Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
               Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Б.У
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Б У /РД:А/-т холбогдох эрүүгийн 2212..................  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ............ аймгийн ........... сумын .......... багийн .............. гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй Ц овогт Б У /РД:/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч  Б.У нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ........... аймгийн..............сумын .......багийн нутаг дэвсгэр ...............гэх газраас 12 ширхэг, 1.2 м3 хэмжээтэй, нойтон шинэс төрлийн модыг бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 21-61 АРХ улсын дугаартай Бонго пронтер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 797.981 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212............ дугаартай эрүүгийн хэргээс:    

       Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Бын мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Урд могой Зүүн бургаст гэх газраас 12 ширхэг 1.3 метр куб шоо метр нойтон шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж 21-61 АРХ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 797.981 төгрөгийн хохирлыг У гэх хүн учруулсан бөгөөд үүнийг нэхэмжилж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Тухайн газар нь улсын тусгай хамгаалалттай газар ордоггүй. Байгаль орчинд учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 хуу/
                      
    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бын мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр У надруу утсаар яриад хоёулаа модонд хамт яваад ирэе гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 16 цагийн үед Архангай аймгийн төвөөс 21-61 АРХ улсын дугаартай автомашинаар Архангай аймгийн Булган сумын Баянбулаг баг Урд могой Зүүн бургаст гэх газарт очоод У гурван босоо нойтон мод унагасан. Унагасан модоо тайрч ачаад Архангай аймгийн төв рүү явж байтал хойд могой гэх газарт цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар нойтон мод бэлтгэсэн байна гээд Архангай аймгийн төвд авчирч модтой авто машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан. Би өөрийн мод бэлтгэсэн газраа зааж өгч чадна. У хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хөрөө ашиглаж ганцаараа тухайн модыг бэлтгэсэн. Тэгэхдээ би мод унагаагаагүй унагаж тайрсан модыг нь хамт ачилцсан. Миний өөрийн эзэмшлийн автомашин биш би сайн мэдэхгүй байна. У мэдэж байгаа. Би юу хийх гэж унагааж бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. Бид хоёрын мод бэлтгэсэн газарт талбай тусгаарлалт хийгдсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг хамт модонд яваад өгөөч гэж гуйгаад байхаар нь хамт явсан юм. Мөн Уыг модонд хамт явъя гээд байхаар нь мод бэлтгэх эрхийн бичиг авсан юм байх гэж бодоод модонд нь хамт яваад туслаад өгье гэж бодоод мөн надаас ахин дахин гуйгаад байхаар нь хамт явсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Вийн мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Булган сумын Баян булаг багийн байгаль хамгаалагч Д.Аийн хамт эргүүл хяналт шалгалтаар Булган сумын Баянбулаг багийн Хойд могой гэх газар эргүүл хяналт шалгалт хийж байтал 00 цаг 10 минутын орчим 21-61 АРХ гэсэн улсын дугаартай цагаан өнгийн Бонго Пронтер маркийн автомашин хойд могой гэх газар явж байсан. Уг авто машиныг зогсоогоод шалгатал жолооч нь У гэх залуу автомашинаасаа бууж ирээд автомашиныхаа бичиг баримтаа шалгуулсан машины ар тэвшин дээрээ овор хэмжээ багатай нилээн хүнд ачаа ачсан байдалтай ачаан дээгүүрээ бор өнгийн бүтээлгээр бүтээсэн байсан. Бүтээлгийг нь сөхөөд хартал уртааш нь ачсан холбогдох бичиг баримтгүй нойтон моднууд байсан. Тэгээд Архангай аймгийн төв рүү аваачиж тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд модтой автомашиныг нь саатуулсан. Архангай аймгийн Булган сумын Баянбулаг баг Урд могой гэх газраас бэлтгэсэн гэж хэлсэн. Тээвэрлэж явсан моднууд нь босоо нойтон моднууд унагааж ачсан байсан. У нь Б гэх хүний хамт явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
    
    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аийн мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн эрүүгийн ахлах мөрдөгч ахмад М.Вийн хамт Архангай аймгийн Булган сумын Баян булаг Хойд могой гэх газар эргүүл хяналт шалгалт хийж байтал Хойд могойн голд хүнд ачаатай болов уу гэмээр цагаан өнгийн автомашин хойшоогоо гэдийсэн байдалтай удаан яваад байсан. Уг автомашиныг зогсоож шалгахад 21-61 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Жолоочоос гадна нэг хүн хамт кабин дотор нь сууж явсан. Автомашины тэвшин дээрээ овор багатай ачаа ачаад бор өнгийн хучлагаар хучсан, хучлагыг нь сөхөөд хартал уртааш нь ачсан нойтон моднууд байсан. Ийм хүн мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж надтай уулзаагүй утсаар ч холбогдоогүй. Архангай аймгийн Булган сумын Баянбулаг Урд могой Зүүн бургаст гэх нэртэй газраас ганцаараа бэлтгэсэн цуг яваа Б гэх хүн цуг ачилцаж өгсөн гэж надад хэлсэн. Тухайн газарт талбай тусгаарлалт хийгээгүй мод бэлтгэж болохгүй газар байгаа юм. Би тоолсон 2 метр гаруй урттай 12 ширхэг мод байсан. Эдгээр моднууд нь шинж байдлын хувьд шинэс төрлийн босоо нойтон хөлдүү моднууд байсан. Унанги мод бол биш...”гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аийн мэдүүлсэн: “...21-61 АРХ улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. У нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр намайг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг Тээл гэх газар гэртээ байж байтал надруу утсаар яриад миний автомашиныг аймгийн төвд аваад ир гэж хэлсэн. Тэгээд би Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багаас аймгийн төвд орж ирээд Утай уулзахад миний автомашиныг модонд явж байгаад тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанд модтой нь хамт цагдаа саатуулсан гэж хэлсэн. Бид хоёр хоорондоо автомашинаа сольж унасан. Би 21-61 АРХ улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашиныг 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Цэнхэрээс доошоо гэр нь байдаг гэсэн яг хаана байдгийг нь би сайн мэдэхгүй байна Д гэдэг хүнээс авсан. Тухайн үед би шууд Д гэх хүнд мөнгөө өгөөд тухайн автомашиныг худалдаж авсан. Шилжүүлгийг нь хийж чадаагүй одоо Д гэдэг хүний нэр дээр байдаг. Бид хоёрын хооронд автомашинтай холбоотой ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дийн мэдүүлсэн: “...21-61 АРХ улсын дугаартай Бонго Пронтер маркийн автомашин миний машин байсан. 2021 оны 10 дугаар сард дээрх автомашиныг миний бие Ад 8.000.000 төгрөгөөр зарсан. Одоо дээр автомашин надад байхгүй. А бид хоёр дээрх автомашиныг зарсан талаар ямар нэгэн мөнгөний асуудал тооцоо байхгүй. Миний нэр дээр автомашин бүртгэлтэй байгаа бөгөөд Аийн нэр дээр шилжүүлж чадаагүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Уын мэдүүлсэн: “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна. Би үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/

    2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 
1.    Иргэн Т.Б, Б.У нарын зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэж 
тээвэрлэсэн гэх мод нь: шинэс төрлийн нойтон мод
2.    Уг мод нь 2.3 метрийн урттай ба шинэс төрлийн хэрэглээний нойтон мод байна. 
3.    Нийт тоо ширхэг 12, нийт шоометр 1.2 м3 шоометр модыг бэлтгэжээ. 1.2 м3 шоометр 
модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар хавсралт тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /шинэс нойтон мод/ [1] шууд үр ашгийн-161.892 төгрөг, шууд бус үр ашгийн 207.544 төгрөг, нийт 369436 төгрөг мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод 1,8 итгэлцүүрээр үржүүлж. 
4.    Нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 797.981,8 төгрөгөөр тогтоогдлоо гэх 
дүгнэлт /хх-ийн 34 ху/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-22 хуу, 46-48 хуу, 109-110 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 45 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-53 хуу/
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 75-76 хуу/
Хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 88-96 ху/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 102-105 ху/, 
Б.Уын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39 ху/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 119-120 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Б.У нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ................. аймгийн ......... сумын .................... багийн нутаг дэвсгэр ..................... гэх газраас 12 ширхэг, 1.2 м3 хэмжээтэй, нойтон шинэс төрлийн модыг бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 21-61 АРХ улсын дугаартай Бонго пронтер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 797.981 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 
  
Эрүүгийн 2212................ дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Б.У 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ............. аймгийн .........сумын ........... багийн нутаг дэвсгэр ............... гэх газраас 12 ширхэг, 1.2 м3 хэмжээтэй, нойтон шинэс төрлийн модыг бэлтгэж, 21-61 АРХ улсын дугаартай Бонго пронтер маркийн автомашинаар тээвэрлэн, мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр ойн санд 797.981 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Бын мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Урд могой Зүүн бургаст гэх газраас 12 ширхэг 1.3 метр куб шоо метр нойтон шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж 21-61 АРХ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 797.981 төгрөгийн хохирлыг У гэх хүн учруулсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 хуу/ мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бын мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр У надруу утсаар яриад хоёулаа модонд хамт яваад ирэе гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 16 цагийн үед Архангай аймгийн төвөөс 21-61 АРХ улсын дугаартай автомашинаар Архангай аймгийн Булган сумын Баянбулаг баг Урд могой Зүүн бургаст гэх газарт очоод У гурван босоо нойтон мод унагасан. Унагасан модоо тайрч ачаад Архангай аймгийн төв рүү явж байтал хойд могой гэх газарт цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар нойтон мод бэлтгэсэн байна гээд Архангай аймгийн төвд авчирч модтой авто машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Вийн мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Булган сумын Баян булаг багийн байгаль хамгаалагч Д.Аийн хамт эргүүл хяналт шалгалтаар Булган сумын Баянбулаг багийн Хойд могой гэх газар эргүүл хяналт шалгалт хийж байтал 00 цаг 10 минутын орчим 21-61 АРХ гэсэн улсын дугаартай цагаан өнгийн Бонго Пронтер маркийн автомашин хойд могой гэх газар явж байсан. Уг авто машиныг зогсоогоод шалгатал жолооч нь У гэх залуу автомашинаасаа бууж ирээд автомашиныхаа бичиг баримтаа шалгуулсан машины ар тэвшин дээрээ овор хэмжээ багатай нилээн хүнд ачаа ачсан байдалтай ачаан дээгүүрээ бор өнгийн бүтээлгээр бүтээсэн байсан. Бүтээлгийг нь сөхөөд хартал уртааш нь ачсан холбогдох бичиг баримтгүй нойтон моднууд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/ мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аийн мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн эрүүгийн ахлах мөрдөгч ахмад М.Вийн хамт Архангай аймгийн Булган сумын Баян булаг Хойд могой гэх газар эргүүл хяналт шалгалт хийж байтал Хойд могойн голд хүнд ачаатай болов уу гэмээр цагаан өнгийн автомашин хойшоогоо гэдийсэн байдалтай удаан яваад байсан. Уг автомашиныг зогсоож шалгахад 21-61 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Жолоочоос гадна нэг хүн хамт кабин дотор нь сууж явсан. Автомашины тэвшин дээрээ овор багатай ачаа ачаад бор өнгийн хучлагаар хучсан, хучлагыг нь сөхөөд хартал уртааш нь ачсан нойтон моднууд байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/ мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аийн мэдүүлсэн: “...би Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багаас аймгийн төвд орж ирээд Утай уулзахад миний автомашиныг модонд явж байгаад тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанд модтой нь хамт цагдаа саатуулсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34 ху/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-22 хуу, 46-48 хуу, 109-110 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
  
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Буяндалайгаас шүүгдэгч Б.Уын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Уын үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Уын үйлдлийн улмаас ойн санд 797.981 /долоон зуун ерөн долоо мянга есөн зуун наян нэг/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 
 Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /797.981х3=2.393.943 төгрөг /хоёр сая гурван зуун ерөн гурван мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг гэж дүгнэв.  
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 2.393.943 төгрөг /хоёр сая гурван зуун ерөн гурван мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг шүүгдэгч Б.Уаас гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна. 
     
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
        Шүүгдэгч Б.У нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 128-129 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 21-61 АРХ улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.544.558 төгрөг буюу түүний үнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.393.943 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлүүлж, үлдэгдэл 1.150.615 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 216.000 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг, 1.2 м хэмжээтэй нойтон шинэс модыг тус тус хураан авч улсын орлого болгож, 21-61 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч М овогт Д Д /РД: /-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56.000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.    
Шүүгдэгч Б.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг  тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг  торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Уыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                             
                                                     ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч Ц овогт Б Уыг Монгол Улсбын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч Б.У нь торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд  төлүүлэхээр тогтоосугай.
4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/ арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 21-61 АРХ улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.544.558 төгрөгнөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.393.943 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж, үлдэгдэл 1.150.615 төгрөгийг, мөн  гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 216.000 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг, 1.2 м хэмжээтэй нойтон шинэс модыг тус тус хураан авч улсын орлого болгож, 21-61 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Мовогт Д Д /РД:/-д буцаан олгосугай. 
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56.000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгосугай.  
7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
9.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ