгчийн нүүр нь цус болсон байсан. ...Билгээ эгч хойшоо суусан, Байгалиа малгайгаараа хальт цохиж байгааг би хальт эргэж харахдаа харсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 41дэх тал/,  

“...Уранбайгаль нь миний харснаар малгайгаараа толгой хэсэг рүү нь нэг удаа цохичихоод гар утас нь унасан, тэгээд шууд утсаа аваад гараад явсан. Уранбайгалийн гар утасны загвар нь Iphone, дэлгэц нь хэвийн, эвдрээгүй байсан. Намайг эргээд харахад Уранбайгаль малгайгаараа Энхбилэг эгчийг цохиж байсан, ...Энхбилэг эгч Уранбайгалийг цохисон талаар би хараагүй. Миний үйлчлүүлэгч Учрал тэр хүмүүсийг харах ямар ч боломжгүй, би биеэрээ халхалсан байсан, тэр хоёрыг маргалдахаар Учрал босч ирж хараад байсан...үйлчлүүлэгч бид хоёр хальт, хальт л харсан. Миний харсан зүйл гэвэл Уранбайгаль Энхбилэг эгчийг малгайгаараа л цохиж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 205 дахь тал/,  

         гэрч С.А-н “...Уранбайгалийн аав бас нэлээн дургүйцэж хүлээж авсан, “хүний биед гэмтэл учрууллаа” гээд уурлаж, үглэсэн байдалтай байгаа, дээр нь Уранбайгаль тэр шөнө унтаж чадаагүй, бөөлжөөд толгой нь өвдөөд сэтгэл санаагаар унасан байсан гэдгийг би Энхбилэг эгчид хэлсэн. Уранбайгалийг аав нь зодож, цохих асуудал гаргаж байгаагүй. ...би “аав нь зодсон” гэж хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/,  

         гэрч З.Учралын “...Намайг хөмсөг шивүүлж байхад тэр өрөөнд...Энхбилэг Уранбайгаль гэх эмэгтэйд амьдрал яриад байсан. ...нөгөө охин гарах гэсэн чинь Энхбилэг гэх эмэгтэй “гаргахгүй” гээд байх шиг байсан. ...Энхбилэг гэх эмэгтэйг буйдан руу түлхээд, гар утсаараа баруун хөмсөг хавьцаа нь цохих шиг болсон. Намайг харж байхад тийм асуудал болсон, утсаараа цохичихоод шууд гараад явчихсан. Би “чи яаж байгаа юм бэ” гэхэд “танд хамаагүй” гээд над руу уурласан. Тэр өрөөнд хөмсөг шивдэг охин, би тэгээд Уранбайгаль, Энхбилэг нар байсан, энэ үйлдлийг өөр хүмүүс хараагүй. Тэгээд Энхбилэг гэх эгчийн хөмсөгнөөс цус гараад тэгээд тэр хүмүүс Уранбайгаль гэх охиныг дуудаад “чи ийм болгочихлоо, яаж байгаа юм” гэх мэтээр хэлж байсан. Уранбайгаль гэх эмэгтэйн толгой руу цохих, өөрөөр ямар нэг үйлдэл огт хийгээгүй, тэр охин л Энхбилэгийг цохичихсон. ...Уранбайгаль гэх охин нь гар утсаа бараг нүүр лүү нь шидчих шиг болсон, утас нь газар унаад, утсаа аваад гараад явчихсан. Би яг тэр хоёрын өөдөөс хараад хөмсгөө шивүүлж байсан юм. Би тухайн үед үйлчлүүлж байхад надад 2, 3 хундагаар өгөхөд нь би уусан. ...Энхбилэг цохих үйлдэл хийгээгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 47-50 дахь тал/,  

         гэрч Д.Б-н “...манай эхнэрийг нэг танихгүй охин гаргаж ирж машинд суулгасан, тэр үед манай эхнэр хар нүдний шил зүүсэн байсан, нүдний шилээ тайлтал нүднээс нь цус гарчихсан, хавдаад, хөмсөг нь задарчихсан байсан. ...би цагдаа дуудах гэхэд манай эхнэр болиулаад байсан...тэр охин цохисон гэж огт хэлэхгүй, “би түлхчихлээ” гээд байсан. Манай эхнэрийн “бие, нүд нь өвдөөд байна” гээд толгой нь өвдөөд тэр шөнө унтаж чадаагүй, “янгинаж лугшаад байна” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53 дахь тал/,  

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Буянзаяагийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 85 дугаартай; “...1.Н.Эийн биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт, хамрын таславчийн муруйлт үүсчээ. 2.Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт нь шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 58-60 дахь тал/,  

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Буянзаяагийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаартай; “...1.Н.Эийн биед нэмэлтээр гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал/,  

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Гэрэлмаагийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 88 дугаартай; “...1.Б.Уранбайгалийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал/,  

яллагдагч Н.Эийн “...Би тухайн эмэгтэйг огт цохиогүй, гарах гэхээр нь “гаргахгүй” гээд хаалгыг нь хааж зогссон, толгойн хэсэг рүү нь цохисон асуудал огт байхгүй. ...“та яасан ядаргаатай юм бэ” гээд гар утсаараа намайг цохисон ...Уранбайгаль малгайтай байсан, би малгайг нь газар унагаагүй.” гэсэн мэдүүлэг гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 79 дэх тал/,  

“...2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 11 цагийн үед би Уранбайгалийн өөрийнх нь 99368686 дугаар луу би өөрийн гар утсаар залгаад “Шинэ эрин мед” дээр уулзахад Уранбайгалийн гар утас хэвийн зүгээр байсан. Тэгээд би эмчид үзүүлээд эм аваад гарсан, Уранбайгаль араас ирээд эм тариа авч өгөөд ээжийнхээ хамтаар гэртээ буусан юм. Тэгээд намайг 2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Түвшинзаяа, Наранцэцэг хоёр Дэнж багийн “Неорон” гэх эмнэлэгт хүргэж өгсөн, тэр эмнэлэгт тэр хоёр хүргэж өгчихөөд яваад өгсөн, тэгээд эмнэлэгт тариа хийлгэх гэтэл судас хагараад хийлгэж чадаагүй, гэртээ харьж хоол унд идчихээд эргээд 15 цагийн орчимд эргээд “Неорон” эмнэлэг рүү ганцаараа очсон, эмнэлэг дээр байхад Уранбайгаль Түвшинзаяагийн 99360285 дугаарын утаснаас залгаад “та хаана байгаа юм, би яваад очъё” гэсэн, би байгаа газраа зааж өгсөн, Уранбайгальтай хамт Аваа гээд ах нь цуг ирсэн. Уранбайгалийн ах нь надад “...“аав намайг зодоод хөөгөөд гаргачихлаа, би одоо очих газар байхгүй, хайчих вэ ахаа” гээд ирсэн” гэхэд Уранбайгаль надад “утсаа хугалчихсан эгээ” гэхэд би хальт харахад “гар утас нь голоороо хуваагдсан байсан, ...Уранбайгаль надад хандаж “та надруу битгий залгаарай, би өөрөө залгана, миний утас эвдэрчихсэн, та мэдэж байгаа биз дээ” гэж хэлээд гарсан. Би тухайн өдрөөс хойш Уранбайгаль руу хоёр хоногийн дараа залгахад утас нь холбогдож байсан, аав нь надруу түрүүлж залгаад надтай яриад байсан. Өмнөх мэдүүлэг дээр намайг “цагдаа дуудъя” гэхэд Уранбайгаль “битгий дууд ахаа” гээд манай нөхрөөс гуйгаад байсан, мөн намайг хүүхдээсээ нуугдсан гээд байгаа юм, тийм асуудал огт байгаагүй, салоны хаалга гацсан, хаалга онгойлгох гээд чадаагүй, тэгээд би “ээж нь явчихсан байхгүй” гээд хэлчих гэсэн юм. Манай нөхөр “цагдаа дуудна” гэхэд огт дуудуулаагүйд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 203 дахь тал/,  

яллагдагч Б.У-н “...намайг Энхбилэг эгч түлхээд гаргахгүй байсан. ...малгайг авч шидээд газарт унахад санаатайгаар миний малгай дээр гишгэсэн, би малгайгаа авах гээд тонгойход миний толгой хэсэг рүү Энхбилэг эгч гараараа нэлээд хэдэн удаа цохисон. ...Би зүүн гартаа Самсунг А-10 маркийн гар утас барьсан байсан, гар утастай хэсгээрээ л Энхбилэг эгчийн аль нэг хэсэг рүү санамсаргүй хүрсэн юм шиг байсан. ...миний толгой хэсэг рүү цохиод байхаар нь би толгойгоо хамгаалаад бостол Энхбилэг эгч хойшоо сандал дээр суусан. ...Энхбилэг эгчийн хөмсөгний дээд талаас цус гараад нүд нь хавдчихсан байсан. ...гэрлүүгээ харих замд толгой нэлээн өвдөж, би бөөлжсөн. Тухайн үйл явдал болсны маргааш нь Энхбилэг эгчтэй уулзаад эмнэлэгт үзүүлээд 62.000 төгрөгөөр эмчийн бичиж өгсөн эм, тариаг авч өгсөн, мөн манай аав 40.000 төгрөгөөр, 30.000 төгрөгөөр эмнэлэгт үзүүлсэн гэсэн, томографикийн зурагны 320.000 төгрөг шилжүүлсэн, харин миний эмчилгээ, эм тарианд зарцуулсан 350.000 төгрөгөөс огт өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 89-90 дэх тал/,  

иргэн Н.Эийн “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1, “Нара” гэх үсчин, гоо сайхны газар зүс таних эмэгтэйд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 2, 3 дахь тал/,

Б.Уранбайгалиас гаргаж өгсөн;

89358828, 99858828 дугаараас Н.Эийн бичсэн мессежүүд /1 дэх хавтаст хэргийн 95-106 дахь тал/,

банкны лавлагаа, дээд боловсролын лавлагаа, төрсний лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, ам бүлийн тодорхойлолт зэрэг баримтууд /1 дэх хавтаст хэргийн 107-113 дахь тал/,

хохирогч Б.Уранбайгалийн шүүгдэгч Н.Эээс 350.000 төгрөг нэхэмжилсэн баримтууд, Үүнд;

“Баян-Өндөр” мед эмнэлгийн 60.000 төгрөг,  

“Бест бариа” 80.000 төгрөг, 

“Ачит” эмнэлгийн эмчилгээний 210.000 төгрөгийн баримтууд /1 дэх хавтаст хэргийн 119-121 дэх тал/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 197-200 дахь тал/,

99368686 дугаарын ярианы жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 194-196 дахь тал/,  

Б.Уранбайгалиас Н.Эт хохирол, хор уршигт 454.000 төгрөг төлсөн тухай баримтууд, Үүнд;

2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 320.000 төгрөг /томографик төлбөр/ шилжүүлсэн баримт /1 дэх хавтаст хэргийн 114 дэх тал/,  

“Энэрэх заяа” эмийн сангаас 62.000 төгрөгөөр, 32.000 төгрөгөөр эм тариа авсан баримтууд /1 дэх хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

Н.Эийг эмнэлэгт үзүүлсэн тухай 40.000 төгрөгийн баримт /1 дэх хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

Н.Эээс гаргаж өгсөн;

нүдний зураг 2ш /1 дэх хавтаст хэргийн 125 дахь тал/,

эмнэлгийн бичгүүд /1 дэх хавтаст хэргийн 128-137 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 15-16, 18-23/,

хохирогч Н.Эийн шүүгдэгч Б.Уранбайгалиас 615.250 төгрөг нэхэмжилсэн баримтууд, Үүнд;

“Баян-Өндөр” мед эмнэлэгийн 21.000 төгрөг,

“ГБ чимэг”-ийн 7000 төгрөг

“ГБ чимэг”-ийн 53.700 төгрөг

“Бамбай фарм” ХХК-ийн 17.500 төгрөг

“Бамбай фарм” ХХК-ийн 13.200 төгрөг

“Шижирцацрагт” эмнэлэг 20.000 төгрөг

“Шижирцацрагт” эмнэлэг 20.000 төгрөг

шатахууны 140.000 төгрөг /эдгээр баримтууд 1 дэх хавтаст хэргийн 147-152 дахь тал/,

нотариатын үйлчилгээний үнэ 1500 төгрөг

Орхон аймаг Баян-Өндөр сумаас Улаанбаатар хот хүрэх хоорондын зардал 19.600 төгрөг,

шатахууны 40.000 төгрөг

шатахууны 30.000 төгрөг

нүдний шилний үнэ 60.000 төгрөг

натахууны 40.000 төгрөг

эм, тариа, эмнэлгийн бүтээгдэхүүний 10.000 төгрөг

“Бамбай фарм” ХХК-ийн эм, тариа, эмнэлгийн бүтээгдэхүүний үнэ 96.750 төгрөг

үзлэг оношлогооны үнэ 25.000 төгрөгийн баримтууд /1 дэх хавтаст хэргийн 140-152, 2 дахь хавтаст хэргийн 10-14 дэх тал/,

Н.Эийн бичиг баримтууд /1 дэх хавтаст хэргийн 153-158 дахь тал/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /2 дахь хавтаст хэргийн 18-23 дахь тал/,

“Апекс менежмент” ХХК-ийн “мэс ажилбар 4.391.000 төгрөг болно” гэсэн нэхэмжлэх /2 дахь хавтаст хэргийн 17 дахь тал/,

         Б.Уранбайгалиас эм тариа болон бусад зардалд 615.250 төгрөг, ажилгүй байсан 3 сарын хугацаанд олох ёстой байсан орлогоо дундажлаад 4.500.000 төгрөг нийт 5.115.250 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл /2 дахь хавтаст хэргийн 139 дэх тал/,

Н.Эийн Хаан банкны дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 143-159 дэх тал/,

Н.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 269 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 177 тал/,

Б.Уранбайгалийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 170 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 176 тал/,

Б.Уранбайгалийн тархины гавлын яс, хүзүүний нугаламын рентген зургийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 201 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, Б.У, Н.Э нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Б.Уранбайгалийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.У нь 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Нара” салонд хохирогч Н.Эийн нүүрэн тус газарт гар утсаараа цохиж, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт бүхий гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь;

хэргийн үйл баримтын талаарх хохирогч Н.Эийн “...2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр...анхаарлыг татах гээд бэлхүүсэнд барихад эргэж хараад гар утсаараа миний баруун талын нүд, хөмсөг хэсэг рүү цохичихсон. Гар утасных нь ард байсан бондгор төмөр нь ухархайн хэсэг рүү цохиод миний ухархайн ясыг цөмөлсөн, хөмсөг сэтэрсэн...миний хөмсөг задарсан, ухархайн яс цөмөрсөн, нүдний булчин татагдсан, хамрын таславч S хэлбэрийн муруйсан, нүдний ар хана хэсгийн зөөлөн эдүүдэд хаван үүссэн, хагалгааны заалттай гэж гарсан.” гэх,

яллагдагч Б.У-н “...би зүүн гартаа Самсунг А-10 маркийн гар утас барьсан байсан, гар утастай хэсгээрээ л Энхбилэг эгчийн аль нэг хэсэг рүү санамсаргүй хүрсэн юм шиг байсан. ...Энхбилэг эгчийн хөмсөгний дээд талаас цус гараад нүд нь хавдчихсан байсан.” гэх,

гэрч Д.Б-н “...Энхбилэгийг би өөрөө дагуулж яваад эмч, эм тарианы мөнгө гээд 320.000 төгрөг өгсөн.” гэх,

гэрч Б.У-н “...Энхбилэгийн баруун хөмсөг нь сэтэрчихсэн байна гэж харсан, цус гарч байсан. Тэгээд Байгалиа “уучлаарай, эмнэлэг явъя” гээд Энхбилэгт хандаж хэлэхэд Энхбилэг “би эмнэлэг явахгүй, миний буруу, би залуу хүүхэд өдөж байж ийм асуудал боллоо” гээд байсан.” гэх,

гэрч А.О-н “...Билгээ эгч цус болоод гараад ирсэн...“эмнэлэгт үзүүлье” гэхэд “миний буруу, би эмнэлэг явахгүй” гээд уйлаад байсан.” гэх,

         гэрч Э.Энхсолонгын “...Байгалиа хальт Билгээ эгчийн толгой хэсэг рүү цохиход доошоо Байгалиагийн гар утас нь унасан, Байгалиа гар утсаа аваад гарсан. ...Билгээ эгчийн нүүр нь цус болсон байсан. ...Билгээ эгч хойшоо суусан, Байгалиа малгайгаараа хальт цохиж байгааг би хальт эргэж харахдаа харсан. ...Намайг эргээд харахад Уранбайгаль малгайгаараа Энхбилэг эгчийг цохиж байсан.” гэх,

гэрч З.У-н “...Намайг хөмсөг шивүүлж байхад тэр өрөөнд...Энхбилэг Уранбайгаль гэх эмэгтэйд амьдрал яриад байсан. ...нөгөө охин гарах гэсэн чинь Энхбилэг гэх эмэгтэй “гаргахгүй” гээд байх шиг байсан. ...Энхбилэг гэх эмэгтэйг буйдан руу түлхээд, гар утсаараа баруун хөмсөг хавьцаа нь цохих шиг болсон.” гэх,

гэрч Д.Б-н “...Манай эхнэрийн “бие, нүд нь өвдөөд байна” гээд толгой нь өвдөөд тэр шөнө унтаж чадаагүй, “янгинаж лугшаад байна” гэж байсан.” гэх мэдүүлгүүдээр,

         Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Буянзаяагийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 85 дугаартай “...Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлтээр,

иргэн Н.Э-ийн “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1, “Нара” гэх үсчин гоо сайхны газар зүс таних эмэгтэйд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, Б.У гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Н.Эт учруулсан хохиролд 454.000 төгрөг төлсөн тухай баримтуудаар, мөн Н.Эээс гаргаж өгсөн нүдний зураг, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Б.Уранбайгалиас гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтуудаар,

Шүүгдэгч Н.Эийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Н.Э нь 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Нара” салонд иргэн Б.Уранбайгалийн толгойн тус газарт нь гараараа цохиж,  тархи доргилт бүхий гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь;

хэргийн үйл баримтын талаарх хохирогч Б.Уранбайгалийн “...миний малгайг авч шидээд газарт унахад санаатайгаар миний малгай дээр гишгэсэн, би малгайгаа авах гээд тонгойход миний толгой хэсэг рүү Энхбилэг эгч гараараа нэлээд хэдэн удаа цохисон. ...гэрлүүгээ харих замд толгой нэлээн өвдөж, би бөөлжсөн...хамараас цус гараад маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд “тархи доргисон, хаван үүссэн байна, 7 хоног бариа хийлгэ” гээд эмчилгээ бичиж өгсөн, би уламжлалтын эмчид үзүүлсэн, 1 дүгээр сарын 11-ний өдөр БОЭТ-ийн гэмтлийн эмчид үзүүлэхэд “тархи доргисон, дагз хэсэг битүү хавдсан байна” гэсэн, 1 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өндөр медэд авахуулсан гавлын ясны болон хүзүүний нугаламын зураг авахуулсан, хариу нь “тархины зарим хэсгээр цус хурснаас болж толгой хүчтэй өвдөж байна” гэсэн. Эмчилгээ, эм тариа гээд 350.000 төгрөг зарцуулсан.” гэх,

гэрч Д.Б-н “...Уранбайгаль миний төрсөн охин, тухайн өдрийн орой 20, 21 цагийн алдад охин Уранбайгаль над руу залгаад “ааваа та хүрээд ирээч, “Нара” салонд очсон чинь манай ажлынхан уучихсан, миний толгой руу Билгээ гэх эгч цохичихлоо, толгой өвдөөд явж чадахгүй байна, та ирээд аваач, цагдаад дуудмаар байна” гэсэн зүйл утсаар ярьсан.” гэх,

гэрч Ц.У-н “...Тэндээс ирэхдээ толгойгоо цохиулчихаад гараад ирсэн юм шиг байна лээ, манай охин гэртээ ирэхдээ “толгой өвдөөд, дотор муухай оргиод байна” гээд өвчин намдаах эм өгсөн.” гэх мэдүүлгүүдээр,  

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Гэрэлмаагийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 88 дугаартай “...Б.Уранбайгалийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлтээр,

         “...толгой хүчтэй өвдөнө, дотор муухай оргиж, бөөлжсөн, өвчин намдаах, толгойны эм уусан, ...тархи баруун талд доргисон.” гэсэн бичилт бүхий амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Н.Эээс 350.000 төгрөг нэхэмжилсэн баримтууд, Б.Уранбайгалийн тархины гавлын яс, хүзүүний нугаламын рентген зураг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч Б.У, шүүгдэгч Н.Э нарын харилцан бие, биенийхээ эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас Б.У, Н.Э нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч нарын бие биенийхээ эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, шүүгдэгч Н.Эийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Уранбайгалийн толгойн тус газарт гараараа цохиж, 

шүүгдэгч Б.Уранбайгалийн хохирогч Н.Эийн нүүрэн тус газарт гар утсаараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Н.Э гэмт хэрэг үйлдэгдсэн үеэс “..би Б.Уранбайгалийг огт цохиогүй, гарах гэхээр нь “гаргахгүй” гээд хаалгыг нь хааж зогссон, толгойн хэсэг рүү нь цохисон асуудал огт байхгүй” гэж мэдүүлж өөрийн гэм буруугийн талаар маргадаг бөгөөд түүний удаа дараагийн энэ мэдүүлгүүд нь;

хохирогч Б.Уранбайгалийн “...малгайгаа авах гээд тонгойход миний толгой хэсэг рүү Энхбилэг эгч гараараа нэлээн хэдэн удаа цохисон.” гэх,

гэрч Д.Б-н “...Уранбайгаль над руу залгаад “ааваа та хүрээд ирээч, “Нара” салонд очсон чинь манай ажлынхан уучихсан, миний толгой руу Билгээ гэх эгч цохичихлоо, толгой өвдөөд явж чадахгүй байна, та ирээд аваач, цагдаад дуудмаар байна” гэсэн зүйл утсаар ярьсан. ...Энхбилэг гэх эмэгтэй толгой руу нь цохиод, толгой нь өвдсөн гэсэн.” гэх,

гэрч Ц.У-н “...толгойгоо цохиулчихаад гараад ирсэн юм шиг байна лээ, манай охин гэртээ ирэхдээ “толгой өвдөөд, дотор муухай оргиод байна” гээд өвчин намдаах эм өгсөн. ...охиныгоо аав нь эмнэлэгээр үзүүлж явсан юм шиг байгаа юм. ...толгой, тархиа бариулж байж гайгүй болсон.” гэх мэдүүлгүүдээр,

Б.Уранбайгалийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдсон тухай шинжээч эмч Э.Гэрэлмаагийн 88 дугаартай дүгнэлтээр,

1 дэх хавтаст хэргийн 197-200 дахь талд авагдсан, хэрэг учрал болсны маргааш нь буюу 2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Б.У эмчид үзүүлсэн байх бөгөөд эмчлэгч эмчийн “...толгой хүчтэй өвдөнө, дотор муухай оргиж, бөөлжсөн, өвчин намдаах, толгойны эм уусан, ...тархи баруун талд доргисон.” гэсэн бичилт бүхий Амбулаториор эмчлүүлэгсдийн картаар,

эмчлэгч эмч нарын 2021 оны 1 дүгээр сарын 11, 18-ны өдрүүдэд түүний өвчний талаар бичсэн бичилтүүдээр, мөн 1 дэх хавтаст хэргийн 119, 120, 121 дэх талуудад авагдсан баримтуудаар няцаагдах бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дэргэд нь байгаагүй, ямар үйлдэл болсныг нүдээр үзэж, хараагүй хэдий ч шүүгдэгч Б.У гэртээ яаж харьсан, түүний биед ямар зовиур байсан, яагаад өвчин намдаах эм уулгасан, эмнэлэг рүү хэн, яагаад дагуулж явсан зэргийг шүүгдэгч Б.Уранбайгалийн эцэг, эх болох Д.Болдбаатар, Ц.Удвалцэцэг нар гэрчилдэг тул тэдний өгсөн 1 дэх хавтаст хэргийн 22-23, 25 дахь талуудад авагдсан мэдүүлгүүдийг шүүх үнэлж, дүгнэн шүүгдэгч Н.Эийг 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Нара” салонд иргэн Б.Уранбайгалийн толгойн тус газарт нь гараараа цохиж, тархи доргилт бүхий гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Мөн шүүгдэгч Б.У өөрийн гэм буруугийн талаар маргаж, шүүхийн хэлэлцүүлгийн үед “...би Н.Э эгчийг санаатай цохиогүй, санамсаргүй цохисон.” гэж мэдүүлсэн нь шүүгдэгч Б.У тухайн хэрэг учрал болох үед өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч Н.Э-ийн “...би Б.Уранбайгалийг цохиогүй, түүний биед гэмтэл учруулаагүй, аав нь цохисон гэж бодож байна, ...Аваа гээд ах нь надад “аав намайг зодоод хөөгөөд гаргачихлаа, би одоо очих газар байхгүй, хайчих вэ ахаа” гээд ирсэн гэхэд Уранбайгаль надад “утсаа хугалчихсан эгээ” гээд би хальт харахад гар утас нь голоороо хуваагдсан байсан, ...Уранбайгаль надад хандаж “та надруу битгий залгаарай, би таньруу өөрөө залгана, миний утас эвдэрчихсэн, та мэдэж байгаа биз дээ” гэж хэлээд гарсан” гэж мэдүүлсэн нь;

хохирогч Б.Уранбайгалийн “...Гэрлүүгээ харих замд толгой нэлээн өвдөж бөөлжсөн, хамараас цус гараад маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд “тархи доргисон, хаван үүссэн байна, 7 хоног бариа хийлгэ” гээд эмчилгээ бичиж өгсөн.” гэх,

гэрч Д.Болдбаатарын “...Энхбилэг гэх эмэгтэй толгой руу нь цохиод, толгой нь өвдсөн гэсэн. Би охиноо зодож, цохиж байгаагүй, миний ганц охин, би юу гэж зодож, цохих вэ.” гэх,

гэрч Ц.У-н “...Тэндээс ирэхдээ толгойгоо цохиулчихаад гараад ирсэн юм шиг байна лээ, манай охин гэртээ ирэхдээ “толгой өвдөөд, дотор муухай оргиод байна” гээд өвчин намдаах эм өгсөн. ...манай нөхөр огт зодож цохиогүй. ... Гар утас нь эвдэрсэн, хагарсан асуудал бол нээх байгаагүй, дээр нь суугаад гэлүү өмнө нь хагарсан байсан гэсэн.” гэх,

         гэрч С.А-н “...Уранбайгалийн аав бас нэлээн дургүйцэж хүлээж авсан, “хүний биед гэмтэл учрууллаа” гээд уурлаж, үглэсэн байдалтай байгаа, дээр нь Уранбайгаль тэр шөнө унтаж чадаагүй, бөөлжөөд толгой нь өвдөөд сэтгэл санаагаар унасан байсан гэдгийг би Энхбилэг эгчид хэлсэн...би “аав нь зодсон гэж хэлээгүй.” гэх,

         шүүгдэгч Н.Э-ийн “...2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 11 цагийн үед би Уранбайгалийн өөрийнх нь 99368686 дугаарлуу би өөрөө гар утсаар залгаад “Шинэ эрин мед” дээр уулзахад Уранбайгалийн гар утас хэвийн зүгээр байсан. ...Би тухайн өдрөөс хойш Уранбайгальруу хоёр хоногийн дараа залгахад гар утас нь холбогдож байсан.” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.У, шүүгдэгч Н.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

         Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах;

         Шүүх шүүгдэгч Б.У, шүүгдэгч Н.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, шүүгдэгч Н.Э нь учруулсан хохирлыг төлөөгүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй байна. Иймээс шүүгдэгч нарт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,

         шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, С.Болортуяа нараас “...Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах боломжтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хууль буцаан хэрэглэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Н.Эт ял шийтгэл оногдуулахгүй, түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч Б.Уранбайгалийн өмгөөлөгч Х.Оюунбатаас “...шүүгдэгч Б.Утай сая уулзахад “шүүх гэм буруутайд тооцож байгаа бол гэм буруугаа хүлээн зөвшөөрье” гэж хэллээ. Ийм учраас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой болж байна. Мөн шүүгдэгчид ашигтай байдлаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шийдвэрлэж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн бөгөөд тэднийг гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар татсан байна.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан ба УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа”-г тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан тул тухайн зүйлд заасныг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.У, шүүгдэгч Н.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар татсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.

         2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн, энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар байна.  

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж,

мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ.” гэж заажээ.

Гэтэл шүүгдэгч Н.Э, шүүгдэгч Б.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүгдэгч Н.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, мөн нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул тэднийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах, улмаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсоны дараа өмгөөлөгч Х.Оюунбат санал, дүгнэлт гаргах явцдаа “...үйлчлүүлэгчтэйгээ 2 минут уулзахад “шүүх гэм буруутайд тооцож байгаа бол гэм буруугаа хүлээн зөвшөөрье” гэж байна. Хэрэв хүлээн зөвшөөрч байгаа бол Өршөөлийн хуулийг хэрэглэх, ялаас чөлөөлөх боломж байгааг шүүх анхаарч үзнэ үү” гэсэн тайлбарыг гаргасан боловч шүүгдэгч Б.У гэм буруугийн талаар болон Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах талаар санал, хүсэлт гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.  

Шүүгдэгч Б.У, шүүгдэгч Н.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

шүүгдэгч Б.У мөн зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг,

1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

         Бусад асуудал;

         Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Хохирогч Б.У нь шүүгдэгч Н.Эээс “Баян-Өндөр” мед эмнэлэгт толгой /тархи, гавлын яс/, хүзүүний нугаламын зурагны үнэ 30.000 төгрөг,

“Бест бариа” төвийн бариачид 10 удаа толгой, хүзүүгээ бариулсны 80.000 төгрөг 

Ачит” эмнэлгийн эмчилгээний төлбөр 210.000 төгрөг нэхэмжилсэн баримтууд 1 дэх хавтаст хэргийн 119, 120, 121 дэх талуудад авагдсан бөгөөд шүүх цугларсан баримтуудыг үнэлж шүүгдэгч Н.Эээс 320.000 төгрөгийг гаргуулж Б.Уд олгохоор, хохирогч Б.Уранбайгалийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,   

хохирогч Н.Э нь шүүгдэгч Б.Уранбайгалиас 615.250 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн, “Баян-Өндөр” мед эмнэлэгийн 21.000 төгрөг, “ГБ Чимэг”-ийн 7000 төгрөг, “ГБ Чимэг”-ийн 53.700 төгрөг, “Бамбай фарм” ХХК-ийн 17.500 төгрөг, “Бамбай фарм” ХХК-ийн 13.200 төгрөг, “Шижирцацрагт” эмнэлэг 40.000 төгрөг, шатахууны 140.000 төгрөг /эдгээр баримтууд 1 дэх хавтаст хэргийн 147-152 дахь тал/,

мөн нотариатын үйлчилгээний үнэ 1500 төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сумаас Улаанбаатар хот хоорондын зардал 19.600 төгрөг, нүдний шилний үнэ 60.000 төгрөг, үзлэг оношлогооны үнэ 25.000 төгрөг, нийт 397.900 төгрөгийн шаардлагыг хангаж,  

харин 2 дахь хавтаст хэргийн 12 дахь талд авагдсан 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 40.000 төгрөг, 3 дугаар сарын 04-ний өдрийн 30.000 төгрөг, мөн хавтаст хэргийн 14 дэх талд авагдсан огноо нь тодорхойгүй 40.000 төгрөг, нийт 110.000 төгрөгийн шатахууны үнийг, 

3 дугаар сарын 07-ны өдрийн байгууллага нь тодорхойгүй эм, тариа, эмнэлгийн бүтээгдэхүүний 10.000 төгрөг,

4 дүгээр сарын 14-ний өдрийн “Бамбай фарм” ХХК-ийн эм, тариа, эмнэлгийн бүтээгдэхүүний үнэ 96.750 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл ямар байгууллагын баримт болох нь тодорхойгүй, баримт нь харагдахгүй болсон, мөн хохирогч Н.Э нь 3, 4 дүгээр саруудад эмнэлэгт үзүүлсэн баримтгүй, энэ хугацаанд эм тариа хэрэглэх талаар эмчийн бичиггүй, шатахуун зарцуулж эмнэлэг яваагүй байна гэж үзээд нэхэмжлэлээс 217.350 төгрөгийн шаардлагыг,  

хохирогч Н.Эийн ажилгүй байсан 3 сарын хугацаанд өөрийн олох байсан орлогыг тодорхойлж Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар өгч 4.500.000 төгрөг нэхэмжилснийг шүүх банкны дансны хуулгаар олох байсан орлогыг тодорхойлох боломжгүй гэж дүгнээд энэ шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Н.Э “...Нэгдсэн эмнэлэгт 2 дугаар сард үзүүлсэн. Нүдийг хамгаалдаг, алиман ясанд цохилтоос шалтгаалж цууралт биш цөмрөл үүссэн. Уг цөмрөлийг лазераар нөхүүлэх шаардлагатай гэж хэлсэн, эдгэсэн ч гэсэн жил ирэх тусам суулт өгч, нүд ширгэх аюултай, цаашдын хохирол их учраас заавал хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн.” гэж мэдүүлсэн бөгөөд “мэс ажилбар 4.391.000 төгрөг болно” гэсэн “Апекс менежмент” ХХК-ийн нэхэмжлэх бүхий баримтыг 2 дахь хавтаст хэргийн 17 дахь талд хавсаргуулсан байна.

Иймээс хохирогч Н.Эийн нэхэмжлэлээс 4.391.000 төгрөгийг урьдчилан тооцоолох боломжгүй нэхэмжлэл гэж үзээд хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь зөвхөн энэ гэмт хэргийн улмаас үүссэн гэмтлийг эмчлүүлсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.У нь хохирогч Н.Эт хохирол, хор уршигт томографик төлбөрт 320.000 төгрөг, “Энэрэх заяа” эмийн сангаас 62.000 төгрөгөөр, 32.000 төгрөгөөр эм тариа авсан, эмнэлэгт үзүүлсэн тухай 40.000 төгрөг нийт 454.000 төгрөг төлсөн болохыг хохирогч Н.Э хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй болохыг,  

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Уранбайгалийн тархины гавлын яс, хүзүүний нугаламын рентген зургийг хэрэгт хавсарган үлдээж,

шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.У, шүүгдэгч Н.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, шүүгдэгч Н.Э нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.У, шүүгдэгч Н.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

         шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

         4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У, шүүгдэгч Н.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Э-ээс 376.100 төгрөг гаргуулж, Б.У-д олгож, шүүгдэгч Б.У-с 397.900 төгрөг гаргуулж Н.Э-т  олгож,

Н.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 217.350 төгрөгийн шаардлагыг, мөн түүний олох байсан орлого 4.500.000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

хохирогч Н.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлж мэс ажилбар хийлгэсэн тохиолдолд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг дурьдсугай.    

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.У-н тархины гавлын яс, хүзүүний нугаламын рентген зургийг хэрэгт хавсарган үлдээж,  

         энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ