Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгч Б.Алтаннар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч Боржигон овогт Баянбаатарын Алтаннард холбогдох эрүүгийн 2236000000017 дугаартай, 178/2022/0035/Э/ индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 4-8 тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан,хэрэг хариуцах чадвартай, МЬ83042512 регистрийн дугаартай, Боржигон овогт Баянбаатарын Алтаннар

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.Алтаннар нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой өөрийн эзэмшлийн 5351 УБУ улсын дугаартай хөх өнгийн, Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр З.Баатарыг Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байх 62 айлын байранд хүргэж өгөх явцдаа түүний Huawei-7 загварын гар утас машинд унагасан байсныг машинаа цэвэрлэх үедээ 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олж, улмаар гээгдэл хөрөнгө болох гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж кодыг тайлуулан 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн 99863083,89473335 дугаарыг хийж ашиглаж бусдад бага хэмжээнээс дээш буюу 359150 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 1-р хуудас/

Хохирогч Алаг адуу овогт Загдсамбарын Баатарын / 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт өөрийн найзууд Цэрэндаваа, Хаш-Эрдэнэ,Галаа нарын хамт явж байгаад такси бариад гэртээ харьсан.Тухайн үед миний гар утас унтарсан байсан.Тэр өдөр би Нарнаа гэх айлд сантехникийн ажил хийж байгаад нэг шил архи уусан. Архи уугаад сууж байхдаа утсаа цэнэглэх гэсэн боловч таарах цэнэглэгч байхгүй байсан.Тэгээд Нарнаа гэх залуу намайг өөрийн машинаараа 62 айлын гадна хүргэж өгсөн.Би Нарнаагийн машинд багаж хэрэгслээ маргааш авъя гээд үлдээгээд явсан.Маргааш нь Нарнаагийн / Алтаннар/ машинаас багажаа авахдаа “ миний утас чиний машинд унасан байна уу” гэж асуухад “ би өчигдөр 62 айлын гадна таныг буулгахдаа утсыг тань өгөөд буулгасан” гэж хэлсэн. Би утсаа хайгаад олоогүй ... гэх мэдүүлэг / хэргийн 6-р хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хэргийн 14-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 15-17-р хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 18-р хуудас/

Эд зүйл үнэлсэн ....2020 оны 4 сард авсан гэх Huawei-7 маркийн гар утас-359150 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 25-р хуудас/

Шүүгдэгч Б.Алтаннарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2021 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Ховдын өргөө ХХК-наас З.Баатарыг манай гэрийн сангийн холболтыг хийлгэхээр явуулсан байсан.Холболтоо хийж дуусгаад би З.Баатарыг 62 айлын орон сууцны 4-р орцны үүдэнд хүргэж өгөхөд багажаа миний машинд үлдээгээд буусан. Маргааш өглөө нь манайд ирээд багажаа авахдаа “ би утсаа яасан билээ” гэж асуухаар нь “ мэдэхгүй, аваад буусан байлгүй” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа би машинаа грашид оруулаад угааж байтал машины шалавчин дороос утас гарч ирсэн. Тухайн үед би хэний утсыг мэдээгүй болохоор өөрийнхөө симийг хийгээд хэсэг хугацаанд барьж байтал цагдаагаас дуудаад шалгасан ... гэх мэдүүлэг / хэргийн 37-38-р хуудас/зэрэг баримтууд болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Алтаннар нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  З.Баатарыг өөрийн машинаараа Ховд аймгийн Жаргалант сумын  Магсаржав багийн 62 айлын орон сууцанд хүргэж өгөхдөө түүний гар утас машинд унасан байсныг машинаа цэвэрлэх явцдаа олж аваад бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийнхөө утасны сим картыг хийж ашиглаж байсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хохирогч З.Баатар шүүгдэгч Б.Алтаннарын машинаар гэртээ хүргүүлээд багажаа машинд нь үлдээж яваад маргааш нь ирж авахдаа өөрийнхөө гар утсыг асуугаад явсныг мэдсээр байж машин дотроосоо гар утас олсноо хэнд ч мэдэгдэхгүйгээр өөртөө авч ашигласан үйлдэл нь шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд олсон эд зүйлийг мэдээлэх үүрэгтэйг мэдэхгүй, эрх зүйн мэдлэг дутмаг, хувь хүний харилцаа хандлагын байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон  гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Алтаннар нь бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

 

Шүүгдэгч Б.Алтаннар нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой өөрийн эзэмшлийн 5351 УБУ улсын дугаартай хөх өнгийн, Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр З.Баатарыг Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байх 62 айлын байранд хүргэж өгөх явцдаа түүний Huawei-7 загварын гар утас машинд унагасан байсныг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр машинаа цэвэрлэх үедээ олж, улмаар гээгдэл хөрөнгө болох гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж кодыг тайлуулан 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн 99863083,89473335 дугаарыг хийж ашиглаж бусдад бага хэмжээнээс дээш буюу 359150 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч З.Баатарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл,эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Алтаннарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Алтаннарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Алтаннар нь бусдад  359150 төгрөгний хохирол учруулсан  болох нь эд зүйл үнэлсэн тухай үнэлгээний Вендо ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч З.Баатарын... миний утасны кейс болон виза карт алга болсон байсан. Мөн утсанд байсан хэрэгтэй мэдээлэл зургуудыг устгасан байсан.Өөрийнхөө утсыг бүрэн бүтэн гэмтэлгүй хүлээж авсан.Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлгээр / хэргийн 44-р хуудас/  шүүгдэгч Б.Алтаннарыг  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Алтаннар нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч Б.Алтаннард эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Алтаннард эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Б.Алтаннар нь урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 58-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Алтаннарын хувийн байдлын талаар гэрч Б.Тэгшжаргалын өгсөн... Б.Алтаннар нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн,зан ааш сайтай, дөлгөөн тайван зантай, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, одоо Ховд аймагт эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг... гэх мэдүүлэг /хэргийн 47-р хуудас/,шүүгдэгч Б.Алтаннарын  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Алтаннарыг  гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 480000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Алтаннар өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Хохирогчид гар утсыг нь буцааж өгсөн, төлөх төлбөргүй. Улсын яллагчийн санал болгосон 480000 төгрөгний торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү  гэх тайлбар,дүгнэлт

Шүүгдэгч Б.Алтаннард эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан  бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Б.Алтаннарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Алтаннард дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгийг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Алтаннард тайлбарлаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн 2236000000017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2,36.2,36.6- 36.8,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Баянбаатарын Алтаннарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баянбаатарын Алтаннарыг дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000/дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Алтаннард оногдуулсан дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Алтаннард мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн 2236000000017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Алтаннард оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.Алтаннард авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС