Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* холбогдох 2136002160016 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *******, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, Гулз Тамгат ургийн овгийн Түвдэндоржийн , Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” бааран дотор хохирогч ******* хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед гэдэг залуугийн төрсөн өдөр болоод “Х” нэртэй бааранд сууж байгаад гаднаас орж ирэх үед *******, ******* нар ямар шалтгаанаар маргаж, түлхэлцэж, нудралцаж байгааг ойлгохгүйгээр гэм буруутай үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ алдаагаа дахин давтахгүй. Надад том сургамж болсон гэж бодож байна гэв. 1.Гэрч *******ын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны орой 23 цаг 10 минутанд Бугат багийн нутаг дэвсгэрт байрлах Х баар луу ороход үүдэнд хэсэг залуучууд буюу 2-3 залуу зогсож байснаа шууд үгийн зөрүүгүй зодсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал), 2.“Х” баарны камерын бичлэгийг хуулж авсан СД-д үзлэг хийсэн талаарх 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “...Баарны хаалгаар 3 залуу таталцаж, түлхэлцсэн байдалтай орж ирж байх бөгөөд коридор дотор давхцалдаад унах үед хажуу талаас нь малгайтай ******* гэх залуу тухайн унасан хохирогч *******ын дээрээс дэвсэх үед хажуу талаас нь цагаан цамцтай залуу татаж салган тухайн хохирогч ******* гэх залуу босож ирэх үед хүмүүс салган хохирогчийг үл таних залуу 00 руу авч орж байв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 26 дахь тал), 3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 751 дугаартай “1.*******ын биед гэмтэл учирсан байна. 2.*******ын биед учирсан доорх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.*******ын биед учирсан доор гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.*******ын биед зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамрын зүүн хэсэгт өнгөц зулгаралт, цус хуралт, зүүн мөр, зүүн гарын алганы ард тус бүр зулгаралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал), 4.Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед хамт ажилладаг багштай “Х” нэртэй бааранд орсон. Тэгсэн суух ширээ байхгүй байсан болохоор бид хоёрыг танихгүй хүмүүстэй шахаж суулгаад бид хоёр нэг Жак аваад хувааж ууж суусан. Тэгээд би босоод бүжиглээд явж байгаад ирэх хооронд багшийн араас хайгаад баарны хаалгаар гарах гэтэл үүдэн дээр гэдэг өмнө нь харж байсан залуу таараад миний баруун дээд уруул руу шанаадсан. Тэгтэл би хана налаад ыг заамдаж авсан. Тэгтэл хажуу талаас миний нүүр рүү гэдэг залуу өшиглөсөн. Тэгээд бид нар зууралдаад “Х” баарны нэг давхрын коридорт орж ирээд би унаад, миний дээр бас нэг найз нь миний дээрээс унасан. Тэгтэл хажуу талаас ******* гэдэг залуу миний нүүрэн дээр хоёр удаа дэвссэн. Тэр үед миний хамраас цус гарч, уруул хавдаж, зүүн нүдний хэсэгт хавдаж, хамар зулгарсан байсан. Тэгээд би салаад 00 ороод цагдаа дуудсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал), 5.Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тухайн үед анх гэдэг залуутай барилцаж авсан болохоор намайг шанаадсан гэж бодож байсан. Харин сүүлд санахад намайг шанаадаагүй юм байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 тал), 6.Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны орой найзууд болох , , ******* нарын хамт миний төрсөн өдрийг урьдчилж тэмдэглэхээр орой 20 цагийн үед “Х” бааранд ороод эхлээд 1 шил виски аваад хувааж уусан. Тэгээд байж байтал манай хоёр таньдаг дүү баар руу орж ирээд бид нарын ширээн дээр ирж суугаад дахиж 1 шил виски авсан. Тэгээд байж байтал манай дээд үеийн 3 таньдаг залуу орж ирээд манай ширээн дээр ирж суугаад дахиад 1 шил виски аваад ууж суусан. Нөгөө хэд талбай дээр бүжиглээд , *******, бид 4 баарнаас гарч агаарлахаар хаалгаар гараад тамхи татчихаад буцаад түрүүлж бид хоёр баар руу ороод 00 хаалганы үүдэн дээр ******* гэдэг залуутай мөрөлцсөн. Тэгэхээр нь би эргэж хараад “яаж байгаа юм бэ, зүгээр яваач” гэж хэлсэн чинь “чи замаа хараач” гэж хэлсэн. Тэгтэл хажуу талаас тэр ******* гэдэг залууг бариад авсан. Тэгэхээр нь би “хоёуланг нь боль” гэж хэлээд нэг, нэг гараараа бариад авахад ******* намайг бариад авсан. Тэгэхээр нь би ******* заамдаад зогсож байхад хажуу талаас Амаржаргалыг үстэж унагаахад намайг ******* заамдсан байсан учир мөн хамт татаад би хажуу талд нь унасан. Тэгтэл *******, *******ын толгой хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд ******* бид хоёр босоод заамдалцаад байж байтал гаднаас орж ирээд ******* бид хоёрыг салгахаар дундуур орсон. Тэгээд заамдалцаж аваад баарны коридор дотор түлхэлцэж эхлээд ******* унаад, түүний дээр унаад дээр нь би унасан. Тэр үед хажуу талаас ******* ******* хоёр удаа өшиглөхөд баарны бармен залуу *******г хажуу талаас нь орж ирээд салгасан. Тэгээд ******* босоод ирэхэд хамраас нь цус гарсан байсан. Тэгээд ******* бид хоёр баар руугаа ороод гадагшаа гарсан. Тэгэхэд ******* цусаа угаахаар 00 өрөө рүү орж байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд намайг авч яваад ямар шалтгаанаар хүн зодсон бэ гэхээр нь зодоогүй гэдгээ хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал), 7.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ******* бид хоёр эхэлж уулзаад *******, хоёрыг “Х” бааранд уулзъя гээд дуудсан. Бид хоёр ирээд 1 шил виски захиалаад уусан. Тэгээд байж байтал манай доод үеийн дүү нар манай ширээн дээр ирж суугаад дахиад 1 шил виски захиалсан. Тэрийгээ уугаад сууж байтал дээд үеийн 2-3 ах нар манай ширээн дээр ирсэн. Тэгээд бид нар сууж байгаад , *******, ******* бид 4 баарнаас гараад тамхи татаад буцаад баар руу орж байхад үүдэн дээр ******* ******* гэдэг залуутай хоорондоо түлхэлцээд хувцаснаас заамдалцсан байхаар нь би дундуур нь ороод “больцгоо” гээд салгах гээд дундуур нь “Х” баарны хаалгаар ороод коридорт түлхэлцэж орж ирээд эхлээд ******* гэдэг залуу бид хоёрын доор нь унаад, би дээр нь унасан. Тэгээд миний дээрээс ******* давхралдаад унасан. Тэгээд миний шил газар унасан байсан. Тэгэхээр нь би босоод “Х” баарнаас гараад тамхи татаад зогсож байгаад буцаад баар руу ороход нөгөө хэд дахиад нэг шил виски авсан байхаар нь одоо “болио” гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ утсаар ярьж байхад нөгөө хэд гараад явсан байхаар нь баарнаас гартал ыг цагдаа нар суулгаад аваад явж байсан. Би цагдаа дээр явж очоод юу болсон талаар асуухад энэ хүн дээр гомдол ирсэн гэж хэлээд аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал), 8.Гэрч М.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 27-ны орой “Х” бааранд зөөгч хийгээд байж байхад нэг давхарын “А”-гийн 1, 3 дугаар ширээн дээр сууж байсан хүмүүс хоорондоо маргалдсан. Тэр зодуулсан ******* гэдэг залуутай нэг ширээнд сууж байсан залуу нь гараад явсан. Араас нь ******* гэдэг залуу баарнаас гарсан. Тэгээд буцаад орж ирэхдээ ******* гэдэг залуутай үүдэн дээр шүргэлцээд ******* гэдэг залуутай ******* гэдэг залуу барилцаж аваад яг хаалга онгорхой байхад дунд хэсэгт газар унахад ******* гэдэг залуу нь ******* гэдэг залуугийн нүүрэн дээр нь нэг удаа гишгэсэн. Тэгээд зодуулдаг ******* гэдэг залуу босоод баарны хаалгаар ******* гэдэг залуу бас нэг залуутай барилцаж орж ирээд баарны коридорт заамдалцаж аваад давхралдаад ******* гэдэг залуу доор нь унасан. Тэгтэл ******* гэдэг залуу ******* гэдэг зодуулдаг залуугийн нүүрэн дээр нь нэг удаа дэвсээд дахиад нэг удаа нүүрэн дээр нь дэвсэхээр нь би татаж авч салгасан. Тэгэхэд тэр ******* гэдэг залуугийн хамраас цус гарсан байсан. Тэр үед баар хааж байсан болохоор гаднаас цагдаа нар орж ирээд цагдаад мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал), 9.Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны орой *******ын төрсөн өдрийг урьдчилж тэмдэглэхээр болоод би “Х” бааранд очиход , ******* нар түрүүлж ирээд сууж байсан. Тэгээд би суугаад миний араас ирсэн. Намайг ирэхэд , ******* нар 1 шил виски авсан байсан. Тэрнээс нь бид нар хэдэн удаа татсан. Тухайн үед манай ширээн дээр хүмүүс ирж суугаад яваад байсан. Тэгээд сууж байгаад ******* бид хоёр эхэлж тамхи татахаар гараад буцаад орох гээд явж байтал ******* үүдэн дээр ******* гэдэг залуутай маргалдсан. Энэ үед ирсэн бөгөөд дундуур нь ороод салгах гэж байсан. Тэгээд тэр 3 түлхэлцээд баарны коридор дотор давхралдаад газар унасан. Тэгэхэд нь би хажуу талаас нь ******* гэдэг залуугийн нүүрэн дээр нь 1-2 удаа дэвсэхэд миний хажуу талаас баарны бармен залуу татаж салгаад тухайн үед баар хааж байсан болохоор бид нар гарсан. Тэгээд цагдаа нар ирээд *******ыг авч яваад бид хоёр салаад харьцгаасан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал), 10.Хохирогч *******ын Ховд аймгийн Прокурорын газарт 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан “...Миний бие Сүхээгийн Амаржаргал нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүнд зодуулсан бөгөөд биед гэмтэл учирсан. гэдэг хүнээс гэмтлийн хохирлыг барагдуулж авсан. Гэмтэл эмчилгээний зардал болон 1000000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 82 дахь тал), 11.Шинжээч Б.Цэнхдүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******д үүссэн дээрх гэмтлүүд нь гадны хатуу мохоо хүчин зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал), 12.Шүүгдэгч Ж.гийн хохирогч *******д 1000000 төгрөг шилжүүлсэн банкны шилжүүлгийн мэдээлэл (хавтаст хэргийн 81 дэх тал) зэрэг болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 1.Гэрч П.Ёндонжамцын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз Ховд аймгийн Жаргалант суманд Түвдэндорж гэдэг хүний дээрээсээ 2 дахь хүүхэд болж төрсөн. Дээрээ 1 ах, 3 дүүтэй. Бага насаа Ховд аймагт өнгөрүүлж Прогресс сургуульд суралцан төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Их сургуулиа Шинжлэх ухаан техникийн их сургуульд 2012-2016 оны хооронд суралцан төгсөж, дээд боловсрол эзэмшсэн. Одоо ам бүл 3-уулаа, эхнэр нэг хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт амьдардаг. Улсаас авсан гавъяа шагналгүй. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй залуу юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал), 2.Гэрч Т.Батзолбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний дүү ******* нь Ховд аймгийн Жаргалант суманд Түвдэндорж гэдэг айлд дээрээсээ 2 дахь хүүхэд болж төрсөн. Дээрээ 1 ах, доороо 3 эмэгтэй дүүтэй. Бага насаа Ховд аймагт өнгөрүүлж “Прогресс” сургуульд суралцан төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Их сургуулиа Улаанбаатар хотын Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуульд 2012-2016 оны хооронд суралцан төгсөж дээд боловсрол эзэмшсэн. Одоо ам бүл 3-уулаа, эхнэр нэг хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт амьдардаг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал), 3.Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаартай “Тус багийн иргэн Түвдэндорж овогтой нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт 25 дугаар гудамжны 16 тоотод оршин суудаг” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дахь тал), 4.Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 68-70 дахь тал), 5.2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дэх тал), Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” бааран дотор шүүгдэгч ******* хохирогч ******* нь *******той маргалдаж барилцаж байгаад газар унахад нь хохирогчийг хөлөөрөө өшиглөж зодож байхад тухайн баарны зөөгч М.Гансүх ирж тэд нарыг салгасан байна. Бусдад зодуулсны улмаас хохирогчийн биед гэмтэл үүсэж, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан байна. Тухайн үед шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Хохирогч *******ын биед үүссэн зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамрын зүүн хэсэгт өнгөц зулгаралт, цус хуралт, зүүн мөр, зүүн гарын алганы ард тус бүр зулгаралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцралт бүхий гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” баараны дотор хохирогч ******* хөлөөрөө өшиглөж зодон түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамрын зүүн хэсэгт өнгөц зулгаралт, цус хуралт, зүүн мөр, зүүн гарын алганы ард тус бүр зулгаралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал), Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн талаарх тэмдэглэл (хавтаст хэргийн 26 дахь тал), шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 751 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, гэрч *******, , М.Гансүх нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31- 36 дахь тал), яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал), болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймээс шүүгдэгч *******гийн хохирогч ******* шалтгаангүйгээр өшиглөж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хор уршигт 1000000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. Иймд шүүгдэгч *******г хохирогч ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон учир түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, үл ялиг зүйлээс шалтгаалан маргалдаж байгаа найзыгаа өмөөрч бусдын биед халдсан зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч ******* нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 64 дэх тал) Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэв. Шүүгдэгчийн орлого олох боломж буюу хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дураар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэлээ. Бусад асуудлын талаар: Хохирогч ******* хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч нь 1000000 төгрөгийг нөхөн төлсөн нь банкны шилжүүлгийн баримтаар (хавтаст хэргийн 81 дэх тал) нотлогдож байгаа бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд “нэхэмжлэх зүйлгүй” гэж хүсэлт гаргасан учир шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. Мөн энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. Шүүгдэгч нь хор уршигт 1000000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Гулз Тамгат ургийн овогт Түвдэндоржийн г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Түдэндоржийн г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д тайлбарласугай. 5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчид 1000000 төгрөгийн хор уршиг төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 2136002160016 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай. 7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК