Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 816

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу-3/9 тоотод байрлах, “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт оршин суух, РД86102221 дугаар регистртэй, эмэгтэй, Барнууд овогт Болдбаатарын Цэцэнбилэгт холбогдох

NP10 төхөөрөмжийн үнэ, алданги, нийт 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, 155/2017/00626/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Цэцэнбилэг нь “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 240.000 төгрөгийн NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусах нөхцөлтэйгээр худалдан авсан. Б.Цэцэнбилэг нь одоогоор манай компанид NP10 төхөөрөмжийн 180.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Б.Цэцэнбилэгээс “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 90.000 төгрөг, нийт 270.000 төгрөгийн гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Жи-Мобайл”  хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Цэцэнбилэгээс 270.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Цэцэнбилэг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 180.000 төгрөг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлага 270.000 төгрөгийн 90.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Цэцэнбилэгт холбогдуулан NP10 төхөөрөмжийн үнэ, алданги, нийт 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Цэцэнбилэг NP10 төхөөрөмжийн үнэ 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг төлсөн, нэхэмжлэгч нь алданги 90.000 /ерэн мянга/ төгрөг гаргуулахаас татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тайлбарыг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.750 төгрөгөөс 3.025 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Цэцэнбилэгээс улсын тэмдэгтийн хураамж 3.025 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Жи-Мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн NP10 төхөөрөмжийн үнэ 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Цэцэнбилэг хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.750 төгрөгөөс 3.025 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Цэцэнбилэгээс улсын тэмдэгтийн хураамж 3.025 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА